доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
Найм. Бусад зүйл
8.1. Талууд энэхүү гэрээний дагуу талуудын хяналтаас гадуур дайн, ажил хаялт, байгалийн
гамшиг, засгийн газрын арга хэмжээ, гал түймэр, цар тахал, аливаа төмөр замын хориг (тодорхой
чиглэлд ачаа тээвэрлэхийг түр зогсоосон төмөр замын хэлтсүүдийн тушаал) гэх мэт давагдашгүй
хүчний нөхцөл байдлын улмаас тухайн тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болж
байгаа бол энэхүү Гэрээг бүрэн буюу хэсэгчилсэн биелүүлээгүй тохиолдолд хариуцлага
хүлээхгүй ба энэхүү гэрээний хэрэгжилтийг холбогдох хугацаагаар сунгана.
Ес. Гэрээ байгуулсан талуудын хаяг:
Орхон аймгийн Засаг Даргын Тамгын газар “Эрдмин" ХХК
Хаяг: 61033, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум
Уртбулаг баг А.Амарын талбай, Баянцагаан баг “Эрдмин” ХХК-ийн байр
Нутгийн удирдлагын ордон Утас:75772888, 75772295
Утас:70355590, Факс:70352621
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА "ЭРДМИН" ХХК ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Б.ЗОРИГТБАЯР С.МӨНХБАЯР
ХАМТЫН АЖИЛЛАГАА, ГАДААД ДОТООДЫН “ЭРДМИН” ххк-ийн ЗАХИРГАА ХҮНИЙ
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН УДИРДАГЧ НӨӨЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН Б.ОЮУН-ЭРДЭНЭ АЛБАНЫ ДАРГА
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН Г.АЛТАНСҮХ
ДАРГА -Б.ГАНЗОРИГ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН “ЭРДМИН” ххк-ийн ЕРӨНХИЙ НЯГТЛАН
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН XЭЛТСИЙН ДАРГА БОДОГЧ Б.БАТЗАЯА
М.МӨНХБАЯР
АЙМГИЙН 3АСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН "ЭРДМИН” ХХК ИЙН ХУУЛИЙН зөвлөх
ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, М.БҮЖИН
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА
С.ДАВААДОРЖ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН
ДАРГА Л.ГАЛСАНСАЙНХУВЬТ
ОРХОН АЙМАГ, “ЭРДМИН” ХХК -ИЙН
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ № 01/25
2025 оны 01 дүгээр сарын 30өдөр Орхон аймаг
Энэхүү гэрээг нэг талаас Орхон аймгийг төлөөлж Орхон аймгийн Засаг дарга
Б.Зоригтбаяр /цаашид гэрээний тал гэх/ нөгөө "Эрдмин” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал
С.Мөнхбаяр /цаашид гэрээний тал гэх/ нар Засгийн газрын болон Орхон аймгийн Засаг даргын
үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрдмин” ХХК-ийн хөгжлийн чиг хандлагын хүрээнд хамтран
ажиллах зорилгоор харилцан тохиролцож байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний
удирдлагын тухай хуулийн 74 дугээр зуйлийн 74.2 дахь заалт, Гамшгийн тухай хуулийн 34 дугээр
зүйл, Иргэний хуулийн 476-480 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зуйлийн
12.1.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 04-ний
өдрийн 222 дугаар тогтоол энэхуу гэрээний нийтлэг ундэслэл болно.
1.2. Энэхүу гэрээ нь орон нутгийн дэд бүтцийг хөгжүулэх, ажлын байр нэмэгдуулэх, боловсрол
эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, энэхүү төсөл
хөтөлбөр нь орон нутгийн иргэдийн эрх ашгийг дэмжсэн, орон нутгийн хөгжилд хувь нэмэр
болохуйц, үр дүнг нь тооцох боломжтой байх зарчимд тулгуурлан хамтран ажиллахтай
холбогдсон харилцааг зохицуулна.
1.3. Гэрээний талууд тэгш, шударга ёсны зарчмыг үндэслэн үр дүнтэй, ил тод, харилцан ач
холбогдол бүхий хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлнэ.
1.4. Газар, түүний хэвлий, байгалийн нөөц баялаг ашиглан үйлдвэрлэл эрхэлж, олсон орлогоос
орон нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй аливаа төсөл, хөтөлбөрт дэмжлэг
үзүүлж хамтран ажиллах, орон нутгийн хөгжилд нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдмин” ХХК-
иас оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байна.
Хоёр.Аймгийн Засаг даргын эрх, үүрэг
2.1. Энэхүү гэрээний хүрээнд аймгийн Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
2.1.1. Гэрээний 3.1.3-д заасан хөрөнгийг Төсвийн тухай хуулийн хүрээнд захиран
зарцуулах;
2.1.2. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагааг тогтвортой
хэвийн явуулах нөхцөлөөр “Эрдмин” ХХК-ийг хангах
2.1.3. “Эрдмин" ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт
тавих, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдлыг бууруулах талаар хамтран
ажиллах, гэм хорыг арилгуулах талаар шаардлага тавих;
2.1.4. “Эрдмин” ХХК-ийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль тогтоомжийн дагуу
шийдвэрлэж хариу өгөх;
2.1.5. “Эрдмин” ХХК-ийн үйлдвэрлэлийн болон нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа,
хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд хуулийн хүрээнд туслалцаа үзүүлэх, хэвийн,
тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
2.1.6. "Эрдмин" ХХК-аас аймгийн иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал,
бүтээн байгуулалт зэрэг арга хэмжээ, энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд
дэмжлэг болох зорилгоор олгож буй мөнгөн хөрөнгийн тайланг жил бүрийн 02 дугаар
сарын 15-ны дотор нийтэд мэдээлнэ;
Гурав. “Эрдмин” ХХК-ийн эрх, үүрэг
3.1. Энэхүү гэрээний хүрээнд “Эрдмин” ХХК нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
3.1.1. Үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад иргэн, хуулийн этгээдийн зүгээс
хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Засаг даргад
тавьж шийдвэрлүүлэх;
3.1.2. Гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний чиглэлийг өөрийн үйл
ажиллагааны бодлогод нийцүүлэн сонгох;
3.1.3. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх тухайн жилийн улс орны эдийн
засгийн нөхцөл байдал, зэсийн үнийн түвшин, үйлдвэрийн газрын орлого, ашгийн
төлөвлөгөөний биелэлт зэргийг харгалзан “Эрдмин” ХХК нь орон нутагт жилд 100 саяаас
доошгүй төгрөгийн мөнгөн хөрөнгийг аймгийн иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн
хамгаалал, бүтээн байгуулалтдөсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг болох зорилгоор
хөрөнгө оруулна;
3.1.4. Төсвийн тухай хуулийн дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, нийгмийн
даатгалын шимтгэл, хураамжийг cap бүр төлж, жилийн эцэст тооцоо нийлэн хянан
баталгаажуулах;
3.1.5. Хуулийн хүрээнд үйлдвэрийн болон нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа
хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн,
хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих
журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
3.1.6. Нийт ажлын байрны 80-аас доошгүй хувьд тухайн орон нутгийн иргэдийг
ажиллуулах;
3.1.7. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн орон нутагт
бүртгэлтэй, зохих шаардлагыг хангасан татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд тэргүүн
ээлжид давуу эрх олгох;
2
3.1.8. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан
байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах;
3.1.9. Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног
төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх;
3.1.10. Байгаль орчинд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, орон
нутагт үзүүлэх үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг төлөвлөж,
хэрэгжүүлэх;
Дөрөв. Хамтын ажиллагааны хороо
4.1. Талуудын гэрээ байгуулах явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион
байгуулах чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо (цаашид “Хороо” гэх)-г аймгийн Засаг
дарга, Компани болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж,
ажиллуулна. Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангаж,
Баянцагаан багийн Иргэдийн Нийтийн Хурлаас нэг иргэнийг дэвшүүлэн, хорооны бүрэлдэхүүнийг
аймгийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
4.2. Хороо нь жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор дараа жил хэрэгжүүлэх төсөл, арга
хэмжээний төлөвлөгөө гарган, гэрээ байгуулагч талуудад хүргүүлнэ.
Тав.Гэрээний хэрэгжилт
5.1. Энэхүү гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор орон нутгийн иргэдэд гэрээ байгуулсан
талаар мэдээлэх, гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг талуудын албан ёсны вэб хуудсанд
ажлын 3 хоногийн дотор байршуулна.
5.2. Талууд жил бүрийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах бөгөөд төлөвлөгөө нь гэрээний
салшгүй хэсэг байна.
5.3. Төлөвлөгөөний биелэлтийг талуудын ажлын хэсэг дүгнэн үр дүнг дараа оны 02 дугаар сарын
15-ны дотор тайлагнана.
Зургаа. Маргаан шийдвэрлэх
6.1. Талуудын аливаа санал зөрөлдөөн, маргаан гарсан тохиолдолд асуудлыг аль болох эв
зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг Монгол
Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
Долоо. Гэрээ хүчин төгөлдөр болох
7.1. Энэхүү гэрээ нь 2028 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хүчин төгөлдөр байна.
7.2. Хуульд заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болно.
7.3. Талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд түүний салшгүй
нэг хэсэг болно. Талууд бичгээр үйлдэж, гарын үсэг зураагүй бол гэрээнд нэмэлт өөрчлөлт
оруулахгүй бөгөөд бичгээр үйлдэж, гарын үсэг зураагүй нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр бус
байна.
3