Энэхүү мэдээллийн сангаас хэрэглэгч Та уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан дээрх гэрээнүүд, тэдгээрийн тайлбарыг эрдэс баялгийн төрөл, байгуулсан цаг хугацаа, гэрээний талууд, тодорхой зүйл, заалт зэрэг ангиллаар хайлт хийж, татаж авах замаар харьцуулалт, судалгаа, дүн шинжилгээ хийх, холбогдох хууль тогтоомжууд, түгээмэл асуулт хариултуудын талаар мэдээллийг хүлээн авах боломжтой ба тус систем нь Монгол, Англи хоёр хэлээр ашиглагдах боломжоор хангагдсан www.resourcecontracts.mn, www.iltodgeree.mn хаягууд дээр үйл ажиллагаагаа явуулдаг болно.
Гэрээ хайх
Интерактив газрын зураг ашиглан засаг захиргааны нэгжээр, гэрээний мэдээллийн дагуу хайлт хийх боломжтой.
1. Газрын зураг ашиглах
Гэрээ байгуулагдсан аймгууд цэнхэр өнгөөр дүрслэгдэх бөгөөд тухайн засаг захиргааны нэгжийн нэрны ард хаалтанд байгуулагдсан гэрээний тоог дүрсэлнэ.
Жишээ нь: Говь-Алтай (1)
Гэрээ байгуулагдсан аймаг дээр хулгана товших үед сумуудаар задарч харагдана.
Тус зурагт Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1 гэрээ бүртгэгдсэнийг харуулж байна.
Дэлгэрэнгүй товч дээр дарахад тухайн аймагт харгалзуулан бүртгэгдсэн гэрээнүүдийн жагсаалт руу шилжинэ.
Газрын зураг ашиглахаас гадна энэхүү товч дээр дарснаас аймгуудад бүртгэгдсэн гэрээнүүдийн тоо, гэрээний төрлүүдээр болон эрдсийн төрлүүдээр бүртгэгдсэн гэрээний тоог харуулах хэсэг дэлгэцэнд харагдана.
- Эрдсийн төрөл
- захиргааны нэгжийн нэр
- Төрийн байгууллагын талаарх мэдээлэл
- Байгууллагын талаарх мэдээлэл
- Гэрээний нэр, Байгуулагдсан огноо
- Гэрээний текст
- Гэрээний тайлбар, тайлбарын төрөл
- Баримтын төрөл
- Гэрээний төрөл
- Тусгай зөвшөөрлийн дугаар
Хайлтын үр дүнгийн хуудас буюу Дэлгэрэнгүй хайлтын хуудас руу шилжих болно.
Тус хэсэгт хайлтын үр дүнгийн талаарх мэдээлэл болон хайлтанд нийцэх үр дүнгийн жагсаалт дүрслэгдэх бөгөөд хайлтын үр дүнг хүснэгт хэлбэрээр татан авах, нийгмийн сүлжээний сайтуудад хуваалцах боломжтой.
Гэрээний нэрний ард энэхүү тэмдэглэгээ хийгдсэн нь тус гэрээнд тайлбар бүртгэгдсэнийг илтгэнэ.
Гэрээний мэдээлэлтэй танилцах
Үндсэн мэдээллийн хэсэг
Гэрээний мэдээлэл(метада) хэсэг нь Гэрээний үндсэн мэдээлэл болох эрдсийн төрөл, засаг захиргааны нэгжийн нэр, төрийн байгууллагын талаарх мэдээлэл, байгууллагын талаарх мэдээлэл, гэрээний нэр, байгуулагдсан огноо, гэрээний текст, гэрээний тайлбар, тайлбарын төрөл, баримтын төрөл, гэрээний төрөл, тусгай зөвшөөрлын дугаар зэрэг мэдээллүүд агуулагдсан болно.
Гэрээг харах товч дээр дарснаар гэрээний эх хувьтай танилцах боломжтой ба тайлбаруудын мэдээлэлтэй дэлгэрэнгүй байдлаар танилцах боломжтой.
Гэрээний эх хувьтай танилцах
Тус хэсэг нь гэрээний эх хувь /PDF хэлбэрээр/, гэрээний бичвэр буюу текст хэлбээр, тайлбаруудыг харуулах, үндсэн мэдээллийн болон түгээх гэсэн хэсгүүдээс бүтнэ.
Гэрээний эх хувь дээр шар өнгийн тэгш өнцөгт тэмдэглэгээ хийгдсэн муж нь тухайн агуулгатай холбоотой тайлбар байгааг илтгэх бөгөөд хулгана очих үед тайлбарын мэдээллийг харуулна.
- Гэрээний нийтлэг үндэслэл
- Орон нутгийн болон нийгмийн үүрэг
- Санхүүгийн үүрэг
- Байгаль орчны үүрэг
- Үйл ажиллагаатай холбоотой үүрэг
- Бусад асуудал
Мөн түүнээс гадна сэдвээр ангилах, эсвэл хуудсуудын дугаараар ялгах боломжтой.
Гэрээний мэдээллийг нийгмийн сүлжээний сайтуудад хуваалцах боломжтойгоос гадна PDF, MS Word(DOC) хувилбараар татан авах боломжтой.
Энэхүү "Гэрээнүүдийг татах" товч нь хайлтын үр дүнд хамаарах гэрээнүүдийн OCR буюу текст ялган таних аргаар боловсруулсан гэрээний тесктүүдийг DOCX форматтай нэг файл болгон татах зориулалттай функц болно.
"Метадата татах" функц нь хайлтын илэрцүүдийн метадатанд тулгуурлан анализ хийх боломж олгох зориулалттай ба Excel форматаар татах боломжтой.
Мөн гэрээний тайлбаруудыг хүснэгт хэлбэрээр татан авах байдлаар бүтээгдсэн болно.
Гэрээний эх хувилбарыг PDF хэлбэрээр татан авахад хуудасны доод хэсэгт тамгалагдсан байхыг тус зурагт харуулж байна.