доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
БАТЛАВОРХОН АЙМГИЙН ЗАСАГ "АЧИТ ИХТ” XXК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ДАРГА Д.БАТЛУТ ЗАХИРАЛ Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ2017 оны 12 дугаар 16-ны өдөр 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
Дугаар .../...
Энэхүү гэрээг нэгталаас Орхон аймгийн Засаг дарга (цаашид “Засаг дарга” гэх), нөгөө
талаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ачит Ихт” ХХК (цаашид "Тусгай
зөвшөөрөл эзэмшигч" гэх) нар (цаашид хамтад нь “Талууд" гэх) дараах нөхцөлийг харилцан
тохиролцож 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү гэрээ нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг
дэвсгэрт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу
олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчин, хүн амд үзүүлэх аливаа сөрөг
нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих,
ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор компанийн эдийн
засгийн эрх ашгийг хөндөхгүйгээр үйл ажиллагааны тогтвортой, хэвийн үргэлжлүүлэх
байдлыг баталгаажуулах асуудлаар орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран
ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий нутаг дэвсгэрт
байгаль орчныг хамгаалах, орон нутгийн удирдлага, нутгийн иргэд, компанийн хооронд ил
тод, нээлттэй, шударга, олон талт харилцааг хөгжүүлэхэд сайн дурын үндсэн дээр дэмжлэг
үзүүлж ажиллана.
1.3. Гэрээний талууд гэрээг тайлбарлах, хэрэгжүүлэхдээ дараах зарчмуудыг хүндэтгэн
дагаж мөрдөхөөр хүлээн зөвшөөрөв:
- хууль дээдлэх;
- ил тод, нээлттэй байх;
- талууд эрх тэгш байх;
- шударга ёсыг сахих;
- харилцан хүндэтгэлтэй байх;
- иргэдийн оролцоог хангах;
- гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх.
Хоёр. Засаг даргын эрх, үүрэг
2.1. Засаг дарга дараах эрхийг эдэлнэ:
2.1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн
төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, биелүүлэхийг шаардах;
2.1.2. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч болон
иргэн, аж ахуйн нэгж, бусад байгууллагын үүргийн биелэлтэд хяналт тавьж, буруутай
этгээдэд өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцох
2.2. Засаг дарга дараах үүргийг хэрэгжүүлнэ.
2.2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль
тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг хуульд заасан хугацаанд багтаан
хүргүүлэх;
2.2.2. Гэрээний зорилго, мөн чанар, агуулга, ач холбогдлыг орон нутгийн
иргэдэд таниулан ойлгуулах;
2.2.3. Хууль тогтоомжийн хүрээнд үүсмэл орд ашиглах үйл ажиллагааг
тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хангах;
2.2.4. Энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион
байгуулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөл, арга хэмжээнээс
тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгож,
түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ талаар орон нутгийн иргэдэд мэдээлэх;
Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
3.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрхийг эдэлнэ:
3.1.1. Үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад иргэн, хуулийн
этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу
Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй;
3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах үүргийг хэрэгжүүлнэ
3.2.1. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, шаардлагатай
ажлын байр болон түүнд тавигдах шаардлагыг ил тод, нээлттэй хэлбэрээр нийтэд зарлах;
3.2.2. Хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгож, хэрэгжүүлэх, түүний
хүрээнд шаардлагатай уулзалт, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах;
3.2.3. Нийт ажлын байрны 80-аас доошгүй хувьд тухайн орон нутгийн
иргэдийг ажиллуулах;
3.2.4. Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа
талаар тухайн аймаг, сумын иргэдийг тогтмол буюу хагас жилд нэгээс доошгүй удаа
мэдээллээр хангах;
3.2.5. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн
орон нутагт бүртгэлтэй, зохих шаардлагыг хангасан татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд
тэргүүн ээлжинд давуу эрх олгох;
3.2.6. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын
баталсан байгаль орчныг хамгаалах ажпын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах;
3.2.7. Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног
төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх;
3.2.8. Байгаль орчинд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж,
орон нутагт үзүүлэх үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг төлөвлөж,
хэрэгжүүлэх.
Дөрөв. Хамтын ажиллагааны хороо
4.1. Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих
ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо (цаашид "хороо" гэх)-г
аймгийн Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийн
төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна.
4.2. Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангаж,
Баянцагаан багийн иргэдийн нийтийн хурлаас нэг иргэнийг дэвшүүлэн, хорооны
бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
4.3. Хороо нь гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг талууд болон тухайн
орон нутгийн иргэдэд тайлагнана.
4.4 Гэрээний дагуу хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээг иргэд олон нийтэд мэдээлэх
Тав. Гэрээний хэрэгжилт
5.1. Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ
байгуулсан талаар мэдээллэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг талууд
цахим хуудсандаа байршуулна. Гэрээний хувийг ажлын 5 хоногийн дотор үйл ажиллагаа
явуулж буй харьяа нутаг дэвсгэрийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын
дэд зөвлөлд хүргүүлнэ.
5.2. Гэрээний хэрэгжилтэд талууд харилцан хяналт тавьж, төлөвлөгөөний биелэлтийг
жил бүр дүгнэж гэрээний хэрэгжилтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор
аймгийн ИТХ-д хүргүүлнэ.
5.3. Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын
15-ны өдрийн дотор геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагад хүргүүлнэ.
Зургаа. Хариуцлага
6.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль
тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл
эзэмшигч хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй.
6.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг геологи,
уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд
хүргүүлнэ.
Долоо. Маргаан шийдвэрлэх
7.1. Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр
шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоошүүхэд
гаргаж болно.
Найм. Гэрээ хүчин төгөлдөр болох
8.1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчин
төгөлдөр үйлчлэх ба жил бүр төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ.
8.2. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж
болно. Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. Гэрээнд оруулсан нэмэлт,
өөрчлөлт энэ гэрээний салшгүй хэсэг бөгөөд нэгэн адил хүчинтэй байна.
8.3. Гал түймэр, цахилгааны болон бусад техник хэрэгслийн саатал, үер, хүчтэй аадар
бороо, мөндөр, салхи шуурга, газар хөдлөлт, онц байдал, нийтийг хамарсан эмх замбараагүй
байдал, гоц халдварт өвчний улмаас тогтоосон хөл хорио гэх мэт давагдашгүй хүчин зүйлс
бий болсон тохиолдолд түүнийг арилах хүртэл гэрээний үүргийн биелэлтийг хойшлуулж
болно.
8.4. Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас гэрээг дуусгавар болгох талаар санал
ирүүлээгүй бол энэ гэрээ дахин нэг жилээр сунгагдсанд тооцно.
8.5. Гэрээг монгол хэл дээр 2 хувь үйлдэх бөгөөд талууд тус бүр нэг хувийг хадгална.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
ОРОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ
ТӨЛӨӨЛЖ: БАЙГУУЛЛАГЫГТӨЛӨӨЛЖ:
АЙМГИЙНЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН “АЧИТ ИХТ" ХХК-ИЙН САЛБАР ҮЙЛДВЭРИЙН
ГАЗРЫН ДАРГА ЗАХИРГААНЫ МЕНЕЖЕР
Д.СОЁЛЧХҮҮ Л.ЦЭДЭНСОДНОМ
САНХҮҮ ТӨРИЙН САНГИЙН "АЧИТ ИХТ” ХХК-ИЙН САЛБАР ҮЙЛДВЭРИЙН
ХЭЛСТИЙН ДАРГА ЭДИЙН ЗАСАГЧ
Н.БЯМБАЦЭЦЭГ Б.БАДРАХ-ЭРДЭНЭ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН
БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН
ХЭЛТСИЙН ДАРГА
Ц.БАЯРЖАРГАЛ
/2017 оны ... дугаар сарын .../ /2017 оны ... дугаар сарын .../
Нутгийн удирдлагын ордон Бодь цамхаг 501, Чингэлтэй
Найрамдын талбай дүүрэг, Жигжиджавын гудамж
3, Улаанбаатар 15160