доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
3.1.3 Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, арга
хэмжээний талаар орон нутгийн иргэдийг тогтмол мэдээллээр хангана.
3.1.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэхталаарх мэдээллийг геологи, уул
уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд
хүргүүлнэ.
3.1.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан санал хүсэлтийг төрийн холбогдох
байгууллагуудтай хамтран хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохиххариугалбан
бичгээр хүргүүлнэ.
3.1.6 Энэхүү гэрээнд заасан үүргээс гадуур өөр бусад мөнгөн тусламж дэмжлэг, хандивыг
тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг
4.1 Ашиглалтын үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгуй явуулахад орон нутгийн иргэн,
хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саатуулах, таслан зогсоосон аливаа үйл
ажиллагаа гарсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Нутгийн захиргааны
байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
4.2 Нутгийн захиргааны байгууллагаас гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг
шаардах эрхтэй.
4.3 Орон нутгийн хөрөнгө оруулалтын дансанд төвлөрүүлсэн хөрөнгөөр хэрэгжүүлсэн
төсөл, арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл авах эрхтэй.
4.4 . Гэрээт талбай болон уурхайн эдэлбэрээс ашигт малтмал хайх, олборлох, түүний
ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх,
борлуулах, хөдөлмөр эрхлэлт болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг Ашигт
малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, стандарт дүрэм,
журмын дагуу яөуулна.
4.5 Компанийн салбарыг орон нутагт нээж аймгийн татварын хэлтэс; нийгмийн даатгалын
хэлтэст тус тус мэдэгдэн бүртгүүлж орон нутагт ажиллаж байгаа ажиллагсадын нийгмийн
даатгалын шимтгэлийг тухайн сум орон нутагт төлж шимтгэл татварын өр авлагагүй
ажи) mlaHa.
4 6 Аймаг, сумын Засаг даргын Тамгын газрыг компанийн үйл ажиллагаатай холбоотой
мэдээллээр тогтмол хангаж ажиллана.
4.7 Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар тухайн
аймаг, сумын иргэдэд мэдээлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тэдний санал,
хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэн ажиллана.
4.8 Аймгийн хэмжээнд зохион байгуулагдах салбарын нэгдсэн арга хэмжээнд идэвхи
санаачлагатай оролцоно.
4.9 Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн
43 дугаар зүйлд заасны дагуу ажиллах хүчний талаар тавигдах шаардлагыг хангаж,
аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас холбогдох зөвшөөрөл, дэмжсэн албан
бичгийг авна.
4.10 Байгалийн давагдашгүй хүчин зүйлс болон гамшгийн үед сайн дурын үндсэн дээр
тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг
туслалцаа узүүлнэ.
2
Г1
4.11 Аймаг, сумын нутгийн захиргааны цахим хуудсанд компанийн мэдээллийг ил тод
байршуулж, шинэчлэлт баяжилт хийх мэдээллээр хангах ажлыг сумын Засаг даргын
Тамгын газар, аймаг сумдын ОҮИТБС-ын дэд зөвлөлтэй хамтран гүйцэтгэнэ.
4.12 Сүхбаатар аймгийн Засаг даргын 2022 оны А/54 дүгээр захирамжаар батлагдсан
мэдээний графикийн дагуу батлагдсан маягт аргачлалаар тухай бүр гаргаж,
баталгаажуулан аймгийн статистикийн байгууллагад олборлосон бүтээгдэхүүний нэр
төрөл, тоо хэмжээ, үнэ чанар, санхүүгийн мэдээллийг үнэн зөв мэдээлнэ.
4.13 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2030
он хүртэл нийт 90,000 ширхэг мод тарьж ургуулах зохион байгуулалтыг хангаж ажиллана.
4.14 Олборлосон хүрэн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлийн
бодит үнэлгээгээр борлуулах талаар арга хэмжээ авч ажиллана.
5. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр:
5.1 Үндсэн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд серөг нөлеөлөл багатай
явуулах, нөхөн сэргээлтийг хууль тоггоомжийн дагуу хийнэ.
5.2 Ашиглалтын явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэхээс урьдчилан сэргийлэх
ажлыг үр дүнтэй зохион байгуулж, сөрөг нөлөөлөл бий болж, байгаль орчны бохирдол
үүссэн тохиолдолд нөхөн сэргээх ажлыг хууль тогтоомж, стандартын дагуу гүйцэтгэн
мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, 2 жил тутамд байгаль орчны аудит хийлгэнэ.
5.3 Уурхайн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртсөн буюу өртөж болзошгүй ард,
иргэдийн хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр нөхөн олговор
олгоно.
5 4 Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг стандартын дагуу
чанартай гүйцэтгэж, журамд заасан хугацаанд менежментийн төлөөлөгөөний биелэлтийг
тайлагнаж ажиллана.
6. Бүтээгдэхүүн тээвэрлэлт, авто замын засвар, арчлалтын чиглэлээр:
6.1 Бүтээгдэхүүн тээвэрлэлтийг Төрийн захиргааны төв байгууллага болон Нутгийн
захиргааны Оаигууллагаас оаталсан чиглэл, маршрутын aryy явуулж, жил бур aBro
замын засвар, арчлалтыг орон нутаг, мэргэжлийн байгууллагуудын өгсөн үүрэг
чиглэлийн дагуу авто замын мэргэжлийн компаниар гүйцэтгүүлэн, тээвэрлэлтийн
аюулгүй байдлыг бүрэн хариуцаж ажиллана.
6.2 Батлагдсан чиглэлээс гадуур тээвэрлэлт гүйцэтгэж олон салаа зам үүсгэж хөрсний
доройтол, байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд
холбогдох хууль тоггоомжийн хүрээнд тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох хүртэл
арга хэмжээ авна.
6.3 Авто замын тухай хууль, холбогдох журам, уурхайн ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх
байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсаны дагуу бүтээгдэхүүн тээвэрлэлтийн замыг
хатуу хучилттай болгох талаар холбогдох арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлж ажиллана.
6.4 Тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгжүүдэд С зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд
аймгийн автотээврийн төвтэй санал солилцож холбогдох журмыг хэрэгжүүлж ажиллана.
6.5 Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтэд орон нутгийн тээвэрлэгч аж ахуй нзгжийг
тэргүүн ээлжинд сонгон хамтран ажиллана. дс
з ГАА
ЗА
0©,
7. Ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүч сонгох, хөдөлмөр эрхлэлт,
ажиллагсадын амьдрах, хөдөлмөрлөх орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр:
7.1 Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэднийг шаардлагатай
сургалтад хамруулан ажлын байраар хангах талаар Хөдөлмөр эрхлэлтийн асуудал
хариуцсан байгууллага, орон нутгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй
хамтран ажиллаж, уурхайн нийт ажиллагсдын 50-иас доошгүй хувийг аймгийн Хөдөлмөр
эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй тухайн сумын иргэдээс тэргүүн
ээлжинд сонгоно.
7.2 Шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод, нээлттэй
хэлбэрээр нийтэд зарлан сонгон шалгаруулна.
7.3 Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын байрны сургалтын
хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг хамруулах ажлыг зохион
байгуулна.
7.4 Өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч ажиллуулах тохиолдолд
холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг Засаг даргын Тамгын газарт бүртгүүлнэ.
7.5 Бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх аж ахуй
нэгжийг сонгохдоо ил тод нээлттэй зохион байгуулж, орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа,
үйлчилгээ эрхлэгч нарт давуу эрх олгон жилийн нийт худалдан авалтын 50-аас доошгуй
хувийг орон нутгийн Татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуй нэгж болон тухайн сумын
иргэдээр гүйцэтгүүлэх гэрээ байгуулна
7.6 Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Сүхбаатар аймаг дахь салбар
танхимтай хамтрач дээрх орон нутгийн бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, мэргэшсэн
сургалтанд хамруулах, чанар стандартыг хангасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх
чиглэлээр хамтран ажиллана.
7.7 Ажилтан ажиллагсдын ажиллах. амьдрах орчин нөхцлийг Монгол улсын холбогдох
лууль, iOiTOOMAYPBii, журам, стандартад ниицүүлпз.
7 8 Компанид ажиллажбуй Монгол ажилтан, ажиллагсадын цалин. хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг Засгийн газраас баталсан Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын
дундаж цалингаас доошгүй байлгана.
7.9 Компаний хуний нөөцтэй холбоотой баримт бичгийгтөрийн архивт шилжүүлэх ажлыг
зохион байгуулна.
8. Орон нутгийн хөгжил, төсөл хөтөлбөрийг дэмжих чиглэлээр:
8.1 Тусгай эөвшөөрөл эзэмшигч нь 2024 онд үйл ажиллагаа хэвийн явагдсан тохиолдолд
аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, жижиг дунд
үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг
хэрэгжүүлэх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх үйл ажиллагаанд зориулан аймгийн орон
нутгийн хөгжлийн санд 70,000,000 (далан сая) төгрөг, Сүхбаатар сумын хөгжилд
50,000,000 (тавин сая) төгрөгийн дэмжлэг тус тус үзуүлнэ.
8.2 Аймгийн төсөвт шилжүүлэх 70,000,000 (далан сая) төгрөгийг Сүхбаатар аймаг Төрийн
сан банкны 100120000955 (бусад орлого) тоот дансанд, сумын хөгжилд шилжүүлэх
4
3
50,000,000 (тавин сая) төгрөгийг Хаан банкны 5637207654 (Жанжин сүхийн хөгжил) тоот
дансанд тус тус шилжүүлчэ.
8.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг гэрээнээс гадуурх улс төрийн нам, төрийн бус
байгууллагууд, төрийн албан хаагчдаас ирсэн хандив тусламжийн хүсэлтийг хүлээн
авахгүй ба энэ талаарх мэдээллийг талуудад тухай бүр мэдээлнэ.
8.4 Орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөр, гүйцэтгэх хугацаа, төсөвт өртөг,
нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг талууд хавсралтаар
баталгаажуулж болно. Энэхүү төлөвлөгөө нь гэрээний салшгүй хэсэг байна.
9. Хамтын ажиллагааны хороо
9.1 Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын
ажиллагааны хороо (цаашид "хороо" гэх)-г тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөл,
Нутгийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг оролцуулан байгуулж
ажиллуулж болно.
10. Гэрээ тайлагнах, дүгнэх
10.1 Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэрээний
биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг аймаг, сумын Засаг дарга болон геологи, уул
уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
10.2 Гэрээний биелэлтийг дүгнэж, хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний
хэрэгжилт, үр дүнгийн талаар тухайн шатны Засаг дарга иргэд, олон нийтэд нээлттэй
мэдээлнэ.
10.3 Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны 02 дугаар сарын
01-нийдотор аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
11. Гэрээний хариуцлага, маргаан шийдвэрлэх
11.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээний хэрэгжилтийг хангалтгүй
биелүүлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих хариуцлага хүлээх бөгөөд тусгай
зөвшөөрөл эзэмшигч нь хуүль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл
болохгүй.
11.2 Талууд нь энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой үл ойлголцол, маргаан, зөрчлийг
эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд
гомдлоо шүүхэд гаргаж болно.
12. Гэрээний хугацаа, бусад
12.1 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын
31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдөгдөнө.
12.2 Хэрэв холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт орсон нь энэ гэрээг хэрэгжүүлэхэд
сөргөөр нөлөөлөхөөр бол гэрээний нэг тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл өгч, тухайн
асуудлыг хэрхэн зохицуулах талаар харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.
12.3 Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож
болно.
5
НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ
2024.12.09 Дугаар: ХАГ-2024/13 Баруун-Урт хот
Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг ундэслэн
Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолыг чиглэл
болгон баримталж нэг талаас Нутгийн захиргааны байгууллага, түүнийг төлөөлж
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн
талбайд хамаарах сум, түүнийг төлөөлж Сүхбаатар сумын засаг дарга Ц.Ариунцог, нөгөө
талаас ашигг малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж "Нагааранз” ХХК,
түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Х.Тайван (цаашид “Тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх)
нар (цаашид хамтад нь "Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2024 оны
12 дугаар сарын 09-ны өдөр энэхүү гэрээг байгуулав.
1. Нийтлэг үндэслэл
1.1 . Энэхүү гэрээ нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р багийн нутаг дэвсгэрт
“Ашигт малтмалын тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгосон
тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр
байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, аймгийн
нийгэм, эдийн засгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайн дурын үндсэн
дээр дэмжлэг үзүүлэх, нийгмийн хариуцпагын хүрээнд орон нутгийн эахиргааны
байгууллагатай байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр
хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2 Энэхүү гэрээтэй холбоотой харилцааг “Монгол улсын Үндсэн хууль". “Ашигт
малтмалын тухай хууль", “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэөсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хууль”, “Хөрөнго оруулалтын тухай хууль” болон холбогдох бусад
хууль тогтоомжоор зохицуулна.
2. Талуудын харилцаа
2 1 Сүхбаатар swap Сүхбаатар сум болон Тусгай зевшээрөл сззмшигчийн хсорондын
хамтын ажиллагааг энэхүү гэрээгээр зохицуулна.
2 .2 Талууд нь уурхайн талбай харьяалагдах сум, аймгийн нутгийн захиргааны
байгууллага тэдгээрээр дамжуулан орон нутгийн ард иргэдийн саналыг гэрзэний төсөлд
тусган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн баталсан 2024 оны
Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах гурвалсан
гэрээг байгуулна.
3. Аймаг, сумын Нутгийн захиргааны байгууллагын эрх үүрэг
3.1. Энэхүү гэрэзний хүрээнд аймаг, сумын Засаг дарга нар дараах эрх, үүргийг
хэрэгжүүлнэ:
3.1.1 . Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал ашиглалт,
тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулахад дэмжиж ажиллана.
3.1.2 Үйлдвэр, уурхай, суурин түүний цахилгаан дулаан, цэвэр, бохир усны шугам
сүлжээ байгуулах, зам гүүр, барилга байгууламжийн газар олголт, бусад шаардлагатай
зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.
1
12.4 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж
болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд
түүний салшгүй хэсэг болно.
12.5 Гэрээг монгол хэл дээр 3 хувь үйлдэнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
ДАРГА ^ЙоОГЦ.АРИУНЦОГ
6
ГЭРЭЭНД ЗААСАН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ТӨЛӨВЛӨГӨӨ
БАТЛАВ: ЙМГИЙН ЗАСАГ
ДАРГА , М.ИДЭРБА~'
д/д лэрэгжүүлэ^төсөл хөтөлбөр, дэмжлэг хугацаа Хамтран ажиллах Төсөвт өртөг
байгууллага
Орой нутгийн залуучуудыГ'- их дээд сургуульд
сургах, төгсөөд мзргэжлээрээ орон нутагтаа
1 ажиллахыг дэмжих зорилготой оюутны тэтгэлэгт 2024 онд Сүхбаатар сумын ЗДТГ “Нагааранз” ХХК
хөтөлбөр хэрэгжүүлж, Сүхбаатар сумын 1-р
багаас 3 оюутныг хамруулан сургалтын
төлбөрийг шилжүүлнэ.
Гамшгийн үеийн хандив тусламж 10,000,000
2 (арван сая) төгрөгийг 100120755408 тоо-дансанд 2024 онд Сүхбаатар сумын ЗДТГ “Нагааранз” ХХК
шилжүүлнэ.
ЗӨВШӨӨРСӨН:
[ I НАГААРАНЗ ХХК
СҮХБААТА IH ЗАСАГ НАГААРАНЗ' ХХК-Ик _'ЭХ
ДАРГА Ц.АРИУНЦОГ ЗАХИРАЛ Х.ТАЙВАН
ҮЬЪЛНЗААТАР хот
557a