доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ
ОЛБОРЛОХ ГЭРЭЭ
Бичил уур.хайгаар ашигт малтмал олборлох журмын 2.1, 3.1.3, 6.1.3-т заасны дагуу нэг
талаас Хэншй аймаг (хот)-ийн Бапюров сум, (дүүрэг)-ын Засаг дарга Г.Оп онбаяр (цаашид
"Засаг дарга" гэх),
нөгоо талаас "Өндер баяла! шувуут" нөхөрлөл (цаашид "Бичил уурхай эрхлэгч этгээд"
гэх)-ийг төлөолж ахла! ч (албан тушаал) Б.Нямхүү,
гуравдагч талаас Монголын бнчил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (цаашид "Холбоо"
гэх)-ны гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт нар (цаашид хамтад нь "Талууд" гэх) дараахь
нөхцолөөр харилцан тохиролцож 2025 оны 01 дүгээр сарын 17-ны одөр энэхүү гэрээг (цаашид
"Гэрээ" гэх) Батноров суманд байгуулав.
Нэг.Еронхий зүйл
1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Батноров сумын Улаан өндор 2 нэртэй газарт
орших 0.5 гектар талбайд журмын 6.1.3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар Жонш (ашигт
малтмалын торол) олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.
1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сумын Засаг дарга, бичил уурхай
эрхлэгч этгээд, холбооны хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
Хоёр. Сумын Засаг даргын эрх. үүрэг
2.1. Сумын Засаг дарга нь "Бичил уурхайгаар ашигг малтмал олборлох журам"-ын 6
дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг топоож, байршлын
зургийг гэрээнд хавсаргах;
2.1.2. хо! хаягдлын цэгийи байршлыг rorroox;
2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигг малтмалыг ангилан •
ялгах. баяжуулах талбайг топоох; М
2.1.4. бичил уурхайн нөхон сэргээлтийн аргачлалын дагуу нөхон сэргээлтийн
зардлыг гооцож, бнчил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих херөнгийг
сумын нохөн сэргээлтийн дундын дансанд төвлөрүүлэх;
2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид "ажилтан* гэх) зориулсан хөдөлмөр
хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг Холбоотой хамтран зохион байгуулах;
2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүрпэ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч
этгээдээс шаардах;
2.1.7. байгаль орчныг хамгаалах, нохөн сэргээлтийн гөлөвлогөөний гүйцэтгэлд
хяналт тавих;
2.1.8. хүрээлэн байгаа орчинд сорөг нолөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг
зогсоох;
2.1.9. бичил уурхай зрхплгч этгээд олборлолт яоуулсан талбайг нохин оргээж
орон нута!т хүлээлгэн oi сон тохиолдолд нөхон сэргээлтийн барьцаа хөрөнгийг буцаан олгох;
2.1.10. бичил уурхай эрхлэгч этгээдийн бичил уурхайн нөхон сэргээлтийн
аргачлалын дагуу хийж. сум. дүүргийн Засаг даргын томилсон комисст актаар хүлээлгэн өгсөн
1албайн мэдээлэл, нөхон сэргээлтийн гайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн
захиргааны тов байгууллага болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх.
1
Гурав.Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг
3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараахь эрх. үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох
үйл ажиллагаагаа явуулах;
3.1.2. ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах;
3.1.3. суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог. хаягдлын
цэгийг байгуулах;
3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхорлөл, хоршоо бус этгээдийг ажиллуулахгүй
байх;
3.1.5. байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд. уст цэгийг
бохирдуулахгүй байх;
3.1.6. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос
урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
3.1.7. хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн
сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг идэвхтэй
оролцуулах;
3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон
талбайд гүйцэтгэх;
3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх,
тусгай зевшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис,
тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;
3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан нохөрлөл. мөн хуулийн
36.4-т заасан хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч эттээд нь ашигт
малтмал олборлох үйл ажиллагаанд 3500 cm3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр
бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах;
3.1.11. бичил уурхайн нөхон сэргээлтнйн аргачлалыи дапу эрх бүхий этгээдийн
тогтоосон байгаль орчнььнөхөн сэргээлтийн зардалд шаардагдах........
төгрөгийг нохон
сэргээлтийн дундын санд ТӨВЛбрүүЛЭ^; /
3.1.12. нохөн сэргээлтийн дундын санд товлөрүүлсэн хөрөнгийг олборлолт
явуулсан талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;
3.1.13. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан
талбайдаа нохөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж егөх,
актаар хүлээлгэн өгсон талбайн мэдээлэл, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад
хүргүүлж бүртгүүлэх;
3.1.14. олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх
бүхий хуулийн этгээд, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшоөрөл бүхий
эттээдэд олборлосон үнэт металл, үнэт чулууг худалдах;
3.1.15. ажилтнуудтай ходелмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль
тогтоомжийн дагуу орлогын албан татвар төлөх.
3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нохөн сэртлт хийж. талбайг хүлээлгэн өгсний дараа
ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах.
Дерөв.Мэргэжлийн холбооны үүрэг
2
4.1. Төрийн захиргааны байгууллага, сумтай хамтран баталсан хөтолбөрийн дагуу Бичил
уурхайн үндсэн сургалтын хөтөлбөрийн дагуу бичил уурхайн эрх зүйн зохицуулалт,
хөдөлморийн аюулгүй байдал эрүүл ахуй. ашигт малтмалын гарал үүсэл. магадлан шинжил! ээ.
нөхөн сэргээлтийн сургалтыг нөхөрлөлийн гишүүдэд зохих журмын дагуу зохион байгуулах.
гэрчилгээ олгох.
4.2. Бичил уурхайчдад гэрчилгээ олгох.
4.3. Энэхүү гэрээний хэрэгжилтэд тоггмол хяналт тавьж гэрээний хэрэгжилтийн үнэлгээг
жил бүр хийх. хэрэгжилтийн үнэлгээний мэдээллийг Ашигт малтмал газрын тосны газар,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлэх.
Тав.Маргаан шийдвэрлэх
5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан
тохиролцох замаар шийдвэрлэнэ.
5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн
дагуу маргааныг шийдвэрлэнэ.
Зургаа. I эрээний хүчин төгөлдөр болох
6.1. Энэхүү гэрээ нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын
17-ны одор хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нохон оргээлт хийж орон
Hyrarr хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.
6.3. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.
Долоо. Гэрээнд нэмэлт, өерчлелт оруулах
7.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн
дээр шийдвэрлэнэ.
7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, оөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх
богөөд гэрээн и й сал ш гүй хэсэг бол н о.
Хэнтий аймгийн Батноров сумын Засаг да|
Г.Отгонбаяр
/эцэг/эх/-ийн нэр. нэр
/тамга, тэмдэг/
"Өндөр бяялаг шувуут" нөхөрлөлийг толоо.
Б.Нямхүү ..Jr
/эцэг/эх/-ийн нэр. нэр
/тамга. тэмдэ|/
Монголын бичил уурхайя нэгдсэн дээвэр толөөлж гүйцэтгэх захирал
Б.Цэрэнчунт
/эцэг/эх/-ийн нэр. нэр
/тамга. тэмдэг/