доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч
шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол улсын холбогдох хууль
тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
ГЭРЭЭ БАИГУУЛСАН:
Ашигт малтмалын газрыг төлөөлж: Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж:
Уул уурхайн хэлтсийн "Эрдэс холдинг" ХХК-ийн захирал
дарга.............................С.Баттулга .........................................Л.Нацагдорж
AfolCcJteyfJfyn
АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж
мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл
хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,
нөгөө талаас Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт орших Чандмань худгийн
алтны шороон ордын XV-007875 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэс
холдинг” ХХК-тай байгуулсан № АӨҮАГ-2014/16/60 тоот гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт
оруулав.
Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2014/16/60) тоот
гэрээний салшгүй хэсэг байна.
1. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт орших Чандмань худгийн алтны шороон
ордын талбайн ашигт малтмалын хайгуулын XV-007875 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа
2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болно.
2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж
байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар
байна.
3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн
2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.
4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг
2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн
хавсралтанд шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.
Ашигт малтмалын газрыг төлөөлж: Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж:Уул уурхайн хэлтсийн дарга "Эрдэс холдинг" ХХК-ийн захирал .............................С.Баттулга .........................................Л.Нацагдорж
АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
ГЭРЭЭ
2014 оны 6 дугаар дугаар АӨҮ А-2014/16/60 Улаанбаатар
сарын 5-ны өдөр хот
Ерөнхий зүйл
Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт
Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-007875 тоот хайгуулын тусгай
зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгэлтэй. аж
ахуйн нэгжийн 9011031116 тоот гэрчилгээ. 2655772 регистрийн дугаартай '‘Эрдэс холдинг”
ХХК (цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигч гэыэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012
оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан Ашиглалтын өмнөх үйл
ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт
орших Чандмань худагийн алтны шороон ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед
хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ. түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх хариуцлагыг
харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Гэрээний нөхцөл, хугацаа
1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах ажлыг
хийж гүйцэтгэнэ. Үүнд:
a. Ордыг ашиглах зураг төсөл боловсруулах;
b. Ордын нөөцөд тулгуурлан ТЭЗҮ боловсруулах;
c. Уурхай барьж байгуулах;
2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны дотор
хийх.
3. Ордын технологийн туршилтын хугацаа 1 жил байна.
4. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 3 жил байна.
5. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт орших Чандмань худагийн алтны шороон
ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар
болгоно.
Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг
1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын
төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас
өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан
байна.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411
дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай
зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,
хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар
сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод
хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин
төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,
шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,
үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан
хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.
5. Орд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.
6. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд
тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.
7. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед хайгуул судалгааны ажил хийгээгүй талбайг
Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу буцааж өгөх.
8. Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцөлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.
Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг
1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл
ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай
хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.
2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн
саналыг авсан байна.
3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан
хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.
5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг
бичгээр авсан байна.
Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.
1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан
өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.
2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр
(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт
үйлдэнэ.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд
гарах үр дагаврыг бүрэн хариуцна.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй
тохиолдолд ашигт малтмалын XV-007875 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад
шилжүүлэхийг хориглоно.
5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал
хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч 1 /нэг/ хувийг кадастрын
бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.
АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
ДҮГНЭСЭН ТУХАЙ АКТ № 2016/12
2016.06.07
Нэг талаас АМГ, нөгөө талаас Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт орших
Чандмань худагийн алтны шороон ордын XV-007875 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг
эзэмшигч “Эрдэс холдинг” ХХК харилцан тохиролцож байгуулсан 2014 оны 06 дугаар
сарын 05-ны өдрийн №АӨҮА-2014/16/60 тоот гэрээний биелэлтийг хамтран дүгнэвэл:
1. Ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажил:
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт орших Чандмань худагийн алтны
ордод 2015 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлж /2015 оны
12-р сарын 31-ний байдлаар/ бодитой болон боломжтой (В+С) зэргээр шлихээр 61,39 кг-
аар, химийн цэврээр 58.14 кг-аар хүлээн авах Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2016
оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ХХ-03-07 дугаартай дүгнэлт гарч, нөөц бүртгэх тухай
АМГ-ын даргын 2016.04.19-ны өдрийн н/47 дугаартай тушаал гарсан байна.
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт орших Чандмань худагийн алтны
ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг геологи, уул уурхайн төсөл судалгааны
“Гложекс” ХХК боловсруулахаар 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2016/04 тоот
гэрээ байгуулан ажиллаж байна.
2. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах гэсэн ажлын хүрээнд:
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг “Эколайн” ХХК-аар
гүйцэтгүүлэхээр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн БОННҮ01 тоот гэрээ
байгуулсан байна.
Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1-д дагуу тухайн ордыг ашиглах
ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа Техник эдийн засгийн үндэслэлийг
боловсруулах, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулах ажлуудыг хийх
боломжтой гэж үзэн гэрээний үүргээ биелүүлсэн талаарх баримт бичгийг үндэслэн гэрээг
хамтран дүгнэв. АМГ-ЫГ ТӨЛӨӨЛЖ: "ЭРДЭС ХОЛДИНГ" ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ: УУЛ УУРХАЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛХЭЛТСИЙН ДАРГА Л.НАЦАГДОРЖ С.БАТТУЛГА
Боловсруулсан:
УУХ-ийн мэргэжилтэн Г.Оюунтуяа