Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ГХГЗЗГ-ын даргын 157 дугаар


тушаалын 2 дугаар хавсралт





Регистрийн дугаар 2708701, Улсын бүртгэлийн дугаар 9019015031





ГАДААДЫН ИРГЭН, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЖ АХУЙН НЭГЖ


БАЙГУУЛЛАГАД ГАЗАР АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ




2014 оны 09 сарын 06 Завхан аймаг Дөрвөлжин сум



Нэг.Нийтлэг үндэслэл




Монгол улсын Газрын тухай хууль, Завхан аймаг/нийслэл/-ийн Дөрвөлжин сум /дүүрэг/-ийн Засаг даргын 2012 оны 12 сарын 13-ны өдрийн 98 тоот шийдвэрийг үндэслэн газар өмчлөгчийг төлөөлж Дөрвөлжин сум /дүүрэг/-ийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Хоролдорж овогтой Сувд-эрдэнэ, Газар ашиглагчийг төлөөлж Баян Айраг Эксплорэйшн ХХК-ны гүйцэтгэх захирал Виллиам Томас Колвин нар энэхүү гэрээг байгуулав. 
 

Энэхүү гэрээнд гэрээний салшгүй хэсэг болох дараах зүйлийг заавал тусгах


бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно. Үүнд:


1.1. Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын


зураг


1.2. Газар өмчлөгчөөс газар ашиглагчид тус газрыг хүлзэлгэн өгсөн тухай акт


1.3. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг зохих журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт



Хоёр. Гэрээний нөхцөл





2.1. Газар ашиглагчид олгосон газрын нийт хэмжээ 2856,65 /га/. Үүнээс:





Нэгж талбарын тодорхой       Га тутмын       Тухайн зориулалтаар     Газрын 
хэсгийн ашиглах зориулалт   төлбөрийн      ашиглах газрын              төлбөр 
                                                хэмжээ            хэмжээ /га/                     /мян төг/ 
                                                /мян төг/  

1 Уурхайн эдэлбэр газар           160.0                589.8                             94368.0


2 Барилга байгууламж              40.0                  137.25                           5490.0


3 Уурхайн нөөц талбай             2.4                    2129.6                          5111.04



Нийт                                                                     2856.65                      104969.04




Талууд


ГХГЗЗГ-ын даргын 157 дугаар


тушаалын 2 дугаар хавсралт




2.2. Газрын төлбөрийн хэмжээ


Нэгжийн үнэ: 160000 төгрөг, 40000 төгрөг, 2400 төгрөг





Бүгд үнэ: 104969040 төгрөг


/нэг зуун дөрвөн сая есөн зуун жаран есөн мянга дөчин төгрөг/


/ үсгээр/





1-р улирал 26242260 төг 2-р улирал 26242260 төг


3-р улирал 26242260 төг 4-р улирал 26242260 төг





2.3. Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор тэнцүү хэмжээгээр Төрийн сан банкны 090500995 тоот дансанд шилжүүлнэ.


/Банкны салбарын нэр, дансны дугаар/



2.4. Газар ашиглуулах тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гаргасан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тогтооно.


2.5. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг шинэчилж тогтоолгоогүй бол зохих зардалыг газар ашиглагч хүлээнэ.



Гурав. Газар ашиглагчийн эрх үүрэг



3.1. Гэрээнд заасан нөхцөлийн дагуу газрыг ашиглах.


3.2. Газар өмчлөгчөөс газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг гаргуулж авах.


3.3. Гэрзэнд үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгах.


3.4. Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх.


3.5. Газрын төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх.


3.6. Газар өмчлөгчөөс газар ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх.


3.7. Газрын кадастрын зураглалыг ' мэргэжлийн байгууллагаар хийлгэж баталгаажуулах.


3.8. Энэхүү гэрээний 2.1-д заасан зориулалтын дагуу уг газрыг ашиглах.


3.9. Холбогдох хууль тогтоомжоор тогтоогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх.


ГХГЗЗГ-ын даргын 157 дугаар


тушаалын 2 дугаар хавсралт




Дөрөв. Газар ашиглуулагчийн эрх, үүрэг



4.1. Газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг хянах.


4.2. Уг газрыг ашиглуулахын зэрэгцээ дараах шаардлагыг газар ашиглагчид тавих эрхтэй. Үүнд: “Газрын тухай хууль”-ийн 50 дугаар зүйл, 51 дүгээр зүйлийн 51.2, 51.3 дэх заалтуудыг хэрэгжүүлэх.


4.3. “Газрын тухай хууль"-ийн 35.3.1-35.3.5-д заасан үүргээ гүйцэтгээгүй, мөн хуулийн 40.1.1-40.1.6-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг цуцалж, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах.


4.4. Газар ашиглуулах гэрээгжил бүрийн 11 дүгээр сарын 1-10-ны дотор дүгнэх.


4.5. холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх. 
 

Тав. Газрын талаарх эд хөрөнгийн зарим зохицуулалт 


5.1. Газар ашиглагчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл Монгол улсын Иргэний хууль болон Газрын тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.


5.2. энэхүү гэрээгээр ашиглах газрыг хязгаартай ашиглах эрх бүхий газар ашиглагч байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний газар ашиглах нөхцөл, журам нь Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.


5.3. Гэрээ байгуулагч талуудын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл


> Орчны тохижилтын сайжруулах


> Ашиглаж буй газартаа мод тарьж, ногоон байгууламж байгуулах


> Ашиглаж буй газартаа шинээр нэмж барилга байгууламж барих бол


холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авсан байна



Зургаа. Бусад зүйл



6.1. Гэрээ нь газар ашиглагчид газрыг актаар хүлээлгэн өгч,.эрх бүхий Засаг дарга газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.


6.2. Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай байгуулав.


6.3. Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол улсын бусад холбогдох хууль
тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.



Талууд


ГХГЗЗГ-ын даргын 157 дугаар


тушаалын 2 дугаар хавсралт




Гэрээний талуудын харилцах албан ёсны хаяг, харилцах утас




Газар ашиглуулагч: 
Завхан аймаг, Дөрвөлжин сум ЗДТГазар

Харилцах утас;89010633



Газар ашиглагч: 
Регистрийн дугаар 2708701 
Улсын бүртгэлийн дугаар 9019015031


Харилцах дансны дугаар Хаан банк 5021114327


Харилцах утас: 77116100





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:


Газар ашиглуулагчийг төлөөлж: 
Завхан аймаг/нийслэл/-ийн Дөрвөлжин сум /дүүрэг/-ийн Газрын асуудал эрхэлсэн 

албан тушаалтан Хоролдорж овогтой Сувд-Эрдэнэ





Газар ашиглагчийг төлөөлж: 
Улаанбаатар хот /нийслэл/-ийн Сүхбаатар /дүүрэг/-ийн Баян Айраг Эксплорэйшн ХХК-ны гүйцэтгэх захирал Виллиам Томас Колвин


Энэхүү гэрээнии 1 хувииг.........................................тоот дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт хадгалав.




Талууд