доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
4.2.1 Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм стандартад заасан ажлын байрны нөхцлийг хангах;
4.2.2 Компанид гарсан сул ажлын байрыг нутгийн иргэдэд санал болгох замаар сумын иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлж уурхайд ажиллаж буй
Завхан аймгийн орон нутгийн ажилчдын 25 хувьд хүргэх;
4.2.3 Сумын харъяалалтай компанийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх, мэргэжилтэй болгоход анхаарч ажиллах
4.2.4 Өөрсдийн санаачилгаар жижиг, дунд үйлдвэр байгуулан ажиллаж байгаа Сумын харъяалалтай иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд дунд компаний хэрэгцээт бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нийлүүлэх төслийг сонгон шалгаруулах, өөрийн мэдлийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, тэдний үйлдвэрлэсэн стандарт шаарлагыг бүрэн хангасан бараа, ажил үйлчилгээг худалдан авах замаар ажлын байр нэмэгдүүлэх;.
4.2.5 Суман дахь төлөөлөгчийн газрыг уурхайн үйл ажиллагаа дуустал 2-оос доошгүй орон тоотойгоор ажиллуулах, хамтын ажиллагааны гэрээний биелэлтэнд хяналт тавих ажлын хэсэгтэй хамтран ажиллах;
4.2.6 Сумын хүн амыг төвлөрүүлэх зорилгоор тус сумд шилжин ирсэн мэргэжпийн боловсон хүчнийг ажпын байраар хангахад дэмжлэг үзүүлэх.
Тав. Дэд бутэц, нийгмийн асуудал
5.1 Сум дэд бүтэц, нийгмийн асуудлын талаар дараах эрх, үүрэг хүлээнэ:
5.1.1 Шаардлагатай тохиолдолд уурхайд эмнэлэг, харилцаа холбоо, цагдаагийн үйлчилгээ үзүүлэх;
5.1.2 Уул уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай зам, харилцаа холбоо, эрчим хүчний байгууламж барихад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;
5.1.3 Хөрсний эвдрэл тоосжилтоос хамгаалах зорилгоор.Сумын нутаг дэвсгэрт улсын болон орон нутгийн чанартай замгүй газраар хүнд даацын тэзвэрхийхийг хориглох,
5.2 Компани нь дэд бүтэц, нийгмийн асуудлын талаар дараах эрх, үүрэг хүлээнэ:
5.2.1 Малчдын өвөлжөө, хаваржаа, түүний тойрон дахь малын бэлчээр, хадлангийн талбай, худаг, ундны усны эх үүсвэрт хохирол учруулахгүй байх хохирол учирвал хуульд заасны дагуу арга хэмжээ авах;
5.2.2 Ган, зуд, гоц халдварт өвчин зэрэг байгалийн давтагдашгүй хүчин зүйлүүдэд өртсөн тохиолдолд нийгмийн хариуцлагыг хүлээж дзмжлэгийг хөтөлбөр болгон хэрэгжүүлэх;
5.2.3 Сумын нутаг дэвсгэрийн бэлчээрийн эрсдэлээс хамгаалах зорилгоор малын усан хангамж, уст цэгийг нэмэгдүүлэх, засварлах, малын тэжээлийн өвсний фондтой болгоход дэмжлэг үзүүлэх
5.2.4 Татварын тухай багц хуулинд заасан орон нутгийн татвар, ус, газар ашигласны төлбөрийг зөвхөн сумын төсөвт тухай бүрд төлөх;
5.2.5 Дэд бүтэц нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн төрийн бус байгууллагуудтай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болно;.
5.2.6 Усны барилга байгууламжийн орчинд хэрэв түүх соёлын дурсгалт зүйлс орон нутгийн иргэдийн тахин шүтдэг болон нутгийн иргэдийн хувьд соёл зан заншлын ач холбогдол бүхий газруудыг хөндөхгүй байх, хөндөгдөх тохиолдолд тэдгээрийг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх;
5.2.7 Малчдын өвөлжөө, хаваржаа түүний орчин тойрон дахь малын бэлчээр, хадлангийн талбай, худаг ундны усны эх үүсвэрт хохирол учруулахгүй байх, хохирол учирвал учирсан хохирлын нөхөн олговрыг олгох буюу түүнтэй адилтгах арга хэмжээг авч ажиллах;
5.2.8 Шаардлагатай тохиолдолд тоосжилтоос хамгаалах зорилгоор усжуулалт хийх замаар тоосжилтыг багасгах арга хэмжээ авах,
5.2.9 Олимп, дэлхийн аварга, олон улсын спортын арга хэмжээнд оролцох Эрдэнэхайрхан сумын харъяат тамирчдад дэмжлэг үзүүлэх.
Зургаа. Төрийн бусбайгууллагатай хамтран ажиллах
6.1 Компани нь сум орон нутгийн тогтвортой хөгжил, дэд бүтцийг сайжруулах, иргэдээс гарсан санал санаачлагуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой нэг ТББ-тай гэрээний үндсэн дээр хамтран ажиллана.
Долоо. Батапгаа
7.1 Бүрэн эрх. Энэхүү Гэрээнд гарын үсэг зурсан өдрийн байдлаар Талууд нь энэхүү Гэрээг байгуулах бүрэн эрхтэй гэдгээ үүгээр нотолж байна.
72 Нууц хадгалах. Талууд гэрээ байгуулснаар мэдэх болсон нөгөө талынхаа бизнесийн үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг шууд буюу шууд бусаар нөгөө талдаа хортойгоор ашиглахгүй, гуравдагч этгээдэд задруулахгүй.
Найм. Маргаан шийдвэрлэх
8.1 Энэхүү гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийг үндэслэн хийгдсэн бөгеөд түүний дагуу зохицуулагдана.
8.2 Гэрээний үүргийн биелэлтийн явцад гарах маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Зөвшилцөөнд хүрч чадаагүй тохиолдолд маргаанаа шүүхээр шийдвэрлүүлнэ.
Ес. Бусад
9.1 Гэрээний тапууд харилцан тохиролцсон тохиолдолд гэрээ, гэрээний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан бүхий л нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. Ийнхүү бичгээр үйлдсэн гэрээний нэмэлт өөрчлөлт, хавсралт нь үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд адил хүчин чадалтай байна.
9.2 Гал түймэр, цахилгааны болон бусад техник хэрэгслийн саатал, үер, хүчтэй аадар бороо, мөндөр, салхи шуурга, газар хөдлөлт, төр засгийн шийдвэр, онц
байдал, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гоц халдварт өвчний улмаас тогтоосон хөл хорио гэх мэт Компани өөрөө хянан шийдвэрлэх боломжгүй давтагдашгуй хүчин зүйлс нь Компаний хэвийн үйл ажиллагааг
Талуудын гарын үсэг
саатуулж, олборлолтын хэмжээг бууруулж, Компаний санхүүгийн чадавхид нөлөөлж болзошгүй хүчин зүйлс бий болсон тохиолдолд гэрээний уүргийн биелэлтийг уг нөхцөл байдлыг даван туултал хойшлуулж болно. 9.3 Гэрээг 2 хувь үйлдсэн бөгөөд тал тус бүр нэг нэг хувийг хадгалсан нь адил хүчинтэй байна.
9.4 Гэрээтэй холбоотой бүхий л мэдэгдэл, зөвлөлгөө, хүсэлтийг Талууд бичгээр дараахь албан ёсны хаягаар илгээнэ.
9.4.1 Хэрэв Сумд хургуулэх бол:
Хаяг: Завхан аймаг, Эрдэнэхайрхан сум,
Хайрхан баг, Засаг даргын Тамгын газар
Мэдэгдэл хургуулэх албан түшаалтан:
ИТХ-ын дарга Н.Батбаяр Утас: 88464639
Засаг дарга О.Чулуунбаатар Утас: 88605248
9.4.2 Хэрэв Компанид хургуулэх бол:
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
8-р хороо, Сэнтраул тауэр, 7 давхар,
Баян Айраг Эксплорэйшн ХХК.
Утас: (+796) 77116100
E-mail: enkhtuvshin.yu@bavanairag.com: bill.colvin@bavanairaq.com
Мэдэгдэл хургуулэх эрх бухий албан түшаалтан:
Гүйцэтгэх захирал Виллиам Томас Колвин
Ерөнхий Захирал Ю.Энхтүвшин
Гэрээ байгүулсан: Сумыг төлөөлж: О.Чулуунбаатар Эрдэнэхайрхан сумын Засаг даргаКомпанийг төлөөлж: Виллиам Томас Колвин, Гүйцэтгэх захирал, Баян Айраг Экспорэйшн ХХК
Талуудын гарын үсэг
ЗАВХАН АЙМГИЙН ЭРДЭНЭХАЙРХАН СУМААС
БАЯН АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН ХХК-ТАЙ БАЙГУУЛАХ
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
2014 оны 3 дугаар сарын 23-ны өдөр
Энэхүү хамтын ажиллагааны гэрээ(цаашид “Гэрээ” гэх)-г нэг талаас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутгийн захиргаа (цаашид “Сум” гэх), нөгөө талаас Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сэнтрал Тауэр, 7 давхарт орших Баян Айраг Эксплорэйшн ХХК (цаашид “Компани” гэх) нар Ашигг малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийг үндэслэн дор дурдсан нөхцлүүдийн талаар харилцан тохиролцож
байгуулав.
Нэг. Гэрээний зүйл
1.1 Энэхүү Гэрээгээр Компани нь сумын байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах
үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хүн ам, мал аж ахуй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг стандартад заасан хэмжээнд байлгах, орон нутгийн хөгжпийг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, компаний үр ашгийг нэмэгдүүлэх болон компаний үйл ажиллагааны эдийн засгийг хүндэтгэж, тогтвортой тасралтп/й хэвийн байдлыг хангаж, орон нутгийн удирдлага, нутгийн иргэд, компаний хооронд ил тод,шударга нээлттэй хамтран ажиллахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
1.2 Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хууль дээдпэх, тэгш оролцоотой байх, шудрага ёсыг сахих, харилцан ашигтай, ил тод нээлттэй байх, шударгаар сахин биелүүлэх зарчмуудыг хүндэтгэн дагаж мөрдөхөөр хүлээн
зөвшөөрөв.
1.3 Баян-Айраг Эксплорэйшн” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу Завхан аймаг, Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт орших Өвөр Баян айраг нэртэй газар ашигт малтмал ашиглах 13409А тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай дээр ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулах “Баян айраг" төслийг хэрэгжүүлэхэд Эрдэнэхайрхан сумын нутаг дэвсгэрт орших усны эх үүсвэрээс зохих хэсгийг ашиглах зөвшөөрөл авсан болно.
Хоёр. Гэрээний хугацаа
2.1 Энэ Гэрээ нь Талуудыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох бөгөөд Компанийн 13409А тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн уурхайн үйл ажиллагаа дуусгавар болох хүртэл Гэрээ хүчин төгөлдөр байна.
Гурав. Байгаль орчныг хамгаалах
3.1 Сум нь байгаль орчныг хамгаалах чиглэлээр дараах эрх, үүрэг хүлээнэ:
3.1.1 Байгаль орчныг хамгаалах талаар Компаний үүргийн биелэлтэд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хяналт тавьж зөрчил гаргасан гэм буруутай этгээдэд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага хүлээлгэх буюу хариуцлага хүлээлгүүлэхээр эрх бүхий байгууллага албан тушаалтанд гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах;
3.1.2 Энэхүү гэрээний зорилго, мөн чанар, агуулга, ач холбогдлыг орон нутгийн иргэдэд мэдээлэх;
3.1.3 Компаний хууль ёсны үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулах таатай нөхцлийг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;
3.1.4 Ус ашиглахтай холбоотой үйл ажиллагаанаас байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал бий болсон тохиолдолд урьдчилан бичгээр мэдэгдэлгүйгээр компаний эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авч усны хяналт шинжилгээ хийх;
3.1.5 Компани холбогдох хууль болон энэ гэрээгээр хүлээсэн байгаль орчны үүрэгтэйгээ холбогдуулан Суманд хүргүүлсэн тайлан мэдээллийг тухай бүр нь хүлээн авч, танилцах, иргэдэд мэдээлэх;
3.1.6 Компанийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээлт хийхийг Компаниас шаардах;
3.1.7 Компани холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй тохиолдолд Компани уг үүргээ биелүүлэх хүртэл хууль тогтоомжид заасан үндэслэлээр тухайн компанид төсөлтэй холбоотой зөвшөөрөл (газар, ус ашиглах гэх мэт) болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой санал өгөхгүй байх;
3.1.8 Байгаль орны чиглэлээр хууль болон энэхүү гэрээгээр хүлээсэн Компанийн үүргийн биелэлтэд хөндлөнгийн хяналт тавих чиг үүрэг бүхий сумын иргэдийн оролцоотой төрийн бус байгууллага (ТТБ)-ын үйл ажиллагаанд дэмжпэг, туслалцаа үзүүлэх.
3.1.9 Компанийн төсөл орчмын усны дээжид улирал тутам буюу шаардлагатай тухай бүрд хийлгэх шинжилгээнд хяналт тавих.
3.2 Компани нь байгаль орчныг хамгаалах чиглэлээр дараах эрх, үүрэг хүлээнэ:
3.2.1 Ашиг малтмалын тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудад заасан эрх эдэлж, үүрэг хүлээх ба байгаль орчны холбогдолтой Монгол Улсын стандарт, нормыг ханган ажиллах;
3.2.2 Компанийн хэрэгжүүлж буй төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хуулбар хувийг сумд хүргүүлж чандлан мөрдөх;
3.2.3 Энэхүү Гэрээний 3.1.9-д заасны дагуу усны дээж авах мэргэжлийн байгууллага, Сумын захиргаанд хууль, Компанийн дотоод журамд заасны дагуу зөвшөөрөл олгох;
Талуудын гарын үсэг
3.2.4 Шаардлагатай тохиолдолд эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг тодорхойлох, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
3.2.5 Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөө багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, мал, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх; 3.2.6 Экологийн боловсрол, хүмүүжил олгох чиглэлээр ТББ, сумд дэмжлэг үзүүлэх;
3.2.7 Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хүрээнд хяналт, мониторинг хийх, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, төслөөс байгаль орчинд нөлөөлж буй нөлөөллийн талаар олон нийтэд мэдээлэл хийх үйл ажиллагааг зохион байгуулах;
3.2.8 Малчдын өвөлжөөний нутгийн ургацыг нэмэгдүүлэх, гүний усны нөөцийг хэвэнд нь хадгалах, усны нөөц багасхаас сэргийлэх зорилгоор Гантай жилүүдэд Байгаль орчны төрийн болон төрийн бус байгууллага болон цаг уур орчны шинжилгээний байгууллагатай хамтран үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлыг хэрэгжүүлхэд дэмжлэг үзүүлэх;
3.2.9 Компани нь сумд дараах мэдээ тайланг хүргүүлнэ:
a) сумаас ашиглаж буй усны нөөцөнд cap бүр мониторинг хийж, мэдээг ТББ болон сумд хүргүүлэх;
b) Төрийн байгууллага, албан тушаалтанд хуульд заасан тайлан, мэдээг тухай бүрд нь хүргүүлж байх
3.2.10 Уурхайн үйл ажиллагаа дуусгавар болоход сумын нутаг дэвсгэр дээрх цооног, тоног төхөөрөмжүүдийг сумын эзэмшил, өмчлөлд шилжүүлж өгөх.
Дерөв. Ажлын байр нэмэгдуулэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авалт хийх талаар 4.1 Сум ажлын байр нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авалт хийх талаар дараах эрх, үүрэг хүлээнэ:
4.1.1 Компаниас зарласан ажлын байрыг сумын иргэдэд нээлттэй мэдээлэх; -
4.1.2 Компанитай хамтран сумын нутгийн иргэдийг сургалтад хамруулах замаар ажлын байран дээр дэвших боломжийг бүрдүүлэх;
4.1.3 Компанид нийлүүлэх худалдан авалтад тавигдах шаардлагыг хангуулж, төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх;
4.1.4 Компаниас зарласан ажлын байр дахь сонгон шалгаруулалтанд орон нутгаас ажиллах нэр дэвшигчдийн талаар Сумын засаг дарга санал егөх, хэрэгжилтийн талаар мэдээлэл хүлээн авах.
4.2 Компани нь ажлын байр нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авалт хийх талаар дараах эрх, үүрэг хүлээлнэ: