доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
урьдчилан сэргийлэх түхай хууль болон бусад Холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ;
4.1.3. Гэрээ болон Оролцогч талууд, түүний Туслан гүйцэтгэгч, Нэгдмэл сонирхолтой
этгээд эсхүл тэдгээрийн ажилтны аль ч шатны төрийн байгууллагад төлсөн бүхий л төлбөрийн мэдээлэл нь Оролцогч талуудад ил тод байдлын санаачлагын хүрээнд ил тод нээлттэй болгоно;
4.1.4. Бие биенээ харилцан хүндэтгэх болон Гэрээг хэрэгжүүлэхэд шударгаар хамтран
ажиллана;
4.1.5. Гэрээний хүрээнд авч хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь Холбогдох хууль болон Сэлэнгэ аймаг, Баянгол сумын хөгжлийн болон бусад бодлогод нийцэж, уялдсан, бусад төсөл, хөтөлбөртэй давхцаагүй байна;
4.1.7. Оролцогч талууд нь төслийг хэрэгжүүлэхдээ өөродийн болон туслан гүйцэтгэгч
иргэн, аж ахуйн нэгжийн аюулгүй ажиллагааны бүхий асуудлыг хариуцан ажиллах;
4.1.8. Оролцогч талууд нь төслийг амжилттай явуулах үүднээс төсөлтэй холбоотой, шаардлагатай мэдээ, мэдээлэл, тоо баримтыг цаг түхай бүрт гарган өгөх;
4.1.9. Гэрээний үндсэн зорилгыг амжилттай биелүүлэх зорилгоор Оролцогч талууд нь аливаа асуудалд хариуцлагатай, шийдэмгий, идэвхи санаачлагатай, цаг хугацааг баримталж, бие биенээ хүндэтгэсэн ажил хэрэгч байдлаар хандаж гэрээний 4.2, 4.3, 4.4, 4.5 дугаар зүйл заалтуудыг биелүүлэх үүрэгтэй;
4.2. Хамтын ажиллагааны зөвлөлийн эрх, үүрэг
Хамтын ажиллагааны зөвлөл нь доорх эрх үүргийг хүлээнэ. Үүнд:
4.2.1. Дүйцүүлэн хамгааллын төслийн баримт бичигт заагдсны дагуу үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах нөхцөлөөр Хэрэгжүүлэгч талыг хангах;
4.2.2. Төслийн туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, туслан гүйцэтгэгч төслийн
үйл ажиллагааг Дүйцүүлэн хамгааллын төсөлд заагдсан шаардлагын дагуу зохион байгуулж буй эсэхэд хяналт тавих, зааварчилгаа, зөвлөмжөөр хангах;
4.2.3. Хамтын ажиллагааны зөвлөл нь төслийн үйл ажиллагааг орон нутгийн бодлого хөтөлбөртэй уялдуудах, орон нутгийн удирдлага, иргэдтэй холбох гүүр болон ажиллах, нутгийн иргэдийн санал, гомдлыг хүндэтгэн үзэх;
4.2.4. Хамтын ажиллагааны зөвлөл нь төслийн үйл ажиллагааны талаар орон нутгийн иргэдэд зохих мэдлэг, мэдээлэл өгөх, төслийн хэрэгжилтийн талаар орон нутгийн иргэдэд тайлагнах;
4.2.5. Хамтын ажиллагааны зөвлөл нь хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг оролцогч талуудад тогтмол тайлагнах;
4.2.6. Хамтын ажиллагааны зөвлөл нь гэрээний аль нэг тал бусад талын шаардсан үед
хамтын ажиллагаатай холбоотой өөрийн хийсэн ажлын талаар тайлан тавих;
4.2.7. Хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагаа нь төсөл эхлэхээс төслийн хэрэгжилт болон гарсан үр дүнг байгаль орчин ба нийгмийн гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдээр жил бүр үнэлж тайлагнах ба төсөл дуусахад эцсийн тайланг Орон нутгийн засаг захиргаа болон Захиалагч талуудад хүлээлгэн өгөх хүртэл явагдана;
4.2.8. Төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавих (хууль тогтоомжийн нийцэл, стандарт шаардлага хангалт, үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилт гэх мэт);
4.2.9. Төслийн үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, энэ асуудлаар шүүх болон холбогдох байгууллагад хандах;
4.2.10. Хамтын ажиллагааны зөвлөл нь төслийн явц, үр дүн аливаа алдаа дутагдал, хэрэгжилтийн мониторинг үнэлгээний дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж захиалагчид мэдээлж байх;
4.2.11. Хэрэпжилтийн мониторинг үнэлгээний дүнг шалгуулсан этгээдэд танилцуулж холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулна. Хэрэв шалгуулсан этгээд хяналт шалгалтын баримт бичигт заасан зүйлийг зөвшөөрөөгүй буюу гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбараа бичиж гарын үсгээ зурах;
4.2.12. Хэрэгжилтийн мониторинг үнэлгээний явцад гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрсэн тохиолдолд Хамтын ажиллагааны зөвлөл холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж болно;
4.3. Орон нутгийн засаг захиргааны эрх, үүрэг
Орон нутгийн засаг захиргаа нь Хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах, төслийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс доорх эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:
4.3.1. Дүйцүүлэн хамгааллын хөтөлбөр хэрэокихэд орон нутгийн зүгээс мэргэжлийн байгууллагууд, иргэд олон нийтийн оролцоо, засаг захиргааны тогтвортой хамтын ажиллагааг хангах;
4.3.2. Дүйцүүлэн хамгааллын хөтөлбөр хэрэгжихэд бодлогын дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааны зөвлөлийн орон нутгийн төлөөллөөр дамжуулан хяналт тавьж дэмжиж ажиллах;
4.3.3. Дүйцүүлэн хамгааллын төслийг заагдсан талбайд батлагдсан төсөв, хуваарийн дагуу хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөлийг хангах;
4.3.4. Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаанд оролцож хамтран ажиллах;
4.3.5. Төслийн хэрэгжилттэй холбогдох дүрэм зааврыг мөрдөж хэрэгжүүлэх нөхцлөөр хангах; шаардлагатай зөвшөөрөл, нөөц бололцоогоор хангаж ажиллах
4.3.6. Хэрэгжүүлэгч талын хүссэн үед нь төсөлтэй холбоотой мэдээ, материалаар хангах;
4.3.7. Орон нутгийн иргэдийн идэвхи, санаачлага, оролцоог нэмэгдүүлэх, төслийн үр
дүнг сурталчлах тал дээр дэмжпэг үзүүлэх;
4.3.8. Дүйцүүлэн хамгааллын хөтөлбөрийн үр дүнд бий болсон бэлчээр ашиглалтын зохисгой менежментийн тогтвортой байдлыг хангах, чадавхийг бэхжүүлэх;
4.3.9. Бэлчээр ашиглалтыг хамтдаа төлөвлөх, зохистой ашиглах зорилгоор үүсгэн байгуулагдсан малчдын байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, хөпкүүлэх замаар бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах;
4.3.10. Оролцогч талуудын хамтарсан уулзалт, сургалт, семинар, олон нийтийн ажилд
идэвхи санаачлагатай оролцох;
4.3.11. Холбогдох мэргэжилтнүүдийг бэлчээр ашиглалтыг экологийн чадавхи, даацад нь тохируулан зохион байгүулах, бэлчээр ашиглалтын гэрээг албажуулах, бүртгэлжүүлэх, бэлчээр ашиглалтын үр нөлөө болон бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих зэрэг чиглэлээр чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх;
4.3.12. Бэлчээрийн даацыг тодорхойлох, бэлчээрийн талбайн хил хязгаарыг
тодорхойлсон зураг хийхэд гүйцэтгэгч талд дэмжлэг үзүүлэх;
4.3.13. Зохион байгуулагдсан малчдын бүлэг эсвэл бэлчээр ашиглагчдын хэсгийн үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх;
4.3.14. Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан хэрэгжүүлэх, хариуцлагын механизмыг нэвтрүүлж төлөвшүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх;
4.3.15. Өвс тэжээлийн хангамж болон чанарыг дээшлүүлэх орон нутгийн онцлогт тохирсон хөтөлбөр хэрэгжүүлэх;
4.3.16. Малын гаралтай бүтээгдхүүнийг зах зээлд нийлүүлэх, үндэсний
үйлдвэрлэгчидтэй холбох, улмаар малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
4.3.17. Ойн зурвас байгуулахад шаардлагатай худаг гаргах, эрчим хүч татах зэрэг дэд бүтцийг бий болгоход холбогдох хууль эрх зүйн хүрээнд дэмжиж, зөвшөөрөл олгох;
4.3.18. Ойн зурвас байгуулахад орон нутгийн мэргэжлийн байгууллага, иргэдийн нөхөрлөл, хувь хүмүүсийн оролцоог хангаж, үйл ажиллагааны шаардлага, стандартыг баримтлах;
4.3.19. Хамгаалалтын ойн зурвас байгуулах талбайн хашаа, худаг, усалгааны систем, зурвасад таригдсан моддыг хамгаалах талаар иргэд олон нийтэд сурталчилж, мэдээллээр хангахад хэрэгжүүлэгч талтай хамтарч ажиллах;
4.3.20. Дүйцүүлэн хамгааллын төслийн хэрэгжих хугацаанд хамгаалалтын ойн зурвасыг олон нийтийн оролцоотойгоор сургалт, танин мэдэхүй, судалгааны чиглэлээр тогтвортой ашиглах, хамгаалах бодлогын баримт бичгийг оролцогч талуудтай хамтран боловсруулах;
4.3.21. Дүйцүүлэн хамгааллын үр дүнд бий болсон ойн зурвасыг түшиглэн орон нутгийн иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн ашиглалт, хамгаалалтын бодлого хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хадгалж хамгаалах;
4.3.22. Орон нутгийн албан хаагчдад зориулсан сэдэвчилсэн хурал, сургалтуудыг зохион байгуулах;
4.4. Захиалагчийн эрх, үүрэг
Захиалагч нь хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах, төспийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс доорх эрх үүргийг хүлээнэ. Үүнд:
4.4.1. Аймаг, сумын түвшинд бэлчээрт түшиглэн бий болсон малчдын байгууллагыг байгуулах, хөгжүүлэх, чадавхижуулахад идэвхитэй хамтран ажиллах;
4.4.2. Төслийн үйл ажиллагааны үр дүн, төсвийн гүйцэтгэл, явцын тайланг Хамтын ажиллагааны зөвлөл болон хэрэгжүүлэгч талаас шаардлагатай үед гаргуулан авах;
4.4.3. Төслийн гүйцэтгэл, чанар, төлөвлөгөөний биелэлттэй холбоотой аливаа сөрөг асуудлыг хэрэгжүүлэгч талд тавьж засаж, сайжруулах, гүйцэтгэлийн явцад хяналт
тавьж ажиллах эрхтэй;
4.4.4. Хэрэгжүүлэгч талын хүссэн үед нь төсөлтэй холбоотой мэдээ, материалаар хангах;
4.4.5. Оролцогч талуудын хамтарсан уулзалт, сургалт, семинар, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцох;
4.5. Хэрэгжүүлэгчийн эрх үүрэг
Хэрэгжүүлэгч нь Хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах, төслийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс доорх эрх үүргийг хүлээнэ. Үүнд:
4.5.1. Дүйцүүлэн хамгааллын төсөлд заагдсан талбайд батлагдсан төсөв, хуваарийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
4.5.2. Дүйцүүлэн хамгааллын төслийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг Хамтын ажиллагааны зөвлөлийн хяналтын доор зохион байгуулах нөхцлийг захиалагч тал болон, орон нутгаас шаардах;
4.5.3. Холбогдох мэргэжилтнүүдийг бэлчээр ашиглалтыг экологийн чадавхи, даацад нь тохируулан зохион байгуулах, бэлчээр ашиглалтын гэрээг албажуулах, бүртгэлжүүлэх, бэлчээр ашиглалтын үр нөлөө болон бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих зэрэг чиглэлээр чадавхижуулах, техник арга зүйн зөвлөмжөөр хангах;
4.5.4. Малчдын хорших, хамтран ажиллах үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж, тэргүүний туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үзүүлэх сургууль, сургалт зохион байгуулах;
4.5.5. Дундын бэлчээрээ зүй зохистой ашиглах, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах зорилгоор малчдын оролцоог хангах, сайн загварыг бий болгох;
4.5.6. Аймаг, сумын холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж чадавх бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
4.5.7. Бэлчээрийн ачааллыг тохируулах арга хэмжээний хүрээнд малын гаралтай бүтээгдэхүүний үнэлэмжийг бэлчээрийн төлөв байдалд суурилан нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
4.5.8. Малын эрүүл мэндийг хамгаалах, малын гаралтай бүтээгдэхүүний чанарын талаарх сайн туршлагыг олон нийтэд хүргэх, дэлгэрүүлэх;
4.5.9. Доройтсон бэлчээр болон атаршсан талбайг сайжруулах, хамгаалалтын зурвас байгуулах, түүний тогтвортой байдлыг хангахад нутгийн иргэд, орон нутгийн захиргаатай нягт хамтарч ажиллах, үр дүнгээ байнга тайлагнадаг байх;
4.5.10. Малчдын оролцоотой бэлчээр ашиглалтын төлөвлөгөө гаргах, сумын газар зохион байгүулалтын төлөвлөгөөнд тусгуулах;
4.5.11. Захиалагчид биологийн олон янз байдлын өөрчлөлт, динамик зүй тогтол, дүйцүүлэн хамгааллын үр дүн, бэлчээрийн экосистемийн сайжруулсан ажлын явц үр дүнг баримт, нотолгоо, суурь үзүүлэлттэй харыдуулсан байдлаар жилд 2-оос багагүй удаа тайлагнаж байх;
4.5.12. Захиалагчид биологийн олон янз байдлын өөрчлөлт, динамик зүй тогтол, дүйцүүлэн хамгааллын үр дүн, хамгаалалтын ойн зурвас байгуулсан ажлын явц үр дүнг баримт, нотолгоо, суурь үзүүлэлттэй харьцуулсан байдлаар жилд 2-оос багагүй удаа тайлагнаж байх;
4.5.13. Ойн зурвасыг холбогдох стандарт шаардлагын дагуу чанартай байгүулахад орон
нутгийн ойн нөхөрлөл байгууллагын оролцоог хангаж, хяналт тавьж ажиллах;
4.5.14. Биологийн төрөл зүйлийн мониторингийн хөтөлбөрийг орчин үеийн дэвшилтэт технологи, судалгааны аргазүйд тулгуурлан, ШУ-ны үндэслэлтэй бодит үр дүн, мэдээллээр хангах;
4.5.15. Дүйцүүлэн хамгааллын төслийн хэрэгжих хугацаанд хамгаалалтын ойн зурвасыг олон нийтийн оролцоотойгоор сургалт, танин мэдэхүй, судалгааны чиглэлээр тогтвортой ашиглах, хамгаалах бодлогын баримт бичгийг боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
4.5.16. Оролцогч талуудын хамтарсан уулзалт, сургалт, семинар, олон нийтийн ажлыг шинэлэг байдлаар, хүртээмж сайтай, үр дүнтэйгээр зохион байгуулах, сурталчлах;
4.5.17. Хамгаалалтын зурвасанд тарьсан моддын амьдралтыг 70 хувиас дээш, зурвасан дахь ургамлын бүрхэвчийн бүрхэцийг 50-иас доошгүй байж, элсний нүүлт, хөдөлгөөнт элсийг барьж элэгдэл эвдэрлээс хамгаалах чадавхи бүрдсэн нөхцөл бүрдүүлэн хүлээлгэж өгөх;
TAB. ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА
5.1. Оролцогч талууд энэхүү гэрээний 4 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй ба хамтын үйл ажиллагааны үр дүн болон бусад зүйлд алдагдал, хохирол учруулсан бол бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг бие даан хариуцна.
5.2. Оролцогч талууд өөрсдийн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлын хэмжээг мөнгөн дүнд дүйцүүлж хохирлыг барагдуулна.
5.3. Оролцогч талууд өөродийн үүргээ биелүүлээгүйгээс учирсан цаг хугацааны хохирлыг нэн түрүүнд засаж, сайжруулах, нөхөн ажиллах хариуцлага хүлээнэ.
ЗУРГАА. ГЭРЭЭГ ДҮГНЭХ, ДУУСГАВАР БОЛОХ
6.1. Гэрээг дүгнэх:
6.1.1. Оролцогч талууд нь гэрээний хэрэгжилт, хамтын ажиллагааны үр дүнгийн талаар улирал тутамд хамтарсан хурлыг зохион байгуулж, тайлагнаж байна;
6.1.2. Гэрээг дүгнэхэд тухайн орон нутгийн малчид байгаль хамгаалал, бэлчээрийн менежментийн үр ашгийг ойлгож, тодорхой зохион байгуулалтад орсон байх;
6.1.3. Гэрээг дүгнэхэд тухайн орон нутгийн малчдын бүтэц, иргэдийн нийгмийн байгууллага нь өөрөө тогтвортой орших, хөгжих бололцоотой болсон байх;
6.1.4. Гэрээг дүгнэхэд тухайн орон нутгийн захиргаа сайжруулсан бэлчээр, болон ойжуулсан талбайн биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг цаашид тогтвортой хадгалахад шаардлагатай менежментийн ур чадвар, туршлагатай болсон байна;
6.1.5. Гэрээг дүгнэхэд холбогдох тайлан, зөвлөмж, аргачлал, тоон болон текстэн мэдээ, материалууд нь ШУ-ны үндэслэлтэй, батлагдсан арга зүйд тулгуурласан, өмнөх суурь судалгааны үр дүнгээс, ахиц, дэвшил, үр дүн гарсан байх ёсгой;
6.2. Гэрээг дуусгавар болгох:
6.2.1. Холбогдох судалгаа, шинжилгээ, төслийн ажил нь дуусч тодорхой үр дүн гарч Оролцогч талууд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд;
6.2.2. Төслийн үйл ажиллагааг төлөвлөгөөний дагүу дуусгаж, үр дүнг холбогдох стандартын дагуу хүлээлгэн өгч Оролцогч талууд акт үйлдэн гарын үсгээр баталгаажсан тохиолдолд;
6.2.3. Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон эсвэл цуцлагдсан тохиолдолд;
6.2.4. Оролцогч талуудын аль нэг гэрээний үндсэн заалтуудыг (4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5) ноцтойгоор зөрчсөн эсвэл тухайн зөрчлийг засаж, сайжруулах мэдэгдэл өгсөнөөс 30 хоногийн дотор зөрчлийг арилгах, биелүүлэхэд чиглэсэн зохих арга хэмжээг аваагүй тохиодолд;
ДОЛОО. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
7.1. Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл /газар хөдлөлт, нэн хүчтэй салхи, түймэр, аянга, үер, ган зэрэг байгалийн гамшиг, цацраг идэвхт бодисын хордуулалт, улсын хил хаагдах, нийгмийн хямралаас үүдсэн өргөн хэмжээний эмх замбараагүй байдал, тахал, дайн, дайн бүхий байдал, хорио цээр зэрэг нийгмийн онцгой байдал гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ түхайн давтагдашгүй хүчин зүйл үргэлжилж буй хугацаанд түдгэлзэнэ.
7.2. Хэрэв давтагдашгүй хүчин зүйлийн улмаас аливаа үүргийг (4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5)
засах, сайжруулах боломжит хугацаанаас дээш хугацаагаар түдгэлзүүлсэн бол Оролцогч талууд гэрээнд өөрчлөлт оруулахаар шударгаар хэлэлцээр хийж болно.
7.3. Хэрэв Захиалагч зах зээлийн болоод улс төрийн нөхцөл байдлын улмаас төслийн бүх үйл ажиллагаагаа зогсоосон, хаасан тохиодолд Гэрээг цуцлах боломжтой.
7.4. Дээрхи давагдашгүй хүчин зүйл бий болсон тухай нотолгоог түхайн чиглэлийн мэргэжлийн байгууллага гэрчилнэ.
НАЙМ. МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ
8.1. Оролцогч талууд нь аливаа санал зөрөлдөөн, маргаан гарсан тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэл хүргүүлэх ба Оролцогч талууд маргааныг аль болох эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Талуудын төлөөлөл харилцан тохиролцсон цаг, газарт маргагч Тал мэдэгдэл өгснөөс хойш 14 өдрийн дотор уулзах бөгөөд түүнээс хойш мэдээлэл солилцох, маргааныг шийдвэрлэх үүднээс хэдийд ч дахин уулзалт хийж болно.
8.2. Оролцогч талуудын хооронд үүссэн маргааныг эс шийдвэрлэх, тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд аливаа маргаантай асуудлыг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлэх, Монгол Улсдаа шийдвэрлэх боломжгүй асуудлыг Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын шүүхэд эцэслэн шийдвэрлүүлнэ.
ЕС. ГЭРЭЭНИЙ НУУЦЛАЛ
9.1. Оролцогч талууд хамтран ажиллах хугацаандаа ажил үүргийн шаардлагаар олж мэдсэн, эзэмшиж, ашиглаж байсан баримт бичиг, мэдээ материал болон Талуудын бизнесийн ашиг сонирхолд шууд болон шууд бус хамааралтай Захиалагчийн болоод харилцагчийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэл, үзүүлэлтүүд, байгууллага, хувь хүний нууц, Ноу-Хауг (know how) чанд хадгалж задруулахгүй байх үүргийг хариуцна.
9.2. Гэрээнд зааснаас бусад асуудлаар Оролцогч талууд өөр хоорондын ашиг
сонирхлыг хөндсөн хөндлөнгийн аливаа үйлдэл хийхгүй байх. Оролцогч талууд ажил, үүргийн дагуу олж мэдсэн өөр хоорондын болон харилцагчийн аливаа мэдээллийг бусдад дамжуулах, хэвлэн нийтлэхгүй байх үүрэгтэй.
АРАВ. НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
10.1. Оролцогч талууд ажил гүйцэтгэх явцад гэрээнд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
10.2. Захиалагч нь Оролцогч талуудын бичгээр олгосон зөвшөөрөлтэйгээр Гэрээний бүхий л эрх, үүргээ өөрийн нэгдмэл сонирхолтой этгээд эсхүл гуравдагч этгээдэд
БАТЛАВ:
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА С.АРИУНБАТБОРОО ГОУЛД ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ О.ОТГОНТОГТОХБЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.ГАНХУЯГ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМЫН НУТАГТ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД
ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛУУДЫН ГУРВАЛСАН ГЭРЭЭ
Дугаар: 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааг төлөөлж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг Даргын Тамгын Газар (цаашид "Орон нутгийн засаг захиргаа" гэх), захиалагчийг төлөөлж Бороо Гоулд компани (цаашид "Захиалагч" гэх), хэрэгжүүлэгчийг төлөөлж Бэлчээр Ашиглагчдын Үндэсний Холбоо ТББ (цаашид "Хэрэгжүүлэгч" гэх), бүгдийг хамтад нь (цаашид "Оролцогч талууд" гэх) нар доорхи нөхцлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
Энэхүү гэрээ нь 2012 оны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.11, 8.4.6, 9.6 заалтууд, Засгийн газрын 2013 оны 375 дугаар тогтоолын 2 хавсралт Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 5.2, 5.3-дах заалтүуд, 2014 оны Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-117 тоот тушаалын 2 хавсралт Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлалын 3.3.б, Засгийн газрын 2015 оны 325 дугаар тогтоолын хавсралт Биологийн олон янз байдпын үндэсний хөтөлбөр зэргийг тус тус үндэслэн захиалагч талын хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Доргонт, Загдал
орчмын доройтсон экосистем бүхий нутагт Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талуудын эрх, үүргийг тодорхойлох, хариуцлагыг тодотгох, зохион байгуулалтад орж багийн ажиллагааг бий болгон нэгдсэн үр дүнд хүрэх зорилготой.
1.1. Энэхүү Гэрээнд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно. Үүнд:
"Гурвалсан гэрээ" гэж хоёр буюу хэд хэдэн этгээд хамтран ажиллах, нэгдсэн
зорилгод хүрэх, тодорхой асуудлаар бие биедээ буюу гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх талаар тохиролцож, хуулийн дагуу үйлдсэн бичиг баримт, Хамтран ажиллах гэрээ болон түүний хавсралт болон тэдгээрт тухай бүр оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлнэ.
"Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ" гэж 2012 оны 5 дугаар сарын 1-ны
өдөр батлагдсан Монгол Улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын 3.1.6 дах иргэн, аж ахуйн нэгж, байг/уллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг хэлнэ.
"Засгийн газрын 375 дугаар тогтоолын 2 хавсралт" гэж 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмыг хэлнэ.
"Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-117 тоот тушаалын 2 хавсралт" гэж 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-117 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Байгаль
орчны нөлөөллийн үнэлгээний аргачлалыг хэлнэ.
"Засгийн газрын 325 дугаар тоггоолын хавсралт" гэж 2015 оны 8 дугаар
сарын 4-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар батлагдсан Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийг хэлнэ.
"Сум" гэж Сэлэнгэ аймгийн Баянгол сумыг хэлнэ.
"Орон нутгийн засаг захиргаа" гэж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг
Даргын Тамгын газрыг хэлнэ.
"Орон нутгийн иргэд" гэж Сэлэнгэ аймгийн Баянгол суманд бүртгэлтэй
иргэдийг хэлнэ.
"Хамтын ажиллагааны зөвлөл" гэж энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасныг
хэлнэ.
"Экосистем" гэж бол өөр хоорондоо тэжээлийн хэлхээгээр холбогдсон бүх амьд бие, тэдгээрийн бодисын солилцоо энергийн хувилралд оролцох орчин тойрны амьгүй бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгдмэл тогтолцоо юм /mn.wikipedia.org/.
"Биологийн олон янз байдал" гэж байгаль дээрх олон янзын ургамал,
амьтан, бичил биетэн тэдгээрт агуулагдаж буй генетик олон янз байдал амьд болон амьгүй байгалийн харилцан шүтэлцээнд үүссэн экосисгемийн бүрдэлийг хэлнэ.
"Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах" гэж Байгаль орчинд
нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.11 дэх төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээг хэлнэ.
"Давагдашгүй хүчин зүйл" гэж газар хөдлөлт, нэн хүчтэй салхи, түймэр,
аянга, үер, ган зэрэг байгалийн гамшиг, цацраг идэвхт бодисын хордуулалт, улсын хил
хаагдах, нийгмийн хямралаас үүдсэн өргөн хэмжээний эмх замбараагүй байдал, тахал, дайн, дайн бүхий байдал, хорио цээр зэрэг нийгмийн онцгой байдал зэргийг хэлнэ.
"Холбогдох хууль" гэж Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын
гэрээ, хууль тогтоох болон гүйцэтгэх байгүуллага болон орон нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагаас гаргасан хууль, дүрэм, журам, түшаал, үндэсний стандарт болон хэм хэмжээ тогтоосон бусад актуудыг хэлнэ.
"Төсөл хэрэгжих байршил" гэж гэрээний 1 дүгээр хавсралтад буй Дүйцүүлэн
хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх газрын газарзүйн байршлын зургийг хэлнэ.
ХОЁР. ХУГАЦАА
2.1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Төслийн үргэжлэх хугацаа нийт 5 жил бөгөөд төслийн явц болон хамтын ажиллагааны үр дүнг харгалзан талууд зөвшилцөж, бичгээр харилцан тохиролцсон бол гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж болно.
2.2. Аль нэг тал зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээнээс гарах, дуусгавар болгох, гэрээний хугацаанд өөрчлөлт оруулах тохиодолд нөгөө талдаа хоёр сарын өмнө бичгээр мэдэгдэх ба хамтын ажиллагаа, төслийн үр дүнд ноцтой хохирол учруулахыг хориглоно.
ГУРАВ. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ХЯНАЛТ
3.1. Биологийн олон янз байдпыг дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагааг төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу, өгөгдсөн төсөв, санхүүгийн хүрээнд удирдлага, хяналтын түвшинд зохион байгуулахад дээрх оролцогч талуудыг багтаасан Хамтын ажиллагааны зөвлөлийг (цаашид "ХАЗ" гэх) байгуулж ажиллуулна.
3.2. Хамтын ажиллагааны зөвлөл нь оролцогч талуудын төлөөллөөс бүрдсэн тодорхой тооны гишүүдээс бүрдэх бөгөөд эдгээр гишүүд нь оролцогч талуудыг бүрэн төлөөлж чадахуйц байна.
3.3. Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүдээс ХАЗ-ийн даргыг сонгоно.
3.4. Хамтын ажиллагааны зөвлөлийн дарга нь ХАЗ-ийг удирдлагаар хангах,
хуралдааныг товлох, даргалах үүрэгтэй.
3.5. Хамтын ажиллагааны зөвлөлийн даргын түр эзгүйд үүрэг гүйцэтгэгчийг зөвлөлийн
гишүүдийн хурлын шийдвэрээр томилно.
3.6. Хамтын ажиллагааны зөвлөл нь төслийн үйл ажиллагааг амжилттай явуулах үүднээс оролцогч талуудын хамтын ажиллагааг дээдэлсэн эерэг харилцааг бий болгох, талуудын эрх ашгийг хүндэтгэсэн, хүсэл, эрмэлзэл, төслийн зорилгод хүрэх боломжит бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлэхүйц байна.
3.7. Хамтын ажиллагааны зөвлөл нь өөрийн гэсэн ажиллах дотоод дүрэм, журамтай байх бөгөөд дотоод журмаараа удирдлага, зохион байгуулалт, гишүүдийн тоо, хурлын дэг болоод бусад бүхий л асуудлаа шийдвэрлэх чадамжтай байна. ХАЗ-ийн үйл ажиллагаа нь үндсэн төслийг амжилттай хэрэгжүүлэх, оролцогч талуудын идэвхи, оролцоог бэхжүүлэхэд чиглэгдсэн Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд байна.
ДӨРӨВ. ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ
4.1. Нийтлэг эрх үүрэг
Оролцогч талууд доорх нийтлэг эрх үүргийг хүлээнэ. Үүнд:
4.1.1. Төслийг хэрэгжүүлэхэд Оролцогч талууд Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон Холбогдох хуульд заасан хүний эрхийг дээдэлж, хамгаална;
4.1.2. Авилгатай тэмцэх тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс
шилжүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд нэгдмэл сонирхолтой этгээд эсхүл гуравдагч этгээд нь захиалагчийн гэрээгээр хүлээсэн бүхий л үүргийг шилжүүлэн авахыг зөвшөөрсөн бөгөөд эдгээр үүргийг биелүүлэх чадвартай байна.
10.3. Захиалагч болон хэрэпкүүлэгч нар нь Гэрээгээр хүлээсэн эрх, үүргийн
шилжүүлэг нь тухайн шилжүүлэн авагч этгээд нь техникийн, санхүүгийн болон менежментийн чадавхийн хувьд Гэрээнд заасан үүргийг биелүүлэх чадваргүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.
10.4. Гэрээний эрх, үүргийг холбогдох төр засгийн байгууллагаас зөвшөөрсөн гуравдагч талд шилжүүлж, шинээр гэрээ байгуулснаар Оролцогч талууд нь Гэрээгээр хүлээсэн үүргээс түхайн шилжүүлэн авсан этгээдийн шилжүүлж авсан хэмжээгээр чөлөөлөгдөнө.
10.5. Оролцогч талууд гэрээг сунгах, цуцлах асуудлыг харилцан тохиролцож холбогдох хуулиудын хүрээнд шийдвэрлэнэ.
АРВАН НЭГ. ГЭРЭЭНИЙ ХЭЛ
11.1. Гэрээг Монгол, Англи хэл дээр үйлдсэн бөгөөд Оролцогч талууд тус бүр нэг хувийг хадгалах ба Гэрээг тайлбарлахад маргаан гаргасзн тохиолдолд Монгол хэл дээрх хувилбарыг баримтална.
АРВАН ХОЁР. ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ХАЯГ
Орон нутгийг төлөөлж: Хаяг: Баянгол сумын ЗДТГ, Монгол улс, Сэлэнгэ аймаг, Баянгол сумын Засаг Даргын Тамгын газар Утас: 976-70369201, 99600166Төрийн захиргаа хууль эрхзүйн мэргэжилтэнИ-мэйл хаяг: Togoo_0126@yahoo.comНэр: Ч.ТогооГарын үсэг/Тамга тэмдэг/Захиалагчийг төлөөлж: Хаяг: Бороо гоулд ХХК, Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Шангри-Ла оффис, 16 давхар Утас: 976-11317798 (2112), 99113852 И-мэйл хаяг: Lkhamsuren.B@centerraaold.mn Нэр: Б.Лхамсүрэн Гарын үсэг/Тамга тэмдэг/Гүйцэтгэгчийг төлөөлж:
Хаяг: БАҮХ ТББ, Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж Утас: 976-99069116, 98113747 И-мэйл хаяг: bulgamaa9116@amail.com info@greenmonqolia.mn Нэр: Д.БулгамааГарын үсэг/Тамга тэмдэг/