Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ


ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ











2019.03.26 Дугаар: №08 Баруун-Урт хот


Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн


Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолыг чиглэл


болгон баримталж нэг талаас Нутгийн захиргааны байгууллага, түүнийг төлөөлж аймгийн


Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай хамаарах


сум түүнийг төлөөлж сумын Засаг дарга А.Батдэлгэр нөгөө талаас ашигт малтмалын


тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж “Нутгийн Анар” ХХК түүнийг төлөөлж ерөнхий


захирал Б.Буд (цаашид “Тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх) нар (цаашид хамтад нь


“Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2019 оны 03 дугаар сарын 26-ны


өдөр энэхүү гэрээг байгуулав.


1. Нийтлэг үндэслэл


1.1. Энэхүү гэрээ нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт


“Ашигт малтмалын тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгосон


тусгай зөвшөөрөл эзэмшигч Нутгийн анар ХХК байгаль орчныг хамгаалах, уурхай


ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр


нэмэгдүүлэх, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд төр хувийн хэвшлийн түншлэлээр


сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн


захиргааны байгууллагатай байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх


чиглэлээр хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.


1.2 Энэхүү гэрээтэй холбоотой харилцааг “Монгол улсын Үндсэн хууль”, “Ашигт


малтмалын тухай хууль”, "Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний


удирдлагын тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын тухай хууль” болон холбогдох бусад хууль


тогтоомжоор зохицуулна.


2. Талуудын харилцаа


2.1 Сүхбаатар аймаг, Мөнххаан сум болон тусгай зөвшөөрөл эзэмшигч “Нутгийн анар”


ХХК хоорондын хамтын ажиллагааг энэхүү гэрээгээр зохицуулна.


2.2 Талууд нь энэхүү гэрээг байгуулахдаа уурхайн талбай харьяалагдах сум, аймгийн


нутгийн захиргааны байгууллага тэдгээрээр дамжуулан орон нутгийн ард иргэдийн


саналыг гэрээний төсөлд тусган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн


баталсан эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд аймгийн Засаг дарга,


сумын Засаг дарга, Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах


гурвалсан гэрээг байгуулна.


3. Аймаг, сумын Нутгийн захиргааны байгууллагын эрх үүрэг


3.1. Энэхүү гэрээний хүрээнд аймаг, сумын Засаг дарга нар дараах эрх, үүргийг


хэрэгжүүлнэ:


3.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал ашиглалт,


тээвэрлэлтийн үйл ажиллагаагтогтвортой, хэвийн явуулахад дэмжиж ажиллана.


3.1.2 Үйлдвэр, уурхай, суурин түүний цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ


байгуулах, зам гүүр, барилга байгууламжийн газар олголт, бусад шаардлагатай


зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.


3.1.3 Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, арга


хэмжээний талаар орон нутгийн иргэдийг тогтмол мэдээллээр хангана.


3.1.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг геологи, уул


уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд


хүргүүлнэ.


3.1.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан санал хүсэлтийг төрийн холбогдох


байгууллагуудтай хамтран хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг албан


бичгээр хүргүүлнэ.


3.1.6 Энэхүү гэрээнд заасан үүргээс гадуур өөр бусад мөнгөн тусламж дэмжлэг, хандивыг


тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг


4.1 Ашиглалтын үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн,


хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саатуулах, таслан зогсоосон аливаа үйл


ажиллагаа гарсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Нутгийн захиргааны


байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.


4.2 Нутгийн захиргааны байгууллагаас гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг шаардах


эрхтэй.


4.3 Орон нутгийн хөрөнгө оруулалтын дансанд төвлөрүүлсэн хөрөнгөөр хэрэгжүүлсэн


төсөл, арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл авах эрхтэй.


4.4. Гэрээт талбай болон уурхайн эдэлбэрээс ашигт малтмал хайх, олборлох, түүний


ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулах,


хөдөлмөр эрхлэлт болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг Ашигт малтмалын


тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, стандарт дүрэм, журмын дагуу


явуулна.


4.5 Компанийн саг1барыг 2019 онд орон нутагт нээж аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн


даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэст тус мэдэгдэж бүртгүүлнэ. /Орон нутаг


хариуцсан Төлөөлөгч томилох/


4.6 Аймаг, сумын Засаг даргын Тамгын газрыг компанийн үйл ажиллагаатай холбсотой


мэдээллээр тогтмол хангаж ажиллана.


4.7 Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар тухайн


аймаг, сумын иргэдэд мэдээлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тэдний санал,


хүсэлтийгүйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэн ажиллана.


4.8 Аймгийн хэмжээнд зохион байгуулагдах салбарын нэгдсэн арга хэмжээнд идэвхи


санаачлагатай оролцоно.


4.9 Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн


43 дугаар зүйлд заасны дагуу ажиллах хүчний талаар тавигдах шаардлагыг хангаж,


аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас холбогдох зөвшөөрөл, дэмжсэн албан


бичгийг авна.


4.10 Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж,


ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлнэ.


4.11 Аймаг, сумын нутгийн захиргааны цахим хуудсанд компанийн мэдээллийг ил тод


байршуулж, шинэчлэлт баяжилт хийх мэдээллээр хангах ажлыг аймгийн Засаг даргын


Тамгын газар, аймаг сумдын ОҮИТБС-ын дэд зөвлөлтэй хамтран гүйцэтгэнэ.


4.12 Аж ахуй нэгж нь гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох


чиглэлээр дотооддоо сургалтын төлөвлөгөө боловсруулж, цагдаагийн газартай хамтран


сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.


5. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр:


5.1 Үндсэн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай


явуулах, нөхөн сэргээлтийг хууль тогтоомжийн дагуу хийнэ.


5.2 Ашиглалтын явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэхээс урьдчилан сэргийлэх


ажлыг үр дүнтэй зохион байгуулж, сөрөг нөлөөлөл бий болж, байгаль орчны бохирдол


үүссэн тохиолдолд нөхөн сэргээх ажлыг хууль тогтоомж, стандартын дагуу гүйцэтгэн


мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, 2 жил тутамд байгаль орчны аудит хийлгэнэ.


5.3 Уурхайн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртсөн буюу өртөж болзошгүй ард,


иргэдийн хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр нөхөн олговор


олгоно.


5.4 Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг стандартын дагуу


чанартай гүйцэтгэж, журамд заасан хугацаанд менежментийн төлөвлөгөөний биелэлтийг


тайлагнаж ажиллана.


6. Бүтээгдэхүүн тээвэрлэлт, авто замын засвар, арчлалтын чиглэлээр:


6.1 Бүтээгдэхүүн тээвэрлэлтийг Төрийн захиргааны төв байгууллага болон Нутгийн


захиргааны байгууллагаас баталсан чиглэлийн дагуу явуулж, авто замын засвар, арчлалт,


хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хариуцна.


6.2 Батлагдсан чиглэлээс гадуур тээвэрлэлт явуулж олон салаа зам үүсгэж хөрсний


доройтол, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх.


6.3 Авто замын тухай хууль, холбогдох журам, уурхайн ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх


байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсаны дагуу бүтээгдэхүүн тээвэрлэлтийн замыг


хатуу хучилттай бългох талаар холбогдох арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах.


7. Ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүч сонгох, хөдөлмөр эрхлэлт, ажиллагсадын


амьдрах, хөдөлмөрлөх орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр:


7.1 Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэднийг шаардлагатай сургалтад


хамруулан ажлын байраар хангах талаар Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан


байгууллага, орон нутгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллаж,


уурхайн нийт ажиллагсдын 50-иас доошгүй хувийг аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн асуудал


хариуцсан байгууллагад бүртгэлтэй тухайн сумын иргэдээс тэргүүн ээлжинд сонгох.


7.2 Шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод, нээлттэй хэлбэрээр


нийтэд зарлан сонгон шалгаруулах.


7.3 Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын байрны сургалтын


хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулна.


7.4 Өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч ажиллуулах тохиолдолд


холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг Засаг даргын Тамгын газарт бүртгүүлнэ.


7.5 Бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэх болон ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх аж


ахуйн нэгжийг сонгохдоо ил тод, нээлттэй зохион байгуулан орон нутгийн үйлдвэрлэл,


худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт давуу эрх олгон жилийн нийт худалдан авалтын 50-иас


доошгүй хувийг орон нутгийн татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуйн нэгж болон тухайн


сумын иргэдээр гүйцэтгүүлэх, гэрээ байгуулж ажиллах.


7.6 Ажилтан ажиллагсдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг Монгол улсын холбогдох


хууль, тогтоомж дүрэм, журам, стандартад нийцүүлнэ.


7.7 Компанид ажиллаж буй Монгол ажилтан, ажиллагсадын цалин, хөдөлмөрийн хөлсний


доод хэмжээг Засгийн газраас баталсан Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын


дундаж цалингаас доошл/й байлгана.


7.8 Компаний хүний нөөцтэй холбоотой баримт бичгийг төрийн архивт шилжүүлэх.


8. Орон нутгийн хөгжил, төсөл хөтөлбөрийг дэмжих чиглэлээр:


8.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж “Нутгийн анар” ХХК нь 2019 онд үйл


ажиллагаа явуулсан тохиолдолд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл


мэнд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн бүтээн байгуулалт, төсөл,


хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр ажлын байр нэмэгдүүлзх үйл ажиллагаанд зориулан


дэмжлэг үзүүлнэ.


8.2 Мөнххаан сумын 5-р багийн төвийн Хээрийн сайтын байгууламжийн байр руу


цахилгааны кабел утас татах ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.


Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг гэрээнээс гадуурх улс төрийн нам, төрийн бус


байгууллагууд, төрийн албан хаагчдаас ирсэн хандив тусламжийн хүсэлтийг хүлээн


авахгүй ба энэ талаарх мэдээллийг талуудад тухай бүр мэдээлнэ.


8.3 Орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөр, гүйцэтгэх хугацаа, төсөвт өртөг,


нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг талууд хавсралтаар


баталгаажуулж болно. Энэхүү төлөвлөгөө нь гэрээний салшгүй хэсэг байна.


9. Хамтын ажиллагааны хороо


9.1 Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын


ажиллагааны хороо (цаашид "хороо" гэх)-г тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөл,


Нутгийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг оролцуулан байгуулж


ажиллуулна.


9.2 Аймгийн Засаг дарга хорооны ажиллах журмыг батлах бөгөөд бүрэлдэхүүнийг сумын


Засаг дарга нэр дэвшүүлж аймгийн Засаг дарга томилж, чөлөөлнө.


9.3 Хороо нь талуудын оролцоог тэгш хангасан 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд


иргэдийн төлөөллийг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлнэ.


10. Гэрээ тайлагнах, дүгнэх


10.1 Хамтын ажиллагааны хороо нь гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг аймаг,


сумын Засаг дарга болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны


байгууллагад хүргүүлнэ.


10.2 Гэрээний биелэлтийг дүгнэж, хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний


хэрэгжилт, үр дүнгийн талаар тухайн шатны Засаг дарга иргэд, олон нийтэд нээлттэй


мэдээлнэ.


10.3 Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны 2 дугаар сарын 1-


ний дотор аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.


 11. Гэрээний хариуцлага, маргаан шийдвэрлэх


11.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээний хэрэгжилтийг хангалтгүй


биелүүлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих хариуцлага хүлээх бөгөөд тусгай


зөвшөөрөл эзэмшигч нь хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл


болохгүй.


11.2 Талууд нь энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой үл ойлголцол, маргаан, зөрчлийг


эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд


гомдлоо шүүхэд гаргаж болно.


12. Гэрээний хугацаа, бусад


12.1 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 01


хүртэл хугацаанд мөрдөгдөнө.


12.2 Хэрэв холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт орсон нь энэ гэрээг хэрэгжүүлэхэд


сөргөөр нөлөөлөхөөр бол гэрээний нэг тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл өгч, тухайн


асуудлыг хэрхэн зохицуулах талаар харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.


12.3 Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож


болно.


12.4 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.


Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд түүний


салшгүй хэсэг болно.


12.5 Гэрээг монгол хэл дээр 3 хувь үйлдэнэ.








ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙГ


төлөөлж