Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭ








Монгол Улсын ашигт малтмалын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлийг


үндэслэн нэг талаас Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж Монгол Улсын


Сангийн Сайд /цаашид “Сайд” гэнэ/, нөгөө талаас тогтвортой байдлын тухай


гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан, Монгол Улсад үүсгэн байгуулагдсан,


2548747 тоот бүртгэлийн гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглах 723А


дугаарын лиценз эзэмшигч, Металлимпекс компани болон Хятад Улсын өнгөт


төмөрлөгийн гадаад дахь барилга зураг төслийн Компанитай хамтарсан


үйлдвэр болох “Цайрт минөрал” /ХХК/ Компани (цаашид “Компани” гэнэ)-тай


үйл ажиллагаа явуулах орчныг нь урт хугацаанд тогтвортой байлгах баталгаа


болгож энэхүү гэрээг байгуулав.


Нэг. Гэрээгээр зохицуулах зүйл


1.1. Энэ гэрээгээр “Цайрт минөрал” /ХХК/ Компани Монгол Улсын


Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Төмөртийн овоо” хэмээх газарт орших


Цайрын ордыг үйлдвэрлэлийн аргаар эзэмших, ашиглах төслийг хэрэгжүүлэх


хугацаанд татварын тогтвортой нөхцөлийг хангах, үйлдвэрлэсэн


бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр чөлөөтэй борлуулах, үүнээс


олсон чөлөөт валютын орлогоо захиран зарцуулах эрхийн батлагаагаар


хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.


Хоёр. Үндсэн нөхцөл


2.1. Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч Компаний Монгол Улсын


нутаг дэвсгэрт тухайн төслийн эхний 5 жилд оруулах анхны хөрөнгө


оруулалтын хэмжээ 20 сая ам. доллараас багагүй байна.


2.2. Компаниийн төлбөл зохих ^аж ахуйн нэгжийн орлогын албан


татварыг үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойших эхний /тав/ 5 жилийн


хугацаанд чөлөөлж, дараагийн /тав/ 5 жилд /тавин/ 50 хүвиар хөнгөлнө.


Үүнээс цааших хугацааны жилийн татвар ногдох орлого нь /нэг зуун/100 сая


төгрөгөөс доош бол /арван тав/15 хувь, /нэг зуунЮО/ сая төгрөгөөс дээш бол


/дөч/ 40 хувь, импортын барааны гаалийн татварыг /тэг/ 0 хувь, импортын


болон дотоодод борлуулсан барааны худалдааны /эсвэл түүнтэй адилтгах/


албан татварыг /арав/ 10 хувь буюу энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр


үйлчилж буй хууль тогтоомжид заасан хувь хэмжээнд байлгана.


2.3. Компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортлоход экспортын


татвар /тэг/ 0 хувь, худалдааны /эсвэл түүнтэй адилтгах/ албан татвар /тэг/ 0


хувиар ногдуулна. Хэрэв Компани нь алт олборлож Монголбанк эсхүл


арилжааны аль нэг банкинд борлуулсан бол /арав/ 10 хувийн худалдааны


/эсхүл түүнтэй адилтгах/ албан татвар төлнө.


2.4. Компаний төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны


төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байгаа ашигт











1


малтмалын холбогдолтой харилцааг зохицуулж буй хуульд заасан хэмжээгээр


тооцно.


2.5. Компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, олон





улсын зах зээлийн үнээр борлуулах, үүнээс олсон чөлөөт валютийн орлогоо


захиран зарцуулахад нь энэ талаар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд


олгодогтой адил эрх, нөхцөлөөр хангана.


2.6. Компани нь энэхүү гэрээний 4.2, 4.3-д заасан хэмжээ, хугацаанд


хөрөнгө оруулахаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй /зургаа/ 6 cap хэтрүүлсэн


тохиолдолд энэхүү гэрээ хүчингүй болсонд тооцогдоно.


Гурав. Гэрээний хугацаа





3.1. Гэрээг 1998 оны 5 дугээр сарын 15 -ны өдрөөс эхлэн 2013 оны 5


дугаар сарын 15-ны өдрийг хүртэл /арван тав/ 15 жилийн хугацаагаар


байгуулав. ’





Дөрөв. Компаний үүрэг, эрх





4.1. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Монгол Улсын хууль


тоггоомжийг дагаж мөрдөнө.


4.2. Компани нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр энэхүү гэрээнд гарын





үсэг зурснаас хойш /тав/ 5 жилийн хугацаанд /хорь/ 20 сая ам. доллараас


багагүй хөрөнгө оруулалт хийнэ.


Хөрөнгө оруулаптыг бэлэн мөнгө, технологи, тоног төхөөрөмж, түүхий


эд, бараа материалаар хийж болно.


Чойбалсан - Сүхбаатар аймгийн хооронд баригдаж буй өндөр


хүчдэлийн шугам, дэд станцын хамт төлөвлөсөн хугацаандаа ашиглалтанд


орохгүй бол саатсан хугацаагаар уг гэрээний хугацааг сунгасанд тооцно.


4.3. Хөрөнгө оруулаптыг дараах хуваарийн дагуу хийнэ:





Он, cap Мөнгөний дүн: Мөнгөн Бусад


/ мян.ам. дол/ хэлбэрээр хзлбэрээр


1 1998 оны 11-р сард 100.0 100.0


2 1999 оны 5-р сард 3100.0 3100.0


3 2000 оны 5-р сард 8200.0 8200.0


4 2001 оны 5-р сард 8400.0 8400.0


5 2002 оны 5-р сард 1200.0 1200.0


Дүн: 21000.0 1300.0 19700.0





Компани тухайн жилд төлөвлөснөөс илүү хөрөнгө оруулалт хийсэн


нөхцөлд давсан хэсгийг дараагийн жилийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд


оруулж тооцно.


4.4. Компани нь тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалтын тайланг





энэхүү гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш жил бүр тухайн


жилийн дараагийн сард багтаан Сангийн яамнаас батапсан маягтын дагуу


гаргаж, Ашигт малтмапын хэрэг эрхлэх газраар хянуулан Сангийн сайдад


ирүүлж байна.








2








/


4.5. Компани нь бүтээгдэхүүнээ борлуулснаас олсон орлогоо Монгол


Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аль нэг арилжааны


банкинд нээсэн дансанд эхлэн байршуулна.


4.6. Сайд энэхүү гэрээгээр хариуцсан үүргээ биелүүлээгүйн улмаас


Тогтвортой байдлын гэрээний баталгаа алдагдсан тохиолдолд батапгааг


сэргээлгэх, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хуульд заасан журмын дагуу


нэхэмжлэх эрх эдэлнэ.





Тав. Сайдын үүрэг, эрх





5.1. Компани үйл ажиллагаагаа явуулах орчныг нь урт хугацаанд


тогтвортой байлгах талаар энэхүү гэрээнд заасан баталгаа, нөхцөлөөр хангах


явдлыг хариуцна.


5.2. Тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурсны дараа уг гэрээний


нөхцөлийн тухай мэдэгдлийг Монголбанк болон холбогдох газруудад


хүргүүлнэ.


5.3. Компани нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл


Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн нь нотлогдвол Сайд энэ тухай


Компанид албан мэдэгдэл өгч гзрээг дангаар цуцална.








Зургаа. Бусад зүйл





6.1. Гэрээний үүргийн биөлэлттэй холбогдон ямар нэг маргаантай


асуудал үүсвэл талууд аль болох хэлэлцэн тохиролцох замаар шийдвэрлэнэ.


Нэгдсэн шийдэлд хүрээгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль болон


олон улсын гэрээний дагуу шийдвзрлэнэ..


6.2. Гэрээг 1998 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод


монгол, англи хэл дээр тус бүр /хоёр/ 2 хувь үйлдэж талууд нэг нэг хувийг


хадгалав.











МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН “ЦАЙРТ МИНЕРАЛ”


ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ: КОМПАНИЙГ ТӨЛӨӨЛЖ:


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ






































3