доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ
2024.11.21 Дугаар: ХАГ-2024/09 Баруун-Урт хот
Ашипг малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн
Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолыг чиглэл
болгон баримталж нэг талаас Нутгийн захиргааны байгууллага, түүнийг төлөөлж
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн
талбай хамаарах сум, түүнийгтөлөөлж Уулбаян сумын засаг дарга Д.Амартайван, нөгөө
талаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж “Эм Эл Цахиурт
Овоо” ХХК, түүнийг төлөөлж ерөнхий захирал Ван Хуйшүй (цаашид “Тусгай зөвшөөрөл
эзэмшигч" гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан
тохиролцож 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр энэхүү гэрээг байгуулав.
1. Нийтлэг үндэслэл
1.1 . Энэхүү гэрээ нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4-р багийн нутаг дэвсгэрт “Ашигт
малтмалын тухай хууль" болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай
зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр
байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, аймгийн
нийгэм, эдийн засгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайн дурын үндсэн
дээр дэмжлэг үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн захиргааны
байгууллагатай байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр
хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2 Энэхүү гэрээтэй холбоотой харилцааг “Монгол улсын Үндсэн хууль”, "Ашигт
малтмалын тухай хууль”, "Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хууль”, "Хөрөнгө оруулалтын тухай хууль" болон холбогдох бусад
хууль тогтоомжоор зохицуулна.
2. Талуудын харилцаа
2.1 Сүхбаатар аймаг, Уулбаян сум болон Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хоорондын
хамтын ажиллагааг энэхүү гэрээгээр зохицуулна.
2.2 Талууд нь уурхайн талбай харьяалагдах сум, аймгийн нутгийн захиргааны
байгууллага тэдгэзрэзр дамжуулан орон нутгийн ард иргэдийн саналыг гэрээний төсөлд
тусган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн баталсан 2024 оны
Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах гурвалсан
гэрээг байгуулна.
3. Аймаг, сумын Нутгийн захиргааны байгууллагын эрх үүрэг
3.1. Энэхүү гэрээний хүрээнд аймаг, сумын Засаг дарга нар дараах эрх, үүргийг
хэрэгжүүлнэ:
3.1.1 . Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал ашиглалт,
тээвэрлэлтийн үйл ажиллагаагтогтвортой, хэвийн явуулахад дэмжиж ажиллана.
3.1.2 Үйлдвэр, уурхай, суурин түүний цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам
сүлжээ байгуулах, зам гүүр, барилга байгууламжийн газар олголт, бусад шаардлагатай
зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.
1
3.1.3 Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, арга
хэмжээний талаар орон нутгийн иргэдийг тогтмол мэдээллээр хангана.
3.1.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэхталаарх мэдээллийг геологи, уул
уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд
хүргүүлнэ.
3.1.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан санал хүсэлтийг төрийн холбогдох
байгууллагуудтай хамтран хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг албан
бичгээр хүргүүлнэ.
3.1.6 Энэхүү гэрээнд заасан үүргээс гадуур өөр бусад мөнгөн тусламж дэмжлэг, хандивыг
тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг
4.1 Ашиглалтын үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн,
хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саатуулах, таслан зогсоосон аливаа үйл
ажиллагаа гарсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Нутгийн захиргааны
байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
4.2 Нутгийн захиргааны байгууллагаас гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг
шаардах эрхтэй.
4.3 Орон нутгийн хөрөнгө оруулалтын дансанд төвлөрүүлсэн хөрөнгөөр хэрэгжүүлсэн
төсөл, арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл авах эрхтэй.
4.4 . Гэрээт талбай болон уурхайн эдэлбэрээс ашигт малтмал хайх, олборлох, түүний
ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх тээвэрпэх,
борлуулах, хөдөлмөр эрхлэлт болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг Ашигт
малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, стандарт дүрэм,
журмын дагуу явуулна.
4 5 Компанийн салбарыг орон нутагт нээж аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн
даатгалын хэлтэст тус тус мэдэгдэн бүртгүүлж, орон нутагт ажиллаж байгаа
ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сум орон нутагт төлж шимтгэл
татварын өр авлагагүй ажиллана.
4.6 Аймаг, сумын Засаг даргын Тамгын газрыг компанийн үйл ажиллагаатай холбоотой
мэдээллээр тогтмол хангаж ажиллана.
4.7 Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар тухайн
аймаг, сумын иргэдэд мэдээлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тэдний санал,
хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэн ажиллана.
4.8 Аймгийн хэмжээнд зохион байгуулагдах салбарын нэгдсэн арга хэмжээнд идэвхи
санаачлагатай оролцоно.
4.9 Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн
43 дугаар зүйлд заасны дагуу ажиллах хүчний талаар тавигдах шаардлагыг хангаж,
аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас холбогдох зөвшөөрөл, дэмжсэн албан
бичгийг авна.
4.10 Байгалийн давагдашгүй хүчин зүйлс болон гамшгийн үед сайн дурын үндсэн дээр
тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг
туслалцаа үзүүлнэ.
2
4.11 Аймаг, сумын нутгийн захиргааны цахим хуудсанд компанийн мэдээллийг ил тод
байршуулж, шинэчлэлт баяжилт хийх мэдээллээр хангах ажлыг сумын Засаг даргын
"Тамгын газар, аймаг сумдын ОҮИТБС-ын дэд зөвлөлтэй хамтран гүйцэтгэнэ.
4.12 Сүхбаатар аймгийн Засаг даргын 2022 оны А/54 дүгээр захирамжаар батлагдсан
мэдээний графикийн дагуу батлагдсан маягт аргачлалаар тухай бүр гаргаж,
баталгаажуулан аймгийн статистикийн байгууллагад олборлосон бүтээгдэхүүний нэр
лөрөл, тоо хэмжээ, үнэ чанар, санхүүгийн мэдээллийг үнэн зөв мэдээлнэ.
4.13 "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2030
он хүртэл нийт 120000 ширхэг, жил бүр дунджаар 15000 ширхэг мод тарьж ургуулах
зохион байгуулалтыг хангаж ажиллана.
4.14 Олборлосон төмрийн хүдрийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлийн
бодит үнэлгээгээр борлуулах талаар арга хэмжээ авч ажиллана.
5. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр:
5.1 Үндсэн үйл ажиллагаагхүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай
явуулах, нөхөн сэргээлтийг хууль тоггоомжийн дагуу хийнэ.
5.2 Ашиглалтын явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэхээс урьдчилан сэргийлэх
ажлыг үр дүнтэй зохион байгуулж, сөрөг нөлөөлөл бий болж, байгаль орчны бохирдол
үүссэн тохиолдолд нөхөн сэргээх ажпыг хууль тогтоомж, стандартын дагуу гүйцэтгэн
мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, 2 жил тутамд байгаль орчны аудит хийлгэнэ.
5.3 Уурхайн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртсөн буюу өртөж болзошгүй ард,
иргэдийн хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосчы үндсэн лээр нахөн опговоп
олгоно.
5.4 Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг стандартын дагуу
чанартай гүйцэтгэж, журамд заасан хугацаанд менежментийн төлөвлөгөөний биелэлтийг
тайлагнаж ажиплана
Ь. ьүтээгдэхүүн тээвэрлэлт, авто замын засвар, арчлалтын чиглэлээр:
6.1 Бүтээгдэхүүн тээвэрлэлтийг Төрийн захиргааны төв байгууллага болон Нутгийн
захиргааны байгууллагаас баталсан чиглэл, маршрутын дагуу явуулж, жил бүр авто
замын засвар, арчлалтыг орон нутаг, мэргэжпийн байгууллагуудын өгсөн үүрэг
чиглэлийн дагуу авто замын мэргэжлийн компаниар гүйцэтгүүлэн, тээвэрлэлтийн
аюулгүй байдлыг бүрэн хариуцаж ажиллана.
6.2 Батлагдсан чиглэлээс гадуур тээвэрлэлт гүйцэтгэж олон салаа зам үүсгэж хөрсний
доройтол, байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд
холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох хүртэл
арга хэмжээ авна.
6.3 Авто замын тухай хууль, холбогдох журам, уурхайн ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх
байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсаны дагуу бүтээгдэхүүн тээвэрлэлтийн замыг
хатуу хучилттай болгох талаар холбогдох арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлж ажиллана.
6.4 Тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгжүүдэд С зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд
аймгийн автотээврийн төвтэй санал солилцож холбогдох журмыг хэрэгжүүлж ажиллана.
з
6.5 Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтэд орон нутгийн тээвэрлэгч аж ахуй нэгжийг
-тэргүүн ээлжинд сонгон хамтран ажиллана.
7. Ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүч сонгох, хөдөлмөр эрхлэлт,
ажиллагсадын амьдрах, хөдөлмөрлөх орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр:
7.1 Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэднийг шаардлагатай
сургалтад хамруулан ажлын байраар хангах талаар Хөдөлмөр эрхлэлтийн асуудал
хариуцсан байгууллага, орон нутгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй
хамтран ажиллаж, уурхайн нийт ажиллагсдын 50-иас доошгүй хувийг аймгийн Хөдөлмөр
эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй тухайн сумын иргэдээс тэргүүн
ээлжинд сонгоно.
7.2 Шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод, нээлттэй
хэлбэрээр нийтэд зарлан сонгон шалгаруулна.
7.3 Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын байрны сургалтын
хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг хамруулах ажлыг зохион
байгуулна.
7.4 Өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч ажиллуулах тохиолдолд
холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг сум, аймгийн Засаг даргын Тамгын газарт
бүртгүүлнэ.
7.5 Бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх аж ахуй
нэгжийг сонгохдоо ил тод нзэлттэй зохион байгуулж, орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа,
МЙПЧИПГЧЛ ЯПҮПЯГЦ ИЙПТ nanvv any onroH MMnH nnTnnnkiu иимт yvnannaH anonTLiu
доошгүй хувийг орон нутгийн Татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуй нэгж болон тухайн
сумын иргэдээр гүйцэтгүүлэх гэрээ байгуулна.
7.6 Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Сүхбаатар аймаг дахь салбар
танхимтай хамтран дээрх орон нутгийн бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, мэргэшсэн
сургалтанд хамруулах, чанар стандартыг хангасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх
чиглэлээр хамтран ажиллана.
7.7 Ажилтан ажиллагсдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг Монгол улсын холбогдох
хууль, тогтоомж дүрэм, журам, стандартад нийцүүлнэ.
7.8 Компанид ажиллаж буй Монгол ажилтан, ажиллагсадын цалин, хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг Засгийн газраас баталсан Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын
дундаж цалингаас доошгүй байлгана.
7.9 Компаний хүний нөөцтэй холбоотой баримт бичгийгтөрийн архивт шилжүүлэх ажлыг
зохион байгуулна.
8. Орон нутгийн хөгжил, төсөл хөтөлбөрийг дэмжих чиглэлээр:
8.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2024 онд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил,
боловсрол, эрүүл мэнд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн бүтээн
байгуулалт, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх үйл
4
ажиллагаанд зориулан аймгийн орон нутгийн хөпжлийн санд 50,000,000 (Тавин сая)
төгрөгийн дэмжлэг, Уулбаян сумын хөгжлийн санд 50,000,000 (Тавин сая) төгрөгийн
дэмжлэг үзүүлнэ.
8.2 Аймгийн төсөвт шилжүүлэх 50,000,000 (Тавин сая) төгрөгийгСүхбаатар аймагТөрийн
сан банк 100120000955 (бусад орлого) дансанд 2024 оны 12 дугаар сарын 01-ний дотор,
Сумын төсөвт шилжүүлэх 50,000,000 (Тавин сая) төгрөгийг Төрийн сан банк
100121000914 (татварын бус орлого) дансанд 2024 оны 12 дугаар сарын 01-ний дотор
тус тус шилжүүлнэ.
8.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг гэрээнээс гадуурх улс төрийн нам, төрийн бус
байгууллагууд, төрийн албан хаагчдаас ирсэн хандив тусламжийн хүсэлтийг хүлээн
авахгүй ба энэ талаарх мэдээллийг талуудад тухай бүр мэдээлнэ.
8.4 Орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөр, гүйцэтгэх хугацаа, төсөвт өртөг,
нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг талууд хавсралтаар
баталгаажуулж болно. Энэхүү төлөвлөгөө нь гэрээний салшгүй хэсэг байна.
9. Хамтын ажиллагааны хороо
9.1 Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын
ажиллагааны хороо (цаашид "хороо" гэх)-г тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөл,
Нутгийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг оролцуулан байгуулж
ажиллуулж болно.
10. Гэрээ тайлагнах, дүгнэх
10 1 Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хзсзг гзрээний
биелэлтийг жип бүр лүгнэж тайланг аймаг сумын Засаг дарга. тусгай зөвшөөрөл
эзэмшигч болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагад хүргүүлнэ.
10.2 Гэрээний биелэлгий) дү|нэж, хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний
xparnT vn т/цгмйи тяпяяп тх/үяйи 11|дтиы Яягяг ляпгя ирг.ял пппи HMran на.АПТТАЙ
мэдээлнэ.
10.3 Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны 02 дугаар сарын
01-нийдотор аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
11. Гэрээний хариуцлага, маргаан шийдвэрлэх
11.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээний хэрэгжилтийг хангалтгүй
биелүүлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих хариуцлага хүлээх бөгөөд тусгай
зөвшөөрөл эзэмшигч нь хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл
болохгүй.
11.2 Талууд нь энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой үл ойлголцол, маргаан, зөрчлийг
эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд
гомдлоо шүүхэд гаргаж болно.
12. Гэрээний хугацаа, бусад
12.1 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын
31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдөгдөнө.
5
12.2 Хэрэв холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт орсон нь знэ гэрээг хэрэгжүүлэхэд
сөргөөр нөлөөлөхөөр бол гэрээний нэгтал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл өгч, тухайн
асуудлыг хэрхэн зохицуулах талаар харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.
12.3 Давагдашгуй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож
болно.
12.4 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж
болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нзгэн адил хүчинтэй байх бөгөөд
түүний салшгүй хэсэг болно.
12.5 Гэрээг монгол хэл дээр 3 хувь үйлдэнэ.
ГЭРЭЭ БАИГУУЛСАН
НУТГИЙН.ЗАХИРГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ эзэшигчийг
ТӨЛӨӨЛЖ:
БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ./
АЙМГИЙН 3ACAf / / “ЭМ ЭЛ ЦАХИУРТ ОВОО" ХХК-ИЙН
ДАРПА j Л ЕР©Д|Й З^^^Л
4M ид эРб|т °УВАН
СУМШДЦуА!^ IM улаанбаатау хот
ДАРГАД.АМАР । АЙВАН
ii7 ;'
6