доорх текстүүд нь OCR буюу текст ялган таних аргаар боловсруулагдсан тул гэрээний эх хувилбараас ялгаатай байх боломжтойг анхаарна уу.
4. “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК, ‘ ‘ТАВАНТОЛГОЙ
ТӨМӨР ЗАМ” ХХК БОЛОН “БОДЬ ИНТЕРНЭШНЛ”
ХХК-ИЙН ХООРОНД БАЙГУУЛСАН ТАВАНТОЛГОЙ-
ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЗУРАГ ТӨСӨЛ, ХУДАЛДАН
АВАЛТ, БАРИЛГЫН АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙН
ГЭРЭЭ
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН
ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЗУРАГ ТӨСӨЛ, ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГЫН АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ
2019 оны 10 дугаар Дугаар: ЭТТ-2019/825 Улаанбаатар
сарын 29-ний өдөр Дугаар: ТТЗ-Н19/01-01 Дугаар: BI-TTGS-CONT-0002
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын санхүүжилтийн гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г нэг талаас “Эрдэнэс-Таван толгой ХК (бүртгэлийн дугаар: 5435528) (цаашид "ЭТТ” гэх), “Тавантолгой төмөр зам" ХХК (бүртгэлийн
дугаар: 6375405) (цаашид “ТТТЗ“ гэх) нөгөө талаас “Бодь интернэшнл" ХХК (бүртгэлийн дугаар: 2040433) (цаашид Гүйцэтгэгч" гэх) нь:
-ЭТТ нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн нүүрсний ордод хамаарах ашигт малтмалын ашиглалтын ашиглах MV-011953, MV-011954, MV,011955, MV-011956, MV-016881, MV-016882, MV- 016883 тоот тусгай зөвшөөрлийн эзэмшигч мөн тул,
-ЭТТ нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Таван толгой төмөр зам” ХХК-ийн 66 /жаран зургаан/ хувийг эзэмшигч мөн тул,
-ТГГЗ нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 304 дугээр тогтоолд заасны дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг эзэмшигч мөн тул,
-Гүйцэтгэгч нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч мөн тул,
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлд заасны дагуу төмөр замын бүтээн-байгуулалтын ажлын зураг төсөл,
замаар “Хавсралт Г"-д заасан хуваарийн дагуу нөхөн төлнө. Нийлүүлэх нүүрсний хэмжээ, үнэ, нүүрс нийлүүлэх хуваарь болон бусад нөхцөлтэй холбогдсон харилцааг энэхүү гэрээний “Хавсралт В”-д заасан ЭТТ болон Гүйцэтгэгчийн хооронд байгуулсан Нүүрс нийлүүлэх гэрээгээр зохицуулна.
З.З.З. Энэхүү гэрээний 3.3.1-д заасны дагуу хөрөнгө босгохтой холбогдуулан Гүйцэтгэгч нь ЭТТ, ТТТЗ-аас компанийн санхүүгийн болон бусад шаардлагатай мэдээллийг гаргуулан авах эрхтэй бөгөөд мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй. Гүйцэтгэгч нь санхүүжилтийн хуваарийн
татан төвлөрүүлсэн хөрөнгө, түүний зарцуулалтын талаарх мэдээллийг улирал бүрийн эхний 10 хоногт багтаан ЭТТ-д гаргаж өгөх үүрэгтэй.
3.3.4. Гүйцэтгэгчийн хөрөнгө босгох үйл ажиллагаа, санхүүжилтийн хуваарь нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг хуваарийн дагуу хэвийн үргэлжлүүлэх шаардлагыг хангасан байна.
З.З.5. Гүйцэтгэгч нь энэхүү гэрээний 3.2.1, 3.3.1-д заасан мөнгөн хөрөнгийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан хуваарийн дагуу бүтээн байгуулалтын ажилд зарцуулна.
3.3.6. ЭТТ нь энэхүү гэрээний 3.1-д заасан санхүүжилтийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан валютаар тооцон олгоно. Валютын ханшийг Монголбанкны тухайн өдрийн зарласан албан ёсны ханшаар тооцно.
3.4 Тооцоо нийлэх
3.4.1. Талууд нь төлбөрийн гүйцэтгэлийн тооцоог улирал бүрийн дараа сарын 15-ны өдөрт багтаан нийлнэ. Шаардлагатай тохиолдолд Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр уг тооцоо нийлэх өдрийг өөрчилж болно.
3.4.2. Гүйцэтгэгч нь тооцоо нийлэх мэдэгдлийг энэхүү гэрээний 3.4.1-д заасан хугацаанаас 10 /арав/ хоногийн өмнө ТТТЗ, ЭТТ-д хүргүүлнэ. Тооцоо нийлэх мэдэгдэлд дараахь зүйлсийг тусгана.
1930007
8.2.3. гэрээний хугацааг сунгахаар Талууд зохих журмын дагуу харилцан тохиролцсон.
ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ. МЭДЭГДЭЛ, БАТАЛГАА
9.1. ЭТТ нь дараахь мэдэгдэл, баталгаа гаргаж байна. Үүнд:
9.1.1. ЭТТ нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор үүсгэн байгуулагдсан, хууль ёсоор оршин тогтнож байгаа төрийн өмчийн оролцоотой компани бөгөөд энэхүү гэрээг байгуулах, гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хууль ёсны бүрэн эрхтэй;
9.1.2. ЭТТ нь энэхүү гэрээг байгуулах, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээ (Засгийн газраас авах шаардлагатай бүх зөвшөөрлийг авах зэрэг)-г авсан бөгөөд энэхүү гэрээний нөхцөл, заалтууд нь ЭТТ-н хувьд хэрэгжүүлэх боломжтой, хүчин төгөлдөр, хууль ёсны заавал биелүүлэх үүргийг бий болгоно;
9.1.3. энэхүү гэрээг байгуулах, хэрэгжүүлэх нь ЭТТ-н үүсгэн байгуулах баримт бичигт заасан нөхцөл, шаардлагуудтай зөрчилдөхгүй;
9.1.4. ЭТТ нь Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг аливаа барьцаанаас ангид, чөлөөтэй эзэмшдэг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл болон уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрх нь хүчин төгөлдөр болно. ЭТТ нь Тавантолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу эдэлж байгаа аливаа эрхээ гуравдагч этгээдэд худалдаагүй, бусад хэлбэрээр шилжүүлээгүй бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу ЭТТ-н эдэлж байгаа эрхтэй холбоотойгоор аливаа гуравдагч этгээдийн шаардлага, эрх, бусад төрлийн ашиг сонирхол байхгүй болно;
9.1.5. ЭТТ нь Тавантолгойн ордтой холбоотой газрын эрхийг эзэмшдэг бөгөөд Газар эзэмших, ашиглах гэрээ нь энэ гэрээг байгуулах өдрийн байдлаар хүчин төгөлдөр, цуцлагдаагүй байна. ЭТТ нь Газар эззмших, ашиглах гэрээний дагуу эдэлж байгаа Тавантолгойн орд газартай холбоотой аливаа эрхээ худалдаагуй, бусад хэлбэрээр гуравдагч этгэздэд шилжүүлээгүй байна;
9.1.6. энэхүү гэрээг байгуулах, хэрэгжүүлэх нь i) ЭТТ нэг тал нь болж байгуулагдсан, эсхүл түүний эд хөрөнгийн эрх хөндөгдөж байгаа гэрээ хэлцэл, баримт бичгийн дагуу үүргийн зөрчлийг бий болгохгүй, зөрчилд хүргэхгүй ii)
1930013
13.3. Арбитрчдын тoo 3 /гурав/ байна. Арбитрын шүүх ажиллагааг Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу явуулна.
13.4. Арбитрын шийдвэр эцсийнх байх бөгөөд уг шийдвэрийг Талууд заавал биелүүлнэ.
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ХАРИУЦЛАГА
14.1. ЭТТ, ТТТЗ нь өөрийн болон төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол учирсан хохирлыг хариуцан арилгаж, Гүйцэтгэгчийг хохиролгүй болгоно. Хохирол гэдэгт ЭТТ, ТТТЗ үүргээ биелүүлээгүйн улмаас Гүйцэтгэгчид учирсан эд хөрөнгийн хохирол, эвдрэл гэмтэл, нэмэлт зардал, ирээдүйд олох байсан орлого, энэхүү гэрээний дагуу Гүйцэтгэгчээс гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүрэг зэргийг хамруулан ойлгоно.
14.2. ЭТТ, ТТТЗ нь энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь Гүйцэтгэгч I) Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэлх хугацаанд бүрэн болон хэсэгчлэн түр зогсоох, ii) ажлын гүйцэтгэлийг 80 /ная/ хүртэл хувиар бууруулах, iii) эсхүл гэрээг дуусгавар болгох үндэслэл болно. Энэ тохиолдолд ЭТТ, ТТТЗ нь Гүйцэтгэгчид учирсан хохирлыг хариуцан арилгаж, хохиролгүй болгоно. Хохирол гэдгийг знэхүү гэрээний 14.1-д тодорхойлсноор ойлгоно.
14.3. ЭТТ, ТТТЗ-ын энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил 3/гурван/ cap дараалан гарсан, эсхүл үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлын хэмжээ 30/гучин/ сая ам.долларын үнийн дүнд хүрсэн тохиолдолд энэхүү үүргийн зөрчлийг арилгуулахаар 6/зургаан/ cap хүртэлх хугацаанд Гүйцэтгэгч Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийн хурд, тоо хэмжээг 80/ная/ хүртэл хувиар бууруулах эрхтэй. 14.4. Гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол учирсан хохирлыг хариуцан арилгаж, ТТТЗ, ЭТТ-г хохиролгүй болгоно. Хохирол гэдэгт Гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйн улмаас ТТТЗ, ЭТТ-д учирсан эд хөрөнгийн хохирол, эвдрэл гэмтэл, нэмэлт зардал, хуваарьт хугацаанд заасан барилгын ажлын хоцрогдлыг хамруулан ойлгоно.
1930018
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний "ХАВСРАЛТ А"
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЗУРАГ ТӨСӨЛ, ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГЫН АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ХУВААРЬ (Урьдчилсан байдлаар)Он Сар Шаардлагатай санхүүжилтийн дүн {ам.доллар)
2019 11 $56,963,816
2019 12 $43,408,647
2019 он $100,372,462
2020 1 $31,063,617
2020 2 $31,192,339
2020 3 $82,258,792
2020 4 $30,069,838
2020 5 $33,877,771
2020 6 $33,143,477
2020 7 $35,469,298
2020 8 $26,513,746
2020 9 $45,869,430
2020 10 $27,334,190
2020 11 $30,372,353
2020 12 $15,627,440
2020 он $422,792,289
2021 1 $3,845,844
2021 2 $3,601,333
2021 3 $36,247,485
2021 4 $23,706,484
2021 5 $40,951,344
2021 6 $34,936,507
2021 7 $28,650,939
2021 8 $10,917,058
2021 9 $36,135,107
2021 10 $5,527,102
2021 11 $3,963,535
2021 12 $36,104,727
2021 он $264,587,465
2022 1 $3,963,535
2022 2 $483,756
2022 он $4,447,291
НИЙТ: $792,199,507
1930022
5.6. Баталгааны хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа нь ЭТТ нь энэхүү гэрээ болон түүний хавсралт болох Нүүрс нийлүүлэх гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
ЗУРГААДУГААР ЗҮЙЛ. ТТТЗ-ЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
6.1. ТТТЗ нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүссэн аливаа үр дагавар, бусад бүхий л хариуцлага(хохирол, алдагдал, зардлыг оролцуулан)-ын мөнгөн төлбөрийг эрх бүхий эттээд зөвшөөрсний үндсэн дээр төмөр замын тээврийн орлого болон өөрийн ажиллагааны бусад орлого, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөр нөхөн төлнө.
6.2. Энэхүү гэрээний дагуу ТТТЗ-н хүлээсэн үүрэг, хариуцлага нь i) нэмэлт, өөрчлөлт оруулсан, ii) ТТТЗ хуулийн этгээдийн хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, удирдлагын бүтэц өөрчлөгдсөн, компанийн эрх, үүргийг шилжүүлсэн, iii) Бусад нөхцөл байдал бий болсон эсэхээс үл хамааран хүчинтэй хэвээр үргэлжилнэ.
6.3. ТТТЗ нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусгавар болж, зохих журмын дагуу ашиглалтад хүлээн авснаас хойш 60 /жар/ хоногийн дотор энэхүү гэрээний “Хавсралт В”-д заасан Нүүрс нийлүүлэх гэрээний дагуу ЭТТ-н Гүйцэтгэгчид нийлүүлэх нүүрсийг эрх бүхий этгээд зөвшөөрсний үндсэн дээр төмөр замаар бусад үйлчлүүлэгчдээс тэргүүн ээлжинд тээвэрлэх гэрээг Гүйцэтгэгчтэй байгуулна.
6.4. ТТТЗ нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлд тодотгол хийх ажлыг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд багтаан хийж дуусгана.
ДОЛООДУГААР ЗҮЙЛ. ГҮЙЦЭТГЭГЧИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
7.1. Гүйцэтгэгч нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд заасан ажлыг уг гэрээнд заасан техникийн үзүүлэлт болон ажлын гүйцэтгэлийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ гэдгийг эргэлт, буцалтгүй, нөхцөл, болзолгүйгээр үүгээр баталж байна.
1930011
7.2. Гүйцэтгэгч нь ЭТТ-тэй байгуулсан “Нүүрс нийлүүлэх гэрээ” болон энэхүү гэрээний “Хавсралт А”-д заасан санхүүжилтийн хуваарь/урьдчилсан 6айдлаар/-ийн дагуу энэхүү гэрээний 3.3.1-д заасан мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлж, төслийн санхүүжилтэд зарцуулах үүрэгтэй бөгөөд уг санхүүжилттэй холбоотой зардал болон аливаа эрсдэлийг дангаар хариуцна.
7.3. Гүйцэтгэгч нь хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүссэн аливаа үр дагавар, бусад бүхий л хариуцлага(хохирол, алдагдал, зардлыг оролцуулан)-ын мөнгөн төлбөрийг нөхөн төлнө.
7.4. Гүйцэтгэгч нь хуулийн дагуу өөрийн төлөх шаардлагатай бүхий л татвар, хураамж болон төлбөрийг төлнө.
7.5. Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас ЭТТ, ТТТЗ-д учирсан бүхий л зардал, алдагдал, хохирол(хуулийн зардал, төлбөр г.м.)-ыг нөхөн төлж барагдуулна.
7.6. Энэхүү гэрээний дагуу Гүйцэтгэгчийн хүлээсэн үүрэг, хариуцлага нь i) Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, ii) ТТТЗ хуулийн этгээдийн хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, удирдлагын бүтэц өөрчлөгдсөн, компанийн эрх, үүргийг шилжүүлсэн, iii) Бусад нөхцөл байдал бий болсон эсэхээс үл хамааран хүчинтэй хэвээр үргэлжилнэ.
НАЙМДУГААР ЗҮЙЛ. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА
8.1 Энэхүү гэрээ нь Талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 5/таван/ жилийн хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хүчинтэй.
8.2 Дараахь нөхцөл байдал үүссэн тохиолдолд Талууд гэрээний хугацааг сунгана:
8.2.1. Монгол Улс болон БНХАУ-ын төрийн эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн улмаас хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадал багасч, гэрээний дагуу нийлүүлсэн буюу нийлүүлэх нүүрсийг экспортлох боломжгүй болсон;
8.2.2.гэрээний 12.1-д заасан давагдашгүй хүчин зүйл үүссэн;
1930012
аливаа шүүх, арбитр, төр, засгийн газрын байгууллагын тушаал, шийдвэр, захирамж, тогтоолтой зөрчилдөхгүй, зөрчилд хүргэхгүй болно;
9.1.7. ЭТТ нь хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон, шинээр батлагдсан, эсхүл Засгийн газар болон хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийн улмаас татан буугдах, үйл ажиллагааг нь зогсоох, өөр хуулийн этгээдтэй нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, эсхүл хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх зэрэг Гүйцэтгэгчийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй аливаа нөхцөл байдал үүсвэл энэ тухай түүнд нэн даруй мэдэгдэнэ.
9.2. ТТТЗ нь дараахь мэдэгдэл, баталгаа гаргаж байна. Үүнд:
9.2.1. ТТТЗ нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор үүсгэн байгуулагдсан, хууль ёсоор оршин тогтнож байгаа төрийн өмчийн компани бөгөөд энэхүү гэрээг байгуулах, гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хууль ёсны бүрэн эрхтэй;
9.2.2. ТТТЗ нь энэхүү гэрээг байгуулах, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээ (Засгийн газраас авах шаардлагатай бүх зөвшөөрлийг авах зэрэг)-г авсан бөгөөд энэхүү гэрээний нөхцөл, заалтууд нь ТТТЗ-ын хувьд хэрэгжүүлэх боломжтой, хүчин төгөлдөр, хууль ёсны заавал биелүүлэх үүргийг бий болгоно;
9.2.3. энэхүү гэрээг байгуулах, хэрэгжүүлэх нь ТТТЗ-ын үүсгэн байгуулах баримт бичигт заасан нөхцөл, шаардлагуудтай зөрчилдөхгүй;
9.2.4. энэхүү гэрээг байгуулах, хэрэгжүүлэх нь i) ТТТЗ нэг тал нь болж байгуулагдсан, эсхүл түүний эд хөрөнгийн эрх хөндөгдөж байгаа гэрээ хэлцэл, баримт бичгийн дагуу үүргийн зөрчлийг бий болгохгүй, зөрчилд хүргэхгүй ii) аливаа шүүх, арбитр, төр, засгийн газрын байгууллагын тушаал, шийдвэр, захирамж, тогтоолтой зөрчилдөхгүй, зөрчилд хүргэхгүй болно;
9.2.5. ТТТЗ нь хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон, шинээр батлагдсан, эсхүл Засгийн газар болон хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийн улмаас хуульд заасан үндэслэлээр татан буугдах, үйл ажиллагааг нь зогсоох, өөр хуулийн этгээдтэй нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, эсхүл хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх зэрэг Гүйцэтгэгч талын эрх ашиг хөндөгдөж болзошгүй аливаа нөхцөл байдал үүсвэл энэ тухай түүнд нэн даруй мэдэгдэнэ.
1930014
12.3.2. үргэлжлэх хугацаа, эсхүл энэ талаархи таамаг;
12.3.3. гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлд саад учруулах, эсхүл саад учруулж болзошгүй нөлөөллийн талаархи таамаг;
12.3.4. давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл, учруулах хохирлын хэмжээг багасгах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа, эсхүл авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээ;
12.3.5. холбогдох бусад мэдээлэл.
12.4. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөх цар хүрээнээс илүү хэмжээгээр буюу түүний үргэлжлэх хугацаанаас урт хугацаагаар гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулахгүй.
12.5. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан зардлыг Талууд тус бүр өөрсдөө хариуцна.
12.6. Гэрээний аль нэг тал нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй, эсхүл хойшлуулсан тохиолдолд тухайн давагдашгүй хүчин зүйлийн үр дагаврыг арилгахад бодитойгоор шаардагдах боломжит хугацаа болон тухайн ажлыг эхлүүлэх буюу үргэлжлүүлэхэд шаардагдах бэлтгэл ажлын боломжит хугацааг энэхүү гэрээнд уг ажлыг гүйцэтгэхээр заасан буюу бусад хэлбэрээр зөвшөөрсөн хугацаан дээр
нэмж тооцохын зэрэгцээ гэрээний хугацааг уг хугацаагаар сунгана.
АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
13.1. Гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотойгоор Талуудын хооронд аливаа маргаан гарвал түүнийг эхний ээлжинд хэлэлцэн тохиролцож шийдвэрлэх бөгөөд аль нэг тал нь хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьснаас хойш ажлын 30 /гуч/ хоног, эсхүл харилцан тохиролцсон түүнээс дээш, тодорхой хугацааны дотор Талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол уг маргааныг энэхүү гэрээний 13.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.
13.2. Талууд маргаанаа энэхүү гэрээний 13.1-д заасны дагуу шийдвэрлэж чадаагүй бол энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг цуцлах, дуусгавар болгохтой холбоотой бүх маргааныг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитраар Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.
1930017
АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ
15.1. Энэхүү Гэрээ нь дараахь тохиолдолд дуусгавар болно. Үүнд:
15.1.1. Энэхүү гэрээний 3.1.2, 3.3.2-д заасан ‘‘Нүүрс нийлүүлэх гэрээ” байгуулагдаагүй;
15.1.2. Энэхүү гэрээний 3.3.1-д заасан мөнгөн хөрөнгийг санхүүжилтийн хуваарийн дагуу татан төвлөрүүлж чадаагүйн улмаас барилгын ажил 3 сараас дээш хугацаагаар зогссон;
15.1.3. Энэхүү гэрээний 8.1-д заасан гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд Талууд энэхүү гэрээ болон мөн гэрээний “Хавсралт В"-д заасан Нүүрс нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн;
15.1.4. "Тавантолгой төмөр зам” ХХК болон Гүйцэтгэгчийн хооронд байгуулагдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн. Лгөмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт; барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулагдсан Нүүрс нийлүүлэх гэрээ бүрэн хэрэгжсэн;
15.1.5. Энэхүү гэрээнд заасан тохиолдол үүссэн бол.
15.2. Гэрээг дуусгавар болгох нь гэрээний аль нэг тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээг дуусгавар болгохоос өмнө оруулсан бүх хөрөнгө оруулалтад хамаарах төлбөрийн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл хэвээр үлдэнэ.
15.3. Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 30/гуч/ хоногийн дотор Талууд тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурж баталгаажуулан Гэрээ дүгнэсэн акт үйлдэнэ.
АРВАН ЗУРГААДУГААР ЗҮЙЛ. БУСАД ЗҮЙЛ
16.1. Гэрээний дагуу аливаа мэдэгдэл, бусад харилцаа холбоог Талууд бичгээр үйлдэн биечлэн, эсхүл шуудан, факсаар илгээнэ. Шуудангийн хураамж, илгээлтийн төлбөрийг урьдчилан бүрэн төлсөн байдлаар доор дурдсан хаягаар хүргэгдсэнээр тухайн баримт бичгийг зохих ёсоор хүлээлгэн өгсөн гэж тооцно:
1930019
ЭТТ-д:
Нэр: “Эрдэнэс-Тавантолгой" ХК Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж -8, Финанс төв. C Утас: (976) 70118595
Факс: (976) 70119595 Цахим шуудан: info@erdenestt.mn
ТТТЗ-д:
Нэр: “Тавантолгой төмөр зам” ХХК
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 14230, Сүхбаатар дүүрэг 13-р хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг Б блок, 11 давхар Утас: (976) 77777877
Факс: (976) 77771777
Цахим шуудан: tavantolqoi@ttz.mn
Гүйцэтгэгчид:
Нэр: “Бодь интернэшнл” ХХК
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 14 1Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, “ к Плэйс” оффис, 3 давхар.
Утас: (976) 11-315144
Цахим шуудан: tavantolgoi@bodiqfoup.com
16.2. Гэрээний 16.1-д заасан хаяг өөрчлөгдвөл тухайн тал 24/хорин дөрөв/ цагийн дотор шинэ хаягаа нөгөө талдаа мэдэгдэнэ. Аль нэг тал нь гэрээний дагуу явуулсан мэдэгдлийг хүлээж авахаас татгалзсан, эсхүл хүлээн авах боломжгүй байсан нь нөгөө талын эрхийг хязгаарлах, хохироох үндэслэл болохгүй.
16.3. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлийг зохих журмын дагуу тодотгосон, эсхүл бусад шаардлагатай тохиолдолд Талууд бичгээр харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна.
16.4. Гэрээг монгол хэл дээр гурван эх хувь үйлдсэн бөгөөд Талууд тус бүр нэг хувийг хадгална.16.5. Гэрээний хавсралт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна. 16.6. Гэрээгээр зохицуулаагүй бусад харилцааг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна.
1930020
Дээрхийг нотлон энэхүү гэрээнд Талуудыг төлөөлж эрх бүхий дараахь албан тушаалтнууд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болов.
ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН: "ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ" ХК-ийг тТӨЛӨӨЛЖ: Албан тушаал: Ерөнхий захирал
Нэр: Б.Ганхуяг
"ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ийг ТӨЛӨӨЛЖ: Албан тушаал: Гүйцэтгэх захиралНэр: Н.Удаанжаргал
"БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ийг ТӨЛӨӨЛЖ:
Албан тушаал: Гүйцэтгэх захирал
Нэр: А.Амундра
1930021
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК БА
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК
БА
“БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ИЙН
ХООРОНД БАЙГУУЛСАН
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЗУРАГ
ТӨСӨЛ, ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГЫН АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙН
ГЭРЭЭНИЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ№1 2020 он
2020 он
Нэг. САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
1.1. Санхүүжилтийн гэрээний “Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл-ийн 1.1(тав дахь хэсэг)-д:
"... Техник, эдийн засгийн үндэслэлд заасны дагуу төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажилд нийт 1'068'577'163 (нэг тэрбум жаран найман сая таван зуун далан долоон мянга нэг зуун жаран гурав) ам.доллар...” гэсний араас “..., Техник эдийн засгийн үндэслэлийн тодотголд заасны дагуу 213'430'672 (хоёр зуун арван гурван сая дөрвөн зуун гучин мянга зургаан зуун далан хоёр) ам.доллароор нэмэгдүүлж, нийт 1'282'007'835 (нэг тэрбум хоёр зуун наян хоёр сая долоо мянга найман зуун гучин тав) ам.доллар шаардлагатай бөгөөд ..." гэж нэмж өөрчлөв.
1.2. “Ковид-19” коронавирусын халдварт цар тахлаас үүдэлтэй хил гаалийн хориг, хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадал багассаны улмаас 2020 оны 1-5 дугаар саруудад хуваарийн дагуу төлөгдөөгүй 51,782,955.40 (тавин нэг сая долоон зуун наян хоёр мянга есөн зуун тавин таван ам.доллар, дөчин цент) ам.долларын нүүрсийг нөхөж нийлүүлэх зорилгоор Санхүүжилтийн гэрээний "Хавсралт Г”-д заасан хуваарьт өөрчлөлт оруулахыг Талууд харилцан зөвшөөрөв.
1.3. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн 1.1, 1.2-д заасан төлбөрийг Санхүүжилтийн гэрээний “Хавсралт А" буюу "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн хуваарь", "Хавсралт Г” буюу "Гүйцэтгэгчийн оруулсан хөрөнгийг нөхөн төлөх/явц дундын болон эцсийн төлбөр төлөх
хуваарь''-т тусгаж өөрчлөв.
1.4. Санхүүжилтийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасныг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Гүйцэтгэгчид төлсөн урьдчилгаа төлбөрийн дүнгээс /тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцож төгрөгөөр төлсөн/үүссэн ханшийн зөрүүний алдагдал нийт 1,248,922.48 (Нэг сая хоёр зуун дөчин найман мянга есөн зуун хорин хоёр ам.доллар, дөчин найман цент) ам.доллар болж, энэхүү төлбөрийг ЭТТ нь нүүрсний анхны суурь үнэ 60.0 ам.доллароор тооцож, нүүрсээр төлж барагдуулахыг талууд зөвшөөрөв. Энэ хэсэгт заасан төлбөрийн дүн нь урьдчилгаа төлбөрийн 110.0(нэг зуун арван) сая ам.долларын дүнд багтаж байгаа бөгөөд тухайн мөнгөн дүнтэй холбогдуулан Санхүүжилтийн гэрээний “Хавсралт А” болон “Хавсралт Г”-д нэмэлт, өөрчлөлт орохгүй.
1.5. Энэхүү Нэмэлт, өөрчлөлтийн 1.4-д заасан төлбөрийн дүнг Санхүүжилтийн гэрээний 4.1-т заасны дагуу ЭТТ-ээс ТТТЗ-д оруулсан хөрөнгө оруулалтанд тооцож, ТТТЗ-ын хувьцаанд хөрвүүлнэ.
Хоёр. БУСАД
2.1. Санхүүжилтийн гэрээний энэхүү нэмэлт, өөрчлөлтийг 4 эх хувь үйлдэж, ЭТТ-д хоёр хувь, бусад Талууд нэг, нэг хувийг хадгална.
2.2. Санхүүжилтийн гэрээний нэмэлт, өөрчлөлт (№1) нь Талуудын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан даруй хүчин төгөлдөр болох ба зөвхөн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 дугаартай Санхүүжилтийн гэрээний хамт хүчинтэйд тооцогдоно.
Хуудас 3 - 7
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын
бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт,
барилгын ажлын санхүүжилтийн гэрээний “ХАВСРАЛТ Б"
ГЭРЭЭНИЙ ҮНЭ БУЮУ ТӨЛБӨРИЙН НИЙТ ДҮНГ ТООЦООЛОХ АРГАЧЛАЛ
EPC1: “Тавантолгой төмөр зам” ХХК болон Гүйцэтгэгчийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээний дүн байх бөгөөд энэ нь явц дундын төлбөр (IРС)-ийн нэхэмжлэхийн нийлбэр дүн байна. Явц дундын төлбөр (IPC) нь cap бүр хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд ТТТЗ-р гүйцэтгэлийг хянан баталгаажуулсан буюу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2.(II). Тусгай нөхцөлийн 14.6 хэсэгт заасны дагуу төлбөрийн үүрэг үүссэнд тооцох явц дундын төлбөр байна.
Томъёо: n нь явц дундын төлбөрийн тоо байна. Жишээ нь n=1 нь явц дундын төлбөр нэг гэх
мэт ажил дуусах хүртэлх хугацааны сарын тоогоор хязгаарлагдана.
ЕРС: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай Ажлын төлбөрт төлөх нийт үнийн дүн байх бөгөөд EPC1 дээр:
АFS: Нэмэлт ажлын хүрээнд суурь Техник, эдийн засгийн үндэслэлд өөрчлөлт, тодотголын үнийн дүн буюу тодотгол хийсэн тохиолдолд тодотгол хийснээс хойш 2/хоёр/ сарын дотор нэг удаагийн тохируулга хийнэ.
-AIPC: Гэрээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан нэмэх/хасах ажлын дүн буюу AIPC байна. АIPC-г жилд нэг удаа тодотгол хийх бөгөөд тухайн жилийн 11 дүгээр сард багтаан хийнэ. Томъёо: FAP: “Эрдэнэс Таван Толгой" ХХК, “Тавантолгой Төмөр Зам" ХХК, “Бодь Интернэшнл” ХХК -ийн хооронд байгуулсан “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ"-ний үнийн дүн
FAP=EPC
FAP1 (Price of Financial Agreement 1): Нийт санхүүжүүлэх үнийн дүнгээс мөнгөн хөрөнгөөр төлсөн урьдчилгаа төлбөрийг хассан буюу нүүрсээр төлөх үнийн дүн АР: Мөнгөн хөрөнгөfр төлсөн урьдчилгаа төлбөрийн үнийн дүн FAP1=FAP-AP
1930023
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЗУРАГ ТӨСӨЛ, ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГЫН АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНИЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр №1 Улаанбаатар хот
ТТЗ-Н19/01-03BI-ТТGS-CONT-0002-01
Нэг талаас: “Эрдэнэс-Тавантолгой” ХК, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг/цаашид “ЭТТ" гэх/;
Нөгөө талаас: Захиалагч “Тавантолгой Төмөр Зам” ХХК, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал /цаашид “Захиалагч/ТТТЗ” гэх/;
Нөгөө талаас: Гүйцэтгэгч “Бодь Интернэшнл" ХХК, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал А.Амундра нар /цаашид "Гүйцэтгэгч" гэх/
- “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 75/2020, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 77/2020 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтүүд, Зам тээврийн салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр магадлагдсан Тавантолгой-Гашуунсухайт
чиглэлийн төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголд заасан 213,430,672 (хоёр зуун арван гурван сая дөрвөн зуун гучин мянга зургаан зуун далан хоёр) ам.долларын нэмэлт ажил (цаашид "Нэмэлт ажил” гэх) гүйцэтгэх болсонтой холбогдуулан;
- ТТЗ-Н19/01, BI-TTGS-CONT-0001 дугаартай “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний бүрдэл хэсэг болох Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдер байгуулсан ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 дугаартай “Тавантолгой-Гашуунсухайт
чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ (цаашид “Санхүүжилтийн гэрээ” гэх)"-ний - 16 дугаар зүйлийн 16.3-т: “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг зохих журмын дагуу тодотгосон, эсхүл бусад шаардлагатай тохиолдолд Талууд бичгээр харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна. ”,
- Санхүүжилтийн гэрээний “Хавсралт Б"-д: "EPC1 дээр: - AFS: Нэмэлт ажлын хүрээнд суурь Техник, эдийн засгийн үндэслэлд өөрчлөлт, тодотголын үнийн дүн буюу тодотгол хийсэн тохиолдолд тодотгол хийснээс хойш 2 /хоёр/ сарын дотор нэг удаагийн
тохируулга хийнэ.” гэж заасныг тус тус баримтлан;
- “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаар тогтоол, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Санхүүжилтийн гэрээнд дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулахаар Талууд харилцан тохиролцов.
Хуудас 2 - 7
CONFIDENTIAL
"ЗГДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
2.3. Санхүүжилтийн гэрээний нэмэлт, өөрчлөлт (№1) нь Санхүүжилтийн
гзрээний бусад нөхцөлийг хөндөхгүй, бусад нөхцөл, зохицуулалт нь хүчин
төгөлдөр хэвээр байна.
ГЭРЭЭНИЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧБАТАЛГААЖУУЛСАН:
"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙГ
Албан тушаал: Гүйцэтгэх захирал
Нэр: Б.Ганхуяг
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” XXК-ийг төлөөлжАлбан тушаал: Гүйцэтгэх захирал
Нэр: Н.Удаанжаргал
“БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ийг төлөөлж
Албан тушаал: Гүйцэтгэх захирал
Нэр: А.Амундра
Хуудас 4 - 7
ЭТТ-2019/825, TT3-H19/01-01, BI-TTGS-CONT-0002
дугаартай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр
замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан
авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний
нэмэлт өөрчлөлт (№1)-ийн "Хавсралт-2"
Санхүүжилтийн гэрээний “ХАВСРАЛТ Г”
ГҮЙЦЭТГЭГЧИЙН ОРУУЛСАН ХӨРӨНГИЙГ НӨХӨН ТӨЛӨХ /ЯВЦ ДУНДЫН БОЛОН ЭЦСИЙН ТӨЛБӨР ТӨЛӨХ ХУВААРЬЖил Он Сар Санхүүжилтийн дүн 2019 он 12 $90'000'000.001 дэх жил 2020 4 $1'856'732.05 2020 5 $3'210'217.47 2020 6 $16'548'287.32 2020 7 $38'222'878.40 2020 8 $33'044'582.86 2020 9 $27'866'287.32 2020 10 $27'866'287.32 2020 11 $84'456'287.32 2020 12 $16'548'287.34 2020 он $249'619'901.402 дахь жил 2021 1 $11'369'991.79 2021 2 $11'369'991.79 2021 3 $11'369'991.79 2021 4 $11'369'991.79 2021 5 $11'369'991.78 2021 6 $11'369'991.78 2021 7 $11'369'991.78 2021 8 $11'369'991.78 2021 9 $11'369'991.78 2021 10 $11'369'991.78 2021 11 $11'369'991.78 2021 12 $11'369'991.78 2021 он $236'690'573.403 дахь жил 2022 1 $11'369'991.79 2022 2 $11'369'991.79 2022 3 $11'369'991.79 2022 4 $11'369'991.79 2022 5 $11'369'991.78 2022 6 $11'369'991.78 2022 7 $11'369'991.78 2022 8 $11'369'991.78 2022 9 $11'369'991.78 2022 10 $11'369'991.78 2022 11 $11'369'991.78 2022 12 $11'369'991.78 2022 он $136'439'901.40
Хуудас 6 - 7
ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01 -01, BI-TTGS-GONT-0002 дугаартай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний нэмэлт, өөрчлөлт (№1)-ийн “Хавсралт 1"
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний
“ХАВСРАЛТ А”
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЗУРАГ ТӨСӨЛ, ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГЫН АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ХУВААРЬ (Урьдчилсан байдлаар) Он Сар Шаардлагатай санхүүжилтийн дүн(ам. доллараар)2019 11 $56'963'816 2019 12 $43'408'6472019 он $100'372'462 2020 1 $31'063'6172020 2 $31'192'3392020 3 $82'258'7922020 4 $30'069'8382020 5 $33'877'7712020 6 $33'143'4772020 7 $35'469'2982020 8 $26'513'7462020 9 $45'869'4302020 10 $27'334'1902020 11 $30'372'3532020 12 $16'627'4402020 он $422'792'289 2021 1 $3'845'8442021 2 $3'601'333 2021 3 $36'247'4852021 4 $23'706'4842021 5 $40'951'3442021 6 $34'936'5072021 7 $28'650'9392021 8 $10'917'0582021 9 $36'135'1072021 10 $5'527'1022021 11 $3'963'5352021 12 $36'104'7272021 он $264'587'4652022 1 $3'963'5352022 2 $483'7562022 он $4'447'291Нэмэлт ажлын төлбөр $213'430'672НИЙТ $1'005'360'179
Хуудас 5 - 7
2.3.7. гэрээнд заасан аливаа төлөвлөгөө, хөтөлбөр, тайлан, дүгнэлт, зөвлөмж, үнэлгээ, бүртгэл гэх зэрэг баримт бичигт тэдгээрт зохих ёсоор оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хамруулан ойлгоно;
2.3.8. гэрээнд өөрөөр тусгайлан заагаагүй бол нийтээр хүлээн зөвшөөрсөн техникийн болон худалдааны үг хэллэгийг нийтээр хүлээн зөвшөөрч хэрэглэдэг утгаар нь ойлгоно.
ГУРАВДУГААР ЗҮЙЛ. САНХҮҮЖИЛТИЙН НӨХЦӨЛИЙН ТАЛААРХ ҮНДСЭН ТОХИРОЛЦОО
3.1. Гэрээний үнэ буюу нийт төлбөр
3.1.1 .Гэрээний үнэ буюу нийт төлбөр нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээний 14.1-д заасны дагуу 792,199,507.42 /долоон зуун ерэн хоёр сая нэг зуун ерэн есөн мянга таван зуун долоон доллар дөчин хоёр цент/ ам.доллар болон уг гэрээний “Хавсралт Б”-д зааснаар тодотгол хийсэн мөнгөн дүн байна. Энэхүү Гэрээний үнэ буюу нийт төлбөрт Гүйцэтгэгчийн
Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөх бүх төрлийн татвар, хураамж болон төлбөр багтана.
3.1.2. ЭТТ нь энэхүү гэрээний 3.1.1-д заасан төлбөрийг энэ гэрээ болон түүний “Хавсралт В" болох “Нүүрс нийлүүлэх гэрээ”-нд заасан нөхцөл, журмын дагуу хариуцан санхүүжүүлнэ.
3.2. Урьдчилгаа төлбөр
3.2.1. ЭТТ нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд шаардагдах 110.0 /нэг зуун арав/ сая ам.долларыг ТТТЗ-д шилжүүлнэ. Энэ урьдчилгаа төлбөрт дараах мөнгөн хөрөнгийг хүлээн зөвшөөрч тооцно. Үүнд:
3.2.1.1. ТТТЗ-аас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 53,853,240 /тавин гурван сая найман зуун тавин гурван мянга хоёр зуун дөч/ ам.доллар буюу 143,872,700,000 /нэг зуун дөчин гурван тэрбум найман зуун далан хоёр сая долоон зуун мянга/ төгрөг;
3.2.1.2. ТТТЗ-аас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 56,146,760 /тавин зургаан сая нэг зуун дөчин
1930005
3.4.2.1.энэхүү гэрээний “Хавсралт В" болох Нүүрс нийлүүлэх гэрээний дагуу тухайн сард хүлээн авах ёстой нүүрсний хэмжээ болон бодитоор хүлээн авсан нүүрсний хэмжээ;
3.4.2.2. нүүрсний үнэ;
3.4.2.3. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын aжил гүйцэтгэх гэрээнд заасан хуваарийн дагуу гүйцэтгэсэн ажлын баталгаажсан дүн;
3.4.2.4. захиалагчийн хяналтын зардал;
3.4.2.5. шаардлагатай бусад.
3.4.3. Гүйцэтгэгч нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төмөр замын суурь бүтцийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа энэхүү гэрээний 3.4.2 дахь заалт хамаарахгүй.
3.4.4. Энэхүү гэрээний 3.4.2.3-т заасан ажлын тайланд ТТТЗ-г төлөөлж эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хэрэв Гүйцэтгэгч ажлын гүйцэтгэлийг баталгаажуулахаар ТТТЗ-д албан бичгээр хүргүүлснээс хойш 28/хорин найман/ хоногийн дотор хариу албан бичгээр өгөөгүй бол ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсанд тооцохыг Талууд хүлээн зөвшөөрөв.
3.4.5. ЭТТ энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүрэг буюу нүүрс нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд нийт төлбөрийн мөнгөн дүнгээс хасалт хийж, протокол үйлдэн баталгаажуулна. Протоколд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын явц, үр дүнг тусгасан байх бөгөөд Талуудыг төлөөлөх эрх
бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарсан байна.
3.5. Хяналтын зардал
3.5.1. 3ахиалагч нь энэхүү гэрээний 3.2.1-д заасан урьдчилгаа төлбөрийг Гүйцэтгэгчид шилжүүлэхдээ уг санхүүжилтийн хүрээнд хийгдэх барилгын ажлын захиалагчийн хяналтын зардал болох 2,827,749.38 /хоёр сая найман зуун хорин
1930008
худалдан авалт, барилгын ажилд нийт 1.068.577.163 /нэг тэрбум жаран найман
сая таван зуун далан долоон мянга нэг зуун жаран гурван/ ам.доллар
шаардлагатай бөгөөд үүнээс энэхүү гэрээ байгуулагдахаас өмнө "Монголын
төмөр зам” ХХК-ийн захиалгаар гуравдагч этгээд 276.377.656 /хоёр зуун далан
зургаан сая гурван зуун далан долоон мянга зургаан зуун тавин зургаан/
ам.долларын ажил гүйцэтгэсэн болохыг тэмдэглэн,
-Монгол Улсын Иргэний хууль, Төмөр замын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр, 2019 оны 73 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 304 дүгээр тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн,
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хамтарсан А/184, 284, А/239 дүгээр тушаал болон Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01/1208 мөн оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1270 дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг тус тус үндэслэн,
дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож 2019 оны 10 дугаар сарын 29- ний өдөр байгуулав.
1.2.Энэхүү гэрээний зорилго нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлыг санхүүжүүлэхтэй холбогдон Талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах, тэдгээрийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино.
1.3 Энэхүү гэрээ нь Тавантолгой төмөр зам ХХК болон Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээний нэгдмэл, салшгүй нэг хэсэг мөн болно.
1.4.“Эрдэнэс-Тавантолгой" ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулагдах “Нүүрс нийлүүлэх гэрээ" нь энэхүү гэрээний нэгдмэл, салшгүй нэг хэсэг мөн болно.
ХОЁРДУГААР ЗҮЙЛ. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Энэхүү гэрээнд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар
ойлгоно.
2.1. “Талууд" гэж “ЭрдэнэсТавантолгой" ХК (ЭТТ), “Таван толгой төмөр зам" ХХК (ТТТЗ) болон “Бодь интернэшнл" ХХК (Гүйцэтгэгч)-ийг;
2.2. ”Техник, эдийн засгийн үндэслэл" гэж Австралийн "АЕСОМ Australia" Pty Ltd компанийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэсэн Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн Техник, эдийн засгийн үндэслэл, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт /тодотгол/-ийг;
2.3. Энэхүү гэрээг тайлбарлахад мөн гэрээнд тусгайлан өөрөөр заагаагүй бол дараахь дүрмийг баримтална:
2.3.1. гэрээний бүлэг, зүйлийг гэрээг хэрэглэхэд дөхөм болгох үүднээс гарчигласан бөгөөд ийнхүү гарчигласан нь гэрээний агуулгыг тайлбарлахад нөлөөлөхгүй;
2.3.2. гэрээнд өөрөөр тусгайлан заагаагүй бол гэрээнд заасан “зүйл”, “хэсэг”, “заалт”, “хавсралт” гэдэгт гэрээний зүйл, хэсэг, заалт, хавсралтыг ойлгоно;
2.3.3. гэрээ болон бусад гэрээ, баримт бичигт дурдагдсан хувь хүн, хуулийн этгээд, байгууллагад тэдгээрийн хууль ёсны болон гэрээний дагуу эрхийг нь залгамжлан авах этгээдийг хамруулан ойлгоно;
2.3.4. нэг тоогоор олон тоог, олон тоогоор нэг тоог төлөөлүүлэн хэрэглэж болно;
2.3.5 "тухайлбал", "жишээ нь", "түүний дотор", "хамааруулж", "оролцуулан", "гэх зэрэг", "гэх мэт", “зэрэг” гэж тодотгож үг орсон тохиолдолд зөвхөн тэр үгээр хязгаарлахгүй;
2.3.6. гэрээнд заасан хууль тогтоомж, дүрэм, журам, тушаал, захирамж, удирдамж, заавар, аргачлал болон бусад адилтгах баримт бичигт тэдгээрийн шинэчилсэн найруулга, тэдгээрт оруулсан нэмэлт өөрчлөлт, тэдгээрийг орлуулан баталсан хувилбарыг ойлгоно;
1930004
зургаан мянга долоон зуун жар/ ам.доллар буюу 150,000,000,000 /нэг зуун тавин
тэрбум/ төгрөг.
3.2.2. ТТТ3 нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд шаардагдах урьдчилгаа төлбөр болох энэхүү гэрээний 3.2.1-д заасан мөнгөн хөрөнгийг Гүйцэтгэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийг хүлээн авсны дараа Гүйцэтгэгчийн холбогдох дансанд гэрээнд заасан хугацааны дотор шилжүүлнэ.
3.2.3. Хэрэв урьдчилгаа төлбөрийг Гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх ам.доллар, төгрөгийн ханшийн зөрүүний улмаас алдагдал үүсвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэл хийх үед, эсхүл энэхүү гэрээний “Хавсралт В” болох Нүүрс нийлүүлэх гэрээний дагуу ЭТТ нь Гүйцэтгэгчид нийлүүлэх нүүрсний хэмжээнд тохируулга хийх замаар уг ханшийн зөрүүний алдагдлыг арилгаж, хохиролгүй болгоно.
3.2.4. “Ажил хүлээн авах гэрчилгээ” олгохоос өмнө, эсхүл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 15 (Захиалагчийн санаачлагаар цуцлах), 16 (Гүйцэтгэгч гэрээг түр зогсоох, цуцлах), 19 (Давагдашгүй хүчин зүйл) дүгээр зүйлд заасны дагуу гэрээг цуцалсан тохиолдолд Гүйцэтгэгч нь гэрээг цуцлах хүртэлх хугацаанд төмөр замын бүтээн байгуулалтын ажил (хөрөнгө босгох зардал болон бүтээн байгуулалтын бусад бэлтгэл ажилд зарцуулсан хөрөнгийг хамруулан)-д зарцуулсан хөрөнгийг хасаж тооцон урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг ТТТЗ-д эргүүлэн төлнө. 3.3 Үлдэгдэл төлбөр
3.3.1.Гүйцэтгэгч нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад шаардагдах 682,199,507 /зургаан зуун наян хоёр сая нэг зуун ерөн есөн мянга таван зуун долоо/ ам.доллар буюу энэхүү гэрээний “Хавсралт Б"-д заасны дагуу тодотгосон мөнгөн хөрөнгийг олон улсын банк, санхүүгийн байгууллага болон бусад талуудаас хөрөнгө босгох замаар санхүүжүүлнэ. Хөрөнгө босгохтой холбогдсон санхүүгийн болон бусад зардлыг энэхүү гэрээний “Хавсралт В” болох Нүүрс нийлүүлэх гэрээний дагуу ЭТТ-ийн Гүйцэтгэгчид нийлүүлэх нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө.
3.3.2. Энэхүү гэрээний 3.3.1-д заасан мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшлийн нүүрсний талбайгаас олборлосон нүүрсийг Гүйцэтгэгчид нийлүүлэх
1930006
ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01 -01, BI-TTGS-GONT-0002 дугаартай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний нэмэлт, өөрчлөлт (№1)-ийн “Хавсралт 1"
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний
“ХАВСРАЛТ А”
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЗУРАГ ТӨСӨЛ, ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГЫН АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ХУВААРЬ (Урьдчилсан байдлаар) Он Сар Шаардлагатай санхүүжилтийн дүн(амв доллараар)2019 11 $56'963'816 2019 12 $43'408'6472019 он $100'372'462 2020 1 $31'063'6172020 2 $31'192'3392020 3 $82'258'7922020 4 $30'069'8382020 5 $33'877'7712020 6 $33'143'4772020 7 $35'469'2982020 8 $26'513'7462020 9 $45'869'4302020 10 $27'334'1902020 11 $30'372'3532020 12 $16'627'4402020 он $422'792'289 2021 1 $3'845'8442021 2 $3'601'333 2021 3 $36'247'4852021 4 $23'706'4842021 5 $40'951'3442021 6 $34'936'5072021 7 $28'650'9392021 8 $10'917'0582021 9 $36'135'1072021 10 $5'527'1022021 11 $3'963'5352021 12 $36'104'7272021 он $264'587'4652022 1 $3'963'5352022 2 $483'7562022 он $4'447'291Нэмэлт ажлын төлбөр $213'430'672НИЙТ $1'005'360'179
Хуудас 5 - 7
4.3. ТТТЗ нь гаргасан хувьцааны тоо хэмжээнд орсон өөрчлөлтийг Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэн тухай бүр нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.
4.4. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хувьцааны өөрчлөлтийг бүртгэх хүртэлх хугацаанд оруулсан хөрөнгийг ЭТТ болон ТТТЗ авлага, өглөгөөр тооцон санхүүгийн тайланд тусгана.
ТАВДУГААР ЗҮЙЛ. ЭТТ-Н ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
5.1. ЭТТ нь энэхүү гэрээний 3.3.1-д заасан хөрөнгийг өөрийн эзэмшлийн нүүрсний талбайгаас олборлосон нүүрсийг Гүйцэтгэгчид нийлүүлэх замаар нөхөн төлнө. Нийлүүлэх нүүрсний хэмжээ, үнэ болон бусад нөхцөлтэй холбогдсон харилцааг энэхүү гэрээний “Хавсралт В”-д заасан ЭТТ болон Гүйцэтгэгчийн хооронд байгуулсан Нүүрс нийлүүлэх гэрээгээр зохицуулна.
5.2. ЭТТ нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалд авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд заасан ажлын гүйцэтгэлийн хариуд төлөх аливаа төлбөрийг Гүйцэтгэгчид зохих ёсоор бүрэн төлж барагдуулна гэдгийг эргэлт, буцалтгүй, нөхцөл, болзолгүйгээр үүгээр баталж байна.
5.3. ЭТТ нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүссэн аливаа үр дагавар, бусад бүхий л хариуцлага (хохирол, алдагдал, зардлыг оролцуулан)-ын мөнгөн төлбөрийг Гүйцэтгэгчид нөхөн төлнө.
5.4. Энэхүү гэрээний 5.3-д заасан үүргийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн бүхий л үүрэг бүрэн биелж дуусгавар болсон тухай Гүйцэтгэгчийн бичгээр гаргасан мэдэгдлийг ЭТТ хүлээн авах хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
5.5. Энэхүү гэрээний дагуу ЭТТ-н хүлээсэн үүрэг, хариуцлага нь i) гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, ii) ЭТТ хуулийн этгээдийн хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, удирдлагын бүтэц өөрчлөгдсөн, компанийн эрх, үүргийг шилжүүлсэн, iii) Бусад нөхцөл байдал бий болсон эсэхээс үл хамааран хүчинтэй хэвээр үргэлжилнэ.
1930010
долоон мянга долоон зуун дөчин есөн ам.доллар гучин найман цент/ ам.долларыг хасаж шилжүүлнэ. 3.5.2. Гүйцэтгэгч нь энэхүү гэрээний 3.5.1-д зааснаас бусад барилгын ажилд хамаарах хяналтын зардлыг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын хуваарьтай уялдуулан Захиалагчаас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу урьдчилан cap бүрийн өмнөх сарын 10-ны өдрийн дотор шилжүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХУВЬЦААНД ХӨРВҮҮЛЭХ НӨХЦӨЛ
4.1. Энэхүү гэрээний 3.1.1-д заасан мөнгөн хөрөнгийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-ний дагуу ЭТТ-н ТТТЗ-д оруулсан хөрөнгө оруулалтад тооцож, тус компанийн хувьцаанд доор дурдсаны дагуу хөрвүүлнэ. Үүнд:
4.1.1. Энэхүү гэрээний 3.2.1-т заасан урьдчилгаа төлбөрийг 2019 оны IV улиралд багтаан хувьцаанд хөрвүүлнэ;
4.1.2. Энэхүү гэрээний 3.3.2-т заасны дагуу тухайн жилд ЭТТ-н нүүрсээр төлсөн төлбөрийг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор хувьцаанд хөрвүүлнэ;
4.1.3. Энэхүү гэрээний 4.1.2-т заасан санхүүжилтэд хүү тооцох бөгөөд хүүгийн хэмжээ 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тооцсон 2019 оны ам.долларын жилийн дундаж LIBOR%+3% байна. Хүүг санхүүжилт хийгдсэн өдрөөс эхлэн тооцох бөгөөд хүүгийн зардлыг үндсэн санхүүжилтийн хамт ТТТЗ-д оруулсан хөрөнгө оруулалтад тооцож, тус компанийн хувьцаанд хөрвүүлнэ.
4.2. Засгийн газрын 2019 оны 304 дүгээр тогтоол, “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ"-ний дагуу ЭТТ-н ТТТЗ-д оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тухайн компани буюу ТТТЗ-ийн нийт гаргасан хувыцааны 66 хувь хүртэлх байхаар хязгаарлана. Дээрх хязгаарлалтаас давсан хөрөнгө оруулалтыг энэхүү гэрээний 4.1.3-т заасан
нөхцлөөр хувьцаа эзэмшигчээс компанид олгосон хувь нийлүүлэгчийн зээлд тооцох бөгөөд тухай бүрт нь эргэн төлөх график, хуваарийг гаргана.
1930009
9.3. Гүйцэтгэгч нь дараахь мэдэгдэл, баталгаа гаргаж байна. Үүнд:
9.3.1. Гүйцэтгэгч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор үүсгэн байгуулагдсан, хууль ёсоор оршин тогтнож байгаа компани бөгөөд энэхүү гэрээг байгуулах, гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хууль ёсны бүрэн эрхтэй;
9.3.2. Гүйцэтгэгч нь энэхүү гэрээг байгуулах, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээ (Засгийн газраас авах шаардлагатай бүх зөвшөөрлийг авах зэрэг)-г авсан бөгөөд энэхүү гэрээ нөхцөл, заалтууд нь Гүйцэтгэгчийн хувьд хэрэгжүүлзх боломжтой, төгөлдөр, хууль ёсны заавал биелүүлэх үүргийг бий болгоно;
9.3.3. энэхүү гэрээг байгуулах, хэрэгжүүлэх нь Гүйцэтгэгчийн үүсгэн байгуулах баримт бичигт заасан нөхцөл, шаардлагуудтай зөрчилдөхгүй.
9.3.4. энэхүү гэрээг байгуулах, хэрэгжүүлэх нь i) Гүйцэтгэгч нэг тал нь болж байгуулагдсан, эсхүл түүний эд хөрөнгийн эрх хөндөгдөж байгаа гэрээ хэлцэл, баримт бичгийн дагуу үүргийн зөрчлийг бий болгохгүй, зөрчилд хүргэхгүй ii) аливаа шүүх, арбитр, төр, засгийн газрын байгууллагын тушаал, шийдвэр, захирамж, тогтоолтой зөрчилдөхгүй, зөрчилд хүргэхгүй болно;
9.3.5. Гүйцэтгэгч нь хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон, шинээр батлагдсан, эсхүл Засгийн газар болон хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийн улмаас хуульд заасан үндэслэлээр татан буугдах, үйл ажиллагааг нь зогсоох, өөр хуулийн этгээдтэй нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, эсхүл хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх зэрэг ЭТТ, ТТТЗ талын эрх ашиг хөндөгдөж болзошгүй аливаа нөхцөл байдал үүсвэл энэ тухай түүнд нэн даруй мэдэгдэнэ.
АРАВДУГААР ЗҮЙЛ. НУУЦЛАЛ
10.1. Энэхүү гэрээний нөхцөл, заалт нь нууц байх бөгөөд хуулийн дагуу төрийн эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд Талуудын бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд задруулахгүй.
АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ЭРХ, ҮҮРЭГ БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИЛЖҮҮЛЭХИЙГХОРИГЛОХ
11.1. Талууд нь энэхүү гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ бусад талуудын бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
1930015
АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
12.1. Давагдашгүй хүчин зүйл гэж Талуудын санаатай буюу болгоомжгүй буруутай үйлдэл, эс үйлдлээс үл хамаарах, түүнийг урьдчилан мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бөгөөд түүнийг даван туулах, эсхүл зайлуулах буюу үр дагаврыг нь бууруулах боломжгүйгээс гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон дараахь нөхцөл байдлыг ойлгоно:
12.1.1. үер, газар хөдлөлт, хөрсний гулгалт, гал түймэр, хүчтэй шуурга, аадар бороо, эрс хүйтрэлт, цаг агаарын гэнэтийн ноцтой үзэгдэл зэрэг байгалийн гамшигт нөхцөл байдал;
12.1.2. тахал, халдварт өвчин буюу хорио цээр гадаад улсын болон дотоодын төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хил, авто болон төмөр замын харилцааг хаах, эсхүл түр зогсоох, импорт, экспортын хориг, хязгаарлалт тавьсан;
12.1.3. дайн, түрэмгийлэл, зэвсэгт мөргөлдөөн болон гадны халдлага, бүслэлт, худалдааны хориг, хувьсгал;
12.1.4. улс даяар өрнөсөн, эсхүл салбар, Талуудын үйл ажиллагааг хамарсан ажил хаялт, улс төрийн жагсаал, цуглаан, бослого.
12.2. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлж чадаагүйгээс үүссэн үр дагаврыг Талууд хариуцахгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлж чадаагүй нөхцөл байдлыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд түүний үргэлжлэх хугацаанд тухайн үүргийн гүйцэтгэл болон цаг хугацааны шаардлагыг түр зогссон гэж үзнэ.
12.3. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон тал нь энэ тухай болон түүний шалтгааны талаар уг хүчин зүйл бий болсон хугацаанаас хойш 3 /гурав/ хоногийн дотор нөгөө талдаа бичгээр шуурхай мэдэгдэх бөгөөд Талууд шалтгааныг арилгах боломжтой бүхий л арга хэмжээг авахын зэрэгцээ түүнийг арилгахын төлөө хамтран ажиллана.Мэдэгдэлд дараахь мэдээллийг заавал тусгана:12.3.1 шинж чанар, нөлөөлөл, хамрах хүрээний талаархи нотлох баримт бүхий мэдээлэл;
1930016