доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
3.1.3 Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл,
арга хэмжээний талаар орон нутгийн иргэдийг тогтмол мэдээллээр хангана.
3.1.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг геологи,
уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд
хүргүүлнэ.
3.1.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан санал хүсэлтийг төрийн холбогдох
байгууллагуудтай хамтран хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг
албан бичгээр хүргүүлнэ.
3.1.6 Энэхүү гэрээнд заасан үүргээс гадуур өөр бусад мөнгөн тусламж дэмжлэг,
хандивыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг
4.1 Ашиглалтын үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн,
хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саатуулах, таслан зогсоосон аливаа үйл
ажиллагаа гарсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Нутгийн захиргааны
байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
4.2 Нутгийн захиргааны байгууллагаас гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг
шаардах эрхтэй.
4.3 Орон нутгийн хөрөнгө оруулалтын дансанд төвлөрүүлсэн хөрөнгөөр хэрэгжүүлсэн
төсөл, арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл авах эрхтэй.
4.4 . Гэрээт талбай болон уурхайн эдэлбэрээс ашигт малтмал хайх, олборлох, түүний
ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх,
борлуулах, хөдөлмөр эрхлэлт болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг Ашигт
малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, стандарт дүрэм,
журмын дагуу явуулна.
4.5 Компанийн салбарыг орон нутагт нээж, аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн
даатгалын хэлтэст тус тус мэдэгдэн бүртгүүлж орон нутагт ажиллаж байгаа
ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сум орон нутагт төлж шимтгэл
татварын өр авлагагүй ажиллана.
4.6 Аймаг, сумын Засаг даргын Тамгын газрыг компанийн үйл ажиллагаатай холбоотой
мэдээллээр тогтмол хангаж ажиллана.
4.7 Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар тухайн
аймаг, сумын иргэдэд мэдээлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тэдний санал,
хүсэлтийгүйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэн ажиллана.
4.8 Аймгийн хэмжээнд зохион байгуулагдах салбарын нэгдсэн арга хэмжээнд идэвхи
санаачлагатай оролцоно.
4.9 Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах тохиолдолд Ашигт малтмалын тухай
хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу ажиллах хүчний талаар тавигдах шаардлагыг
хангаж, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас холбогдох зөвшөөрөл,
дэмжсэн албан бичгийг авна.
4.10 Байгалийн давагдашгүй хүчин зүйлс болон гамшгийн үед сайн дурын үндсэн дээр
тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг
туслалцаа үзүүлнэ.
2
4.11 Аймаг, сумын нутгийн захиргааны цахим хуудсанд компанийн мэдээллийг ил тод
байршуулж, шинэчлэлт баяжилт хийх мэдээллээр хангах ажлыг сумын Засаг даргын
Тамгын газар, аймаг сумдын ОҮИТБС-ын дэд зөвлөлтэй хамтран гүйцэтгэнэ.
4.12 Сүхбаатар аймгийн Засаг даргын 2022 оны А/54 дүгээр захирамжаар батлагдсан
мэдээний графикийн дагуу батлагдсан маяг аргачлалаар тухай бүр гаргаж,
баталгаажуулан аймгийн статистикийн байгууллагад олборлосон бүтээгдэхүүний нэр
төрөл, тоо хэмжээ, үнэ чанар, санхүүгийн мэдээллийг үнэн зөв мэдээлнэ.
4.13 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2030
он хүртэл нийт 90000 ширхэг, жил бүр дундажаар 11250 ширхэг мод тарьж ургуулах
зохион байгуулалтыг ханган ажиллана.
4.14 Олборлосон хүрэн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлийн
бодит үнэлгээгээр борлуулах талаар арга хэмжээ авч ажиллана.
5. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр:
5.1 Үндсэн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл
багатай явуулах, нөхөн сэргээлтийг хууль тогтоомжийн дагуу хийнэ.
5.2 Ашиглалтын явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэхээс урьдчилан сэргийлэх
ажлыг үр дүнтэй зохион байгуулж, сөрөг нөлөөлөл бий болж, байгаль орчны бохирдол
үүссэн тохиолдолд нөхөн сэргээх ажлыг хууль тогтоомж, стандартын дагуу гүйцэтгэн
мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, 2 жил тутамд байгаль орчны аудит хийлгэнэ.
5.3 Уурхайн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртсөн буюу өртөж болзошгүй ард,
иргэдийн хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр нөхөн олговор
олгоно.
5.4 Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг стандартын
дагуу чанартай гүйцэтгэж, журамд заасан хугацаанд менежментийн төлөвлөгөөний
биелэлтийг тайлагнаж ажиллана.
6. Бүтээгдэхүүн тээвэрлэлт, авто замын засвар, арчлалтын чиглэлээр:
6.1 Бүтээгдэхүүн тээвэрлэлтийг Төрийн захиргааны төв байгууллага болон Нутгийн
захиргааны байгууллагаас баталсан чиглэл, маршрутын дагуу явуулж, жил бүр авто
замын засвар, арчлалтыг орон нутаг, мэргзжлийн байгууллагуудын өгсөн үүрэг
чиглэлийн дагуу авто замын мэргэжлийн компаниар гүйцэтгүүлэн, тээвэрлэлтийн
аюулгүй байдлыг бүрэн хариуцаж ажиллана.
6.2 Батлагдсан чиглэлээс гадуур тээвэрлэлт гүйцэтгэж олон салаа зам үүсгэж хөрсний
доройтол, байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд
холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох хүртэл
арга хэмжээ авна.
6.3 Авто замын тухай хууль, холбогдох журам, уурхайн ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх
байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсаны дагуу бүтээгдэхүүн тээвэрлэлтийн замыг
хатуу хучилттай болгох талаар холбогдох арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлж
ажиллана.
6.4 Тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгжүүдэд С зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд
аймгийн автотээврийн төвтэй санал солилцож холбогдох журмыг хэрэгжүүлж ажиллана.
6.5 Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтэд орон нутгийн тээвэрлэгч аж ахуй нэгжийг
тэргүүн ээлжинд сонгон хамтран ажиллана.
з
7. Ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүч сонгох, хөдөлмөр эрхлэлт,
ажиллагсадын амьдрах, хөдөлмөрлөх орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр:
7.1 Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэднийг шаардлагатай
сургалтад хамруулан ажпын байраар хангах талаар Хөдөлмөр эрхлэлтийн асуудал
хариуцсан байгууллага, орон нутгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй
хамтран ажиллаж, уурхайн нийт ажиллагсдын 50-иас доошгүй хувийг аймгийн
Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй тухайн сумын
иргэдээс тэргүүн ээлжинд сонгоно.
7.2 Шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод, нээлттэй
хэлбзрээр нийтэд зарлан сонгон шалгаруулна.
7.3 Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын байрны
сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг хамруулах ажлыг
зохион байгуулна.
7.4 Өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч ажиллуулах
тохиолдолд холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг аймаг, сумын Засаг даргын
Тамгын газарт бүртгүүлнэ.
7.5 Бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх аж ахуй
нэгжийг сонгохдоо ил тод нээлттэй зохион байгуулж, орон нутгийн үйлдвэрлэл,
худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт давуу эрх олгон жилийн дотоодын худалдан авалтын
60-аас доошгүй хувийг орон нутгийн Татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуй нэгж болон
тухайн сумын иргэдээр гүйцэтгүүлэх гэрээ байгуулна.
7.6 Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Сүхбаатар аймаг дахь салбар
танхимтай хамтран дээрх орон нутгийн бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, мэргэшсэн
сургалтанд хамруулах, чанар стандартыг хангасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх
чиглэлээр хамтран ажиллана.
7.7 Ажилтан ажиллагсдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг Монгол улсын холбогдох
хууль, тогтоомж дүрэм, журам, стандартад нийцүүлнэ.
7.8 Компанид ажиллаж буй Монгол ажилтан, ажиллагсадын цалин, хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг Засгийн газраас баталсан Эрчим хүч, геологи, уул уурхайн
салбарын дундаж цалингаас доошгүй байлгана.
7.9 Компаний хүний нөөцтэй холбоотой баримт бичгийг төрийн архивт шилжүүлэх
ажлыг зохион байгуулна.
8. Орон нутгийн хөгжил, төсөл хөтөлбөрийг дэмжих чиглэлээр:
8.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2024 онд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил,
боловсрол, эрүүл мэнд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн бүтээн
байгуулалт, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлзх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх үйл
ажиллагаанд зориулан аймгийн орон нутгийн хөгжпийн санд 50,000,000 (Тавин сая)
төгрөг, Эрдэнэцагаан сумын хөгжлийн санд 50,000,000 (Тавин сая) төгрөгийн
дэмжлэгийг үзүүлнэ.
4
12.2 Хэрзв холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт орсон нь энэ гэрээг хэрэгжүүлэхэд
сөргөөр нөлөөлөхөөр бол гэрээний нэг тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл өгч,
тухайн асуудлыг хэрхэн зохицуулах талаар харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.
12.3 Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож
болно.
12.4 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж
болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх
бөгөөд түүний салшгүй хэсэг болно.
12.5 Гэрээг монгол хэл дээр 3 хувь үйлдэнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
НУТГИЙН ЗАХИРГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙГ
БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨДЖ төлөөлж
аймгийн a ЭРДЭНИЙН БОСГО" ххк-ийн
ДАРГА ГУЙЦЭТГЭ^АХИРАЛ
Г.АРИУНБОЛД
СУМЫН ЗАСАГ
ДАР1 ЭРДЭНЭЧУЛУУН
6
«
НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ
ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ
2024.07.17 Дугаар: ХАГ-2024/07 Баруун-Урт хот
Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн
Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолыг чиглэл
болгон баримталж нэг талаас Нутгийн захиргааны байгууллага, түүнийг төлөөлж
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн
талбай хамаарах сум, түүнийг төлөөлж Эрдэнэцагаан сумын засаг дарга
Г.Эрдэнэчулуун, нөгөө талаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй
нэгж “Эрдэнийн босго” ХХК, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Г.Ариунболд (цаашид
“Тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах
нөхцөлөөр харилцан тохиролцож 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр энэхүү гэрээг
байгуулав.
1. Нийтлэг үндэслэл
1.1 . Энэхүү гэрээ нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт
“Ашигт малтмалын тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу
олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах,
үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх,
аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайн дурын
үндсэн дээр дэмжлэг үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн захиргааны
байгууллагатай байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр
хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2 Энэхүү гэрээтэй холбоотой харилцааг “Монгол улсын Үндсэн хууль”, “Ашигг
малтмалын тухай хууль”, “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын тухай хууль” болон холбогдох бусад
хууль тогтоомжоор зохицуулна.
2. Талуудын харилцаа
2.1 Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум болон Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн
хоорондын хамтын ажиллагааг энэхүү гэрээгээр зохицуулна.
2.2 Талууд нь уурхайн талбай харьяалагдах сум, аймгийн нутгийн захиргааны
байгууллага тэдгээрээр дамжуулан орон нутгийн ард иргэдийн саналыг гэрээний төсөлд
тусган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн баталсан 2024 оны
Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах
гурвалсан гэрээг байгуулна.
3. Аймаг, сумын Нутгийн захиргааны байгууллагын эрх үүрэг
3.1. Энэхүү гэрээний хүрээнд аймаг, сумын Засаг дарга нар дараах эрх, үүргийг
хэрэгжүүлнэ:
3.1.1 . Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал ашиглалт,
тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулахад дэмжиж ажиллана.
3.1.2 Үйлдвэр, уурхай, суурин түүний цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам
сүлжээ байгуулах, зам гүүр, барилга байгууламжийн газар олголт, бусад шаардлагатай
зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.
1