Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ: 
Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга /Б.Пүрэвтулга/
БАТЛАВ: 
"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн Дэд ерөнхийлөгч /Ц.Баасандорж/


УС АШИГЛАХ ГЭРЭЭ



2017 оны 09 сарын 29 -ний өдөр 
Дугаар 2017/003 
Даланзадгад 


Нэг. Ерөнхий зүйл





Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь заалт, Галба Өөш долоодын говийн сав газрын захиргааны 2017 оны 08 сарын 10-ний өдрийн 03 дугаартай Ус ашиглуулах дүгнэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 09 сарын 29-ний өдрийн а/19 тоот тушаалыг тус тус үндэслэн: 
 

Нэг талаас Ус ашиглуулагчийг төлөөлж Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Усны нөөц, ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Тэрбиш овогтой Соёлмаа, нөгөө талаас ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 707-713 хаягт орших Хангад Эксплорэйшн ХХК /улсын бүртгэлийн дугаар 9019015035, регистрийн дугаар 2887134\ -ийн Дэд бүтэц, хөрөнгийн удирдлагын албаны дарга Чойжил овогтой Баярсайхан нар ус ашиглах талаар тохиролцон энэхүү гэрээг 1 жилийн хугацаатай байгуулав. 


Хоёр. Гэрээний гол нөхцөл





2.1. Ус ашиглах зориулалт :

• Унд ахуйн


• Тоосжилт дарах


• Шүүрлийн ус 


2.2. Ашиглах усны хэмжээ:

2.2.1. Унд ахуй - 1837,5м3/жил

2.2.2. Тоосжилт дарах - 7560м3/жил


2.2.3 Шүүрлийн ус -10580,4м3/жил

2.2.4 Нийт ашиглах усны хэмжээ 19977,9 м3/жил  




2.3 Усны чанар, найрлага: Унд ахуйн уснаас дээж авч улирал тутам дээж авч шинжилгээ хийлгэн хариу болон дүгнэлтийг БОАЖГазарт ирүүлэх


2.4 Усны эх үүсвэр:





Байршил: Ханхонгор сумын Жаргалант баг


Солбицол: Ажилчдын хотхон худаг 4833,150,28 517,853,015


Засварын төв худаг 4833,150,28 519,905,774


Барилга байгууламж: 3x4 хэмжээтэй сэндвичэн барилгатай, 10м3 багтаамжтай ус нөөцлөх сав 1 ширхэг


Тоног төхөөрөмжийн нэр, марк: Ажилчдын хотхон худаг ЭЦВ-6-6,5-180 маркийн ус өргөгч


Засварын төв худаг TQ-100-5-120 маркийн ус өргөгч



2.5 Хаягдал усны: Унд ахуйн хэрэгцээнд ашигласан уснаас гарах хаягдал усны хэмжээ, чанар найрлага, бохирдуулагч бодисын хэмжээ зэрэгт улирал тутам шинжилгээ хийлгэн хариу болон дүгнэлтийг БОАЖГазарт ирүүлэх





2.6 Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ: Усны биохимийн шинжилгээний дүнг хавсаргав. 

Жинлэгдэх бодис, кг..............................


Органик бодис, кг..................................


Эрдэс бодис.кг.......................................


Хүнд металл, кг.....................................


Аюултай бохирдуулах, бодис, кг.............................. 

2.8 Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох.бохирдохоос сэргийлэх арга хэмжээ түүнд зарцуулах хөрөнгиин хэмжээ:  




№ Хэрэгжүүлэх арга хэмжээ; Хугацаа; Зардал мян.төг; Хариуцагч


1. Зөөврийн болон түр нөөцлөх савнуудад угаалга халдваргүйжүүлэлт хийлгэх: Улиралд 1 удаа; 400,000; Ч.Баярсайхан 
2. Усны эх үүсвэрт хими бактерлогийн шинжилгээг тогтмол хийлгэж МХГ-ын Улсын байцаагчаар дүгнэлт гаргуулах: Жилд 1 удаа; 180.000; М.Орхонтуул 
3. Ажилчиддаа усыг хэмнэх, хамгаалах талаархи сургалт зохион байгуулах: Жилд 1 удаа; Ч.Баярсайхан 

4. Усны асуудал хариуцсан мэргэжилтэн авч ажилуулах: Байгаа; Ч.Баярсайхан 
2.9 Усны тоолуурын:


Төрөл, нэр, дугаар: Хүйтэн усны тоолууртай 16080136


Загвар : LXSC


Тоолуурын тоо: Стандартчилал, хэмжил зүйн газраар баталгаажсан 2 тоолууртай


Суурилуулсан байгууллага, огноо: 2017 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл


Баталгаажуулсан байгууллага огноо: 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл


2.10 Хаягдал усан дахь нэгж бохирдуулах бодист ногдох төлбөрийн хэмжээ:


2.11 Ус ашигласны төлбөрийн хэмжээ:


2.11.1 Усны экологи эдийн- засгийн үнэлгээг шинчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 302 тогтоолооор Галба өөш долоодын говийн сав газарт тогтоосон газрын доорхи усны экологи эдийн засгийн суурь үнэлгээгээр, 2013 оны 326,327 -р тогтоолоор ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр, хувь хэмжээгээр усны нөөц ашигласны төлбөрийг тогтоож тогтоосон хэмжээгээр “Төсвийн тухай хууль”-ийн 23.8.9 дахь заалт, Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 06 сарын 12-ний өдрийн 51 дугаар тоггоолын дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ. 
 

• Унд ахуйд ашиглах усны төлбөр: 1837,5м3 х 95,9= 176.216 / зуун далан зургаан мянга хоёр зуун арван зургаан төгрөг/


• Шүүрлийн усны төлбөр: 10580,4м3 х 719,28= 7.610.270 /долоон сая зургаан зуун арван мянга хоёр зуун далан мянган төгрөг/


• Тоосжилт дарах усны төлбөр: 7560м3 х 95,9= 725.004 / долоон зуун хорин таван мянга дөрвен төгрег /


2.11.2 Дээрхи усны нөөц ашигласан телберийг Өмнөговь аймгийн тесөвт буюу төрийн сан банкин дахь 110000944 тоот дансанд төвлөрүүлнэ.

2.11.3 Байгалийн нөөц ашигласны телберийн тухай хуулийн 23.2-т заасны дагуу төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 сарын 10-ны өдрийн дотор харъяалагдах татварын албанд тушааж эцсийн байдпаар тооцоо хийнэ. 


Гурав. Талуудын эрх, үүрэг


3.1 Гэрээ байгуулагч талууд Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1.5,


18.1.4,19.1.2,19.1.4, 26.1,30.1,30.2,31.1- д заасан эрх эдэлж үүрэг хүлээнэ. 


Дөрөв. Бусад

4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. 

4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглуулах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна. 
4.3. Энэхүү гэрээний дагуу жилийн тайланг 2018 оны 01 сарын 10-ны дотор БОАЖГазарт хүргүүлэх бөгөөд талууд 2018 оны 01 дүгээр сард багтаан гэрээний хэрэгжилтийг дүгнэнэ.

4.4 Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ.


4 5. Гэрээг дор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно.

4.5.1 Ашиглаж байгаа усны эх үүсвэр тусгай хэрэгцээнд шилжсэн;


4.5.2 Аль нэг татан буугдсан бол;





4.6. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:



Ус ашиглагчийг төлөөлж: 

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Усны нөөц,  ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн \Т.Соёлмаа\

Хаяг: Монгол улс, Өмнөговь, Удирдлагын ордон 101 тоот 

Харилцах утас: 70532148 

И-мэйл: tsoyoloo@yahoo.com 
 

Ус ашиглагчийг төлөөлж: 
Хангад Эксплорэйшн ХХК-ийн Дэд бүтэц, хөрөнгийн удирдлагын албаны дарга \Ч.Баярсайхан \

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сэнтрал тауэр, 16 давхар
Харилцах утас: (976) 88118124 
Имэйл: Bayarsaikhan.ch@mmc.mn