доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
ГЭРЭЭ
20^ оны 0.1 дугаар дугаар АӨҮА-2014/04/^Г Улаанбаатар
сарын^-ны өдөр хот
Ерөнхий зүйл
Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт
Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-007560 тоот хайгуулын тусгай
зөвшөөрлийг эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгэлтэй,
аж ахуйн нэгжийн 9019033118 тоот гэрчилгээ, 5198429 регистрийн дугаартай “Өү Жи Си
Эйч Эл” ХХК (цаашид Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний
сайдын 2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан
Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Говь-Алтай аймгийн
Алтай сумын нутагт орших Олонбулгийн алтны шороон ордын ашиглалтын өмнөх үйл
ажиллагааны үеийн хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх
хариуцлагыг харилиан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Гэрээний нөхцөл, хугацаа
1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмпшгч дараах ажлыг
хийж гүйцэтгэнэ. Үүнд:
a. Ордыг ашиглах зураг төсөл боловсруулах;
b. Ордын нөөцөд тулгуурлан ТЭЗҮ боловсруулах;
c. Уурхай барьж байгуулах;
2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны дотор
хийх.
3. Ордын технологийн туршилтын хугацаа 1,5 жил байна.
4. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 2,4 жил байна.
5. Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Олонбулгийн амны алтны шороон ордын
ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар
болгоно.
Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг
1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын
төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас
өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан
байна.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411
дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай
зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,
хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар
сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод
66
хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин
төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,
шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,
үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан
хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.
5. Орд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.
6. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд
тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.
7. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед хайгуул судалгааны ажил хийгээгүй талбайг
Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу буцааж өгөх.
8. Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.
Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг
1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл
ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай
хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.
2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн
саналыг авсан байна.
3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан
хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.
5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг
бичгээр авсан байна.
Г
Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.
1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан
өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.
2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтад хүлээн авсан комиссын дүтнэлт, шийдвэр
(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт
үйлдэнэ.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд
гарах үр дагаврыг бүрэн хариуцна.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй
тохиолдолд ашигт малтмалын XV-007560 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад
шилжүүлэхийг хориглоно.
5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал
хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын
бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.
6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч
шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол улсын холбогдох хууль
тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Ашигт төлөөлж: игчийг төлөөлж:
хэлтсийн ийн гүйцэтгэх
Жеймс Долан
6?
АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж
мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл
хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малхмалын газар /цаашид АМГ гэх/,
нөгөө талаас Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Олон булгийн алтны шороон
ордын XV-007560 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Өү Жи Си Эйч Эл” ХХК-
тай байгуулсан № АӨҮАГ-2014/04/05 тоот гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулав.
Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2014/04/05) тоот
гэрээний салшгүй хэсэг байна.
1. Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Замын амны алтны шороон ордын
талбайн ашигт малтмалын хайгуулын XV-007560 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2016
оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болно.
2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж
байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар
байна.
3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн
2014 оны 7 дугаар сарын 1 -ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.
4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг
2015 оны 1 дүтээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн
хавсралтанд шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.
[ийг төлөөлж:
н захирал
мнг Саймон
АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
ДҮГНЭСЭН ТУХАЙ АКТ № 2016/11
2016.05.23
Нэг талаас АМГ, нөгөө талаас Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших
Олонбулгийн алтны шороон ордын XV-007560 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг
эзэмшигч “Өү Жи Си Эйч Эл” ХХК харилцан тохиролцож байгуулсан 2014 оны 01 дүгээр
сарын 23-ны өдрийн №АӨҮА-2014/04/05 тоот гэрээний биелэлтийг хамтран дүгнэвэл:
1. Ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажил:
Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Олонбулгийн алтны үндсэн ордод
2008-2015 онуудад гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлж
/2016 оны 02 дугаар сарын байдлаар/ бодитой болон боломжтой (В+С) зэргээр 1,70 г/тн-
ын дундаж агуулгатай 471,75 мян.тн хүдэрт 803,6 кг алтны нөөцийг 2016 оны 05 дугаар
сарын 10-ны өдрийн ХХ-04-07 тоот ЭБМЗ-ийн салбар хуралдаанаар хэлэлцүүлсэн ба
АМГын даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн н/54 тоот нөөц бүртгэх тухай
тушаал гарсан байна.
Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Олонбулгийн алтны үндсэн ордыг
ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг “Эрдэнэт гранд майнинг групп”
ХХК-иар боловсруулахаар 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 16/002 тоот гэрээ
байгуулан ажиллаж байна.
2. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах гэсэн ажлын хүрээнд:
Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний ажлыг гүйцэтгэж БОНХАЖЯ-ны
2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн B2016/055 тоот Еоөнхий үнэлгээний
гүйцэтгэлийн хуудастай байна.
Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1-д дагуу тухайн ордыг ашиглах
ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа Техник эдийн засгийн үндэслэлийг
боловсруулах, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулах ажлуудыг хийх
боломжтой гэж үзэн гэрээний үүргээ биелүүлсэн талаарх баримт бичгийг үндэслэн гэрээг
хамтран дүгнэв.
Боловсруулсан:
УУХ-ийн мэргэжилтэн Г.Оюунтуяа