доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
БАТЛАВ:
ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ
rA3PLIU OAVMnrAAULI РЫН ЗАХИРГ£АНЫ|
ДАРГА Ш.БОЛДБААТАР/
УС АШИГЛАХ ГЭРЭЭ
2019 оны 07 сарын 29 -ны өдөр Дугаар 04 Өвөрхангай аймаг
Нэг.Ерөнхий зүйл
Усны тухай хуулийн 28.4, 28.6, 28.7, 29.1-д заасны дагуу “Монгол-Ус” төрийн
өмчит үйлдвэрийн газрын гаргасан 2019 оны 06-р сарын 25-ны өдрийн 159
дугаартай ус ашиглуулах дүгнэлт, “АУМ-АЛТ” ХХК-ны 01/377 тоот хүсэлт, Онги-Таац
голын сав газрын захиргааны олгосон 2019 оны 07-р сарын 29-ны өдрийн ус
ашиглах зөвшөөрлийг тус тус үндэслэн:
Ус ашиглуулагчийг төлөөлж Онги-Таац голын сав газрын захиргааны
Гадаргын усны нөөц судалгаа шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн
Сампилдондов овогтой Дуламрагчаа Ус ашиглагчийг төлөөлж “АУМ-АЛТ” ХХК-ны
гүйцэтгэх захирал Э.Нарантуяа, “Өлтийн уурхай"-н дарга Ж.Шийрэвдорж улсын
бүртгэлийн дугаар 1011004047, регистрийн дугаар: 3555763, нар ус ашиглахталаар
тохиролцон энэхүү гэрээг 2019 оныг дуустал хугацаатайгаар байгуулав.
Хоёр. Гэрээний гол нөхцөл
2.1. Ус ашиглах зориулалт: MV-000362 тусгай зөвшөөрлийн дугаартай Өлт-1 алтны
шороон орд нь унд ахуйн болон технологийн хэрэгцээнд усны нөөцийг ашиглана.
2.2. Ашиглах усны хэмжээ: 78,930.0 м3/жил
2.2.1. Унд-ахуйд 900,0 м3/жил
2.2.2. Үйлдвэрлэлд 78,030.0 м3/жил
2.3. Усны чанар, найрлага: Ундны усны эх үүсвэр болох худгаас /голоос/ улирал
тутам дээж авч шинжилгээ хийлгэн хариу болон дүгнэлтийг Сав газрын захиргаанд
ирүүлнэ.
2.4. Усны эх үүсвэрийн байршил: Өөрийн уурхайн хашаанд гаргасан 1 гүний
худаг. Mastra frog маркийн насостой гүний худагаас унд ахуйн хэрэгцээг хангах ба
технологийн хэрэгцээнд шүүрлийн усаар ханган ажиллаж байна.
Барилга байгууламж: Баяжуулалтанд уурхайн талбайд үүссэн хуучин ашиглаж
байсан эргэлтийн усан сан болох 21,000 м3 багтаамжтай эргэлтийн усан сантай.
Тоног төхөөрөмжийн нэр, марк: Эргэлтийн усан усан сангаас угаах
төхөөрөмжид D-320-50 маркийн насосоор угаах төхөөрөмжрүү усаа шахна. Усан
сангаас угаах төхөөрөмжид ус дамжуулах шугам хоолойн голч 150.0 мм урт ЗООм.
2.5. Хаягдал усны хэмжээ:
Стандартын шаардлага : Хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ цэвэршүүлсэн бохир
усны ерөнхий шаардлага MNS 4943:2016-г ханган ажиллана.
Хаях цэгийн байршил: Ахуйн бохир усыгхөрсөнд нэвчүүлэн зайлуулна.
2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ: Усны биохимийн
шинжилгээний дүнг хавсаргана.
Жинлэгдэх бодис, кг
Органик бодис, кг
Эрдэс бодис, кг
Хүнд металл, кг
2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал,
технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин: Унд ахуйн хэрэгцээнээс
гарсан хаягдал усыг хөрсөнд нэвчүүлэн зайлуулж, технологийн хэрэгцээнээс гарсан
хаягдал усыг тунаах усан санд хийж эргүүлэн ашиглахаар байна.
2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга
хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ:
2.9. Усны тоолуурын:Төрөл, нэр, дугаар: DH-50 маркийн 1 ширхэг тоолууртай.
2.10. Ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ:
Баяжуулах үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглах 78030,0 м3 усны
нөөцийн төлбөр 60’863’400 /жаран сая найман зуун жаран гурван мянга дөрвөн
зуун/ төгрөг.
2.10.1 Усны нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлсөн мэдээг ус
ашиглалтын тайланд тусгана.
2.11. Ус ашигласаны төлбөрийг 8 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15 хүртэл
2 хувааж Өвөрхангай аймгийн төрийн сан банкны 10000944 тоот дансанд
төвлөрүүлнэ.
Гурав. Талуудын эрх, үүрэг
3.1 Гэрээ байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 6.2.3, 17.1.9, 7.5, 18.1.4, 19.1.2,
26.1, 30.1, 30.1.4, 31.1-дзаасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
3.2 Ус ашиглагч тал Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
үүргүүдийг бүрэн хүлээнэ.
3.3 Талуудын эрх, үүрэг зөрчигдсөн тохиолдолд Усны тухай хууль болон бусад
хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Дөрөв. Бусад
4.1. Гэрээ нь талуудын гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс
эхлэн хүчин төгөлдөр болно.
4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, хаягдал усны талаарх дүгнэлт
хаягдал ус зайлуулах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.
4.3. Ус ашиглагч тал тухайн оны ус ашиглалтын тайланг маягтын дагуу боловсруулж
тус оны 12 сарын 01-ны дотор сав газрын захиргаанд хүргүүлнэ.
/ 4.3. Ус ашиглуулагч тал гэрээний биелэлтийг жил бүрийн 12 сарын 25-ны дотор
дүгнэж, тэмдэглэл үйлдэнэ.
4.3.2 Ус ашиглуулагч тал тухайн оны ус ашиглалтын тайланд тусгагдсан мэдээлэл
бодит ажилтай уялдуулан дүгнэх ба гэрээг дүгнэсэн үнэлгээ нь байгаль орчны
менежментийн төлөвлөгөөний үнэлгээнд нөлөөлнө.
4.4. Ус ашиглагч тоолуур суурилуулах болон, уурхайн үйл ажиллагаа зогсохдоо
тоолуурыг мэргэжлийн байгууллагын болон сав газрын захиргааны хяналтан дор
авч, суурилуулах
4.5. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр
үйлдэнэ.
4.6. Гэрээг доор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно.
/ 4.6.1. Ашиглаж байгаа усны эх үүсвэр тусгай хэрэгцээнд шилжсэн;
4.6.2. Аль нэг тал татан буугдсан бол;
4.6.3. Усны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь
тогтоогдсон
4.7. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх
бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
Ус ашиглуулагчийг төлөөлж: Ус ашиглагчийг төлөөлж:
Онги-Таац голын сав газрын захиргааны АУМ-АЛТ" XXK-J^bl ӨЛ-ТИЙН
УУРХАЙН
С.Дуламрагчаа/
о. Ю барих утас: 70322567, 88105551 Утас: 99803236