доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
f АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
ГЭРЭЭ
20^Уоны . С. дугаар дугаар АӨҮА-2014/f Улаанбаатар
сарын iT-ны өдөр хот
Ерөнхийзүйл
Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт
Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-009707 тоот хайгуулын тусгай
зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгэлтэй, аж
ахуйн нэгжийн 9011043093 тоот гэрчилгээ, 5074223 регистрийн дугаартай “Өгөөмөрбаян
хачйрхай' ХХК (цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний
сайдын 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан
Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Дорноговь аймгийн
Даланжаргалан сумын нутагт орших Их нартын хийдийн гянтболдын ордын /21-р судлын
биет/ ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг
хэрэгжүүлэх үе шат, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Гэрээний нөхцөл, хугацаа
1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах ажлыг
хийж гүйцэтгэнэ. Үүнд:
a. Ордыг ашиглах зураг төсөл боловсруулах;
b. Ордын нөөцөд тулгуурлан ТЭЗҮ боловсруулах;
c. Уурхай барьж байгуулах;
2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн
дотор хийх.
3. Ордын технологийн туршилтын хугацаа 1 жил байна.
4. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 3 жил байна.
5. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Их нартын хийдийн гянтболдын
ордын /21-р судлын биет/ ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2017 оны 5 дугаар сарын 02-
ны өдөр дуусгавар болгоно.
Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг
1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын
төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас
өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан
байна.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411
дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай
зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,
хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар
сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод
хэмжээг батал i аажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин
төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,
шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,
үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан
хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.
5. Орд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.
6. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд
тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.
7. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед хайгуул судалгааны ажил хийгээгүй талбайг
Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу буцааж өгөх.
8. Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцөлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.
Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг
1. Тусгай зовшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл
ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай
хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.
2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн
саналыг авсан байна.
3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан
хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.
5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг
бичгээр авсан байна.
Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.
1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан
өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.
2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр
(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүтнэж акт
үйлдэнэ.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд
гарах үр дагаврыг бүрэн хариуцна.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй
тохиолдолд ашигт малтмалын XV-009707 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад
шилжүүлэхийг хориглоно.
5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал
хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын
бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.
й?
6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч
шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол улсын холбогдох хууль
тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
! | % £ \
Ашигт малтмалын газрыг төлөөлж: УЛААНБААТАР}^" ;эмшигчийг төлөөлж:
г Уул уурхайн хэлтсийн “Өгөөмөрбаян ХХК-ийн захирал
.*j.......С.Баттулга Hu Xiang Sheng
даргй
г
02
АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж
мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл
хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,
нөгөө талаас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Их нартын хийдийн
гянтболдын ордын XV-009707 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Өгөөмөрбаян
хайрхан” ХХК-тай байгуулсан № АӨҮАГ-2014/17/61 тоот гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт
оруулав.
Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2014/17/61) тоот
гэрээний салшгүй хэсэг байна.
1. Дорноговь аймгийн Даланжаргалан сумдын нутагт орших Их нартын хийдийн
гянтболдын ордын талбайн ашигт малтмалын хайгуулын XV-009707 тоот тусгай
зөвшөөрлийн хугацаа 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болно.
2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж
байсан хуулийн дагуу төлөх буюу төбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар
байна.
3. Ашиглалтын Өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн
2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.
4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг 2015
оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн хавсралтанд
АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮИЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
ДҮГНЭСЭН ТУХАЙ АКТ № 2015/05
2015.04.22
Нэг талаас АМГ, нөгөө талаас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт
орших Их нартын хийдийн гянтболдын /21-р судлын биет/ ордын XV-009707 тоот
хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Өгөөмөр баянхайрхан” ХХК харилцан
тохиролцож байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №АӨҮА-2014/17/61 тоот
гэрээний биелэлтийг хамтран дүгнэвэл:
1. Ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажил:
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Их нартын хийдийн
гянтболдын /21-р судлын биет/ ордыг далд аргаар ашиглах техник-эдийн засгийн
үндэслэлийг “Кеестон ресурс” ХХК-иар боловсруулан 2015 оны 02 дугаар сарын 04-ний
өдрийн ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлж 15-01-02 тоот ЭБМЗ-ийн дүгнэлт, 2015 оны 03
дугаар сарын 19-ний өдрийн АМГ-ын даргын т/29 тоот тушаалаар хүлээн авсан байна.
2. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах гэсэн ажлын хүрээнд:
БОНХЯ-ны 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2014/B063 тоот Байгаль
орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлттэй байна.
Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл
авсны дараа Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулах ажлуудыг хийх
боломжтой гэж үзэн гэрээний үүргээ биелүүлсэн талаарх баримт бичгийг үндэслэн гэрээг
хамтран дүгнэв.
Боловсруулсан:
УУХ-ийн мэргэжилтэн