доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
3.1.3 Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл,
арга хэмжээний талаар орон нутгийн иргэдийг тогтмол мэдээллээр хангана.
3.1.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг геологи,
уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд
хүргүүлнэ.
3.1.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан санал хүсэлтийг төрийн холбогдох
байгууллагуудтай хамтран хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг
албан бичгээр хүргүүлнэ.
3.1.6 Энэхүү гэрээнд заасан үүргээс гадуур өөр бусад мөнгөн тусламж дэмжлэг,
хандивыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг
4.1 Ашиглалтын үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн,
хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саатуулах, таслан зогсоосон аливаа үйл
ажиллагаа гарсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Нутгийн захиргааны
байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
4.2 Нутгийн захиргааны байгууллагаас гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг
шаардах эрхтэй.
4.3 Орон нутгийн хөрөнгө оруулалтын дансанд төвлөрүүлсэн хөрөнгөөр хэрэгжүүлсэн
төсөл, арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл авах эрхтэй.
4.4 . Гэрээт талбай болон уурхайн эдэлбэрээс ашигт малтмал хайх, олборлох, түүний
ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх,
борлуулах, хөдөлмөр эрхлэлт болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг Ашигт
малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, стандарт дүрэм,
журмын дагуу явуулна.
4.5 Компанийн салбарыг орон нутагт нээж, аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн
даатгалын хэлтэст тус мэдэгдэн бүртгүүлж орон нутагт ажиллаж байгаа ажиллагсадын
нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сум орон нутагт төлж шимтгэл татварын өр
авлагагүй ажиллана.
4.6 Аймаг, сумын Засаг даргын Тамгын газрыг компанийн үйл ажиллагаатай холбоотой
мэдээллээр тогтмол хангаж ажиллана.
4.7 Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар тухайн
аймаг, сумын иргэдэд мэдээлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тэдний санал,
хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэн ажиллана.
4.8 Аймгийн хэмжээнд зохион байгуулагдах салбарын нэгдсэн арга хэмжээнд идэвхи
санаачлагатай оролцоно.
4.9 Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах тохиолдолд Ашигт малтмалын тухай
хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу ажиллах хүчний талаар тавигдах шаардлагыг
хангаж, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас холбогдох зөвшөөрөл,
дэмжсэн албан бичгийг авна.
4.10 Байгалийн давагдашгүй хүчин зүйлс болон гамшгийн үед сайн дурын үндсэн дээр
тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг
туслалцаа үзүүлнэ.
2
4.11 Аймаг, сумын нутгийн захиргааны цахим хуудсанд компанийн мэдээллийг ил тод
байршуулж, шинэчлэлт баяжилт хийх мэдээллээр хангах ажлыг сумын Засаг даргын
Тамгын газар, аймагсумдын ОҮИТБС-ын дэд зөвлөлтэй хамтран гүйцэтгэнэ.
4.12 Сүхбаатар аймгийн Засаг даргын 2022 оны А/54 дүгээр захирамжаар батлагдсан
мэдээний графикийн дагуу батлагдсан маягт аргачлалаар тухай бүр гаргаж,
баталгаажуулан аймгийн статистикийн байгууллагад олборлосон бүтээгдэхүүний нэр
төрөл, тоо хэмжээ, үнэ чанар, санхүүгийн мэдээллийг үнэн зөв мэдээлнэ.
4.13 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2030
он хүртэл нийт 72000 ширхэг, жил бүр дунджаар 8000 ширхэг мод тарьж ургуулах
зохион байгуулалтыг хангаж ажиллана.
4.14 Олборлосон төмрийн хүдрийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зах
зээлийн бодит үнэлгээгээр борлуулах талаар арга хэмжээ авч ажиллана.
5. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр:
5.1 Үндсэн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл
багатай явуулах, нөхөн сэргээлтийг хууль тогтоомжийн дагуу хийнэ.
5.2 Ашиглалтын явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэхээс урьдчилан сэргийлэх
ажлыг үр дүнтэй зохион байгуулж, сөрөг нөлөөлөл бий болж, байгаль орчны бохирдол
үүссэн тохиолдолд нөхөн сэргээх ажлыг хууль тогтоомж, стандартын дагуу гүйцэтгэн
мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, 2 жил тутамд байгаль орчны аудит хийлгэнэ.
5.3 Уурхайн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртсөн буюу өртөж болзошгүй ард,
иргэдийн хохирлыг мэргэжлийн байгууллагаар тоггоолгосны үндсэн дээр нөхөн олговор
олгоно.
5.4 Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг стандартын
дагуу чанартай гүйцэтгэж, журамд заасан хугацаанд менежментийн төлөвлөгөөний
биелэлтийг тайлагнаж ажиллана.
6. Бүтээгдэхүүн тээвэрлэлт, авто замын засвар, арчлалтын чиглэлээр:
6.1 Бүтээгдэхүүн тээвэрлэлтийг Төрийн захиргааны төв байгууллага болон Нутгийн
захиргааны байгууллагаас баталсан чиглэл, маршрутын дагуу явуулж, жил бүр авто
замын засвар, арчлалтыг орон нутаг, мэргэжлийн байгууллагуудын өгсөн үүрэг
чиглэлийн дагуу авто гүйцэтгэн, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг бүрэн хариуцаж
ажиллана.
6.2 Батлагдсан чиглэлээс гадуур тээвэрлэлт гүйцэтгэж олон салаа зам үүсгэж хөрсний
доройтол, байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд
холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох хүртэл
арга хэмжээ авна.
6.3 Тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгжүүдэд С зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд
аймгийн автотээврийн төвтэй санал солилцож холбогдох журмыг хэрэгжүүлж ажиллана.
6.4 Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтэд орон нутгийн тээвэрлэгч аж ахуй нэгжийг
тэргүүн ээлжинд сонгон хамтран ажиллана.
з
7. Ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүч сонгох, хөдөлмөр эрхлэлт,
ажиллагсадын амьдрах, хөдөлмөрлөх орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр:
7.1 Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэднийг шаардлагатай
сургалтад хамруулан ажлын байраар хангах талаар Хөдөлмөр эрхлэлтийн асуудал
хариуцсан байгууллага, орон нутгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй
хамтран ажиллаж, уурхайн нийт ажиллагсдын 30-иас доошгүй хувийг аймгийн
Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй тухайн сумын
иргэдээс тэргүүн ээлжинд сонгоно.
7.2 Шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод, нээлттэй
хэлбэрээр нийтэд зарлан сонгон шалгаруулна.
7.3 Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрзэнд шаардлагатай ажлын байрны
сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг хамруулах ажлыг
зохион байгуулна.
7.4 Өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч ажиллуулах
тохиолдолд холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг Засаг даргын Тамгын газарт
бүртгүүлнэ.
7.5 Бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх аж ахуй
нэгжийг сонгохдоо ил тод нээлттэй зохион байгуулж, орон нутгийн үйлдвэрлэл,
худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт давуу эрх олгон жилийн дотоодын нийт худалдан
авалтын 50-аас доошгүй хувийг орон нутгийн Татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуй нэгж
болон тухайн сумын иргэдээр гүйцэтгүүлэх гэрээ байгуулна.
7.6 Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Сүхбаатар аймаг дахь салбар
танхимтай хамтран дээрх орон нутгийн бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, мэргэшсэн
сургалтанд хамруулах, чанар стандартыг хангасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх
чиглэлээр хамтран ажиллана.
7.7 Ажилтан ажиллагсдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг Монгол улсын холбогдох
хууль, тогтоомж дүрэм, журам, стандартад нийцүүлнэ.
7.8 Компанид ажиллаж буй Монгол ажилтан, ажиллагсадын цалин, хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг Засгийн газраас баталсан Эрчим хүч, геологи, уул уурхайн
салбарын дундаж цалингаас доошгүй байлгана.
7.9 Компаний хүний нөөцтэй холбоотой баримт бичгийг төрийн архивт шилжүүлэх
ажлыг зохион байгуулна.
8. Орон нутгийн хөгжил, төсөл хөтөлбөрийг дэмжих чиглэлээр:
8.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2024 онд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил,
боловсрол, эрүүл мэнд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн бүтээн
байгуулалт, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх үйл
ажиллагаанд зориулан аймгийн орон нутгийн хөгжлийн санд 30,000,000 (Гучин сая)
төгрөг, Сүхбаатар сумын хөгжлийн санд 30,000,000 (Гучин сая) төгрөгийн дэмжлэгийг
үзүүлнэ.
4
« *
8.2 Аймгийн төсөвт шилжүүлэх 30,000,000 (Гучин сая) төгрөгийг Сүхбаатар аймаг
Төрийн сан банк 100120000955 /бусад орлого/, Сумын төсөвт шилжүүлэх 30,000,000
(Гучин сая) төгрөгийг Сүхбаатар сум Төрийн сан банк 100120700955 / бусад орлого/
дансанд 2024 оны 10 дугаар сарын 01-ний дотор тустус шилжүүлнэ.
8.3 2021, 2022, 2023 онд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу аймгийн
хөгжлийн санд шилжүүлэх дутуу төлбөр 37,000,000 (гучин долоон сая), сумын хөгжлийн
санд шилжүүлэх 2022, 2023 оны дутуу төлбөр 11,200,000 (арван нэгэн сая хоёр зуун
мянга) төгрөгийг төсвийн орлогын нэр заасан дансанд 2024 оны 07 дугаар сарын 31-ны
дотор шилжүүлнэ.
8.4 Орон нутгаас нарийн мэргэжлээр суралцаж байгаа 3-н оюутаны сургалтын
төлбөрийгтухайн оюутан суралцаж байгаа сургуулийн сургалтын албанд шилжүүлнэ.
8.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг гэрээнээс гадуурх улс төрийн нам, төрийн бус
байгууллагууд, төрийн албан хаагчдаас ирсэн хандив тусламжийн хүсэлтийг хүлээн
авахгүй ба энэ талаарх мэдээллийг талуудад тухай бүр мэдээлнэ.
8.6 Орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөр, гүйцэтгэх хугацаа, төсөвт өртөг,
нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг талууд хавсралтаар
баталгаажуулж болно. Энэхүү төлөвлөгөө нь гэрээний салшгүй хэсэг байна.
9. Хамтын ажиллагааны хороо
9.1 Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын
ажиллагааны хороо (цаашид "хороо" гэх)-г тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөл,
Нутгийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг оролцуулан байгуулж
ажиллуулж болно.
10. Гэрээ тайлагнах, дүгнэх
10.1 Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэрээний
биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг аймаг, сумын Засаг дарга болон геологи, уул
уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
10.2 Гэрээний биелэлтийг дүгнэж, хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний
хэрэгжилт, үр дүнгийн талаар тухайн шатны Засаг дарга иргэд, олон нийтэд нээлттэй
мэдээлнэ.
10.3 Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны 02 дугаар сарын
01-нийдотор аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
11. Гэрээний хариуцлага, маргаан шийдвэрлэх
11.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээний хэрэгжилтийг хангалтгүй
биелүүлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих хариуцлага хүлээх бөгөөд
тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах
үндэслэл болохгүй.
11.2 Талууд нь энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой үл ойлголцол, маргаан,
зөрчлийг эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй
тохиолдолд гомдлоо шүүхэд гаргаж болно.
12. Гэрээний хугацаа, бусад
12.1 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын
31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдөгдөнө.
5
НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ
2024.07.02 Дугаар: ХАГ-2024/08 Баруун-Урт хот
Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн
Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолыг чиглэл
болгон баримталж нэг талаас Нутгийн захиргааны байгууллага, түүнийг төлөөлж
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн
талбай хамаарах сум, түүнийг төлөөлж Сүхбаатар сумын Засаг дарга Б.Батхүрэл нөгөө
талаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж “Каскейд майнинг”
ХХК түүнийг төлөөлж, гүйцэтгэх захирал М.Алтангэрэл (цаашид “Тусгай зөвшөөрөл
эзэмшигч” гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан
тохиролцож 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр энэхүү гэрээг байгуулав.
1. Нийтлэг үндэслэл
1.1 . Энэхүү гэрээ нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг дэвсгэрт
“Ашигт малтмалын тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу
олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах,
үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх,
аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайн дурын
үндсэн дээр дэмжлэг үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн захиргааны
байгууллагатай байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр
хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2 Энэхүү гэрээтэй холбоотой харилцааг “Монгол улсын Үндсэн хууль”, “Ашигт
малтмалын тухай хууль”, “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын тухай хууль” болон холбогдох бусад
хууль тогтоомжоор зохицуулна.
2. Талуудын харилцаа
2.1 Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум болон Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хоорондын
хамтын ажиллагааг энэхүү гэрээгээр зохицуулна.
2.2 Талууд нь уурхайн талбай харьяалагдах сум, аймгийн нутгийн захиргааны
байгууллага тэдгээрээр дамжуулан орон нутгийн ард иргэдийн саналыг гэрээний төсөлд
тусган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн баталсан 2023 оны
Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах
гурвалсан гэрээг байгуулна.
3. Аймаг, сумын Нутгийн захиргааны байгууллагын эрх үүрэг
3.1. Энэхүү гзрээний хүрээнд аймаг, сумын Засаг дарга нар дараах эрх, үүргийг
хэрэгжүүлнэ:
3.1.1 . Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал ашиглалт,
тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулахад дэмжиж ажиллана.
3.1.2 Үйлдвэр, уурхай, суурин түүний цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам
сүлжээ байгуулах, зам гүүр, барилга байгууламжийн газар олголт, бусад шаардлагатай
зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.
1
12.2 Хэрэв холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт орсон нь энэ гэрээг хэрэгжүүлэхэд
сөргөөр нөлөөлөхөөр бол гэрээний нэг тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл өгч,
тухайн асуудлыг хэрхэн зохицуулах талаар харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.
12.3 Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож
болно.
12.4 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж
болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх
бөгөөд түүний салшгүй хэсэг болно.
12.5 Гэрээг монгол хэл дээр 3 хувь үйлдэнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
НУТГИЙ ЗАХИРГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙГ
БАЙГУУ. ЛАП п төлөөл: төлөөлж
АЙМГИЙ КАСКЕЙ ни ХХК-ИЙН ЗАХИРАЛ
ДАРГА М.ИДЭРБАТ М.АЛТАНГЭРЭЛ
СҮХБАА’ ЫН ЗАСАГ
ДАРГА Б.БАТХҮРЭЛ
6