доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ
ОЛБОРЛОХ ГЭРЭЭ
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 2 1. 3 1.3, 6 1 3-т заасны
дагуу нэг талаас Хэнтий аймаг (хот)-ийн Батноров сум (дүүрэг)-ын Засаг дарга
Г.Отгонбаяр (цаашид "Засаг дарга" гэх),
нөгөө талаас "Дамдин чойням" нөхөрлөл (цаашид "Бичил уурхай эрхлэгч
этгээд" гзх)-ийг төлөөлж ахлагч (албан тушаал) М.Болорцэцэг
гуравдагч талаас Монголын бичил уурхайн мэгдсэн дээвэр холбоо
(цаашид "Холбоо" гэх)-ны гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт нар (цаашид хамтад нь
"Талууд" гэх) дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож 2025 оны 01 дүгээр сарын 13-
ны өдөр энэхүү гэрээг (цаашид "Гэрээ" гэх) Батноров суманд байгуулав
Нэг.Ерөнхий зүйл
1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Батноров сумын Улаан өндөр 2 нэртэй
газарт орших 0.5 гектар талбайд журмын 6 1 3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар
Жонш (ашип малтмалын төрөл) олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.
1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сумын Засаг дарга.
бичил уурхай эрхлэгч этгээд, холбооны хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр
зохицуулна.
Хоер. Сумын Засагдаргын эрх, үүрэг
2.1. Сумын Засаг дарга нь "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох
журам''-ын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүргийг хэрэокүүлнэ:
2.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож. а мош
байршлын зургийг гэрээнд хавсаргах Ц БНЧИЛ
2.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тоггоох:
2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг
ангилан ялгах, баяжуулах талбайг тогтоох.
2.1.4 бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн
сэргээлтийн зардлыг тооцож. бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн
дээр зохих хөрөнгийг сумын нөхөн сэргээлтийн дундын дансанд төвлөрүүлэх
2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид ажилтан' гэх) зориулсан
хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг Холбоотой хамтран зохион
байгуулах,
2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай
эрхлэгч этгээдээс шаардах;
2.1.7 байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний
гүйцэтгэлд хяналт тавих;
2.1.8 хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөелөл үзүүлж байгаа үйл
ажиллагааг зогсоох.
2.1.9 бичил уурхай эрхлэгч этгээд олборлолт явуулсан талбайг нөхөн
сэргээж орон нутагт хүлээлгэн өгсөн тохиолдолд нөхөн сэргээлтийн барьцаа
хөрөнгийг буцаан олгох;
2.1.10 . бичил уурхай эрхлэгч этгээдийн бичил уурхайн нөхөн
сэргээлтийн аргачлалын дагуу хийж сум. дүүргийн Засаг даргын томилсон комисст
актаар хүлээлгэн өгсөн талбайн мэдээлэл, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль
орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн
захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх.
Гурав Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг
3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ
3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал
олборлох үйл ажиллагаагаа явуулах;
3.1.2. ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах,
3.1.3. суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог,
хаягдлын цэгийг байгуулах;
3.1.4 гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо бус этгээдийг
ажиллуулахгүй байх
3.1.5. байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг
бохирдуулахгүй байх;
3.1.6. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх,
болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах:
3.1.7, хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал. аюулгүй ажиллагааны
болон нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт. сурталчилгаанд бичил
уурхайчдыг идэвхтэй оролцуулах,
3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг
тогтоосон талбайд гүйцэтгэх;
3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй
байх, тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч
дэлбэрэх бодис. тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;
3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан нөхөрлөл. мөн
хуулийн 36.4-т заасан хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч
этгээд нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд 3500 cm3 хүртэлх багтаамжтай
дотоод шаталтат хедел1үүр бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах;
3.1.11. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий
этгээдийн тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах
/...................................................................... / төгрөгийг нөхөн
сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх;
2
3.1.12. нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг
олборлолт явуулсан талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;
3 1 13. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт
явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийж сум. дүүргийн Засаг даргын томилсон
комисст хүлээлгэж өгөх, актаар хүлээлгэн өгсөн талбайн мэдээлэл, нөхөн
сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх;
3 114 олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан
авах эрх бүхий хуулийн этгээд, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх тусгай
зөвшөөрөл бүхий этгээдэд олборлосон үнэт металл. үнэт чулууг худалдах;
3.1.15. ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах. холбогдох хууль
тогтоомжийн дагуу орлогын албан татвар төлөх.
3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж. галбайг хүлээлгэн
өгсний дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах
Дөрөв.Мэргэжлийн холбооны үүрэг
4.1. Төрийн захиргааны байгууллага, сумтай хамтран баталсан хөтөлбөрийн
дагуу Бичил уурхайн үндсэн сургалтын хөтөлбөрийн дагуу бичил уурхайн эрх зүйн
зохицуулалт. хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй. ашигт малтмалын гарал
үүсэл, магадлан шинжилгээ, нөхөн сэргээлтийн сургалтыг нөхөрлөлийн гишүүдэд
зохих журмын дагуу зохион байгуулах. гэрчилгээ олгох.
4 2 Бичил уурхайчдад гэрчилгээ олгох.
4 3. Энэхүү гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж гэрээний хэрэгжилтийн
үнэлгээг жил бүр хийх. хэрэгжилтийн үнэлгээний мэдээллийг Ашигт малтмал газрын
тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлэх
Тав.Маргаан шийдвэрлэх
5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан
тохиролцох замаар шийдвэрлэнэ
5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль
тогтоомжийн дагуу маргааныг шийдвэрлэнэ.
Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох
6.1. Энэхүү гэрээ нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 01
дүгээр сарын 13-НЫ өдөр ХүрТЭЛ хугацаанд хүчин ТӨГАПДАр үЙЛЧИЛНЭ.
6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт
хийж орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.
6.3. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.
з
Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
7.1 . Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан
тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ
7.2 Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэи
байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.
"Монголын
гүйцэтгэх захирал
Б.Цэрэнчунт
/эцэг/эхЛийн нэр, нэр
/тамга. тэмдэг/
4