доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
2.4.3. Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн нэр, марк, хүчин чадал, усны тоолуур: Уурхайн шүүрлийн усыг хуримтлуулах 4,500 м3 багтаамжтай 1.5 м гүн зүмдтэй, 4-н өрөмдмөл худаг нь тоосгон барилгатай, LXLG-50,
AquastarTCM-142/97-2612, ЭЦВ6-6, 5-125, ODKON-LX50R-32 маркын тоолууртай.
2.5. Хаягдал усны чанар: Унд ахуйн болон бусад хэрэглээнээс гарах хаягдал усны хэмжээ, чанар найрлага, бохирдуулагч бодисын хэмжээ зэрэгт улирал тутамд шинжилгээ хийлгэн хариу болон дүгнэлтийг Захиргаанд ирүүлэх.
- Биологийн хэрэгцээт хүчилтөрөгч,мг/л
- Умбуур бодис, мг/л
- Хлорид, мг/л
2.6. Бохир ус цэвэрлэх байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин: Унд ахуйн хэрэглээнээс гарах бохир ус нь септикуудаар дамжин тунгаагдах ба тунгаалтын явцад органик бодисын задралын үйлдэл давхар явагдаж тунасан лагийг задлах зорилгоор “Байгаль-эм” бэлдмэл ашигладаг бөгөөд гарсан бохир усыг халдваргүйжүүлэх төхөөрөмжөөр дамжуулан хөрсөнд нэвчүүлэн шингээдэг.
2.7. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ:
2.8. Ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ:
2.8.1. “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.-д заалтын дагуу хүн амын унд ахуйд ашиглах 82,124 м3 усыг төлбөрөөс чөлөөлнө.
2.8.2. 2.8.1 заалт нь Ус ашиглагчид гэрээгээр унд, ахуйн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжид үйлчлэхгүй ба энэ тохиолдолд гэрээт байгууллага нь холбогдох байгууллагаар ус ашиглуулах дүгнэлт гаргуулж ус ашиглах гэрээ байгуулан ус ашигласны төлбөрийг төлнө.
2.8.3. Цанхийн зүүн, баруун уурхайгаас шавхан зайлуулах усанд ногдуулсан төлбөр /шавхан зайлуулсан уснаас уурхайн зам талбайн тоосжилт дарах, биологийн нөхөн сэргээлтэд ашиглана /705,060 м3 Х 719.28 төгрөг (3996 төг/м3 х 15 % х 1.2) = 507,135,557 төгрөг /Таван зуун долоон сая нэг зуун гучин таван мянга таван зуун тавин долоо/
2.8.4. Шавхан зайлуулах усыг тоолуурын заалтаар тооцон төлбөр ногдуулах бөгөөд тоолуур солих, эвдэрсэн, тоолуургүй хугацаанд ашигласан усны төлбөрийг дүгнэлтэд тусгасан хэмжээгээр тооцож төлбөр ногдуулна.
2.8.5. Цанхийн зүүн, баруун уурхайгаас шавхан зайлуулалт хийгдээгүй үед уурхайн зам талбайн тоосжилт дарах, биологийн нөхөн сэргээлт, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усыг №1 /430 39’ 17,83’’ 1050 28’ 22,39/, №2 /430 39’ 56,61’’ 1050 26’ 49,44/, №3 /430 42’ 02,54’’ 1050 26’ 41,22/, №5 /430 39’ 33,70’’ 1050 28’ 42,16/, №6 /430 39’ 05,03’’ 1050 29’ 19,05/ дугаар худгаас хангах бөгөөд тоолуурын заалтыг үндэслэн төлбөр ногдуулна.
2.8.6. Гэрээний 2.8.5-д заасан тохиолдолд уурхайн зам талбайн тоосжилт дарах болон үйлдвэрлэлд ашиглах усыг 959.04 төг/м3 (3996 төг/м3 х 20.0% х 1.2), биологийн нөхөн сэргээлтэд ашиглах усыг 71.928 төг/м3 (3996 төг/м3 х 10.0%х 0.18) –ээр тус тус тооцон зохих төлбөрийг барагдуулна.
2.8.7. Шавхан зайлуулсан уснаас уурхайн зам талбайн тоосжилт дарах, биологийн нөхөн сэргээлтэд ашигласан тохиолдолд төлбөрөөс чөлөөлөгдөнө.
2.9. Усны нөөц ашигласан төлбөрийг төлөхдөө сумын байгаль хамгаалагчаар худгийн усны тоолуурыг баталгаажуулсан заалтуурыг үндэслэн сар бүр Өмнөговь аймгийн төсөвт буюу төрийн сангийн банкны 110000944 тоот дансанд төвлөрүүлэн холбогдох мэдээ, тайланг хагас, бүтэн жилээр гарган Захиргаанд ирүүлнэ.
2.10. “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 23.2.-т заасны дагуу төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн
БАТЛАВ:
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн
гүйцэтгэх захирал /Д.Ариунболд/
БАТЛАВ:
Галба-Өөш, Долоодын говийн сав
газрын захиргааны дарга
/Д.Мөнхбат/
УС АШИГЛАХ ГЭРЭЭ
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар …
Сайншанд хот
Нэг. Ерөнхий зүйл
Усны тухай хуулийн 28.4, 28.6, 28.7, 29.1, Ус бохирдуулсны төлбөрийн тухай
хуулийн 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар зүйлд тус тус заасны дагуу “Монгол – Ус” ТӨҮГ-аас гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 05 -ны өдрийн 353 дугаартай ус ашиглуулах дүгнэлт, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/15 тоот тушаалыг тус тус үндэслэн:
Ус ашиглуулагч /цаашид “Захиргаа” гэх/-ийг төлөөлж Галба-Өөш, Долоодын
говийн сав газрын захиргааны усны үнэ тариф, төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвдорж, ус ашиглагч /цаашид “Ус ашиглагч” гэх/-ийг төлөөлж “ЭрдэнэсТаван толгой” ХК /улсын бүртгэлийн дугаар 901000197, регистрийн дугаар 5435528/-ийн Геологи, уул уурхай хариуцсан газрын захирал Б.Мөнхбаатар нар ус ашиглах талаар тохиролцон энэхүү гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулав.
Хоёр. Гэрээний гол нөхцөл2.1 Ус ашиглах зориулалт:
2.1.1. Унд ахуй
2.1.2. Зүүн, Баруун цанхийн уурхайгаас шавхан зайлуулах
• Биологийн нөхөн сэргээлт (Шавхан зайлуулсан уснаас)
• Зам талбайн усалгаа тоосжилт дарах (Шавхан зайлуулсан уснаас)
2.2. Ашиглах усны хэмжээ:
2.2.1. Унд ахуйд 82,124 м3/жил
2.2.2. Зүүн Цанхийн уурхайгаас шавхан зайлуулах ус 470,000 м3/жил
2.2.3. Баруун Цанхийн уурхайгаас шавхан зайлуулах ус 235,060 м3/жил
2.2.4. Биологийн нөхөн сэргээлтэд 23,000 м3/жил (Шавхан зайлуулсан уснаас)
2.2.5. Зам талбайн усалгаа тоосжилт дарахад 600,600 м3/жил (Шавхан зайлуулсан уснаас)
2.3. Усны чанар, найрлага: Унд ахуй болон бусад хэрэгцээнд ашиглах №1, №2, №3, №4, №5, №6 дугаар худгийн уснаас улирал тутам дээж авч шинжилгээ хийлгэн хариу болон дүгнэлтийг Захиргаанд ирүүлэх.
2.4. Усны эх үүсвэрийн:
2.4.1. Байршил: Таван толгойн орд газрын баруун, зүүн Цанхийн уурхай нь
Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутаг Улаан нуурын хөндийд байрладаг.
2.4.2. Солбицол, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай: Зүүн цанхийн MV011943, MV-016883, Баруун Цанхийн MV-016881, MV-016882 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдтэй.
жилийн тайланг дараа оны 01 сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушааж эцсийн байдлаар тооцоо хийнэ.
Гурав. Талуудын эрх, үүрэг
3.1. Гэрээ байгуулагч талууд Усны тухай хуулийн 7.5; 10.1.18; 13.1.1; 13.1.5; 18.1.4; 19.1.2; 19.1.4; 26.1; 30.1; 30.2; 31.1; 31.2-т заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
3.2. Гэрээний хоёр талт зорилтыг хангах зорилгоор Захиргаа ба Ус ашиглагч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх бүх арга хэмжээг авч хамтран ажиллана.
Дөрөв. Бусад
4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, хаягдал усны талаархи дүгнэлт, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.
4.3. Энэхүү гэрээний дагуу төлсөн төлбөрийн талаарх жилийн тайланг 2018 оны 01 дүгээр сард багтаан Захиргаанд хүргүүлэх бөгөөд талууд гэрээний хэрэгжилтийг дүгнэж, тэмдэглэл үйлдэнэ.
4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ.
4.5. Гэрээг дор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно.4.5.1. Ашиглаж байгаа усны эх үүсвэр тусгай хэрэгцээнд шилжсэн;4.5.2. Аль нэг тал татан буугдсан бол;
4.6. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Ус ашиглуулагчийг төлөөлж:
Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны Усны үнэ төлбөр хариуцсан мэргэжилтэн /С.Пүрэвдорж/
Хаяг: Монгол улс, Дорноговь, Сайншанд, Шанти буйлдинг 2 давхарХарилцах утас: (976) -70523682И-мэйл: purevdorj@gobiwater.mn
Ус ашиглагчийг төлөөлж:
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Геологи, уул уурхай хариуцсан газрын захирал /Б.Мөнхбаатар/
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8, Финанс төв “Эрдэнэс таван толгой” ХХК
Харилцах утас:7011-8484
И-мэйл: info@erdenestt.mn