доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
Ашигт малтмал, Газрын тосны газар & “Хөх шугам” ХХК-ний Хайгуулын ажлын зардлыг нехөн телөх гэрээ
Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан
зардлыг нөхөн төлөх тухай
ГЭРЭЭ
20/Тоны //. дугаар дугаар ХАЗ-20^.^!^7 Улаанбаатар
сарын //-ны өдөр хот
Ерөнхийзүйл
Нэг талаас Ашигт малтмал, Газрын тосны газар /цаашид Агентлаг гэх/, нөгөө талаас ашигт
малтмалын ордын MV-004317, МҮ-012373 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч
Улсын бүртгэлийн албанд бүртгэлтэй 9011075049 тоот гэрчилгээ, 2565803 тоот регистрийн
дугаартай “Хөх шугам” ХХК /цаашид хусгай зөвшөөрөл эзэмшигч гэх/ нь Ашигт малтмалын
тухай хууль, Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 81 тоот тогтоолоор
батлагдсан журмыг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр хийсэн Төв аймгийн Алтанбулаг сумын
нутагт орших Бөхөг-П, элс хайрганы орд дээр хийгдсэн эрэл, эрэл-үнэлгээ, нарийвчилсан
хайгуулын ажлын зрдлуудыг улсын төсөвт эргүүлэн нөхөн төлөх нөхцөл, үе шат, төлбөрийн
хэмжээ, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Ерөнхий эрэл, урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуул,
гидрогеологийн хайгуул, зураглалын ажлын зардлын нийт хэмжээ
1.1 Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Бөхөг-П, элс хайрганы ордны MV-
004317, МҮ-012373 тоот ашиглалтьш тусгай зөвшөөрлүүдийн талбайд улсын төсвөөс анхны зардал
167.82 төгрөг гарсан бөгөөд ноогдох хэмжээг Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор
баталсан журамд заасан аргачлалын дагуу тооцоход 126,962.12 (нэг зуун хорин зургаан мянга,
есөн зуун жаран хоёр төгрөг, арван хоёр мөнгө) болж байгааг хоёр тал харилцан хүлээн
зөвшөөрөв.
Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хүлээх үүрэг
2.1 Энэхүү гэрээний нэгдүгээр зүйлд заасан зардлыг 1 жилийн хугацаанд төлөх бөгөөд
төлбөрийг төгрөг, эсвэл америк доллараар төлнө.
2018 оны 1 дүгээр улиралд 126,962.12 (нэг зуун хорин зургаан мянга, есөн зуун
жаран хоёр төгрөг, арван хоёр мөнгө)
(тоогоор) (үсгээр)
2.2 Энэхүү гэрээний хоёрдугаар зүйлийн 2.1-т дурьдсан хугацаанд төлөхөөр хуваарилсан
төлбөрийг хавсралт 1-д заасан хугацаанд Төрийн сан банкны төгрөгийн 100900000722 тоот Ашигт
малтмал, газрын тосны газрын Нөхөн төлбөрийн дансанд төлнө. Төлбөр төлөхдөө гүйлгээний утга
хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшөөлийн дугаар, хэдэн оны, хэд дүгээр улирлын төлбөр
болохыг тодорхой бичнэ.
2.3 Хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөр төлсний дараа уг төлбөр Ашигт малтмал,
газрын тосны газрын Нөхөн төлбөрийн дансанд орсон эсэхийг шалгаж болно.
2.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн төлбөрийг төлөхдөө хуваарьт улиралдаа багтаан
боломжит нөхцлөөр төлөлт хийж болно.
№ХАЗ- 20/.?/&/№ гэрээ
Ашигт малтмал. Газрын тосны газар & “Хөх пгугам” ХХК-ний Хайгуулын ажлын зардлыг нөхөн телөх гэр^
2.5 Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд төлбөрөө бүрэн төлс^
тохиолдолд төлбөрийн баримтыг Агентлагт ирүүлж, гэрээний хавсралтад гэрээ хариуцсан
мэргэжилтнээр тэмдэглэл хийлгэн баталгаажуулна.
2.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэхь хэсэгт заасан
хугацаанд төлбөрөө улиралдаа багтаан төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн
улиралд төлбөл зохих төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө.
2.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээний хэрэгжилттэй холбогдсон аливаа асуудлаар
Агентлагт бичгээр хүсэлт гаргаж болох бөгөөд Агентлаг нь 30 хоногийн дотор хариу ирүүлнэ.
Гурав. Ашигт малтмал, газрын тосны газрын
эрх, хүлээх үүрэг
3.1. Агентлаг энэхүү гэрээний хэрэгжилттэй холбогдуулан Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс
шаардлагатай бүхий л мэдээллийг авна.
3.2 Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журам зааврын
хэрэгжилтийг хангах асуудлаар Тусгай зөвшөөрөл эзэмшигчид дэмжлэг үзүүлж, хяналт тавьж
ажиллана.
3.3 Гэрээний хэрэгжилттэй холбоотой нөхөн төлбөр төлөхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс
шаардах,
3.4 Энэхүү гэрээний 1.1-д заасан нөхөн төлбөрийн хэмжээг нөхөн төлбөр хийхээр
тохиролцсон хугацаанд өөрийн санаачилгаараа өөрчлөхгүй байх.
3.5 Нөхөн төлбөр хийсэн хугацааг банкинд гүйлгээ хийсэн өдрөөр тооцно.
3.6 Нөхөн төлбөр төлсөн баримт бичигтэй танилцан төлбөрийн хэмжээ үнэн зөв төлсөн
эсэхийгс Агентлагийн санхүүгийн хуулгатай тулган, гэрээний хавсралтад төлбөр төлсөн талаар
тухай бүр тэмдэглэл үйлдэж баталгаажуулна.
3.7 Нөхөн төлбөрийн гэрээ байгуулахад:
a. Ашигт малтмалын ордын нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд
ногдох зардал, хайгуулын бүх шатны ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн төлөх
хугацааг ТЭЗҮ, уулын ажлын тайлан болон төлөвлөгөөнд тулгуурлан АМГТГ-ын Уул уурхайн
үйлдвэрлэл технологийн хэлтэс,
b. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалд ашигт малтмалын ордын
нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд ногдох зардал, хайгуулын бүх шатны
ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн тооцооллыг АМГТГ-ын Геологи хайгуулын
хэлтэс,
c. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалыг нөхөн төлөх гэрээ
боловсруулах, нөхөн төлбөрийн хуваарь гаргах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Хууль, эрх
зүйн хэлтэс тус тус хариуцана.
Дөрөв. Хариуцлага, маргаан шийдвэрлэх
4.1 Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдол Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн төлбөр
төлөх тухай мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор
Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.7-д заасан нөхөн төлбөр, алдангийг
төлөх, төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, тухайн тусгай зөвшөөрлийн талбайд сонгон
шалгаруулалтийг зарлана.
№ХАЗ- |Э
Ашигт малтмал. Газрын тосны газар & “Хех шугам” ХХК-ний Хайгуүлын ажлын зардлыг нөхөн телөх гэрээ
4.2 Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд талууд
маргааныг харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд Талууд маргааныг
шийдвэрлэх зорилгоор саналаа бичгээр нөгөө талдаа хүргүүлснээс хойш ажлын 30 хоногийн дотор
маргааныг шийдвэрлэх боломжтой талаар санал нэгдээгүй бол Монгол улсын хууль тогтоомжийн
дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
4.3 Гэрээтэй холбоотой аливаа маргааныг Аж ахуйн нэгж нь энэхүү гэрээний заалтыг
биелүүлээгүй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар нь шүүхэд хандаж болох бөгөөд
шүүх ажиллагаатай холбогдон гарах зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцана
Тав. Гэрээ хүчин төгөлдөр болох, гэрээний хугацаа
5.1. Агентлаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид энэхүү гэрээнд гарын үсэг
зурж тамга тэмдэг дарагдаж баталгаажсанаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно.
5.2. Энэхүү гэрээний 2.1 дэхь заалтын биелэлтийг Агентлаг болон тусгай зөвшөөрөл
эзэмшигчийн төлөөлөгчид хамтран дүгнэж акт үйлдэж гэрээг дуусгавар болгоно.
5.3. Гэрээг Монгол хэл дээр, гурван хувь үйлэх бөгөөд нэг хувийг Мэргэжлийн хяналтын
ерөнхий газар, нэг хувийг Ашигт малтмал, газрын тосны газар /ХЭЗХ/, нэг хувийг ашигт
малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч тус тус хадгална. Гэрээний хувиуд нэгэн адил
хүчин төгөлдөр байна. Гэрээ 3 хуудас, хавсралт 1 хуудас, нийт 4 хуудастай.
Зургаа. Давагдашгүй хүчин зүйл
6.1 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас
талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг нөхцлөөс шалтгаалан үүргээ биелүүлээгүй
талыг буруутай гэж үзэхгүй.
6.2 Энэхүү гэрээний 5.1-д заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй
онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд талууд даруй харилцан мэдэгдэж шийдвэрдэх арга
замыг тодорхойлно.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Ашигт малтмал, газрын тосны газрыг Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг
.at.v- - 'v----г---м- г: - ':т г_-г. ал
төлөөлж: • . - . ■ - -’Л төлөөлж:
ХУУЛЬ. ЭРУ хэлтсийн ‘ХӨХ ШУГАМ” ХХК-НИИ
ДАРГА sy.. Ж. БАТМАГНАЙ г г-гг.
ЗАХИРАЛ .ГЭРЭЛМАА
гЕодаги МЫН хэлТсШП ДУГОГ
1.БАТБАЯР
■1 :
УУЛ УУРХАЙН Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 2-р
ТЕХНОЛОГИЙН х/лтсиин хороолол, Энхтайваны Өргөн чөлөө, 18/A-1
хороо, Утас: 99116000, 99114631, 99994631,
ДАРГА...........ЛуЙ^.... Д. ХАНГАЙ 70131370
БОЛОВСРУУЛСАН: У^ЗХ-ийн
Мэргэжилтэн..........Б.Болорцэцэг
Хаяг: Улаанбаатаг/^ч, Чингэлтэй дүүрэг,
Барилгачдын талоай-3,
E-mail: info(ii).mram.gnv.mn, Факс:31 -03-70.
Утас:263922
№ХАЗ - 2 оУ/f/ А. Ашигт малтмал. Газрын тосны газар & “Хех шугам” ХХК-ний Хайгуулын 1ЫГ нөхөн т'өя'ш рээ
3 Хавсралт №1
2018 онд ||
! 1|
Төлбөл зохих Төлбөр хийсэн I • 1«
\ а ,г в
Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөннь,! Төлбөр хиисэн он cap өдөр
төлбөр /төгрөг/ америк долларын бусад тэмдэглэл
ханш - - 11 IS 12325*5 :
- • . " •
1 126,962.12
2
3
4
№ХАЗ- го/2т