доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
3.1.4. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөл, арга хэмжээнээс
Компанитай хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгож,
түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр иргэдэд мэдээлэх,
3.1.5. Компанийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль тоггоомжид нийцүүлэн шийдвэрлэж
хариуг хүргүүлэх.
Энэхүү гэрээний хүрээнд Компани нь дараах нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.2.1. Компанийг хэвийн, тасралтгүй үйл ажиллагаа явуулахад орон нутгийн иргэн,
хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг
зохих журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж
хохиролоо арилгуулах
3.2.2. Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааны талаар сумын
иргэдэд жилд нэгээс доошгүй удаа үнэн зөв, бодитой мэдээлэл өгч байх.
3.2.3. Ашигт малтмал, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын
баталсан ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах,
3.2.4. Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж,
ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх.
3.2.5. Орон нутгийн зүгээс компанид гаргасан энэхүү гэрээтэй холбоотой хүсэлт,
шаардлагыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж хариуг хүргүүлэх.
Энэхүү гэрээний хүрээнд Захиргаа нь дараах байгаль орчныг хамгаалах эрх, үүргийг
хэрэгжүүлнэ:
3.3.1. Байгаль орчныг хамгаалах талаар Компанийн үүргийн биелэлтэд холбогдох хууль,
тогтоомжид заасны дагуу хяналт тавьж зөрчил гаргасан этгээдэд эрх хэмжээнийхээ
хүрээнд хариуцлага тооцож, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол,
хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх
3.3.2. Байгаль орчныг хамгаалах талаар Компанийн тухайн жилд хийгдэх ажлын
төлөвлөгөө, ач холбогдлыг орон нутгийн иргэдэд тухай бүр мэдээлэх,
3.3.3. Орон нутгийн удирдлага нь Компанийн Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд
хуулийн дагуу дэмжлэг үзүүлэх,
3.3.4. Уурхайн талбайн осол болон хууль бус үйлдлээс байгаль орчинд сөрөг нөлөө
үзүүлэхүйц нөхцөл байдал бий болсон тохиолдолд уурхайн талбайд Төрийн хяналт
шалгалт хэрэгжүүлэх хуулиар олгогдсон эрх бүхий албан тушаалтан хууль
тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, журамд заасны дагуу саадгүй нэвтрэн,
хяналт, шалгалт хийх.
3.3.5. Компанийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирсан
бол учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаанд хяналт тавих,
3.4.8. Уурхайн Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хүрээнд хяналт, мониторинг
хийх, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, төслөөс байгаль орчинд нөлөөлж буй
нөлөөллийн талаар олон нийтэд мэдээлэл хийх, санал авах зэрэг үйл ажиллагааг
Захиргаатай хамтран зохион байгуулах,
3.4.9. Компани нь тоосжилт, орчны бохирдлын талаар хууль тогтоомж, стандартын
хүрээнд тогтмол арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллах,
3.4.10. Компани нь уурхайн үйл ажиллагааны явцад хууль тоггоомжид заасан үүргийн
хүрээнд орон нутгийн холбогдох татвар, төлбөр, хураамжийг хуульд заасны дагуу
төлөх,
3.4.11. Уурхайн үйл ажиллагаанаас гаралтай хог хаягдлыг Хог хаягдлын тухай хууль
тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх,
3.4.12. Компани сумын захиргаанд дараах мэдээ, тайланг хүргүүлнэ:
a) Тус сумаас Компанийн ашиглаж буй гүний худгийн усны нөөцөд cap бүр
мониторинг хийж, мэдээг улирал тутамд,
b) Тухайн жилд төсөлд ашиглагдах химийн болон аюултай бодисын зөвшөөрлийн
хуулбар. шатах тослох материалын хэмжээг,
c) Засгийн газрын холбогдох байгууллага, албан тушаалтанд заавал тайлагнах
ёстой байгаль орчинд сөрөг нөлөө бүхий осол, эрсдэл, түүний үед авч
хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлангийн хувийг орон нутгийн
захиргаанд гаргаж өгөх,
d) Тухайн жилд хэрэгжүүлсэн Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны талаар
орон нутгийн захиргаанд тайлагнах.
3.5. Энэхүү гэрээний хүрээнд Захиргаа нь ажлын байр нэмэгдүүлэх дараах эрх, үүргийг
хэрэгжүүлнэ:
3.5.1. Компаниас зарлагдсан ажлын байрыг сумын иргэдэд нээлттэй мэдээлэх, сонгон
шалгаруулалтад сумаас ажиллах нэр дэвшигчдийн талаар тодорхойлолт гаргах,
хэрэгжилтийн талаар мэдээлэл хүлээн авах,
3.5.2. Компанид ажиллаж буй сумын иргэдийг компанийн зардлаар мэргэжлийн сургалтад
хамруулах талаар Компанитай хамтран ажиллах, ур чадварыг сайжруулж, ажлын
байран дээр дэвших боломжийг бүрдүүлэх,
3.5.3. Компанид нийлүүлэх худалдан авалтыг аж ахуй нэгж, ард иргэдэд нээлттэй
мэдээлж, сонгон шалгаруулах үндсэн дээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
бодлогыг хэрэгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх,
3.5.4. Компанид шинээр гарсан болон сул ажлын байрны мэдээллийг сумын Хөдөлмөр
халамжийн үйлчилгээний мэргэжилтэн тухай бүр хүлээн авч ажилгүйдлийн
бүртгэлд бүртгэлтэй, орон нутагт ажил хүссэн өргөдөл гаргасан иргэдэд санал
ЗАВХАН АЙМГИЙН ДӨРВӨЛЖИН СУМ БОЛОН БАЯН-АЙРАГ
ЭКСПЛОРЭЙШН ХХК-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот Энэхүү гэрээг нэг талаас Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутгийн захиргаа, түүнийг төлөөлөн Засаг дарга албан тушаалтай Чимэд-Очир овогтой Батдөл /Регистрийн дугаар ИД84121310/(цаашид "Захиргаа" гэх), нөгөө талаас Баян-Айраг Эксплорэйшн ХХК /Регистрийн дугаар 2708701/, түүнийг төлөөлөн Гүйцэтгэх Захирал албан тушаалтай Питер Томпсон (цаашид "Компани" гэх) нар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулав. НЭГ. ГЭРЭЭНИЙ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл, Засгийн Газрын 2016 оны 179 дүгээр
тогтоолын дагуу “Тусгай зөвшөөрөл эзэмшигч" нь байгаль орчныг хамгаалах, уурхай
ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр
нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ
байгуулж ажиллана” гэсэн заалт нь гэрээний нийтлэг үндэслэл болно. ХОЁР. ГЭРЭЭНИЙ ЗОРИЛГО
2.1. Компаниас Завхан аймгийн Дөрвөлжин сумын байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах,
үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх,
нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд сайн дурын үндсэн дээр
дэмжлэг үзүүлэх,
2.2. Орон нутгийн удирдлага, нутгийн иргэд, компанийн хооронд ил тод, шударга, нээлттэй
хамтран ажиллах харилцааг бий болгоход энэхүү гэрээний зорилго оршино.
ГУРАВ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
3.1. Энэхүү гэрээний хүрээнд Захиргаа нь дараах нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Компанийг ашигт малтмал
эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр хангах,
3.1.2. Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, арга
хэмжээний талаар орон нутгийн иргэдэд тогтмол буюу жилд нэгээс доошгүй удаа
үнэн зөв, бодитой мэдээлэл өгч, саналыг нь авах,
3.1.3. Гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлгийг харилцан зөвшилцөж
жилд нэг удаа зохион байгуулах,
3.3.6. Компани холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн
сэргээх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасны дагуу зохих арга хэмжээг
авах,
3.3.7. Компанийн холбогдох хууль болон энэ гэрээгээр хүлээсэн байгаль орчны
үүрэгтэйгээ холбогдуулан хүргүүлсэн тайлан, мэдээллийг тухай бүр нь хүлээн авч,
танилцах, улирал бүр нийтэд мэдээлэх,
3.3.8. Байгаль орчны чиглэлээр хууль болон энэхүү гэрээгээр хүлээсэн компанийн
үүргийн биелэлтэд хөндлөнгийн хяналт тавих чиг үүрэг бүхий сумын иргэдийн
оролцоотой төрийн бус байгууллага (ТББ)-ын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа
үзүүлэх,
3.3.9. Төсөлд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох газрыг заах,
үйл ажиллагаа, төлбөр төлөлтөд хяналт тавих,
3.3.10. Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжоор заасан бусад эрх үүргийг
хэрэгжүүлэх.
Энэхүү гэрээний хүрээнд Компани нь дараах байгаль орчныг хамгаалах эрх, үүргийг
хэрэгжүүлнэ:
3.4.1. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай
хууль Түгээмэл тархацтай ашигт малтмапын тухай хууль болон бусад холбогдох
хууль тогтоомжуудад заасан эрх эдэлж, үүрэг хүлээх ба байгаль орчны
холбогдолтой Монгол Улсын стандарт, нормыг ханган ажиллах,
3.4.2. Компанийн хэрэгжүүлж буй төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын
нарийвчилсан үнэлгээний тайлангийн хуулбар хувийг Захиргаанд хүргүүлж,
чандлан мөрдөх,
3.4.3. Компани Сумын төлөөллийн оролцоотойгоор улирал тутамд уурхайн үйл
ажиллагаанд хөндөгдсөн хэсгийн орчмын хөрс, ус, агаараас дээж авах,
шинжилгээний дүн, тайланг Захиргаанд хүргүүлэх, 3.4.4. Компанийн уурхайн үйл ажиллагаанаас хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, мал
аж ахуйд учирч болзошгүй хортой нөлөөллийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх
арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
3.4.5. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, төлөвлөгөөнд уул уурхайн үйл
ажиллагааг байгаль орчны стандартын хүрээнд сөрөг нөлөө багатай явуулах,
стандарт зөрчигдөн агаар, хөрс, усны бохирдолт болон хүн, амьтан, ургамалд
үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусган, хэрэгжүүлэх,
3.4.6. Экологийн боловсрол, хүмүүжил олгох чиглэлээр ТББ, Захиргаанд дэмжлэг
үзүүлэх,
3.4.7. Сумын цөлжилттэй тэмцэхэд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх,
болгох замаар ажлын байрыг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх ажлыг Компанитай
хамтран хэрэгжүүлнэ.
3.6. Энэхүү гэрээний хурээнд Компани нь ажлын байр нэмэгдүулэх дараах нийтлэг эрх, үүргийг
хэрэгжүүлнэ:
3.6.1. Компани хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, дүрэм, стандартад заасан
ажлын байрны нөхцөлийг хангах,
3.6.2. Компанид шинээр гарсан болон сул ажлын байрыг сумын Хөдөлмөр халамжийн
үйлчилгээний мэргэжилтэнд тухай бүр мэдэгдэж, сумын захиргаатай тохиролцсон
цэгт ажлын байрын зарыг хамтран иргэдэд хүргэж байх,
3.6.3. Компанид ажиллаж буй сумын иргэдийг компанийн зардлаар мэргэжлийн сургалтад
хамруулах замаар ажлын байран дээр дэвших боломжийг бүрдүүлэх,
3.6.4. Ажилчдын ажилдаа хандах идэвх, хандлага болон ур чадвар дээр үндэслэн цалин
хөлсийг өөрийн боломжид тулгуурлан бодитой тогтоож, үе шаттайгаар нэмэгдүүлэх,
3.6.5. Компани нь сумын өөрсдийн санаачилгаар жижиг дунд үйлдвэр байгуулан ажиллаж
байгаа сумын харьяалалтай иргэд, аж ахуй нэгж, төрийн бус байгууллага,
нөхөрлөлийн үйлдвэрлэсэн стандарт, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн. ажил
үйлчилгээг дэмжих,
3.6.6. Компани нь сумаас авах боломжтой ажил үйлчилгээ. худалдан авалтын нэр төрөлд
өөрчлөлт орох бүрд хэрэгцээт бараа, ажил үйлчилгээний зарыг суманд нээлттэй
мэдээлэх,
3.6.7. Уурхайн төслийн талбайд ажиллаж байгаа нийт орон нутгийн иргэдийн 55-аас
доошгүй хувийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат иргэдийг ажиллуулахыг
зорино.
3.6.8. Уурхайд ашиглаж байгаа тусгай зориулалтын бус тээврийн хэрэгслүүдийг үе
шаттайгаар аймгийн Авто тээврийн газарт бүртгүүлж, жил бүрийн үзлэг
оношилгоонд хамруулах ажиллагааг орон нутгийн байгууллагаар гүйцэтгүүлэх.
3.6.9. Уурхайд хэрэгцээтэй стандарт, шаардлага хангасан сүү, цагаан идээ, мах, махан
бүтээгдэхүүн, хүнсний ногоо болон хүнсний бусад бүтээгдэхүүнүүдийг сумаас шууд
худалдан авалт хийх талаар дэмжлэг үзүүлэх.
3.7. Энэхүү гэрээний хүрээнд Захиргаа нь дэд бүтэц, нийгмийн асуүдлаар дараах нийтлэг эрх,
үүргийг хэрэгжүүлнэ:
3.7.1. Шаардлагатай тохиолдолд уурхайд эмнэлэг, харилцаа холбоо, цагдаагийн
үйлчилгээ үзүүлэх,
3.7.2. Уул уурхайн ажиллагаанд шаардлагатай тохиолдолд зам, харилцаа холбоо, эрчим
хүчний байгууламж барих, ашиглахад дэмжлэг үзүүлэх,
3.7.3 Компани болон туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжид ажиллагсдын хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад анхаарах хяналт тавих
3.7.4 Оюутан, залуучууд , эмэгтэйчүүд, малчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхэд багачууд зэрэг зорилтот бүлгүүдэд хандсан төсөл хөтөлбөрүүдийг Компанитай хамтран хэрэгжүүлэх3.7.5 Төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилт болон санхүүгийн тайланг Компанид хагас, бүтэн жилээр тайлагнана.3.8 Энэхүү гэрээний хүрээнд Компани нь дэд бүтэц, нийгмийн асуудлаар дараах нийтлэг эрх үүргийг хэрэгжүүлнэ. 3.8.1 Уурхайн талбайд орших эртний булш бунхан түүх, соёлын дурсгалт зүйлс, орон нутгийн иргэдийн тахин шүтдэг соёл зан заншлын ач холбогдол бүхий газруудад хуульд заасны дагуу арга хэмжээ авах3.8.2 Уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд айл өртвөл учирсан хохирлыг нөхөн төлөх тэднийг нүүлгэн шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх3.8.3 Уурхайн үйл ажиллагаа нь малчдын өвөлжөө, хаваржаа , малын бэлчээр хадлангийн талбай худаг, ундны усны эх үүсвэрт хохирол учруулахгүй байх, хэрэв хохирол учирсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдвол учирсан хохирлыг барагдуулах3.8.4 Малчдын өвөлжөө, хаваржаа худгийг нүүлгэн шилжүүлэхэд олгосон нөхөн олговор болон худаг, ус бэлчээртэй хүрэх замыг хааж боогдуулснаас шалтгаалсан өөр эх үүсвэр бий болгоход гарсан зардлыг үнэн зөвөөр тайлагнах3.8.5 Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй бэлчээрийг эрсдэлээс хамгаалах зорилгоор малын усан хангамж уст цэгийг нэмэгдүүлэх засварлах, өвөлжилт хүндрэх тохиолдолд өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх3.8.6 Хууль тогтоомжийн хүрээнд дэд бүтэц, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхдээ сумын төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, биелэлтийн талаарх тайланг тухайн оны 4 дүгээр улиралд багтаан Захиргаа болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэх3.8.7 Улс, олон улсын спортын арга хэмжээнд оролцох Дөрвөлжин сумын харьяат эсвэл уугуул тамирчдыг дэмжих3.8.9 Компани тогтмол ашиглаж буй Сум болон уурхай хоорондын замын ашиглалт сайжруулалтын хүрээнд сумын захиргаатай хамтран ажиллах 3.8.10 Компани болон туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжид ажиллагсдын хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад анхаарах 3.8.11 Оюутан залуучууд, эмэгтэйчүүд, малчид, ахмад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд зэрэг зорилтот бүлгүүдэд хандсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
ДӨРӨВ. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРОО4.1 Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо (цаашид "Хороо" гэх)-г Захиргаа, Компани болон нутгийн иргэдийн төлөөлөгчдийг оролцуулан байгуулж ажиллуулна.4.2 Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Сумын иргэдийн төлөөлөгч болон Захиргаанаас нийт 5 гишүүн, Компаниас нийт 4 гишүүн байх бөгөөд тэдгээрийг Сумын Засаг дарга, Компаний хамтарсан тушаалаар төлөөллийн томилж чөлөөлнө.4.3 Хорооны ажиллах журмыг Сумын Засаг дарга болон Компани нь хамтарч боловсруулан батална.4.4 Хороо гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. ТАВ. ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ5.1 Хороо нь гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд энэхүү гэрээг байгуулсан талаар мэдээлэх бөгөөд гэрээг Захиргааны болон Компаний цахим хуудсанд ажлын 5 хоногийн дотор байршуулна. Гэрээний хувийн ажлын 10 хоногийн дотор аймгийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөлд хүргүүлнэ.5.2 Гэрээний хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөө / Хамтын ажиллагааны төлөвлөгөө/ -г ажлын хэсэг тухайн оны 2 сарын 1-ний дотор боловсруулан батлуулж 12-р сарын 10-ны дотор биелэлтийг гарган Компани, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.5.4 Хороо гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор Геологи, Уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. ЗУРГАА. ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА6.1 Талууд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудад эд хөрөнгийн, үйл ажиллагаанд учруулсан хохирлыг буруутай тал хариуцаж арилгах үүрэгтэй бөгөөд талууд хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй. ДОЛОО. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
7.1 Талуудын дунд гэрээг тайлбарлах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой ямар нэгэн маргаан, зөрчил гарвал маргааныг эв зүйгээр шийдвэрлэх боломжтой бүх арга хэмжээг авах ба шийдэлд хүрээгүй тохиолдолд Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ. НАЙМ. ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ8.1 Талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 5 /Тав/-н жилийн хугацаанд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ. Талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцлах тухай бичгээр тохиролцоогүй .тохиолдолд энэхүү гэрээ анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсанд тооцно. 8.2 Гал түймэр, цахилгаан бусад техник хэрэгслийн саатал, үер, аадар бороо, мөндөр, салхи шуурга, зуд газар хөдлөлт, төр засгийн шийдвэр, онц байдал, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, эдийн засгийн тогтворгүй байдал, гоц халдварт өвчний улмаас тогтоосон хөл хорио гэх мэт Компани хэвийн үйл ажиллагааг саатуулж, олборлолтын хэмжээг бууруулж, Компанийн санхүүгийн чадавхид нөлөөлж болзошгүй хүчин зүйлс бий болсон тохиолдолд гэрээний үүргийн биелэлтийг уг нөхцөл байдлыг даван туултал хойшлуулж болно.8.3 Компани татан буугдсан болон дампуурсан тохиолдолд энэхүү гэрээ нь дуусгавар болно.8.4 Гэрээний талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба гэрээнд оруулсан бүхий л нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. Ийнхүү бичгээр үйлдсэн гэрээний нэмэлт өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр байна.8.5 Гэрээг Монгол хэл дээр 2 хувь үйлдэх бөгөөд адил хүчинтэй байна. Дараах талууд гэрээний хувийг хадгална. ГЭРЭЭНИЙ ТАЛУУД:Орон нутгийн захиргааг төлөөлөн: Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн Гүйцэтгэх Сумын Засаг дарга захирал/Ч.Батдөл/ /Питер Томпсон/ Хаяг: Завхан аймаг, Дөрвөлжин сум Хаяг: Сэнтрал Тауэр 7 давхар 8-р хорооБуга баг Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар