доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
2.1.4. “Ачит-Ихт” ХХК-ийн үйлдвэрлэлийн болон нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа,
хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд хуулийн хүрээнд туслалцаа үзүүлэх, хэвийн,
тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
Гурав. “Ачит-Ихт” ХХК-ийн эрх, үүрэг
3.1. Энэхүү гэрээний хүрээнд “Ачит-Ихт” ХХК нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.1.1. Үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад холбогдох төрийн байгууллага,
иргэн, хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг
зохих журмын дагуу Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
3.1.2. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх тухайн жилийн улс орны эдийн засгийн
нөхцөл байдал, зэсийн үнийн түвшин, үйлдвэрийн орлого, ашгийн төлөвлөгөөний
биелэлт зэргийг харгалзан аймгийн хүүхэд залуусын боловсрол, нийгмийн хамгаалал,
байгаль орчны чиглэлээр төлөвлөгөөнд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг
болох зорилгоор жилд 150 саяаас доошгүй төгрөгийн санхүүжилтийг хариуцна;
3.1.3. Компанийн катодын зэсийн үйлдвэрийн нийт ажлын байрны 80-аас доошгүй хувьд
тухайн орон нутгийн иргэдийг ажиллуулах;
3.1.4. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн орон нутагт
бүртгэлтэй, зохих шаардлагыг хангасан татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд тэргүүн
ээлжид давуу эрх олгох;
3.1.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан
байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах;
3.1.6. Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж,
ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх;
3.1.7. Байгаль орчинд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, хамтын
ажиллагааны төлөвлөгөөнд заасан арга хэмжээг төлөвлөж, хэрэгжилтийг хангаж
ажиллах;
Дөрөв. Хамтын ажиллагааны хороо
4.1. Талуудын гэрээ байгуулах явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион
байгуулах чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо (цаашид “Хороо” гэх)-г аймгийн Засаг
дарга, Компани болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж,
ажиллуулна.
4.2. Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангаж, Баянцагаан
багийн Иргэдийн Нийтийн Хурлаас нэг иргэнийг дэвшүүлэн, хорооны бүрэлдэхүүнийг аймгийн
Засаг дарга томилж, чөлөөлнө.
2
Тав. Гэрээний хэрэгжилт
5.1. Энэхүү гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор орон нутгийн иргэдэд гэрээ байгуулсан
талаар мэдээлэх, гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг талуудын албан ёсны вэб хуудсанд
ажлын 3 хоногийн дотор байршуулна.
5.2. Талууд жил бүр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах бөгөөд төлөвлөгөө нь
гэрээний салшгүй хэсэг байна.
5.3. Төлөвлөгөөний биелэлтийг Хамтын хороо дүгнэж, үр дүнгдараа оны 02 дугаар сарын 15-ны
өдрийн дотор тайлагнана.
5.4. Хамтын хороо төлөвлөгөөний хэрэгжилтийг хүрэх түвшний гүйцэтгэлээр дүгнэх бөгөөд
тухайн төлөвлөгөөт ажлыг эрх бүхий байгуууллагын шийдвэр болон хүндэтгэн үзэх шалтгааны
улмаас гүйцэтгээгүй бол төлөвлөгөөнөөс хасаж, биелэлтийг дүгнэнэ.
Зургаа. Маргаан шийдвэрлэх
6.1. Талуудын хооронд аливаа санал зөрөлдөөн, маргаан гарсан тохиолдолд асуудлыг аль болох
эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг
Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
Долоо. Гэрээ хүчин төгөлдөр болох
7.1. Энэхүү гэрээ нь 2028 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хүчин төгөлдөр байна.
7.2. Гэрээг монгол хэл дээр 2 хувь үйлдэх бөгөөд Талууд тус бүр нэг хувийг хадгална.
7.3. Хуульд заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болно.
7.4. Талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд түүний салшгүй
нэг хэсэг болно. Талууд бичгээр үйлдэж, гарын үсэг зураагүй бол гэрээнд нэмэлт өөрчлөлт
оруулахгүй бөгөөд бичгээр үйлдэж, гарын үсэг зураагүй нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр бус
байна.
Найм. Бусад зүйл
8.1. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал гэдэгт талуудаас үл хамаарах
шалтгаанаар гэрээний аль нэг тал үүргээ биелүүлэхэд нөлөөлөх, урьдчилан таамаглах
боломжгүй үйл явдал, нөхцөл байдлыг ойлгоно. Тухайлбал: дайн, ажил хаялт, ган, зуд, үер,
газар хөдлөлт, хүчтэй шуурга зэрэг байгалийн бүх төрлийн гамшиг, аюулт үзэгдэл, төрийн эрх
бүхий этгээд, байгууллагын шийдвэр, арга хэмжээ, шүүхийн шийдвэр, гал түймэр, цар тахал,
цахилгааны болон бусад техник, тоног төхөөрөмжийн саатал, аливаа төмөр замын хориг
(тодорхой чиглэлд ачаа тээвэрлэхийг түр зогсоосон төмөр замын хэлтсүүдийн тушаал) болон
бусад нөхцөл байна. Хэрэв гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын
улмаас гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй бол энэ тухайгаа
гэрээний нөгөө талдаа нэн даруй бичгээр мэдэгдэж, баримтаар нотлох ба нотлогдсон
ОРХОН АЙМАГ, “АЧИТ-ИХТ” ХХК-ИЙН
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
№
2025 оны 01 дүгээр сарын 30 өдөр Орхон аймаг
Энэхүү гэрээг нэг талаас Орхон аймгийг төлөөлж Орхон аймгийн Засаг дарга
Б.Зоригтбаяр /цаашид “Засаг дарга” гэх/ нөгөө талаас Ачит-Ихт” ХХК /цаашид “Компани" гэх,
хамтад нь “Талууд” гэх/ нар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай
хуулийн 34 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн хуулийг тус тус үндэслэн харилцан
тохиролцож байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү гэрээгээр хүүхэд залуусын боловсролыг дэмжих болон байгаль орчны чиглэлээр
хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, түүнийг батлагдсан төлөвлөгөөний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэн
хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Гэрээний талууд тэгш, шударга ёсны зарчмыг үндэслэн үр дүнтэй, ил тод, харилцан ач
холбогдол бүхий хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлнэ.
1.3. Үүсмэл орд ашиглан үйлдвэрлэл эрхэлж, олсон орлогоос хамтын ажиллагааны
төлөвлөгөөнд заасан ажлыг хэрэгжүүлэх, хамтран ажиллах, орон нутгийн хөгжилд нийгмийн
хариуцлагын хүрээнд “Ачит-Ихт" ХХК-иас оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг талууд хүлээн
зөвшөөрч байна.
Хоёр.Аймгийн Засагдаргын эрх, үүрэг
2.1. Энэхүү гэрээний хүрээнд аймгийн Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
2.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагааг тогтвортой,
хэвийн явуулах нөхцөлөөр “Ачит-Ихт” ХХК-ийг хангах;
2.1.2. “Ачит-Ихт” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт
тавих, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдлыг бууруулах талаар хамтран
ажиллах, гэм хорыг арилгуулах талаар шаардлага тавих;
2.1.3. “Ачит-Ихт” ХХК-ийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль тогтоомжийн дагуу
шийдвэрлэж хариу өгөх;
тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар хойшлуулж болно.
8.2. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал нь урт хугацаанд үргэлжлэхээр
бол талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл аль нэг тал нь мэдэгдсэнээр цуцлах
үндэслэл болно.
8.3. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн
үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
Ес. Гэрээ байгуулсан талуудын хаяг:
Орхон аймгийн Засаг Даргын Тамгын газар “Ачит-Ихт” ХХК
Хаяг: 61033, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Уртбулаг баг А.Амарын талбай, 15-р хороо, Стадион оргил-1, Чингисийн
Нутгийн удирдлагын ордон өргөн чөлөө-6, Кэй Би Тауэр, 21 давхар
Утас:70355590, Факс:70352621 Утас: 75951199
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
ОРХОН АЙМАГ “АЧИТ-ИХТ” ХХК ИЙН ҮЙЛДВЭРИЙН
ХАМТЫН АЖИЛЛАГАА, ГАДААД, ОРЛОГЧ ЗАХИРАЛ
ДОТООДЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР Л.ЦЭДЭНСОДНОМ
ХАРИУЦСАН УДИРДАГЧБ.ОЮУН-ЭРДЭНЭ "АЧИТ ИХТ"ХХК-ИЙН ЗАХИРГААНЫ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН МЕНЕЖЕРИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ
ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН Б.ГАНЗОРИГ
АЙМГИЙНЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА
М.МӨНХБАЯР
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА
С.ДАВААДОРЖ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН
ДАРГА Л.ГАЛСАНСАЙНХУВЬТ