доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
ГЭРЭЭ
20//оны (?. дугаар дугаар АӨҮА-2014HD/ Hf Улаанбаатар
сарын*&?-ны өдөр хот
Брөнхий зүйл
Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт
Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-009348 тоот хайгуулын тусгай
зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгэлтэй, аж
ахуйн нэгжийн 9019032102 тоот гэрчилгээ, 5202744 регистрийн дугаартай “Вояжерголд”
ХХК (цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012
оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан Ашиглалтын өмнөх үйл
ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай сумдын
нутагт орших Хонгорын зэс-алтны ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед хийгдэх
үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх хариуцлагыг харилцан
тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Гэрээний нөхцөл, хугацаа
1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах ажлыг
хийж гүйцэтгэнэ. Үүнд:
a. Ордыг ашиглах зураг төсөл боловсруулах;
b. Ордын нөөцөд тулгуурлан ТЭЗҮ боловсруулах;
2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн
дотор хийх.
3. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 3 жил байна.
4. Өмнөговь аймгийн Ноён. Баяндалай сумдын нутагт орших Хонгорын зэс-алтны ордын
ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болгоно.
Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг
1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын
төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас
өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан
байна.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411
дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай
зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,
хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар
сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод
хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин
төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,
шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,
үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан
хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.
5. Орд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.
6. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд
тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.
7. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед хайгуул судалгааны ажил хийгээгүй талбайг
Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу буцааж өгөх.
8. Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцөлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.
Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг
1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл
ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай
хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.
2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн
саналыг авсан байна.
3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан
хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.
5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг
бичгээр авсан байна.
Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.
1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан
өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.
2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр
(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт
үйлдэнэ.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд
гарах үр дагаврыг бүрэн хариуцна.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй
тохиолдолд ашигт малтмалын XV-009348 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад
шилжүүлэхийг хориглоно.
5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал
хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын
бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.
6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч
шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол улсын холбогдох хууль
тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
ГЭРЭЭ БАИГУУЛСАН:
rE5H5ESE5H5I
aLiJt^-J1 'X 1| Тусгаи зөвшөөрөл эзэмшигчииг төлөөлж:
ын^газрыг төлөөлж:
у| л }^рхайцхэ.4|сийи| “Вояжерголд гэх
аттулга 1й11 vxf Лхагвадорж
захирал
j&b i,
Тусгай зөвшөөрлийн
Ry Ашигт малтмал газрын тосны газар дэлгэрэнгүй мэдээлэл
Кадастрын хэлтэс ТЗ-ийн дугаар: ХВ-009348
Хайгуулын тусгай зөвшөөрөл:
Эзэмшигч: Вояжерголд Олгосон огноо: 2005.02.23
Талбайн нэр: Хойд Цахир Дуусах огноо: 2015.03.25
Талбайн хэмжээ: 10597.84 Га Барьцаалсан байдал:
Байршил: Өмнөговь (Баяндалай; Ноён) Шүүхэд хэлэлцэгдэж буй
Ашигт малтмал: эсэх:
Планшетийн дугаар: К-48-26
Өргөдлууд:
Код Төрөл Бүртгэсэн Одоогийн байдал
огноо
XV-009348-000-CI [Cl] Цэгцлэгдсэн өгөгдөл 2010.02.09 47-Албадан хийсэн хөдөлгөөнийг
эцэслэх
XV-009348-001-NE [NE] Шинэ хайгуулын тусгай зөвшөөрөл 2005.02.04 19-Батлагдсан өргөдлийг эцэсл
XV-009348-002-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2006.02.08 19-Батлагдсан өргөдлийг эцэсл
XV-009348-003-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2007.04.10 19-Батлагдсан өргөдлийг эцэсл
XV-009348-004-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2008.01.18 19-Батлагдсан өргөдлийг эцэсл
XV-009348-005-EE [EE] Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах 2008.01.30 19-Батлагдсан өргөдлийг эцэсл
XV-009348-006-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2009.02.10 19-Батлагдсан өргөдлийг эцэсл
XV-009348-007-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2010.02.03 19-Батлагдсан өргөдлийг эцэсл
XV-009348-008-TF [TF] Бүхэлд нь шилжүүлэх (Өмнөх 2010.11.29 19-Батлагдсан өргөдлийг эцэсл
эзэмшигч: Азиагоулд монголиа)
XV-009348-009-EE [EE] Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах 2011.02.10 19-Батлагдсан өргөдлийг эцэсл
XV-009348-010-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2011.03.09 19-Батлагдсан өргөдлийг эцэсл
XV-009348-011-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2012.02.18 19-Батлагдсан өргөдлийг эцэсл
XV-009348-012-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2013.02.01 19-Батлагдсан өргөдлийг эцэсл
XV-009348-013-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2014.07.09 19-Батлагдсан өргөдлийг эцэсл
XV-009348-014-АР [AP] Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа 2014.06.27 19-Батлагдсан өргөдлийг эцэсл
XV-009348-015-АР [AP] Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа 2014.12.03 19-Батлагдсан өргөдпийг эцэсл
XV-009348-016-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2015.02.26 11-Тусгай зөвшөөрлийн төлбөр
XV-009348-017-RN [RN] Хуулийн 56.1.1-2, 56.1.4-5 дагуу 2015.03.25 47-Албадан хийсэн хөдөлгөөнийг
цуцлах эцэслэх
Хэвлэсэн огноо: 2016.11.20 15:32
Ашигт малтмал газрын тосны газар Тусгай зөвшөөрлийн
Кадастрын хэлтэс дэлгэрэнгүй мэдээлэл
ТЗ-ийн дугаар: ХВ-009348
Эзэмшигчийн буртгэл:
Нэр: Вояжерголд
Аж ахуйн нэгжийн төр гадаадын 100 хувь хөрөнгө Утас: 321914, 321937
оруулалттай
Бүртгэлийн дугаар: 5202744 Гар утас: 99119319, 99088511
Улсын бүртгэлийн 9019032102 Факс: 321914
дугаар #:
Улс: Австрали Е-мэйл: gtumur@garrisoncapital.net
Захирлын овог, нэр Tomor Лхагвадорж
Эзэмшигчийн хаяг:
Гудамж:
Сүхбаатарын талбай Сэнтрал
Тауэр 1201 тоот Шуудангийн хайрцаг: ---
Хот: УБ ZIP код: 14600
Аймаг/ Хот: Улаанбаатар
Сум/ Дүүрэг: Сүхбаатар
Баг/ Хороо: 8-р хороо
ТЗ-ийн солбицол:
Олон Уртраг Өргөрөг
өнцөгт if град мин сек град мин сек
Ех1 1 102 59 0.89 43 11 1.32
Ех1 2 102 59 0.87 43 5 1.32
Ех1 3 102 52 10.88 43 5 1.32
Ех1 4 102 52 10.88 43 6 16.32
Ех1 5 102 57 20.87 43 6 16.32
Ех1 6 102 57 20.88 43 8 51.32
Ех1 7 102 49 10.89 43 8 51.31
Ех1 8 102 49 10.89 43 9 16.31
Ех1 9 102 46 50.89 43 9 16.31
Ех1 10 102 46 50.9 43 10 26.31
Ех1 11 102 40 0.89 43 10 26.3
Ех1 12 102 40 0.89 43 11 1.3
Хэвлэсэн огноо: 2016.11.20 15:32
АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ
ДУУСГАВАР БОЛГОСОН АКТ №2016/28
2016.12.06
Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай сумдын нутагт орших Хонгорын зэс-алтны
ордын XV-009348 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын
2015.03.25-ны өдрийн 203 тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56
дугаар зүйлийн 56.1.1-2, 56.1.4-5 дахь заалтуудыг үндэслэн цуцалсан байна.
Иймд нэг талаас АМГ /хуучин нэрээр/, нөгөө талаас XV-009348 тоот хайгуулын
тусгай зөвшөөрөл эзэмшигч “Вояжерголд” ХХК харилцан тохиролцож байгуулсан 2014
оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №АӨҮА-2014/20/78 тоот гэрээг дуусгавар болгов.
УУЛ УУРХА1
хэлтсийн
ГҮЙЦЭТГЭГ
УХА0595
5323533 11
Боловсруулсан:
УУХ-ийн мэргэжилтэн Г.Оюунтуяа