Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

               

  БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ НӨХӨРЛӨЛИЙН

                                АХЛАГЧ НАРТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ





“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам’’-ын 2.4, 3.1.3, 6.1.3-т заасны дагуу нэг


талаас Дундговь аймгийн Луус сумын Засаг дарга Лочинцэрэн Цогзолмаа (цаашид “Засаг


дарга” гэх), нөгөө талаас "Арвин буян цогц дүүрэн” нөхөрлөл, хоршоо, бүртгэлтэй,  

бүртгэгдээгүй /доогуур зур/ нөхөрлөл (цаашид “Бичил уурхай эрхлэгч этгээд" гэх)-ийг төлөөлж


нөхөрлөлийн ахлагч (албан тушаал) Л.Цолмон нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах


нөхцөлөөр харилцан тохиролцож 2018 оны 12  дугаар сарын  27 -ны-өдөр энэхүү гэрээг


(цаашид "Гэрээ” гэх) Луус суманд байгуулав. 


Нэг. Ерөнхий зүйл


1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Луус сумын Суварга багийн нутагт орших Шаргал


нэртэй газарт орших га талбайд журмын 6.1.3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар


жонш (ашигт малтмалын төрөл) олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.


1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сумын Засаг дарга, бичил уурхай


эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна. 
 

Хоёр. Сумын Засаг даргын эрх, үүрэг


2.1. Сумын Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 6


дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.


2.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын зургийг


гэрээнд хавсаргах


2.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох


2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах,


баяжуулах талбайг тогтоох


2.1.4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг тооцож,


бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг төвлөрүүлэх


2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид “ажилтан” гэх) зориулсан хөдөлмөр хамгаалал,


аюулгүй ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион байгуулах


2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс


шаардах


2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналттавих


2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох.





Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг


3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.






3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл

ажиллагаагаа явуулах


3.1.2. ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах


3.1.3. суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын цэгийг


байгуулах, жил бүр хог хаягдал гаргасны төлбөр төлөх.


3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн бус


этгээдийг ажиллуулахгүй байх


3.1.5. байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй байх


3.1.6. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос урьдчилан


сэргийлэх арга хэмжээ авах


3.1.7. хууль тоггоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн сэргээлтийн


чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг идэвхтэй оролцуулах


3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд


гүйцэтгэх


3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай


зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний


хэрэгсэл ашиглахгүй байх


3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан


хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигг малтмал олборлох


үйл ажиллагаанд 3500 cm3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй


механизмыг ашиглах


3.1.11. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн тогтоосон


байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах /500000/ төгрөгийг сумын Байгаль


хамгаалах нөхөн сэргээх /100081055405/ санд төвлөрүүлэх;


3.1.12. байгаль хамгаалах нөхөн сэргээх санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан


талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах


3.1.13. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан талбайдаа


нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж өгөх


3.1.14. олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх бүхий


хуулийн этгээдэд худалдах


3.1.15. ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу


орлогын албан татвар төлөх


3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа ашигт


малтмал олборлох өргөдөл дахин гаргах.


3.3. Сум орон нутгаас зохион байгуулах олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцох.





3.3 ЗДТГазартай харилцан тохиролцож сум орон нутагт хэрэгцээтэй бүтээлч ажлыг жил бүр


хамтран шийдвэрлэнэ.




 Дөрөв. Харилцан хүлээх үүрэг

4.1. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.


4.2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль орчин, бусад


этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг хохирлыг барагдуулах


үүрэгтэй. Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг арилгуулахыг бичил


уурхай эрхлэгч этгээдээс шаардана.


4.3. Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймаг (нийслэл)-ийн Засаг


даргад дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана.





Тав. Маргаан шийдвэрлэх

5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох


замаар шийдвэрлэнэ.

5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу


маргааныг шийдвэрлэнэ.





Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох

6.1. Энэхүү гэрээ нь 2018 оны 12 сарын 27 өдрөөс 2019 оны 12 сарын 27 өдөр хүртэл 

хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон нутагт


хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.

6.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.





Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах


7.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр


шийдвэрлэнэ.

7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд


гэрээний салшгүй хэсэг болно.




                                                                   Гэрээ байгуулсан: 
 

                                       Дундговь аймгийн  Луус  сумын Засаг дарга 
                                                                                            /Л.Цогзолмаа /



    
                                       Нөхөрлөлийг төлөөлж                /Л.Цолмон /