Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 2016 оны 08 сарын 18 өдөр Дугаар UB16/03 Матад сум




БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД


ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ




Энэхүү гэрээг нэг талаас Дорнод аймаг, (хотын) Матад сум (дүүрэг)-ын Засаг дарга Ж Баатар (цаашид "Засаг дарга" гэх) нөгөө талаас ПетроЧайна Дачин Тамсаг ХХК-н 19-р талбайд газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид "Тусгай зөвшөөрөл" эзэмшигч гэх) нар (цаашид хамтад нь "Талууд гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Матад сум аймаг (хот)-т байгуулав





Нэг. Нийтлэг үндэслэл



1.1 Энэхүү гэрээ нь талууд Газрын тосны тухай хууль. бусад хууль тогтоомж болон 19-р талбайд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу байгаль орчныг хамгаалах орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх. газрын тосны ашиглалтын үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулах чиглэлээр хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна





1.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 19-р талбайд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний (2011 оны 06 сарын 24-ний протоколыг хавсаргав) дагуу орон нутаг хөгжүүлэх урамшуулалд зориулан 50000 ам доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг жил бүр Дорнод аймгийн хөгжлийн санд төлнө





Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум (дүүрэг)-ын байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын байр нэмэгдүүлэх дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах төсөл, арга хэмжээг хэрэгжуүлэхэд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлнэ.

Хоёр. Засаг даргын эрх, үүрэг





2.1 Энэхүү гэрээтэй холбогдуулан Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1 хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд газрын тос ашиглах үйл ажиллагааг тогтвортой, хэвиин явуулах нөхцөлөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчииг


хангах;





2.1.2 Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулж, зарцуулалтын тайланг сум (дүүрэг)-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх;





2.1.3 гэрээний 2.1.2-т заасан тайланг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх




2.1.4 орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгасан төсөл арга хэмжээнээс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл арга хэмжээг сонгож, түүний ач холбогдлын талаар иргэдэд мэдээлэх,



2.1.5 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр бараа ажил үйлчилгээ


худалдан авах талаарх мэдээллийг иргэдэд хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах





2.1.6 тухайн орон нутгийн иргэн, хуулийн этгээдээс нийлүүлэх боломжтой бараа ажил үйлчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигчид санал болгож уг бараа ажил үйлчилгээг худалдан авахад нь зохих журмын дагуу дэмжлэг үзүүлэх





2.1.7 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу байгаль орчны аудит хиилгэн дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;



2.1.8 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль тогтоомжид ниицүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх 


Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчиин эрх, үүрэг


3.1 Энэхүү гэрээтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.


3.1.1 ашиглалтын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн байгууллага, иргэдийн зүгээс саад учруулсан тохиолдолд Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уг асуудлыг зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлэх

3.1.2 орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт болон орон нутгийг хөгжүүлэх талаар хамтран хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний биелэлттэй танилцах; 


3.1.3 бараа ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн орон нутагт бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдэд тэргүүн ээлжинд санал болгох 
 

3.1.4 ашиглалтын үйл ажиллагааны явцад тусгай зөвшөөрөлтэй талбайд орших түүх соёлын дурсгалт зүйл, булаг шанд бүхий газрыг хөндөхгүи байх

3.1.5 гамшиг осол, гал түймэр гарсан үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник тоног төхөөрөмж ажиллах хүчний болон шаардлагатай бусад туслалцаа үзүүлэх 

Дөрөв. Төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх тайлагнах





4.1 Талууд тухайн орон нутгийн эдиин засаг нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг сонгож сайн дурын үндсэн дээр хамтран хэрэгжүүлнэ




4.2 энэхүү гзрээний 4.1-д заасан төсөл арга хэмжээний санхүүжилт нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу орон нутгииг хөгжүүлэх урамшуулалд төвлөрүулсэн хөрөнгөд хамаарахгүй.



4.3 тусгаи зөвшөөрөл эзэмшигч нь 4.1-д зааснаас бусад төсөл арга хэмжээг санхуүжүүлэх үүрэг хүлээхгүй

4.4 Сумын 3acаг дарга болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхуү гэрээний биелэлтииг жил бүр хамтран дүгнэж, аймаг (нийслэл)-иин Засаг дарга болон тухайн сум (дүүрэг)-ын иргэдэд дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана.


4.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний 4 4-т заасан тайланг газрын тосны асуудал эрхэлсэн төриин захиргааны баигууллагад жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.





Тав. Хариуцлага, хяналт 
 

5.1 Энэхүү гэрээний 4 1-д заасан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
5.2 Энэхүү гэрээний хэрэгжилтэд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.

5.3 Талууд нь энэхүү гэрээний 4.4-т заасан тайланг өөрийн цахим хуудсанд байршуулж мэдээлнэ.




Зургаа. Маргаан шиидвэрлэх 
 

6.1 Талууд энэхүү гэрээтэй холбогдон үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэх боломжгүй бол гомдлоо шүүхэд гаргаж болно.


Долоо. Гэрээ хүчин төгөлдөр болох



7.1 Энэхүү гэрээ нь Талууд гарын үсэг зурсан өдрөөс 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. 

7.2 Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно.



7.3 Энэхүү гэрээг монгол хэл дээр 5 (тав) хувь үйлдэнэ. Шаардлагатай бол монгол, англи хэл дээр үйлдэж болох бөгөөд зөрүү гарвал монгол эхийг баримтална.

НАЙМ. ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ 

8.1 Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны

үндсэн дээр шиидвэрлэнэ. 
8.2 Энэхүу гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно. 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

Дорнод аймгийн, Матад сумын Засаг дарга Ж.Баатар

ПетроЧайна Дачин Тамсаг ХХК-ний Тэргүүн дэд ерөнхийлөгч JIANG WEIDONG 




тамга тэмдэг


тамга тэмдэг