доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
БАТЛАВ"ШИВЭЭ ОВОО" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭНХТҮВШИНБАТЛАВ"ШИВЭЭ СЕРВИС" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ж.ЧИНБАТХОГ ХАЯГДАЛ ТЭЭВЭРЛЭХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ2017 оны 11 дүгээр сарын 22 № Сэвхүүл
Нэг талаас: Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байрлах, 2004879 регистрийн дугаартай “Шивээ-Овоо”ХК /цаашид ажил гүйцэтгэгч гэх/түүнийг төлөөлж Технолги бодлогын хэлтсийн Байгаль орчны мэргэжилтэн О.Бямбадорж,
Нөгөө талаас: Говьсүмбэр аймаг, Шивээговь суманд байрлах, 4612345 тоот регистрийн дугаартай “Шивээ Сервис” ХХК /цаашид захиалагч гэх/ түүнийг төлөөлж менежер М.Наранцэцэг /цаашид хамтад нь “Талууд” гэх/ Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийн 8.4.2, 8.4.3 дах заалт, "Хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, тохижилт, хог хаягдал гаргасны төлбөрийн талаар албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дагаж мөрдөх журам”-ыг үндэслэн үндэслэн дараах нөхцөлтэйгээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Гэрээний нөхцөл
1.1. Ажил гүйцэтгэгч нь уурхайн ахуйн хог хаягдлыг сард нэг удаа өөрийн техник хэрэгслээр захиалагчийн заасан газарт булж устгана.
1.2. Захиалагч нь гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж ахуйн хог хаягдлын газрыг зааж өгнө .
1.3. Талууд үүргээ биелүүлэхдээ бие биедээ дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.
1.4. Талууд харилцан тохиролцон гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Зайлшгүй шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурна.
1.5. Талуудын аль нэг нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гэрээний эрх үүрэгээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
Хоёр. Гэрээний хугацаа
2.1. Гэрээний хугацаа нь 2017 оны 11 сарын 22-ны өдрөөс эхлэн 2018 оны 11
сарын 22-ны өдөр дуусгавар болно.
2.2. Аль нэг тал нь гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй тохиолдолд энэхүү гэрээ ньхүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ.
Гурав. Гүйцэтгэгчийн эрх үүрэг
3.1. Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх шаардлагатай техник хэрэгсэл, шатахуун, хүн хүч зэрэг холбогдох зардлыг өөрөө хариуцна.
3.2. Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийн 12.2, 12.2.1, 12.2.2-т заасан
шаардлагыг хангаж ажиллана.
3.3. Тус ажил гүйцэтгэхтэй холбогдон гарах эрсдэл болон зардлыг гүйцэтгэгч өөрөө хариуцна.
Хог хаягдал тээвэрлэх гэрээ
Дөрөв. Талуудын хүлээх хариуцлага
4.1. Гүйцэтгэгч нь тодорхой бус шалтгаанаар ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй, тогтоосон цэгт хаяж устгаагүй бол хариуцлага хүлээнэ.
4.2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж учирсан хохирлыг гэм буруутай тал хариуцна.
Тав. Давагдашгүй хүчин зүйл
5.1. Энэхүү гэрээг байгуулсаны дараа давагдашгүй хүчин зүйл (тухайлбал: үер, гал түймэр, газар хөдлөлт, халдварт өвчний тархалт, зэвсэгт мөргөлдөөн, террорист үйлдэл, иргэдийн үймээн, ажил хаялт, төрийн шийдвэр оролцоо гэх мэт)-ийн нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас аль нэг тал болон талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл
байдлыг арилгах хүртэл хойшлуулж болно.
5.2. Гэрээний үүргийг биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн, дууссан тухай талууд нэн даруй нэг нэгэндээ бичгээр мэдэгднэ
Зургаа. Маргааныг шийдвэрлэх
6.1. Гэрээтэй холбоотой маргааныг талууд харилцан тохиролцох замаар
шийдвэрлэнэ.
6.2. Талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.
Долоо. Бусад заалт
7.1. Гэрээг хоёр хувь үйлдэж, тал тус бүр нэг хувийг хадгална.
7.2. Талууд гэрээнд тусгагдаагүй асуудлыг шийдвэрлэхдээ Монгол улсын иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөгө болгоно.
7.3. Энэхүү гэрээг талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болно.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
О.БямбадоржБайгаль орчны мэргэжилтэнЭ.МандахнаранХуулийн зөвлөхХаяг: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум42020 СэвхүүлУтас: (976)-7054-6464Факс:(976)-7054-6363
ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:М.Наранцэцэг
Менежер
Хаяг: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум
Өөрийн байр
Утас:88097869