Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ


ГЭРЭЭ


№АӨҮА-2012/09/^/


4.014. OS'. Ерөнхий зүйл


Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Атттигт


Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-006483 тоот хайгуулын тусгай


зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгэлтэй, аж


ахуйн нэгжийн 9019029071 тоот гэрчилгээ, 2550466 регистрийн дугаартай


“Монголросцветмет” ХХК (цаашид Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг,


эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 078 тоот тушаалааар


батлагдсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Увс


аймгийн Наранбулаг сумын нутагт орших Хараатын зэсийн ордын ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны үед хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх


хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.


Нэг.Гэрээний нөхцөл, хугацаа


1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь ажлыг


хийж гүйцэтгэнэ. Үүнд:


a. Ордын нөөцөд тулгуурлан ТЭЗҮ боловсруулах;


b. Технологийн дээжлэлт хийж, технологийн туршилтын ажлыг хийх;


c. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх;


d. Дэд бүтэц байгуулах судалгааны ажил хийх;


e. Гүйцээх хайгуулын ажлыг хийж нөөцийг нэмэгдүүлэх;


f. Уурхайн болон ундны усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх;


2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2013 оны 10 дугаар сарын 01-ний дотор


АМГ-т ирүүлнэ.


3. ТЭЗҮ боловсруулахын өмнөх судалгаанууд, гүйцээх хайгуулын ажлыг хийж нөөцийг


нэмэгдүүлэх, уурхайн болон ундны усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх ажлыг 2013 оны


6 дугаар сарын 01-ний дотор АМГ-т ирүүлнэ.


4. Технологийн дээжлэлт хийж, технологийн туршилтын ажлыг 2013 оны 10 дугаар сарын 01-


ний дотор хийнэ.


5. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг 2014 оны 06 дүтээр сарын 01-ний дотор хийнэ.


6. Дэд бүтэц байгуулах судалгааны ажлыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ний дотор хийнэ.


7. Увс аймгийн Наранбулаг сумын нутагт орших Хараатын зэсийн ордын ашиглалтын өмнөх


үйл ажиллагааг 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгоно.


Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг


1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын


төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас


өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан


байна.


2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд


ашиглалтын үед хийж гүйцэтгэх дараахь ажлын зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


a. Газар эзэмших зөвшөөрөл, гэрээ


b. Усны гэрээ


c. Уурхайн шав тэмдэг тавих


<3. Тэсэлгээний ажил явуулах зөвшөөрөл, гэрээ


3. Ордыг ашиглах, эрдсийг баяжуулах, боловсруулах үед хэрэглэгдэх химийн бодис


ашиглах зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


a. Боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ний шатанд тодорхой болох:


b.


4. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411 дүгээр


тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл


бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах, хайгуулын ажлын


зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор


хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод хэмжээг баталгаажуулж,


хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш


( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.


5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,


үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.


6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.


7.0рд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.


8.Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд


тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.


9.Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.


Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг


1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай


хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.


2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


саналын авсан байна.


3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмпшгчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.


5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг


бичгээр авсан байна.





Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.


1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан


өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтанд хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр


(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт


үйлдэнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд


гарах үр дагаврыг бүрэн хариуцна.


4. Тусгай зөвшөөрел эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй


тохиолдолд ашигт малтмалын XV-006483 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад


шилжүүлэхийг хориглоно.


5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал


хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын


бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.


6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч


шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

















Гэрээ байгуулсан:





О х


Ашигт малтмалын газрыг төлөөлж: Тусгай зөвш л эзэмшигчийг төлөөлж:


алгааны хэлтсиин “Монгол


.(Ц.Даваацэрэн) захирал. Ю.Эрдэнээ)











*'Ч>ЛРО<&А'








Улаанбаатар хот


2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр


























Танилцсан:


УУСХ-ийн ТБОТ-ийн дарга "2, Б.Элбэгзаяа








Боловсруулсан:


УУСХ-ийн мэргэжилтэн $7 Д.Маасүрэн


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ





2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот


Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж





мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл


хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,


нөгөө талаас Увс аймгийн Наранбулаг сумын нутагт орших Хараатын зэсийн ордын


XV-006483 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголросцветмет” ХХК-тай


байгуулсан № АӨҮАГ-2012/09/62 тоот гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулав.


Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2012/09/62) тоот


гэрээний салшгүй хэсэг байна.


1. Увс аймгийн Наранбулаг сумын нутагт орших Хараатын зэсийн ордын талбайн ашигт


малтмалын хайгуулын XV-006483 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 05 дугаар


сарын 30-ны өдөр дуусгавар болно.


2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж


байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна.


3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн





Г 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.





4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг


2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн


хавсралтанд шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.











төлөөлж:


дарга


С.Баттулга


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


ДҮГНЭСЭН ТУХАЙ АКТ № 2015/07





2015.05ЛЗ





Нэг талаас АМГ, нөгөө талаас Увс аймгийн Наранбулаг сумын нутагт орших


Хараатын зэсийн ордын XV-006483 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч


“Монголросцветмет” ХХК харилцан тохиролцож байгуулсан 2012 оны 06 дугаар сарын


14-ны өдрийн №АӨҮА-2012/09/62 тоот гэрээний биелэлтийг хамтран дүгнэвэл:


1. Ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажил:


Увс аймгийн Наранбулаг сумын нутагт орших Хараатын зэсийн ордыг далд аргаар


ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг “Женералмайнд” ХХК-иар боловсруулан 2013


оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлж 13-09-08 тоот ЭБМЗ-


ийн дүгнэлтээр хүлээн авсан байна.


2. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах гэсэн ажлын хүрээнд:


БОНХЯ-ны 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2014/B005 тоот Байгаль орчны


нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлттэй байна.


Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48.6Л-Д заасны дагуу тусгай зөвшөөрөл


авсны дараа Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулах ажлуудыг хийх


боломжтой гэж үзэн гэрээний үүргээ биелүүлсэн талаарх баримт бичгийг үндэслэн гэрээг


хамтран дүгнэв.















































Боловсруулсан:


УУХ-ийн мэргэжилтэн