Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

БОЛОН

АЙВЕНХОУ МАЙНЗ МОНГОЛИЯ ИНК ХХК,

АЙВЕНХОУ МАЙНЗ ЛИМИТЕД,

РИО ТИНТО ИНТЕРНЭШНЛ ХОЛДИНГС ЛИМИТЕД



КОМПАНИ ХООРОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ



ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ

Ашигт малтмалын тухай Монгол Улсын хууль /цаашид "Ашигт малтмалын тухай

хууль" гэх/-ийн 29 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар

сарын 4-ний өдрийн 40 дүгээр, 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57

дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 6-ны

өдрийн 308 дугаар тогтоолыг тус тус үндэслэн:


Монгол Улсын Засгийн газраас эрх олгосноор түүнийг төлөөлж Монгол

Улсын Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчин,

аялал жуулчлалын сайд;


Айвенхоу Майнз Монголия Инк ХХК /цаашид "Хөрөнгө оруулагч" гэх/,


Айвенхоу Майнз Лимитед /цаашид "Айвенхоу Майнз Лимитед" гэх/,


Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед /цаашид "Рио Тинто" гэх/


хооронд энэхүү гэрээ /цаашид “Гэрээ" гэх/-г 2009 оны 10 дугаар сарын 6-ны

өдөр байгуулав.


Гэрээг ийнхүү байгуулахдаа

Хөрөнгө оруулагч нь Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинтогийн санхүүжилтээр Оюу толгой төсөлд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг тэмдэглэн,


Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь заалт, Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоол,


Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинтогийн хооронд 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хувьцаа борлуулах тухай гэрээ /өөрчлөлтийн хамтаар/-г тус тус иш үндэс болгов.


Энэхүү Гэрээний зорилго нь Хөрөнгө оруулагчийн татварын болон үйл ажиллагааны орчинг тодорхой хугацаанд тогтвортой байлгах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах болон олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын  хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, уул уурхайн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аль болох хохирол багатайгаар эрхлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, бусад үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх, Өмнийн говийн бүсийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, шинэ ажлын байрыг бий болгох, Монгол Улсын компаниуд, хувь хүмүүст бизнесийн шинэ боломжийг бий болгох, эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх, энэхүү Гэрээ дуусгавар болох үндэслэлийг тодорхойлох, Гэрээт талбайд ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулах хугацаанд Талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.



2

Улсын Их Хурлын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор энэхүү Гэрээг байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон бөгөөд уг Гэрээнд гарын үсэг зурсан Талууд түүгээр тодорхойлогдсон эрх, үүргийг заавал биелүүлэх үүрэг хүлээж, дараахь нөхцөлтэйгээр харилцан тохиролцов.


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.



Энэхүү Гэрээний 15.26-д зааснаас бусад тохиолдолд уг Гэрээ нь Хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн мөрдөгдөж, Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу эхний ээлжинд 30 /гуч/ жилийн хугацаанд хүчинтэй байна.



1.2.



Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төсөлтэй холбоотойгоор шаардагдах бүхий л түрээс, тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий виз, гаалийн бүрдүүлэлт, бусдын өмчийн газар дээгүүр нэвтрэх эрх, /авто замын зурвас газар болон замын байгууламжид ашиглах газрын зөвшөөрөл/, эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнтэй адилтгах бусад зөвшөөрлийг /цаашид “Зөвшөөрөл” гэх/ авах хүсэлтийг Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу эрх бүхий байгууллагад гаргах болон авах эрхтэй бөгөөд Засгийн газар Хөрөнгө

оруулагчийн энэ талаархи хүсэлтийг үндэслэн дэмжлэг үзүүлж, уг хүсэлтийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.



1.3.



Энэхүү Гэрээний 2.24.2-т зааснаас бусад тохиолдолд Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих Татварууд /энэхүү Гэрээний 2.1 болон 2.24-т тодорхойлсноор/-ыг тогтворжуулна.



1.4.



Хөрөнгө оруулагч нь бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр худалдан борлуулах, экспортод гаргах, олсон төгрөгийн болон гадаад валютын орлогоо гадаад улсад чөлөөтэй шилжүүлэх болон захиран зарцуулах эрхтэй.



1.5.



Энэхүү Гэрээ нь Гэрээт талбайд ашигт малтмал эрэх, хайх, газрын гадаргуу болон түүний хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүнчлэн тээвэр, эрчим хүч, усны болон бусад дэд бүтцийг барьж байгуулах, тэдгээрийг ажиллуулах, хүдэр боловсруулах /бутлах, тээрэмдэх, хөвүүлэн баяжуулах, шүүх г.м/, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, уурхайг хаах, байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хүдрийн

овоолго, хог, хаягдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг Оюу толгой төсөлтэй холбоотой Хөрөнгө оруулагчийн бүхий л төрлийн үйл ажиллагаанд /цаашид “Үндсэн үйл ажиллагаа” гэх/ хамаарна.



1.6.



Төр нь Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 /гучин дөрөв/ хувийг өмчлөх ба энэхүү Гэрээний хугацааг энэхүү Гэрээний 15.11-д заасны дагуу сунгасан бол ийнхүү сунгаснаас хойш 1 /нэг/ жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 /арван зургаа/ хувийг нэмж өмчлөх сонголт хийх эрхтэй. Энэхүү Гэрээний 1.6 дахь заалт нь Хөрөнгө


3

оруулагчийн хувьцаанаас Төрд хувьцаа нэмж гарган өмчлүүлэх, эсхүл шилжүүлэх талаар хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын дагуу үүсч болох бүх үүргийг хангаж байгааг Засгийн газар баталгаажуулав.


1.7.



Хөрөнгө оруулагч Өмнийн говийн бүсийн хөгжлийг дэмжих болон үүний дотор ажлын байр шинээр бий болгох боломжийг бүрдүүлэхэд өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд хүчин чармайлт гаргана.


1.8.



Энэхүү Гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Талууд гарын үсэг зурж, Хөрөнгө оруулагчийн нийт энгийн хувьцааны 34 /гучин дөрөв/ хувьтай тэнцэх энгийн хувьцааг Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу шинээр гарган Төрд шилжүүлснээр Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу Хөрөнгө оруулагчийн хүлээх бүх үүргийг хангаж байгааг зөвшөөрч байна.



1.9.



Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан үүрэг нь Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.3/c/ заалтын дагуу биелэгдэх бөгөөд Төрийн өмчит компани Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.3/c/ заалтад тусгасан шаардлагуудыг биелүүлж чадахгүй болсон аливаа тохиолдолд Засгийн газар уг үүргийг өөртөө хүлээн авч хариуцна.



1.10. 

Энэхүү Гэрээгээр зохицуулагдаагүй аливаа харилцааг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ. 

1.11. 

Хөрөнгө оруулагч нь Оюу толгой ордын 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дахь далд болон ил уурхайн хэсэгт ашигт малтмал олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй. Эдгээр талбай дахь ашигт малтмалын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд Техник, эдийн засгийн үндэслэлийг хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журмын дагуу геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хянуулахаар хүргүүлсэн. Техник, эдийн засгийн үндэслэлийг хүргүүлсэн өдрөөс нь хойш 150 /зуун тавь/ хоногийн дотор хянаж дуусгана.


1.12. 

Энэхүү Гэрээнд хэрэглэсэн нэр томъёог уг Гэрээний 16 дугаар бүлэгт заасны дагуу ойлгоно.


ХОЁРДУГААР БҮЛЭГ. ТАТВАРЫН ОРЧИН


2.1.



Энэхүү Гэрээний бусад хэсэгт зааснаас бусад тохиолдолд Хөрөнгө оруулагч нь зөвхөн энэхүү Гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан татваруудыг төлнө. Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагуу Талууд дараахь татваруудыг тогтворжуулна /цаашид “Тогтворжуулсан татвар” гэх/ гэж харилцан тохиролцов:

2.1.1. аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;


4

2.1.2. гаалийн албан татвар;

2.1.3. нэмэгдсэн өртгийн албан татвар;

2.1.4. онцгой албан татвар /энэхүү Гэрээний 2.23-д зааснаас бусад

тохиолдолд/;

2.1.5. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /роялти/ /энэхүү

Гэрээний 3.13-д заасан/;

2.1.6. ашигт малтмалын хайгуулын

зөвшөөрлийн төлбөр;



болон



ашиглалтын



тусгай



2.1.7. үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,

2.1.8. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай

хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн дагуу 2011 оны 1

дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болох Зарим

бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар;

Татварын ерөнхий хуулийн /энэхүү Гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр

үйлчилж байсан/ 7 дугаар зүйлд заасан, дээр дурдсанаас бусад төрлийн

татвар /цаашид “Үл тогтворжуулсан татвар” гэх/-ыг Монгол Улсад тухайн

татварын жилд мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын дагуу төлнө.

2.2.



Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн үйлчлэлийн

дүнд суутгах татварыг уг хууль /энэхүү Гэрээг байгуулсан өдөр хүчин

төгөлдөр үйлчилж байсан/-д заасан хувь хэмжээ түүний дотор Татварын

ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу хэрэглэх аливаа

давхар татварын холбогдох гэрээнд заасан хувь хэмжээний дагуу тооцох

бөгөөд энэ хувь хэмжээг тогтворжуулна.



2.3.



Хөрөнгө оруулагчид хамаарах Үл тогтворжуулсан татварыг үл ялгаварлах

зарчмаар ногдуулна. Хөрөнгө оруулагчийн Хамааралтай этгээд, Гэрээт

гүйцэтгэгч, эсхүл Туслан гүйцэтгэгчид тэдгээрийн ажиллагсдад Татварыг

үл ялгаварлах зарчмаар ногдуулна. Хэрэв тухайн татвар төлөгчид

ногдуулсан татвар /түүний дотор хувь хэмжээ/, татварын шаардлага нь

бусад аж ахуйн нэгж, компани, татвар төлөгч, ажиллагсдад ногдуулж буй

татвараас илүү татварын дарамт учруулахуйц, эсхүл тухайн татвар

төлөгчийн эрхэлж буй үйл ажиллагааны өвөрмөц хэмжээ, цар хүрээнээс

шалтгаалан түүний татварын дарамт нь бусад татвар төлөгчдөөс

ялгаатай байвал уг татвар, татвар ногдуулалтыг ялгаварласанд тооцно.



2.4.



Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс хойш дараахь

татварыг төлөх үүрэг хүлээхгүй.

2.4.1. Энэхүү Гэрээг байгуулсан өдөр мөрдөж байсан Татварын ерөнхий

хуулийн 7 дугаар зүйлд заагаагүй татвар;



5



2.4.2. энэхүү Гэрээг байгуулсан өдөр мөрдөж байсан Татварын ерөнхий

хуулийн 7 дугаар зүйлд заагаагүй татварыг ногдуулахын тулд

аливаа хууль тогтоомж, дүрэм журамд нэмэлт, өөрчлөлт оруулах

замаар Үл тогтворжуулсан татварыг бий болгосны дүнд үүсэх

татвар,

2.4.3. Тогтворжуулсан татвартай адилтгах татвар ногдуулахын тулд хууль

тогтоомж, дүрэм журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Үл

тогтворжуулсан татварыг бий болгосны дүнд үүсэх татвар,

2.5.



Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу Хөрөнгө

оруулагчийн татвар ногдуулах жилийн орлого нь 0-3.0 тэрбум төгрөг байх

тохиолдолд 10 /арав/ хувиар, 3.0 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд

300.0 сая төгрөг дээр 3.0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын

дүнгийн 25 /хорин тав/ хувиар нэмж албан татвар ногдуулна.



2.6.



Энэхүү Гэрээний 2.1.8-д заасан татварыг Хөрөнгө оруулагч 2011 оны 1

дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төлөхгүй.



2.7.



Хөрөнгө оруулагчийн дараахь орлогод дор дурдсан хувь хэмжээгээр

татвар ногдуулна:

2.7.1. ногдол ашгийн орлогод 10 /арав/ хувиар;

2.7.2. эрхийн шимтгэлийн орлогод 10 /арав/ хувиар;

2.7.3. үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 /хоёр/ хувиар;

2.7.4. хүүгийн орлогод 10 /арав/ хувиар;

2.7.5. эрх борлуулсны орлогод 30 /гуч/ хувиар.



2.8.



Энэхүү Гэрээний 2.27-д заасныг болон Хөрөнгө оруулагч давхар

татварын холбогдох гэрээнд харьяалагдах эрхэд нөлөөлөхгүйгээр Аж

ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн

17.2.9-д заасны дагуу Хөрөнгө оруулагчийн суутгавал зохих татварыг

Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсын нутаг

дэвсгэр дээр олсон дараахь орлогод оршин суугч бус татвар төлөгчид

тухайн орлогыг шилжүүлэх үед дор дурдсан хувь хэмжээгээр

ногдуулахаар Талууд тохиролцов:

2.8.1. зээлийн хүүгийн болон баталгаа гаргасны төлбөрт 20 /хорь/ хувиар;

2.8.2. эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого,

удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон

биет бус хөрөнгө ашиглуулсны орлогод 20 /хорь/ хувиар;

2.8.3. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн

ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогод 20 /хорь/ хувиар.



6



2.9.



Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар

зүйлийн 17.2.9-д заасны дагуу оршин суугч бус татвар төлөгчийн Монгол

Улсад олсон Менежментийн үйлчилгээний төлбөрийн орлогоос Хөрөнгө

оруулагчийн суутгах татварыг уг орлогыг оршин суугч бус татвар

төлөгчид шилжүүлэх үед 20 /хорь/ хувиар ногдуулахаар Талууд

тохиролцов.



2.10. Хөрөнгө оруулагчаас Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч,

хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн буюу давуу эрхийн хувьцаанд

төлөх ногдол ашигт Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам түүний

дотор Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу

хэрэглэгдэх давхар татварын холбогдох гэрээнд зааснаар татвар

ногдуулж хувийг тогтворжуулна.

2.11. Хөрөнгө оруулагчийн гадаад улсад төлсөн албан татварт Аж ахуйн

нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9-д

заасны дагуу хөнгөлөлт үзүүлж болно.

2.12. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу уул

уурхай, дэд бүтцийн салбарын алдагдлыг ирээдүйд шилжүүлэх горимыг

баталсан Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 287

дугаар тогтоол, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн

20 дугаар зүйлийн 20.1, 20.2-т заасны дагуу тодорхойлох Хөрөнгө

оруулагчийн татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлэн уг алдагдал

гарсан татварын жилийн дараахь дараалсан 8 /найм/ жилийн албан

татвар ногдуулах орлогоос хасч тооцно. Энэ нь 2007 оны 1 дүгээр сарын

1-нээс өмнөх татварын жилийн татварын тайланд туссан алдагдалд

хамаарахгүй. Хөрөнгө оруулагчийн 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс 2009

оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татварын

тайлангаар гарсан алдагдлыг уг алдагдал гарсан татварын жилийн

дараахь дараалсан 2 /хоёр/ жилийн албан татвар ногдуулах орлогоос

хасч тооцох бөгөөд албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах

алдагдлын хэмжээ нь тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын

дүнгийн 50 /тавь/ хувиас хэтрэхгүй. Харин Хөрөнгө оруулагчийн 2010 оны

1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойшхи хугацаанд татварын тайлангаар

гарсан алдагдлыг уг алдагдал гарсан татварын жилийн дараахь

дараалсан 8 /найм/ жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох

бөгөөд албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын

хэмжээ Хөрөнгө оруулагчийн тухайн жилийн албан татвар ногдуулах

орлогын дүнгийн 100 /зуу/ хувиас хэтрэхгүй.

2.13



Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар

зүйлийн 20.2-т заасны дагуу Хөрөнгө оруулагчийн албан татвар

ногдуулах орлогоос аль нэг татварын жилд хасагдах алдагдлын

хэмжээнд энэхүү Гэрээний 2.12-т зааснаас бусад тохиолдолд мөн 20

дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу хязгаарлалт тавихгүй. Хөрөнгө

оруулагчийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлогын дүнд

алдагдал тооцох хэмжээ 100 /зуу/ хувь байж болно.



7



2.14. Хөрөнгө оруулагчийн 1 /нэг/ жилээс дээш хугацаанд ашиглах хөрөнгөд

элэгдэл хорогдлын шимтгэлийг дараахь байдлаар тооцно.





Үндсэн хөрөнгийн бүлэг



Ашиглах



Элэгдэл



1



Барилга байгууламж



хугацаа/жил/

40



2



Машин механизм, техник, тоног төхөөрөмж



10



3



Компьютер,

хангамж



програм



3



4



Ашиглалтын хугацаа нь тодорхойгүй биет

бус хөрөнгө



10



5



Ашиглалтын хугацаа нь тодорхой биет бус

хөрөнгө

/үүнд ашигт малтмалын хайгуулын болон

ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/

Бусад үндсэн хөрөнгө



Хүчин

төгөлдөр

байх

хугацаанд

10



тооцох арга

Шулуун

шугамын

аргаар

Шулуун

шугамын

аргаар

Шулуун

шугамын

аргаар

Шулуун

шугамын

аргаар

Шулуун

шугамын

аргаар



6



түүний



эд



анги,



Шулуун

шугамын

аргаар



2.15. Энэхүү Гэрээний 2.14-т заасан зарим үндсэн хөрөнгийн бүлгийг дор

дурдсанаар тодорхойлохоор Талууд харилцан тохиролцов.

Хөрөнгийн ангиллын 2 дугаар бүлэгт:

- барилгад суурилуулсан машин механизм, тоног төхөөрөмж;

- байгууламжид суурилуулсан машин механизм, тоног төхөөрөмж;

- далд уурхайн дэд бүтцэд суурилуулсан машин механизм, тоног

төхөөрөмж

Хөрөнгийн ангиллын 6 дугаар бүлэгт:

бусад үндсэн хөрөнгө:

- хөрөнгөөр бүртгэгдсэн уурхайн нээлт, хөрс хуулах зардал;

- далд уурхайн босоо ам;



8



-



зам, хүдэр буултуур, агааржуулалтын зориулалттай босоо ам зэрэг

газар доорхи бусад дэд бүтэц.



2.16. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12, 15 дугаар

зүйлд заасныг харгалзан үйл ажиллагааны зардлууд, түүний дотор Оюу

толгой төсөлтэй холбоотой урсгал засвар, үйлчилгээний зардал болон

бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр /түүний дотор

Менежментийн үйлчилгээний төлбөр/-ийг тухайн жилийн албан татвар

ногдох орлогоос хасч тооцно.

2.17. Хөрөнгө оруулагч нь өөрийн хөрөнгөөр хилийн шалган нэвтрүүлэх боомт,

боомтын дэд бүтцийг барьж байгуулсан, засч тохижуулсан бол уг

хөрөнгөтэй тэнцэх хэмжээний зардлыг нь албан татвар ногдох орлогоос

хасч тооцно.

2.18. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн

11.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон

болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн

үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 /арав/ хувиар

ногдуулна. Буцаан олгогдохгүй нэмэгдсэн өртөгийн албан татварыг

холбогдох хуулийн дагуу Хөрөнгө оруулагчийн албан татвар /Аж ахуйн

нэгжийн орлогын албан татвар/ ногдох орлогоос хасч тооцно.

2.19. Гаалийн татварыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу

ногдуулна.

2.20. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн

11.2, 12 дугаар зүйлд заасны дагуу Оюу толгой төслийн хүрээнд Хөрөнгө

оруулагчийн экспортод гаргасан дараахь бараа, ажил, үйлчилгээнд

ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татвар 0 /тэг/-тэй тэнцүү байна:

2.20.1. худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс Хөрөнгө

оруулагчийн экспортод гаргасан буюу гаалийн байгууллагад

мэдүүлсэн бараа /алтнаас бусад/;

2.20.2. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад, гадаад улсаас

Монгол Улсын нутаг дэвсгэрт, түүнчлэн гадаад улсаас Монгол

Улсын нутгаар дамжуулан бусад улсад гаргасан зорчигч болон

ачаа тээврийн үйлчилгээ;

2.20.3. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас

чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ;

2.20.4. үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй

гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд /түүний дотор албан

татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үзүүлсэн үйлчилгээ;

2.20.5. экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн.



9



2.21. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн

12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн

албан татвараас чөлөөлнө.

2.22. Хөрөнгө оруулагч, түүний Хамааралтай этгээд, тэдгээрийн Гэрээт болон

Туслан гүйцэтгэгчдийн хилээр импортоор түр оруулж ирсэн Оюу толгой

төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийг Гаалийн тухай хуулийн 8 дугаар

бүлгийн, 4 дүгээр дэд бүлгийн 93-98 дугаар зүйлүүдэд заасны дагуу

гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулна.

2.23. Хөрөнгө оруулагч нь өөрийн хэрэгцээнд зориулан импортолсон болон

дотоодын зах зээлээс худалдан авсан автобензин, дизелийн түлшинд

автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн

албан татвар, автобензин, дизелийн түлшний албан татвар, гаалийн

албан татварыг холбогдох хувь хэмжээгээр үл ялгаварлах зарчмаар

төлнө.

2.24. Талууд дараахь зүйлийн талаар харилцан тохиролцов:

2.24.1. Энэхүү Гэрээний 2.24.2-т зааснаас бусад тохиолдолд, Ашигт

малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны

дагуу уг Гэрээний заалтууд нь энэхүү Гэрээ хүчин төгөлдөр

болсноос хойш батлагдсан хууль тогтоомж, дүрэм журмын

заалтуудаас үл хамааран энэхүү Гэрээний хүчин төгөлдөр байх

хугацаанд хүчинтэй байна.

2.24.2. Энэхүү Гэрээ байгуулсан өдрөөс хойш батлагдсан аливаа хууль

тогтоомж, дүрэм журам, эсхүл олон улсын гэрээгээр тогтоосон

татварын хувь хэмжээ нь энэхүү Гэрээнд заасан татварын хувь

хэмжээнээс доогуур тогтоогдсон, эсхүл энэхүү Гэрээнд заасан

Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих татварыг бууруулахаар

байвал Хөрөнгө оруулагч тухайн хууль тогтоомж, дүрэм журам,

эсхүл олон улсын гэрээгээр олгогдсон хөнгөлөлтийг эдлэх

хүсэлтээ Засгийн газарт бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд

Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д

заасны дагуу:

2.24.2.1. Энэхүү Гэрээний 2.24.2.2-д нөлөөлөхгүйгээр доогуур

тогтоогдсон тухайн татварын хувь хэмжээ, татварын

бууралт нь Хөрөнгө оруулагчийн энэхүү Гэрээний дагуу

хүлээх татварын үүргийг тодорхойлоход үйлчилнэ.

2.24.2.2. хэрэв дээр дурдсан хууль тогтоомж, дүрэм журам, олон

улсын гэрээнд өөрчлөлт орсноор татварын буурсан

хувь хэмжээ нь эргэн нэмэгдсэн бол Хөрөнгө оруулагч

нь энэхүү Гэрээний 2.24.2-т заасны дагуу Засгийн

газарт хүсэлт гаргахаас өмнө эдэлж байсан нөхцөлөө

буцаан эдлэх болно.



10



2.25. Хэрэв Хөрөнгө оруулагч нь түүний Хамааралтай этгээдэд зах зээлийн

үнээс хямд, эсхүл өндөр үнээр бараа борлуулсан, эсхүл түүнээс

худалдан авсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн /түүний дотор

энэхүү Гэрээний 2.27-д заасан санхүүжилттэй холбоотойгоос бусад

санхүүжилтийн зардал болон хүүгийн төлбөр/ бараа, хөрөнгө

шилжүүлсэн, эсхүл түүнээс шилжүүлэн авсан бол тухайн бараа, ажил,

үйлчилгээний албан татвар ногдох орлогыг тодорхойлох үнийг

тогтоохдоо харилцан хамааралгүй этгээдийн хооронд хийгдсэн түүнтэй

адилтгах бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийг жишиг болгон

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хэвлэн

нийтлүүлсэн шилжүүлгийн зарчмыг баримтлан зохих үнэ гэж тооцно. Аж

ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн

11.1-д заасны дагуу тус тусын ашиг, сонирхолын үүднээс харьцаж буй

харилцан хамааралгүй этгээдүүд хоорондын харилцааны нөхцөлөөр

Менежментийн үйлчилгээний төлбөрийг хийнэ гэж талууд тохиролцов.

2.26. Татварын болон хуулиар шаардагдах тайлан тооцоо гаргах зорилгоор

/үүнд татварын тооцоо хийж, төлөх зорилгоор/ Хөрөнгө оруулагч нь анхан

шатны бүртгэлээ ам.доллараар хөтөлнө. Хөрөнгө оруулагч нягтлан бодох

бүртгэлээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1д заасны дагуу төгрөгөөр хөтөлнө. Төгрөгөөр төлөх албан татварыг

тооцохдоо энэхүү Гэрээний 2.3 дахь заалтад заасан үл ялгаварлах

зарчмыг баримтлан ам.долларыг төгрөгт шилжүүлэн тооцно.

2.27. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр

зүйлийн 11.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү Гэрээний 16.10.1-д

заасан 7 /долоо/ жилийн хугацаа дуусахаас өмнө Хувь нийлүүлэгчдийн

гэрээний дагуу Хөрөнгө оруулагчид олгосон санхүүжилтийн нөхцөлүүд

болон төслийн санхүүжилтийн холбогдолтой санхүүгийн баталгааны

аливаа зардал нь өөр өөрсдийн ашиг сонирхолын үүднээс ажиллаж

байгаа харилцан хамааралгүй этгээдүүд хооронд хийгдэж байгаатай

адил болохыг Талууд харилцан тохиролцсон бөгөөд Засгийн газар Хувь

нийлүүлэгчдийн гэрээний 17 дугаар заалтын дагуу төрийн өмчит

компанийн хүлээх аливаа үүргийг биелүүлнэ.

2.28. Энэхүү Гэрээний 3.13-т заасны дагуу төлбөл зохих ашигт малтмалын

нөөц ашигласны төлбөрийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын

тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.14-т заасны дагуу Хөрөнгө

оруулагчийн татвар ногдох орлогоос хасч тооцно.

2.29. Тухайн сард Хөрөнгө оруулагчид буцаан олгох нэмэгдсэн өртгийн албан

татвар нь түүний мөн хугацаанд төлбөл зохих нийт нэмэгдсэн өртгийн

албан татвараас илүү гарахаар бол татварын албанаас дараахь арга

хэмжээг авна:

2.29.1. дараагийн сар, улирал, жилд төлөх нэмэгдсэн өртгийн албан

татвараас хасч тооцох;

2.29.2. улсын болон орон нутгийн төсөвт Хөрөнгө оруулагчийн төлбөл

зохих бусад төрлийн албан татвараас хасч тооцох;

11



2.29.3. нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоогоор гарсан илүү

төлөлтийг Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4

болон 58 дугаар зүйлийг үндэслэн буцаан олгох.

2.30. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар

зүйлийн 18.1.1-д заасны дагуу Засгийн газраас гаргасан аливаа үнэт цаас

/үүний дотор бонд/-ын аливаа хүүгийн орлого, түүний дотор үнэт цаасыг

гаргасан үнийн хөнгөлөлт хэлбэрээр оруулсан хойшлуулагдсан хүүгийн

орлогод Татвар төлөхгүй.

2.31. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр

зүйлийн 14.3-т заасан зээл, хөрөнгө оруулалтын харилцааг дараахь

байдлаар тооцно:

2.31.1.



хөрөнгө оруулагчийн авсан зээл, хөрөнгө оруулалтын харьцаа

3:1-ээс илүү гарсан бол илүү гарсан зээлд төлсөн хүүгийн

төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй;



2.31.2.



хөрөнгө оруулагчийн авсан зээл, хөрөнгө оруулалтын харьцаа

3:1-ээс илүү гарсан бол илүү гараагүй зээлд төлсөн хүүгийн

төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно;



2.31.3.



зээл, хөрөнгө оруулалтын харьцааг тодорхойлох үүднээс нийт

зээлийн өрийн хэмжээг тооцохдоо хамааралтай болон

хамааралгүй этгээдүүдэд төлөх зээлийн нийлбэрийг оруулж

тооцох бөгөөд хүү тооцохгүй аливаа зээлийг оруулж тооцохгүй;



2.31.4.



зээл болон өөрийн хөрөнгийн харьцааг тодорхойлох үүднээс

нийт өөрийн хөрөнгийн хэмжээг тооцохдоо энгийн болон давуу

эрхийн хувьцааг нэмж тооцно.



2.31.5.



Татвар ногдох орлогоос хасч тооцохгүй хүүг ногдол ашиг гэж

тооцож хууль тогтоомж, дүрэм журам, давхар татварын

холбогдох гэрээний дагуу татвар ногдуулна. Ийм аливаа татвар

ногдох орлогоос хасч тооцохгүй хүүгийн төлбөрт хүүгийн

суутгалын татвар ногдуулахгүй.



2.32. Оюу толгой төсөлтэй холбоотой үйлчилгээ үзүүлж буй аливаа аж ахуйн

нэгж Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлд

заасны дагуу татварын орчныг тогтворжуулах хүсэлтээ гаргаж болно.

2.33. Энэхүү гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр мөрдөж байсан Аж ахуйн

нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т

заасан хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагч дор дурдсан нөхцөлөөр эдэлнэ:

2.33.1.



Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоолын хавсралтад

нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 2009 оны 9

дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаар тогтоолын дагуу Оюу

толгой төслийн Барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хүртэлх

12



хугацаанд элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд Хөрөнгө

оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалтын 10 /арав/ хувьтай

тэнцэх татварын хөнгөлөлт олгоно.

2.33.2.



Үндсэн үйл ажиллагааны орлогоос бусад орлого олох зорилгоор

хөрөнгө худалдаж авахад хийсэн хөрөнгө оруулалтад хөрөнгө

оруулалтын татварын хөнгөлөлт олгохгүй.



2.33.3.



Дээр дурдсан хөнгөлөлттэй холбоотой хөрөнгийн элэгдэл

тооцсон өртөгөөс энэхүү хөнгөлөлтийг хасахгүй.



2.33.4.



Энэхүү хөнгөлөлтийн хэмжээ нь Аж ахуйн нэгжийн орлогын

албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан

тухайн татварын жилийн орлогын хэмжээнээс давсан бол

давсан дүнг Хөрөнгө оруулагчийн ашигтай ажилласан татварын

дараагийн 3 /гурав/ жилд оруулан тооцно.



2.34. Энэхүү Гэрээний хугацаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай

хуульд нэмэлт өөрчлөлт орсны улмаас Хөрөнгө оруулагч, түүний

Хамааралтай этгээдүүдийн экспортод гаргасан бүх Бүтээгдэхүүн, эсхүл

Оюу толгой төсөлтэй холбоотойгоор гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд

ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ 0 /тэг/ болсон

тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19

дүгээр зүйлийн 19.7-д заасан тэргүүлэх ач холбогдолтой салбарын

жагсаалтаас уул уурхайн салбарыг хассан бол энэхүү Гэрээний 2.33-д

заасан хөнгөлөлтийг /энэхүү Гэрээний 15.23.1 дэх заалтын үйлчлэлийг үл

харгалзан/ Хөрөнгө оруулагч эдлэхгүй. Хөрөнгө оруулагч хөрөнгө

оруулалтын татварын хөнгөлөлт эдлэхгүй болсон тохиолдолд тухайн

эдлэхгүй болсон өдрөөс өмнө хуримтлуулсан хөрөнгө оруулалтын

татварын хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагч ирээдүйд шилжүүлэхийг энэхүү

Гэрээний заалтууд хязгаарлахгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ҮНДСЭН ҮЙЛ

АЖИЛЛАГАА

3.1.



Хөрөнгө оруулагч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл тус бүрийг олгосноос

хойш эхний ээлжинд 30 /гуч/ жилийн хугацаагаар эзэмшиж, уг хугацааг

Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7, 28 дугаар

зүйлийн 28.1-д заасны дагуу 2 /хоёр/ удаа тус бүр 20 /хорин/ жилийн

хугацаагаар сунгуулах эрхтэй.



3.2.



Хөрөнгө оруулагч нь Гэрээт талбайд дэд бүтэц болон холбогдох бусад

байгууламжийг барих, ажиллуулах, ашигт малтмал хайх, олборлох үйл

ажиллагааг энэхүү Гэрээнд заасан нөхцөлөөр явуулах эрхтэй.



3.3.



Хөрөнгө оруулагч нь ордын нөөцийг улсын нөөцийн бүртгэлд бүртгүүлж,

Техник, эдийн засгийн үндэслэлийг хүчин төгөлдөр үйлчилж буй хууль

тогтоомж, дүрэм журмын дагуу геологи, уул уурхайн асуудал хариуцсан

төрийн захиргааны байгууллагад хянуулахаар хүргүүлсний дараа 6709А

13



тоот ашиглалтын тусгай зөвшөөрлөөр болон энэхүү Гэрээний 15.7.8-д

зааснаар олгогдсон талбай дахь уурхайн эдэлбэрт орших аливаа ашигт

малтмалын орд газраас ашигт малтмал олборлох болон боловсруулах

үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулах

эрхтэй. Нөөцийг бүртгэхээс хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзах, эсхүл

хойшлуулахгүй бөгөөд Хөрөнгө оруулагч нь геологи, уул уурхайн асуудал

хариуцсан төрийн захиргааны байгууллагад нөөцийн тайлан болон

техник, эдийн засгийн үндэслэлийг хүргүүлсэн өдрөөс хойш 150 /нэг зуун

тавь/ хоногийн дотор нөөцийг бүртгэнэ. Техник, эдийн засгийн

үндэслэлийг хүргүүлсэн өдрөөс нь хойш 150 /нэг зуун тавь/ хоногийн

дотор хэлэлцэж дуусгана.

3.4.



Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 24 дүгээр

зүйлийн 24.4.2-т заасны дагуу урьд нь олгогдсон хүчин төгөлдөр

Ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамаарах талбайн аливаа хэсэгтэй

давхцаж буй тохиолдолд хайгуулын болон ашиглалтын тусгай

зөвшөөрлийг олгохгүй. Хүчин төгөлдөр Ашиглалтын тусгай зөвшөөрөлд

хамаарах талбайн аливаа хэсэгтэй давхцаж буй тохиолдолд бусад хууль

тогтоомж, дүрэм журмын дагуу тусгай зөвшөөрөл, эсхүл эдэлбэр

олгохгүй.



3.5.



Хөрөнгө оруулагч нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу

өөрийн эзэмшлийн Ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамаарах талбайгаас

энэхүү Гэрээнд Бүтээгдэхүүн гэж тодорхойлсноос бусад төрлийн метал,

эсхүл ашигт малтмал олборлох, боловсруулах эрхийг энэхүү Гэрээний

аливаа заалтаар хязгаарлахгүй боловч ийм үйл ажиллагааны үр дүнд

бий болсон бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд энэхүү

Гэрээний нөхцөл үл үйлчилнэ.



3.6.



Хөрөнгө оруулагч энэхүү Гэрээний 1.11-д заасны дагуу Техник, эдийн

засгийн үндэслэлд ил болон далд уурхайн ашиглалтын хугацаанд жил

бүр олборлох бүтээгдэхүүний тооцоот хэмжээг тусгана.



3.7.



Оюу толгой төслийн ил, далд уурхайгаас дараагийн 5 /таван/ жилд

олборлож боловсруулахаар тооцсон Бүтээгдэхүүний тоо хэмжээг заасан

хүснэгтийг Хөрөнгө оруулагч жил бүр шинэчилж, геологи, уул уурхайн

асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд уг

хүснэгтийг энэхүү Гэрээний 9.7-д заасан хөрөнгө оруулалтын тайланд

тусгаж болно.



3.8.



Хөрөнгө оруулагч нь аливаа хуанлийн жилд энэхүү Гэрээний 3.7-д заасан

хүснэгтэд хамгийн сүүлд шинэчлэн тусгасан тоо хэмжээнээс доод тал нь

20 /хорь/-иос дээш хувиар илүү Бүтээгдэхүүн олборлох болон

боловсруулахаар тооцсон бол геологи, уул уурхайн асуудал хариуцсан

төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл

өгөхөөс шалтгаангүйгээр татгалзахгүй буюу хойшлуулахгүй.



3.9.



Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 3.7-д заасан хүснэгтэд хамгийн

сүүлд шинэчлэн тусгасан тоо хэмжээнээс багагүй хүдэр олборлох,

боловсруулах талаар боломжит хүчин чармайлт гаргаж ажиллах боловч

14



тухайн жилд олборлох, боловсруулах Бүтээгдэхүүний бодит хэмжээ нь

Хөрөнгө оруулагч, эсхүл Засгийн газраас үл хамаарах олон хүчин

зүйлсийн улмаас хэлбэлзэж болно. Иймд тухайн жилд олборлох,

боловсруулах Бүтээгдэхүүний бодит хэмжээг Хөрөнгө оруулагч өөрийн

эрхийн хэмжээнд тодорхойлно.

3.10. Талууд Оюу толгой төслийн санхүүжилтийн талаар дараахь байдлаар

харилцан тохиролцов:

3.10.1.



Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд

шаардагдах Санхүүжилтийг бүрдүүлсэн өдөр тохиосон тухай

мэдэгдлийг тухайн өдрөөс хойш 7 /долоо/ хоногийн дотор

Засгийн газарт хүргүүлнэ.



3.10.2.



Хөрөнгө оруулагч нь Санхүүжилтийг бүрдүүлсэн өдрөөс хойш 5

/тав/ жилийн дотор үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлнэ.



3.10.3.



Энэхүү Гэрээний 3.10-т заасан “Санхүүжилтийг бүрдүүлсэн өдөр”

гэж дараахь нөхцөлүүдийн аль түрүүлж биелсэн өдрийг хэлнэ:

3.10.3.1. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 1.11-д заасан

Техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу Оюу толгой

төслийг бүрэн барьж ашиглалтанд оруулахад

шаардагдах санхүүгийн хангалттай эх үүсвэрийг

баталгаа, барьцаа, бусад хэлбэрийн дэмжлэгийг

Хөрөнгө оруулагч хүлээн авахуйц нөхцөлөөр

баталгаажуулж, /эсхүл бэлэн болгож/ энэ тухайгаа

Засгийн газарт бичгээр мэдэгдсэн өдөр, эсхүл

3.10.3.2. энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2

/хоёр/ жил өнгөрсөн бол;



3.11.



Хөрөнгө оруулагч нь Үндсэн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг

хамгаалах талаархи Монгол Улсын болон олон улсын дүрэм, стандартад

нийцсэн, орчин үеийн дэвшилтэт олборлолт, боловсруулалтын техник,

технологийг ашиглах ба Үндсэн үйл ажиллагаагаа эдийн засгийн

боломжтой цар хүрээнд байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг

багасгахуйц үр ашигтай хэлбэрээр явуулна.



3.12. Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэсэн

үнэлгээг дараахь журмаар тооцно:



Бүтээгдэхүүний



борлуулалтын



3.12.1.



экспортод Бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд

хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг

үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй

бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;



3.12.2



дотоодод

борлуулсан,

эсхүл

ашигласан

бол

тухайн

Бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний

дотоодын зах зээлийн үнийг үндэслэн;

15



3.12.3



дотоодын, эсхүл гадаадын зах зээлд борлуулсан Бүтээгдэхүүний

зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд

тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын

орлогыг үндэслэн.



3.13. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээ байгуулсан өдөр хүчин төгөлдөр

мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн

47.3.2-т заасны дагуу Гэрээт талбайгаас олборлож худалдсан,

худалдахаар ачуулсан, эсхүл өөрөө ашигласан бүх Бүтээгдэхүүний

борлуулалтын үнэлгээний 5 /тав/ хувиар тооцож ашигт малтмалын нөөц

ашигласны төлбөрийг төлөх бөгөөд төлбөрийг тогтворжуулна.

3.14. Хөрөнгө оруулагч нь Ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн

гектар тутамд 15.00 ам.долларын ашиглалтын тусгай зөвшөөрлийн

төлбөрийг жил бүр төлөх бөгөөд төлбөрийг тогтворжуулна.

3.15. Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд

заасан мэдээ, тайланг монгол, англи хэл дээр үйлдэж, геологи, уул

уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

3.16. Хөрөнгө оруулагч нь уурхайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол хуульд

заасан хугацааны дагуу улсын мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан

төрийн захиргааны байгууллагад энэ тухай албан бичгээр мэдэгдэх

бөгөөд холбогдох дүрэм журмын дагуу дараахь бэлтгэл арга хэмжээг

хэрэгжүүлнэ:

3.16.1.



хаагдсан уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад

аюулгүй болгох, байгаль орчныг нөхөн сэргээх бүхий л арга

хэмжээг Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн

стандартын дагуу бүрэн авах;



3.16.2.



хаагдсан уурхайн эдэлбэр байсан газрыг нийтийн зориулалтаар

ашиглахад аюул учирч болзошгүй бол түүнээс урьдчилан

сэргийлэх арга хэмжээ авах;



3.16.3.



орон нутгийн засаг захиргааны байгууллага, эсхүл мэргэжлийн

хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас

уурхайн талбайд үлдээхийг зөвшөөрснөөс бусад машин

механизм, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг хаагдсан

уурхайн талбайгаас гаргах



3.17. Хөрөнгө оруулагч нь уурхай хаагдсан үед уул уурхайн үйлдвэрлэлийн

улмаас үүсч бий болсон, аюултай, эсхүл аюул учруулж болзошгүй

газруудыг зохих масштабын газрын зураг дээр нарийвчлан тэмдэглэж,

шаардлагатай тэмдэг, дохио, сануулгыг уурхайн эдэлбэрийн орчимд

байрлуулах бөгөөд газрын зургийг мэргэжлийн хяналтын асуудал

хариуцсан төрийн захиргааны байгууллага болон тухайн сум, баг,

дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө.



16



3.18. Хөрөнгө оруулагч нь уурхайн хаалтын менежментийн хөтөлбөрийг

боловсруулж, уурхай хаах үед тавигдах шаардлагыг холбогдох хууль

тогтоомж, дүрэм журмын дагуу бүрэн биелүүлэх үүрэгтэй бөгөөд уурхай

хаахтай холбогдолтой зардлыг уурхайн хаалтын үед ашиглахаас бусад

тохиолдолд Хөрөнгө оруулагчийн хяналтын бус “эскроу” дансанд

ашиглалт дуусахаас 7 /долоо/ жилийн өмнөөс эхлэн байршуулах ба уг

зардлыг Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.

3.19. Засгийн газраас бичгээр хүсэлт гаргасан бол Үйлдвэрлэлийн үйл

ажиллагаа эхэлсэнээс хойш 3 /гурав/ жилийн дотор Хөрөнгө оруулагч

Үндсэн үйл ажиллагаанаас гаргасан ашигт малтмалын баяжмалын

Бүтээгдэхүүнийг метал болгох, зэс хайлуулах үйлдвэрийг /цаашид

“Хайлуулах үйлдвэр” гэх/ Монгол Улсад барих, ажиллуулах эдийн засгийн

боломжийн талаархи судалгааны тайланг боловсруулна.

3.20. Засгийн газар дангаараа буюу бусадтай хамтран, эсхүл гуравдагч этгээд

Монгол Улсад Хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөвөл Хөрөнгө

оруулагч Рио Тинто компанийн Оутокумпу компанитай хамтран эзэмшдэг

Оюуны өмчийн эрхийн хамгаалалттай технологийг Хайлуулах

үйлдвэрийн үйл ажиллагаанд харилцан тохиролцсон тааламжтай

нөхцөлөөр Засгийн газар бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд

ашиглуулна.

3.21. Засгийн газар бүхэлд нь буюу хэсэгчлэн эзэмшдэг Монгол Улсад

байршилтай гуравдагч этгээдийн зэс хайлуулах үйлдвэрт Хөрөнгө

оруулагч баяжмалыг эхний ээлжинд /худалдах буюу захиалгаар

баяжмалыг цэвэршүүлэх замаар/ нийлүүлнэ. Ийнхүү Монгол Улсад

Бүтээгдэхүүний нэмүү өртөгийг нэмэгдүүлэх зорилгоор зэс хайлуулах

тухайн үйлдвэрт баяжмалыг олон улсын зах зээлийн үнэ, стандартад

суурилсан харилцан тохиролцсон арилжааны үнээр дор дурдсан

нөхцөлөөр нийлүүлнэ:

3.21.1. Хэрэв Хөрөнгө оруулагч Монгол Улсад байршилтай зэс

хайлуулах аливаа үйлдвэрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн

эзэмшдэг, эсхүл ажиллуулдаг бол уг үйлдвэрийн баяжмалын

хэрэгцээг тэргүүн ээлжинд хангах;

3.21.2. Хэрэв гуравдагч этгээдийн ажиллуулж буй зэс хайлуулах

үйлдвэр нь Оюу толгой төслөөс зэсийн баяжмал хүлээн авч

хайлуулах техникийн шалгуурууд болон үзүүлэлтүүдийг хангах

чадвартайгаа урьдчилан нотлосон бол.

3.22. Хэрэв Хөрөнгө оруулагч нь Хайлуулах үйлдвэр байгуулан ажиллуулж,

алтыг Лондонгийн үнэт металлын зах зээлийн холбоо/LBMA/-ноос

гаргасан “Good Delivery” шаардлагын дагуу цэвэршүүлсэн бол энэхүү

цэвэршүүлсэн алтаа олон улсын харилцагч байгууллагуудын хооронд

үүсэх зах зээлийн спот үнээр Монголбанкинд санал болгоно.

Цэвэршүүлсэн алт нь /LBMA/-ын “Good Delivery” шаардлагыг хангахгүй

тохиолдолд Хөрөнгө оруулагч тухайн алтныхаа цэвэршүүлэлт,

зэрэглэлээс шалтгаалан олон улсын алтны зах зээлийн спот үнээр

Монголбанкинд худалдахаар санал болгоно.



17



3.23. Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан

Хайлуулах үйлдвэр барих бол уг үйлдвэрийг Монгол Улсад барина.

3.24. Хөрөнгө оруулагч нь тухайн жилийн санхүүгийн тайлан гармагц аль болох

богино хугацаанд санхүүгийн тухайн жил дэх өөрийн үндсэн хөрөнгийн

болон үйл ажиллагааны зардалд болон бусад асуудлаар олон улсад

хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий аудит ба нягтлан бодох

бүртгэлийн компаниар аудит хийлгэх ба уг аудитыг энэхүү Гэрээний 9.7-д

заасан аудитын хэсэг болгож, эсхүл хамтатган хийж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ

4.1.



Засгийн газар нь “Өмнийн говийн бүсийн хөгжлийн Зөвлөл” /цаашид

“Зөвлөл” гэх/-ийг байгуулж үйл ажиллагааг нь удирдан чиглүүлнэ.



4.2.



Засгийн газар, орон нутгийн удирдах байгууллага, Өмнийн говийн бүс

нутагт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн, иргэний

нийгмийн байгууллагууд, хандивлагч болон олон улсын санхүүгийн

байгууллагуудын төлөөлөгчдөөс бүрдсэн Удирдах зөвлөл Зөвлөлийн үйл

ажиллагааг удирдана.



4.3.



Хөрөнгө оруулагч нь Удирдах Зөвлөлийн гишүүн байх бөгөөд Зөвлөл,

түүний үйл ажиллагааг дэмжинэ.



4.4.



Зөвлөл нь Өмнийн говийн бүс, орон нутгийн хөгжлийн стратеги,

төлөвлөгөө болон төсвийг боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжилтийг

зохион байгуулахад Засгийн газарт дараахь чиглэлээр туслалцаа

үзүүлнэ:

4.4.1.



орон нутгийн болон бүсийн хөгжил, ил тод, хариуцлагатай

засаглалыг дэмжих;



4.4.2.



шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулах;



4.4.3.



хот төлөвлөлт, хот байгуулалт, түүний дотор эрчим хүч, зам

харилцаа, усан хангамж, дулаан, бохир усны асуудлыг

шийдвэрлэх;



4.4.4.



албан болон албан бус боловсрол, түүний дотор англи хэлний

сургалт, тусгай мэргэжлийн сургалт явуулах;



4.4.5.



хүн амын эрүүл мэндэд анхаарал хандуулах, оношлогооны төв

байгуулах, соёл урлагийн байгууллагууд, биеийн тамир, спортын

байгууламжийг барих, мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах;



4.4.6.



орон нутгийн засаг захиргаа болон иргэний нийгмийн чадавхийг

дэмжих.



18



4.5.



Дээр дурдсаны зэрэгцээ Хөрөнгө оруулагч нь Өмнийн говийн бүсийн

орон нутгийн засаг захиргааны зүгээс хэрэгжүүлж байгаа нийгэм, эдийн

засгийн хөгжлийн бодлого, үйл ажиллагааг дэмжин ажиллаж Оюу толгой

төслийн тогтвортой үр ашгийг Монголын ард түмэнд түүний дотор

Өмнөговь аймагт хүртээхийн төлөө түншлэлийг хөгжүүлнэ.



4.6.



Хөрөнгө оруулагч нь орон нутаг болон бүс нутагт хэрэгжүүлэх нийгэм,

эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр, үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай

байх, олон нийтийн оролцоог хангах зарчмын үндсэн дээр явуулна.



4.7.



Хөрөнгө оруулагч нь нийгэм, эдийн засгийн суурь судалгаа, нийгэм эдийн

засгийн нөлөөллийн үнэлгээ, нийгэм, эдийн засгийн эрсдлийн шинжилгээ,

түүнчлэн орон нутгийн урт хугацааны төлөвлөгөө, орон нутгийн

харилцааны удирдлагын систем, баримтлах бодлого, зарчим, уурхай

хаах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэн, зохистойгоор шинэчлэх ба

дээрхи ажлыг орон нутгийн оролцоотойгоор, олон улсын жишигт

нийцүүлэн гүйцэтгэнэ.



4.8.



Нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөлөөллийн судалгаа холбогдох

бусад баримт бичигт Оюу толгой төслийн шууд болон шууд бус

нөлөөлөлд өртсөн гэсэн дүгнэлтэд хамрагдсан Өмнөговь аймгийн

иргэдэд хөрөнгө оруулагч тэргүүн ээлжинд анхаарал хандуулан ажиллах

ба энэ зорилгоор Өмнөговь аймгийн олон нийт, сонирхогч талуудтай

тогтмол хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ.



4.9.



Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд

заасны дагуу нутгийн захиргааны байгууллагатай хамтын ажиллагааны

гэрээг байгуулах ба тэдгээр нь орон нутгийн хөгжлийн болон оролцооны

сан байгуулах, орон нутгийн оролцооны хороо, орон нутгийн байгаль

орчны хяналтын хороо байгуулах зэрэг гэрээ байж болно.



4.10. Хөрөнгө оруулагч нь нутгийн захиргааны байгууллагатай зөвлөлдөж,

Гэрээт талбайд оршин суугаа, Оюу толгой төслийн шууд нөлөөлөлд

өртсөн малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхэд зохих нөхөн төлбөр

төлнө.

4.11. Хөрөнгө оруулагч нь Өмнийн говийн бүсийн, ялангуяа Өмнөговь аймгийн

иргэдийг сургах, ажлын байраар хангах, ажиллуулахад тэргүүн ээлжинд

анхаарна.

4.12. Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төсөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх,

үйлчилгээ үзүүлэх чиглэлтэй орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих,

үйл ажиллагааг нь эхлүүлэх, Монголын талын бизнесийн түншүүддээ

Оюу толгой төслөөс бүрэн хамааралгүйгээр хөгжих боломж олгох

зорилгоор өргөжүүлэх, үйл ажиллагааных нь чиглэл, түншлэлийг

олшруулах, бизнесийг нь хөгжүүлэх тусгай хөтөлбөрүүдийг дэмжинэ.

4.13. Хөрөнгө оруулагч нь ил тод, хариуцлагатай, үнэн зөв, харилцан итгэлцэл,

бие биеийн ашиг сонирхлыг харилцан хүндэтгэх зарчим дээр үндэслэсэн

үр ашигтай, ажил хэргийн харилцааг төрийн бус байгууллага, иргэний

19



нийгмийн байгууллага, бүлэг хамт олон, бусад сонирхогч талтай тогтоож

ажиллана.

ТАВДУГААР БҮЛЭГ. ГАЗРЫН ХАРИЛЦАА

5.1.



Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах

газар, түүний дотор авто зам, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх,

дамжуулах, усан хангамж, төмөр зам, харилцаа холбооны барилга

байгууламж

барих зориулалттай газрыг ашиглахтай холбоотой

Зөвшөөрлийг Газрын тухай хууль тогтоомж, дүрэм журмын дагуу авах

бөгөөд Засгийн газар Хөрөнгө оруулагчийн энэ талаар гаргасан хүсэлтэд

дэмжлэг үзүүлж, тухайн зөвшөөрөл авах Хөрөнгө оруулагчийн хүсэлтийг

Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу

шийдвэрлэнэ.



5.2.



Засгийн газар Гэрээт талбайд үл хамаарах газраас авч тусгай хэрэгцээ

буюу нийгмийн хэрэгцээг хангах боломжгүй тохиолдолд зөвхөн Газрын

тухай хууль болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу

Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй гэрээт талбайгаас уг хэрэгцээ,

зорилго, эрх ашгийг хангах зориулалтаар газар буцаан авч болно. Энэ

тохиолдолд Засгийн газар Оюу толгой төсөлд учирч болох хохирлыг

багасгах талаар Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллаж, үл ялгаварлах

зарчимд тулгуурлан Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, олон

улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмууд болон Монгол Улсын олон улсын

гэрээний үндсэн дээр тогтоосон нөхөн олговрыг Хөрөнгө оруулагчид

олгоно.



5.3.



Уул уурхайн зориулалтаар ашигласан газрыг нөхөн сэргээхтэй холбоотой

бүх асуудлыг Газрын тухай, Ашигт малтмалын тухай хууль, Газар

ашиглах гэрээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан

үнэлгээний тайлан болон энэхүү Гэрээнд тусгайлан заасны дагуу Хөрөнгө

оруулагч бүрэн хариуцна.



5.4.



Оюу толгойн орд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод

хамрагдсан тул Хөрөнгө оруулагчтай Газар ашиглах гэрээг Газрын тухай

хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 болон Засгийн газрын 2009 оны 302

дугаар тогтоолын дагуу 30 жилээр байгуулж уг гэрээг тухай бүр 20

жилийн хугацаагаар сунгаж болно.



5.5.



Газар ашиглах гэрээ дуусгавар болох, эсхүл хүчингүй болгох тохиолдолд

Хөрөнгө оруулагч нь тухайн газар дээр байрлах бүх үйлдвэр, байшин

болон бусад барилга, байгууламж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэвээр

байх ба харин мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн

захиргааны байгууллага, эсхүл тухайн нутгийн захиргааны байгууллагаас

үлдээхийг зөвшөөрснөөс бусад бүх машин механизм, тоног төхөөрөмж,

хөдлөх бусад эд хөрөнгийг талбайгаас зөөн шилжүүлнэ.



5.6.



Газар ашигласны төлбөрийг Газрын тухай, Газрын төлбөрийн тухай,

Газрын хэвлийн тухай хуулийн дагуу тогтоож, Хөрөнгө оруулагчаар

20



төлүүлэх ба ийнхүү төлсөн төлбөрийг Хөрөнгө оруулагчийн албан татвар

ногдох орлогоос хасч тооцно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ. БАЙГАЛЬ ОРЧИН

6.1.



Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах талаархи Монгол Улсын

олон улсын гэрээ болон Ашигт малтмалын тухай хуулийн 35, 37 дугаар

зүйлийн биелэлтийг хангаж ажиллах ба Байгаль орчинд нөлөөлөх

байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг /цаашид “БОНБНҮТ” гэх/

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу

хөндлөнгийн хараат бус, эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн

байна.



6.2.



Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг

байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад

хүргүүлэхээс өмнө Хөрөнгө оруулагч нь уг тайлантай танилцаж санал

өгөх эрхтэй.



6.3.



Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж,

дүрэм журмаар тогтоосон Оюу толгой төсөлтэй холбоотой зөвшөөрөл

болон тусгай зөвшөөрлийг холбогдох дүрэм журмын дагуу авах бөгөөд уг

зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхэд

Засгийн газар Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу

Хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлнэ.



6.4.



Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төслийн хэрэгжилттэй холбоотой

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө /цаашид “БОХТ” гэх/, орчны

хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах жил

бүрийн бүх зардлыг хариуцах бөгөөд байгаль орчныг хамгаалах

төлөвлөгөөнд дурдсан арга хэмжээг хэрхэн биелүүлж байгаа тухай

хараат бус, мэргэшсэн, эрх бүхий хөндлөнгийн шинжээчийн тайланг 3

/гурав/ жил тутам байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллагад хүргүүлнэ.



6.5.



Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон

хөндлөнгийн шинжээчийн тайланг олон нийтэд нээлттэй байлгаж, орон

нутгийн иргэдийг зохих мэдээллээр ханган, төслийн үйл ажиллагаа

тухайн орон нутгийн байгаль орчинд хэрхэн нөлөөлж буй талаар орон

нутгийн иргэдтэй тогтмол зөвлөлдөнө.



6.6.



Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах тухайн жилийн

зардлынхаа 50 /тавь/ хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг

байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас

нээсэн банкны дансанд тухайн жил эхлэхээс өмнө байршуулна.



6.7.



Байгаль орчныг хамгаалах тухайн жилийн төлөвлөгөөг бодит байдлаар

бүрэн хэрэгжүүлсний дараа баталгаа болгож байршуулсан мөнгөн

хөрөнгийг жил бүр Хөрөнгө оруулагчид буцааж өгнө.



21



6.8.



Хөрөнгө оруулагч нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан

тухайн жилийн арга хэмжээг бодитойгоор бүрэн биелүүлээгүй бол энэхүү

Гэрээний 6.6-д заасан хөрөнгийг уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд

зарцуулна. Хэрэв уг хөрөнгө хүрэлцэхгүй бол Хөрөнгө оруулагчийн авах

шаардлагатай

нэмэлт

арга

хэмжээ,

санхүүжилтийн

хэмжээг

тодорхойлохын тулд энэхүү Гэрээний 6.12-д заасны дагуу шинжээчдийг

томилох бөгөөд ийнхүү тодорхойлсныг Талууд заавал биелүүлэх үүрэг

хүлээнэ.



6.9.



Хөрөнгө оруулагч нь Үндсэн үйл ажиллагаатайгаа холбоотой байгаль

орчны шинжилгээ, мониторингийн иж бүрэн үнэлгээний хөтөлбөрийн

тайланг жил тутам байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллагад хүргүүлнэ.



6.10. Байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрөөр агаар, ус, хөрс,

амьтан, ургамал болон газрын хэвлийд аливаа материаллаг сөрөг

нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдвол Хөрөнгө оруулагч уг нөлөөллийг

арилгах шаардлагатай арга хэмжээг өөрийн хөрөнгөөр авч хэрэгжүүлнэ.

6.11. Оюу толгой төслийн үйл ажиллагаанаас шууд шалтгаалан урьдчилан

тооцоолоогүй болон нөхөж болшгүй байгаль, экологийн сөрөг нөлөөлөл,

хохирол учирвал уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хууль

болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд тодорхойлсон

хэмжээ, экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн Хөрөнгө оруулагч

нөхөн төлнө.

6.12. Энэхүү Гэрээний 6.11-д заасан нөхөн төлбөрийн хэмжээг байгаль орчны

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөрөнгө

оруулагчийн саналыг харгалзан томилсон байгаль орчны хараат бус,

шинжээчдийн багийн тодорхойлсноор тогтоох ба Хөрөнгө оруулагч

хохирлын хэмжээг тодорхойлоход шинжээчдийн багтай хамтран

ажиллана.

6.13. Оюу толгой төслийг хэрэгжүүлэх хугацаанд барилга, байгууламж барих,

хүлээлгэн өгөх, ашиглах, байгаль орчныг нөхөн сэргээх зэрэг үйл

ажиллагаанд шаардагдах усны нөөцийг Хөрөнгө оруулагч өөрийн

хөрөнгөөр олж илрүүлбэл түүнийг /Ус ашиглах зөвшөөрөл бүхий усны

нөөцийг оролцуулан/ ашиглах эрхийг Хөрөнгө оруулагчид олгох бөгөөд

энэ асуудлаар Талууд дараахь тохиролцоонд хүрэв:

6.13.1. энэхүү Гэрээг байгуулах үед Хөрөнгө оруулагчийн өөрийн

хөрөнгөөр олж илрүүлсэн усны нөөцийн баталгаажуулсан

хэмжээ нь /Усны зөвшөөрөлд заасанчлан/ зөвхөн Оюу толгой

төслийн усны хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц байгааг харгалзан

уг усны нөөцийг ашиглах эрхийг бусад аж ахуйн нэгжид

давхардуулан олгохгүй байх;

6.13.2.



энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс хойш Хөрөнгө оруулагчийн

хөрөнгөөр олж илрүүлсэн буюу баталгаажуулсан усны нөөц нь

өөрийнх нь үйл ажиллагааны хэрэгцээг бүрэн хангаж илүү гарах

22



нөхцөлд усны асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага Хөрөнгө оруулагчтай тохиролцож, усны нөөцийн

илүү гарсан хэсгийг бусад аж ахуйн нэгжид ашиглуулж болох

бөгөөд усны хайгуулын ажилд гаргасан зардлын тухайн аж ахуйн

нэгжид ногдох хэсгийг Хөрөнгө оруулагчид уг аж ахуйн нэгжээр

нөхөн төлүүлнэ;

6.13.3.



Хөрөнгө оруулагч нь өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны

нөөцийг тухайн сум, орон нутгийн ахуйн хэрэгцээнд, малчин

өрхүүдэд болон хөдөө аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар

ашиглуулна.



6.14. Хөрөнгө оруулагч уурхайг ашиглалтад оруулах, олборлолт хийх

зорилгоор ашигласан, зайлуулсан, гадаргын болон гүний усны төлбөрийг

тухайн үед мөрдөж байгаа Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн

тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, төсөвт төлөх бөгөөд уг

төлбөрийг Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасч

тооцох ба Хөрөнгө оруулагчийн ус ашиглах нөхцөлүүд нь дотоод,

гадаадын бусад ус ашиглагчтай адил байх бөгөөд уг ус нь үйлдвэрийн

буюу ахуйн хэрэгцээнд тохиромжтой эсэхийг харгалзан үзнэ.

6.15. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр Оюу толгой төсөл шууд

нөлөөлж буй гэж тогтоогдсон сумын төвийг ундны цэвэр усаар хангахад

Хөрөнгө оруулагч нь Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ.

6.16. Усны чанар нь ихээхэн хэлбэлзэж болох тул усны нөөцийг тухайн сум

орон нутгийн ахуйн болон хөдөө аж ахуйн зориулалтаар дахин

боловсруулах, цэвэршүүлэх болон ус дамжуулах байгууламжийг зөвхөн

тухайн орон нутгийн ахуйн хэрэглээнд зориулан барихад Хөрөнгө

оруулагч нь Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ.

6.17. Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу Ус ашиглах гэрээг /Усны

зөвшөөрлөөр баталсан усны нөөцийг оролцуулан/ Усны тухай, Ус,

рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай болон бусад хууль тогтоомж,

дүрэм журамд заасны дагуу байгуулахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ.

Оюу толгойн орд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод

хамрагдсан тул Хөрөнгө оруулагчтай Ус ашиглах гэрээг Усны тухай

хуулийн дагуу 30 /гуч/ жилээр байгуулж, уг гэрээг 20 /хорь/ жилийн

хугацаагаар тухай бүр сунгаж болно.

6.18. Оюу толгой төсөлд шаардагдах усны эх үүсвэр төслийн хугацаанд

хангалттай байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэхүү Гэрээний 6.13, 6.17

дахь заалтуудад нөлөөлөхгүйгээр Хөрөнгө оруулагч хүсэлт гаргаснаас

хойш 30 /гуч/ хоногийн дотор Засгийн газар ус ашиглахад шаардлагатай

бүх гэрээ болон бусад зөвшөөрлийг олгоно.

6.19. Усны нөөцийг ашиглахдаа Хөрөнгө оруулагч дараахь үүрэг хүлээнэ:

6.19.1.



Усны тухай хуулийн 24 дүгээр зүйл, Ус ашиглах гэрээ болон

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд

23



заасан ус ашиглахад тавигдах бүхий л нөхцөл, шаардлагыг

бодитойгоор ханган ажиллаж эдгээр нөхцөл шаардлагын

биелэлтийг 5 /тав/ жил тутамд нэг удаа тухайн жил дууссанаас

хойш 3 /гурав/ сарын дотор хараат бус, эрх бүхий, мэргэжлийн

байгууллагаар шалгуулж шалгалтын үр дүнг байгаль орчны

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, хувийг

Хөрөнгө оруулагчид тус тус хүргүүлэх;

6.19.2.



Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр

тогтоосон усны нөөцийн талбайн хүрээнд энэхүү Гэрээг

байгуулсан өдөр хэрэглэгдэж байгаа ундны болон мал аж ахуйн

хэрэгцээний усны хэмжээ, чанарыг одоогийн хэмжээнээс

бууруулахгүй байх.



6.20. Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төсөлд хэрэглэх усны хэрэглээг аль

болох бууруулах, усны нөөцийг зохистой ашиглах, боломжтой бол усыг

дахин ашиглах зорилгоор ижил төрлийн уурхайн үйл ажиллагаанд

ашигласан горим, технологийг харгалзсан орчин үеийн горим,

технологийг хэрэглэнэ.

6.21. Хөрөнгө оруулагч нь уурхайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаахдаа Үндсэн

үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгаж нөхөн

сэргээлтийг тухайн үед үйлчилж буй Монгол Улсын болон олон улсын

стандарт, нормын дагуу хийж гүйцэтгэнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ. ДЭД БҮТЭЦ

7.1.



Оюу толгой төслийн хэрэгцээ шаардлагыг хангах, бүтээн байгуулалтын

графикт ажлыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд эрчим хүчний хамгийн

зохистой, найдвартай эх үүсвэрийн шийдлийг тодорхойлох талаар

Засгийн газар, Хөрөнгө оруулагч нар сайн санааны үндсэн дээр нээлттэй

хамтран ажиллах бөгөөд ийнхүү хамтран ажиллахдаа энэхүү Гэрээний

7.2-т заасан Хөрөнгө оруулагчийн эрхийг хөндөхгүй.



7.2.



Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээд дараахь эрхтэй байна:

7.2.1.



энэхүү Гэрээний 7.3 дахь заалтыг харгалзан Оюу толгой төслийг

хэрэгжүүлэхэд шаардагдах эрчим хүчний бүхий л хэрэгцээг

дотоодоос, эсхүл гадаадаас хангах зорилгоор цахилгаан

дамжуулах дэд бүтцийг /барилгын ажил гүйцэтгэх хугацаанд

Оюу толгой ордоос Монгол-Хятадын Улсын хил хүртэлх 220

киловольт хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам барих ажил

үүнд орно/ барих;



7.2.2.



Оюу толгой төслийн богино болон урт хугацааны эрчим хүчний

хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр

хамгийн тохиромжтой байршилд цахилгаан үйлдвэрлэх барилга,

байгууламж барих, ажиллуулах /эсхүл Хамааралтай этгээд,



24



Гэрээт гүйцэтгэгч болон Туслан гүйцэтгэгчээр бариулах болон

ажиллуулах/,

7.2.3.

7.3.



цахилгаан үйлдвэрлэх байгууламжид ашиглах нүүрсний эх

үүсвэрийг тогтоох.



Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш

4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт

хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу

түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана:

7.3.1.



Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр

ажиллах цахилгаан станц;



7.3.2.



Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр

ажиллах цахилгаан станц;



7.3.3.



Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ.



7.4.



Засгийн газар Хөрөнгө оруулагчийг эрчим хүчээр хангах тохиолдолд

эрчим хүчний эх үүсвэр нь арилжааны болон үл ялгаварлах нөхцөлтэй

байх бөгөөд Оюу толгой төсөлд хангалттай хэмжээний эрчим хүчийг

тогтвортой, найдвартай, тасралтгүй нийлүүлнэ.



7.5.



Хөрөнгө оруулагч нь салхи, нар, газрын гүний дулаан болон бусад

төрлийн сэргээгдэх эрчим хүчний нэмэлт эх үүсвэрийг бий болгох,

ашиглах эрхтэй.



7.6.



Хөрөнгө оруулагч нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон

эрчим хүчний барилга байгууламж барихад шаардлагатай бүх

зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль

тогтоомж, дүрэм журамд заасны дагуу авна.



7.7.



Засгийн газар нь энэхүү Гэрээний 7.2, 7.3-т заасан эрчим хүчний

нийлүүлэлтэд шаардлагатай зөвшөөрлийг Хөрөнгө оруулагчид аль болох

шуурхай олгох бөгөөд холбогдох зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хууль

болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журмаар зөвшөөрсөн

хамгийн дээд хугацаагаар олгож, дээд хугацаагаар сунгуулах эрхтэйгээр

энэхүү Гэрээний хүчинтэй хугацаанд олгоно.



7.8. Эрчим хүчний дэд бүтцэд шаардагдах газар ашигласны төлбөр,

хураамжийг Эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль

тогтоомж, дүрэм журамд заасны дагуу зохицуулах ба ийнхүү төлсөн

төлбөр, хураамжийг Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдуулах

орлогоос хасч тооцно.

7.9.



Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийг барихтай

холбоотой

Хөрөнгө

оруулагчийн

төлөх

төлбөр,

хураамжийг

тогтворжуулаагүй бөгөөд үл ялгаварлах зарчмын үндсэн дээр Эрчим

хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм

25



журамд заасны дагуу зохицуулна. Эрчим хүч, тээвэр болон бусад дэд

бүтэцтэй холбоотой Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааны хүрээнд

төлсөн төлбөр, хураамжийг татвар ногдуулах орлогоос хасагдах зардалд

тооцно.

7.10. Засгийн газар Хөрөнгө оруулагчийг цахилгаан эрчим хүчээр хангах

тохиолдолд Хөрөнгө оруулагчийн төлөх бүх үнэ, тариф, төлбөр,

хураамжийг үл ялгаварлах зарчимд тулгуурлан тогтооно.

7.11. Хөрөнгө оруулагч нь улсын болон орон нутгийн чанартай авто зам,

дамжуулах хоолой, бусад тээврийн байгууламжийг барьж байгуулахдаа

Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх бөгөөд

Монгол Улсын авто зам, тээврийн нэгдсэн сүлжээ, хөгжлийн стратегитэй

нягт уялдуулах талаар хүчин чармайлт гаргана.

7.12. Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Хөрөнгө оруулагч,

түүний Хамааралтай этгээд, Гэрээт болон Туслан гүйцэтгэгч нарын

санхүүжүүлсэн, эсхүл барьсан бүх авто зам, дамжуулах хоолой болон

бусад тээврийн дэд бүтцийн байгууламж нь зөвхөн уг төслийн тусгайлсан

шаардлагыг хангахуйц стандартад нийцсэн байна.

7.13. Хөрөнгө оруулагч нь өөрийн барьж байгуулсан дэд бүтцийн тодорхой

байгууламж, үйлчилгээг /цаашид “Нийтийн зориулалттай дэд бүтцийн

байгууламж болон үйлчилгээ” гэх/ Оюу толгой төслийн үйл ажиллагаанд

саад учруулахгүй байх нөхцөлд олон нийт, Засгийн газар болон гуравдагч

этгээдэд ашиглуулж болно.

7.14. Энэхүү Гэрээний 7.13-т заасан нийтийн зориулалттай дэд бүтцийн

байгууламж болон үйлчилгээнд авто зам, цахилгаан эрчим хүч, усан

хангамж, дулааны сүлжээ, усны татуургын байгууламж, хот, суурин

газрын төлөвлөлт, сургууль, эмнэлэг, албан болон албан бус сургалт,

боловсролын байгууллага, нисэх буудал, нийтийн соёл, үйлчилгээний төв

болон орон нутгийн засаг захиргааны удирдлага/засаглалын чадавхийг

бэхжүүлэх зэрэг орно.

7.15. Оюу толгой төслийн үйл ажиллагаанд саад учруулахгүй, ашиглах эрхэд

нь аливаа хязгаарлалт, сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй бол Хөрөнгө

оруулагч нийтийн зориулалттай дэд бүтцийн байгууламж болон

үйлчилгээний өмчлөл, удирдлагыг тухайн орон нутгийн хэрэглээнд

зориулан гэрээний үндсэн дээр орон нутагт нь шилжүүлж болох бөгөөд

ийнхүү шилжүүлэхдээ энэхүү Гэрээний 7.13-т заасан Хөрөнгө

оруулагчийн эрхийг хөндөхгүй.

7.16. Хөрөнгө оруулагч нь нийтийн зориулалттай дэд бүтцийн байгууламж

болон үйлчилгээг ашиглаж буй иргэн, байгууллагаас ашиглалтын төлбөр,

хураамж авах замаар тэдгээрийг барихад гаргасан зардлыг нөхөн авч

болно.

7.17. Энэхүү Гэрээний 7.13-т заасны дагуу нийтийн зориулалттай дэд бүтцийн

болон үйлчилгээг хэрэглэх эрхтэй орон нутгийн иргэд хувь хүмүүс ийнхүү

26



хэрэглэхдээ Хөрөнгө оруулагчтай ашиглалтын гэрээ байгуулах

шаардлагагүй. Бусад бүх хэрэглэгчид Хөрөнгө оруулагчтай ашиглалтын

гэрээг эхлэн байгуулна.

7.18. Хөрөнгө оруулагч хүсэлт гаргасан бол Засгийн газар Оюу толгой төслийн

тээврийн дэд бүтэцтэй холбогдолтой зөвшөөрлийг хуулийн дагуу олгох

бөгөөд тээвэрлэлттэй холбоотой Хөрөнгө оруулагчийн төлсөн төлбөр,

хураамжийг түүний албан татвар ногдох орлогоос хасч тооцно.

7.19. Хөрөнгө оруулагч, түүний Хамааралтай этгээд, Гэрээт болон Туслан

гүйцэтгэгч нь Оюу толгойн гэрээт талбайгаас Гашуун сухайт хилийн

боомт хүртэлх авто замыг дараахь нөхцөлийн дагуу тээврийн асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулан барьж

болно:

7.19.1.



Хөрөнгө оруулагч нь барих авто замын маршрутын талаар

Засгийн газартай тохиролцох бөгөөд аль болох өртөг зардлын

хувьд үр дүнтэй, Оюу толгой төслийн гэрээт талбайгаас Гашуун

сухайт хилийн боомтын хооронд хамгийн шулуун маршрут байх;



7.19.2.



авто зам барих ажлын зардлыг Хөрөнгө оруулагч санхүүжүүлэх

бөгөөд уг зардлыг татвар ногдох жилийн орлогоос нь хасч

тооцох;



7.19.3.



Засгийн газар авто замын засвар үйлчилгээг цаг тухайд нь

хариуцан гүйцэтгэж, Хөрөнгө оруулагч, түүнтэй Хамааралтай

этгээд болон тэдгээрийн Гэрээт гүйцэтгэгч, Туслан гүйцэтгэгч

нараас бусад этгээдээс зам ашигласны төлбөрийг хураах;



7.19.4.



энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Хөрөнгө оруулагч,

түүний Хамааралтай этгээд, тэдгээрийн Гэрээт болон Туслан

гүйцэтгэгчийг авто зам ашигласны бүх төлбөрөөс чөлөөлөх;



7.19.5.



барих авто зам нь олон улсын чанартай болохыг харгалзан

тухайн зам болон түүнийг аливаа хэлбэрээр ашиглахтай

холбогдуулан Хөрөнгө оруулагч хуулийн хариуцлага хүлээхгүй

байх.



7.20. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон

Хөрөнгө оруулагч авто замын засвар, үйлчилгээг Хөрөнгө оруулагч

өөрийн зардлаар хариуцан гүйцэтгэх гэрээ байгуулна.

7.21. Хөрөнгө оруулагч, түүний Хамааралтай этгээд, тэдгээрийн Гэрээт болон

Туслан гүйцэтгэгч нь хуулийн дагуу олгогдсон зөвшөөрлийг үндэслэн Оюу

толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аэродром байгуулж,

удирдаж, ашиглаж болох ба нисэх буудал нь нислэгийн аюулгүй байдлын

шаардлагыг хангаж байгаа эсэхэд Засгийн газар хяналт тавина.

7.22. Хөрөнгө оруулагч, түүний Хамааралтай этгээд, тэдгээрийн Гэрээт болон

Туслан гүйцэтгэгч нар Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан

27



ашиглах боломжтой аливаа дэд бүтцийн байгууламжийг барихаар

Засгийн газар төлөвлөсөн, энэхүү Гэрээг байгуулахаас өмнө барьсан,

эсхүл тийм барилга байгууламж өмчилж байгаа буюу ашиглах эрхтэй бол

тухайн дэд бүтцийн байгууламж, тухайлбал түүний төлөвлөгөөт байршил

болон хүчин чадлын талаар Хөрөнгө оруулагчтай зөвлөлдөнө.

7.23. Засгийн газар энэхүү Гэрээний 7.22-т заасан дэд бүтцийн аливаа

байгууламжийг Хөрөнгө оруулагчид онцгой эрхээр ашиглуулах үүрэг

хүлээхгүй боловч тухайн байгууламжийг Хөрөнгө оруулагчид арилжааны

боломжит нөхцөлөөр онцгой эрх олгон ашиглуулахаар шийдвэрлэж

болно.

7.24. Засгийн газар нь Оюу толгой төслийн гэрээт талбайн орчмоос МонголХятадын улсын хил хүртэл төмөр зам барих, ашиглах, эсхүл барих,

ашиглах зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгохоор шийдвэрлэвэл энэхүү

төмөр замыг өрсөлдөхүйц, арилжааны нөхцөлөөр үл ялгаварлах

зарчмаар ашиглах боломжийг Хөрөнгө оруулагч, түүний Хамааралтай

этгээд, тэдгээрийн Гэрээт гүйцэтгэгч болон Туслан гүйцэтгэгч нарт олгох,

эсхүл тийм боломж олгох талаар холбогдох гуравдагч талын өмчлөгч,

тэдгээрийн удирдлагатай тохиролцоно.

7.25. Төмөр зам барих байршил, чиглэлийн талаар Засгийн газар Хөрөнгө

оруулагчтай зөвлөлдөж, түүний энэ талаар гаргасан саналыг харгалзан

үзнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ. ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

БОЛОН СУРГАЛТ

8.1.



Хөрөнгө оруулагч, түүний Хамааралтай этгээд нь Монгол Улсын

хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын холбогдох хууль

тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөнө. Хөрөнгө оруулагч нь цалин

хөлсний бодлого хэрэгжүүлэхдээ цалин хөлсийг шударгаар олгох зарчим

баримталж, адил үнэлэмж бүхий ажилд адил цалин хөлс олгоно.



8.2.



Энэхүү Гэрээ хүчинтэй байх хугацаанд Оюу толгой төслийг цаг хугацаанд

нь хэрэгжүүлэхэд шаардагдах зохих түвшинд мэргэшсэн ажиллах хүчээр

хангахын төлөө Хөрөнгө оруулагч, түүний Хамааралтай этгээдүүд болон

Засгийн газар хамтран ажиллана.



8.3.



Хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан ажиллаж байгаа Монгол Улсын

иргэн, гадаадын иргэн болон харьяалалгүй хүн нь хуульд заасны дагуу

нийгмийн даатгалд заавал хамрагдана.



8.4.



Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу

Хөрөнгө оруулагч нь нийт ажиллагсдын 90 /ер/-ээс доошгүй хувьд нь

Монгол Улсын иргэдийг авч ажиллуулна.



8.5.



Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах

тухай хуулийн дагуу батлагдсан гадаадаас 2009 онд авах ажиллах хүч,

28



мэргэжилтний хувь хэмжээг тогтоосон Засгийн газрын 2009 оны 59 дүгээр

тогтоолын Хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын

2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 286 дугаар тогтоолын дагуу Оюу

толгой төслийг ажиллах хүчээр хангахаар Хөрөнгө оруулагчтай гэрээ

байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүдээр дараахь нөхцөлийг

хангуулах талаар Хөрөнгө оруулагч хүчин чармайлт гарган ажиллана:

8.5.1.



Барилгын ажил гүйцэтгэх болон Өргөтгөлийн хугацаанд

барилгын ажил гүйцэтгэж байгаа бол ажиллагсдынхаа 60 /жар/аас доошгүй хувьд Монгол Улсын иргэдийг авч ажиллуулах;



8.5.2.



уул уурхайн болон уул уурхайн холбогдолтой ажил гүйцэтгэж

байгаа бол ажиллагсдынхаа 75 /далан тав/-аас доошгүй хувьд

Монгол Улсын иргэдийг авч ажиллуулах;



8.6.



Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 8.4-т заасан хувь хэмжээний дотор

гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэх, орлого олох ажил үйлчилгээгээр

хангах бол Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод

хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний ажлын

байрны төлбөрийг сар бүр гадаадын иргэн бүрээр тооцож Хөдөлмөр

эрхлэлтийг дэмжих санд төлнө.



8.7.



Гадаад ажиллагсдын тоо энэхүү Гэрээний 8.4-т зааснаас хэтэрсэн

тохиолдолд хэтэрсэн ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод

хэмжээг 10 /арав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг сар тутам

Хөрөнгө оруулагч төлнө.



8.8.



Энэхүү Гэрээний 8.7-д заасан төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн

43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу холбогдох сум, дүүргийн төсөвт

төвлөрүүлж шилжүүлсний дараа тухайн сум, дүүргийн Иргэдийн

төлөөлөгчдийн хурлаас тогтоосон журамд заасны дагуу тодорхой хэсгийг

нь энэхүү Гэрээний 8.12-д заасан Сургалтын стратеги, төлөвлөгөөг

хэрэгжүүлэхэд зориулан хуваарилж, Монгол Улсын иргэдийг сургах ур

чадварыг нь дээшлүүлэх, эсхүл шинээр ур чадвар эзэмшүүлэхэд

зарцуулна.



8.9.



Энэхүү Гэрээний 8.4, 8.5-д тогтоосон ажиллах хүчний хувь хэмжээг

зөрчсөн нь энэхүү Гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд

энэхүү Гэрээний 10.7 дахь заалтыг хэрэглэхгүй.



8.10. Оюу толгой төсөлд гадаадын иргэдийг ажиллуулахад шаардагдах бүхий

л зөвшөөрлийг олгох үйл явцыг хөнгөвчлөх, шуурхайлах талаар Хөрөнгө

оруулагчийн гаргасан хүсэлтэд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ.

8.11. Хөрөнгө оруулагч нь өрсөлдөөний зарчмыг баримтлан Оюу толгой төсөлд

ажиллах Монгол Улсын харъяат инженер-техникийн ажилчдын тоог аль

болох нэмэгдүүлэх чармайлт гаргах ба үйлдвэрлэлийн үйл ажиллагаа

эхэлснээс хойш 5 /тав/ жилийн дотор инженер-техникийн ажилтны 50

/тавь/-иас багагүй, 10 /арав/ жилийн дотор 70 /дал/-аас багагүй хувь нь

Монгол Улсын иргэн байлгах талаар боломжтой бүх арга хэмжээг авна.

29



8.12. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 /ер/ хоногийн дотор

Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төсөлд ажиллах Монгол ажилчдыг

сургах 5 /тав/ жилийн дэлгэрэнгүй, иж бүрэн сургалтын стратеги болон

төлөвлөгөөг /цаашид “Оюу толгой төслийн сургалтын стратеги болон

төлөвлөгөө” гэх/ олон нийтэд танилцуулахаар Засгийн газарт хүргүүлнэ.

8.13. Оюу толгой төслийн Сургалтын стратеги болон төлөвлөгөө нь Монгол

Улсын уул уурхайн салбар, нэн ялангуяа Өмнийн говийн бүс нутаг болон

Оюу толгой төсөлд шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тэдгээрт

Оюу толгой төсөлтэй холбоотой мэргэжил олгох, мэргэжлийн болон

мэргэшлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

8.14. Хөрөнгө оруулагч нь жил бүрийн сургалтын төлөвлөгөөндөө дараахь

ажлыг тусгана:

8.14.1.



Үндсэн үйл ажиллагааны хүрээнд сургалт зохион байгуулж,

ажилчдын ур чадварыг дээшлүүлж, дадлагажуулах;



8.14.2.



ажилчдыг Хөрөнгө оруулагчийн ойрын болон дунд хугацааны

хүний нөөцийн төлөвлөгөөний дагуу сургах;



8.14.3.



өөрсдийн сонгосон ажилчдын мэргэшлийн түвшинг ахиулахын

тулд Монгол Улсад болон гадаад улсад гэрээгээр сургалтад

хамруулах.



8.15. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын иргэдийг уул уурхайн салбарын

мэргэжил, ялангуяа инженер-техникийн чиглэлээр мэргэжил эзэмшихэд

туслах зорилгоор оюутны тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд энэ

хүрээнд энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/

жилийн туршид Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж буй 120 /нэг

зуун хорь/, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй 30 /гуч/ Монгол

оюутанд тэтгэлэг олгоно. Уг тэтгэлэг нь сургалтын болон амьжиргааны

зардлаас бүрдэнэ. Хөрөнгө оруулагч нь тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг

Оюу толгой төсөл, эсхүл олон улсын тохиромжтой уурхайд ажиллах,

дадлагажих боломжоор хангана.

8.16. Хөрөнгө оруулагч нь ажлын байрны аюулгүй байдлыг хангахын тулд

Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль

болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн Оюу

толгой төслийн эрүүл ахуй, аюулгүй үйл ажиллагааны систем, дүрэм

журмыг боловсруулан баталж, дагаж мөрдөхийн зэрэгцээ Хөдөлмөрийн

тухай хууль, түүний дотор хамтын гэрээний бүх шаардлагыг дагаж

мөрдөнө.

8.17. Засгийн газар нь энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/

сарын дотор Оюу толгой төсөлд хэрэгцээтэй ажиллах хүчийг олон улсын

стандартын дагуу бэлтгэх боломжийг хангах үүднээс сонгосон их, дээд

сургууль, мэргэжлийн сургалтын байгууллагуудад уул уурхайн



30



боловсрол, мэргэжлийн сургалтын олон улсын хэмжээний хөтөлбөрийг

нэвтрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

9.1.



Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээгээр хүлээсэн бүх үүргээ биелүүлэх

бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөнө.



9.2.



Энэхүү Гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр мөрдөж байсан Гадаадын

хөрөнгө оруулалтын тухай хуулийн 8, 9, 10 дугаар зүйлүүд нь Хөрөнгө

оруулагч, түүний Хамааралтай этгээдийн Оюу толгой төсөлд болон уг

төсөлтэй холбоотойгоор Монгол Улсад хийгдсэн хөрөнгө оруулалтад

хамаарна.



9.3.



Хөрөнгө оруулагч нь өөрийн тодорхойлсон менежмент, маркетингийн

зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрхтэй.



9.4.



Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын болон бусад улсын арилжааны

банкинд данс нээж сонгосон валютаараа чөлөөтэй, саадгүйгээр олон

улсын гүйлгээ хийх эрхтэй. Энэхүү Гэрээний 9.10.5-ын дагуу хөрөнгө

оруулагчийн эдлэх эрхийг хөндөхгүйгээр Монгол Улсын дотоодод бараа

үйлчилгээний төлбөрийг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр

гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу

Монголбанкны зөвшөөрлийн дүнд гадаад валютаар төлбөр хийх эрхийг

Хөрөнгө оруулагчид олгоогүй бол Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм

журмын дагуу Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр хийнэ.



9.5.



Хөрөнгө оруулагч нь Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинтогийн

санхүүгийн чадамжаар бүрдсэн Хувь нийлүүлэгчийн одоогийн зээлээр

Оюу толгой төслийн хайгуул болон бүтээн байгуулалтад ихээхэн

хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болно. Хөрөнгө оруулагч нь энэхүү

Гэрээний 3.6-д заасан Техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан

ойролцоогоор 4 тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг Оюу

толгой төсөлд хийхээр төлөвлөж байна. Тооцоолсон эхний хөрөнгө

оруулалтыг 5 /тав/ жилийн хугацаанд хийх бөгөөд хөрөнгө оруулалтын

зардлын энэ хуваарийг Техник, эдийн засгийн үндэслэлд тусгана.



9.6.



Оюу толгой төслийг зах зээлийн болон санхүүжилтийн /үүнд Оюу толгой

төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийн бүрдүүлэлт болон нөхцөл хамаарна/

нөхцөл байдлыг харгалзан үзэж, Техник, эдийн засгийн үндэслэлд заасны

дагуу Хөрөнгө оруулагчийн шийдвэрлэснээр үе шаттайгаар хэрэгжүүлж

болно. Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төслийг хэрэгжүүлэхээр

төлөвлөсөн дараалалдаа томоохон өөрчлөлт хийх тохиолдолд энэ тухай

геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад

бичгээр мэдэгдэнэ.



9.7.



Хөрөнгө оруулагч нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, ашиг

сонирхлын зөрчилгүй /мэргэжлийн дүрмийн дагуу/ нягтлан бодох бүртгэл,

аудитын компаниар аудит хийлгэсэн жил бүрийн хөрөнгө оруулалтын

31



тайланг дараа жилийн эхний улиралд багтаан баталсан маягтын дагуу

гаргаж геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллагад хүргүүлнэ.

9.8.



Хөрөнгө оруулагч нь бэлэн мөнгө, техник, тоног төхөөрөмж, түүхий эд,

бараа материал, оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх зэрэг хөдлөх

болон үл хөдлөх хөрөнгийн бүх хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх эрхтэй.



9.9.



Хөрөнгө оруулагч нь бүс нутгийг хөгжүүлэх, орон нутагт туслалцаа

үзүүлэх, ажлын байр, бизнесийн боломжийг шинээр бий болгоход

бололцоотой туслалцаа үзүүлнэ.



9.10. Хөрөнгө оруулагч дараахь эрхийг эдэлнэ:

9.10.1.



Үндсэн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах нийт хөрөнгийг

хөрвөх чадвартай гадаад валютаар чөлөөтэй хангах,

шаардлагатай гэж үзвэл тухайн гадаад валютыг төгрөгт

шилжүүлэх;



9.10.2.



гадаад улсад хөрөнгө эзэмших болон чөлөөтэй зарцуулах;



9.10.3.



Бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, солилцооноос гадаад

улсад олсон бүх орлогоо гадаад улсад хадгалах болон чөлөөтэй

зарцуулах;



9.10.4.



Бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, солилцооноос Монгол

Улсад олсон бүх орлого /үүнд ногдол ашиг болон бусад төрлийн

хуваарилалт орно/ болон гадаад улсад хийх аливаа бусад

төлбөр /үүний дотор үндсэн зээл болон хүүгийн төлбөр/-ийг

гадаад улс руу саадгүй шилжүүлэх болон чөлөөтэй зарцуулах;



9.10.5.



гадаадад үйл ажиллагаа явуулдаг өөрийн Гэрээт гүйцэтгэгч,

Туслан гүйцэтгэгч болон

Монгол Улсын иргэдэд гадаад

валютаар төлбөр хийх;



9.10.6.



Хэрэв өөрөө хүсвэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг

өөрийн сонгосон арилжааны банкинд гадаад валютын данс,

нээж болно /энэ нь заавал биелүүлэх үүрэг болохгүй/



9.11. Гадаад валютын эрсдэлийг удирдах үүргээ биелүүлэхэд нь

Монголбанкинд туслах зорилгоор Хөрөнгө оруулагч нь хуанлийн улирал

тутмын эхэнд тухайн хуанлийн улиралд гадаад улс руу шилжүүлэхээр

төлөвлөж буй мөнгөний тооцоот дүнг Монголбанкинд шударгаар гаргаж

өгөх талаар боломжит хүчин чадлаа дайчлах бөгөөд энэ нь энэхүү

Гэрээний 9.10-д заасан Хөрөнгө оруулагчийн эрхийг хөндөхгүй.



32



АРАВДУГААР БҮЛЭГ. ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ЭРДЭС БАЯЛГИЙН

АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

10.1. Засгийн газар нь Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаагаа явуулах

татварын болон тогтворжуулсан татварын орчинг энэхүү Гэрээний

хугацааны туршид тогтвортой хангах үүргийг хүлээнэ.

10.2. Энэхүү Гэрээнд гарын үсэг зурсаны дараа эрдэс баялгийн асуудал

эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг Гэрээний нөхцөл болон хугацааны

тухай мэдэгдлийг холбогдох газруудад хүргүүлнэ.

10.3. Хөрөнгө оруулагч, түүний Хамааралтай этгээд, Гэрээт болон Туслан

гүйцэтгэгчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээртэй холбоотой

эд хөрөнгийн эрх болон оюуны өмчийн эрхийг Засгийн газар хууль бусаар

хураан авахгүй.

10.4. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

буюу аливаа зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллага нь энэхүү Гэрээ

болон Монгол Улсын аливаа бусад хууль тогтоомж, дүрэм журмын дагуу

Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй аливаа зөвшөөрлийг хууль бусаар

хүчингүй болгох буюу цуцлахгүй.

10.5. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу

хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн дараахь

үндэслэлээр цуцлана:

10.5.1.



хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын

хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж

байгаа Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд эзэмшээгүй

бол;



10.5.2.



ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү Гэрээний

3.14-т заасан тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг бүрэн

төлөөгүй бол;



10.5.3.



хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн

талбайн гектар тутамд ногдох хайгуул, судалгааны ажлын

зардлыг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу зарцуулаагүй

бол;



10.5.4.



хайгуулын болон уурхайн талбайг тусгай хэрэгцээнд болон

нөөцөд /Ашигт малтмалын тухай хуульд тодорхойлсны дагуу/

буцаан авч нөхөн олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн

төлсөн бол;



10.5.5.



тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг нөхөн сэргээх

үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагаас

гаргасан тайланг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол.

33



Үндсэн үйл ажиллагаанд шаардагдах хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын

тусгай зөвшөөрөлд хамаарах буюу бусад газрыг Засгийн газар нөөцөд буюу

тусгай зориулалтаар авахгүй бөгөөд энэхүү Гэрээний 10.5.4-д заасны дагуу

цуцлах эрхээ хэрэгжүүлэхгүй.

10.6. Засгийн газар нь Гашуун сухайт хилийн боомтыг олон улсын шинжтэй

боомт болгож, түүнийг тасралтгүй, байнга нээлттэй ажиллуулах

нөхцөлийг хангах чиглэлээр хүчин чармайлт гаргана.

10.7. Хөрөнгө оруулагч нь давагдашгүй хүчин зүйлийнхээс бусад шалтгаанаар

энэхүү Гэрээгээр хүлээсэн үндсэн болон ач холбогдол бүхий үүргээ

биелүүлэлгүй 6 /зургаа/ сарын хугацаа өнгөрсөн, эсхүл Монгол Улсын

хууль тогтоомж, дүрэм журмыг санаатайгаар болон ноцтойгоор зөрчсөн

бол эрдэс баялгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн түүнд

зөрчил гарсан тухай болон гарсан зөрчлийг засах тухай мэдэгдлийг

/”Мэдэгдэл”/ бичгээр өгнө. Хөрөнгө оруулагч нь уг мэдэгдлийг гаргасан

өдрөөс хойш ажлын 60 /жар/ хоногийн дотор түүнд заасан үүргийг

биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Засгийн газар

энэхүү Гэрээг цуцлах эрхтэй. Хөрөнгө оруулагч аливаа ийм мэдэгдлийн

талаар энэхүү Гэрээний 14 дүгээр бүлэгт заасны дагуу маргаан гаргах

эрхтэй.

10.8. Засгийн газар нь энэхүү Гэрээний хэрэгжилт болон Оюу толгой төслийн

барилгын ажил, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Хөрөнгө оруулагчтай

хамтран ажиллаж, энэхүү Гэрээнд заасан хамтын зорилтуудад хүрэхийн

тулд өөрийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

10.9. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн

газар болон холбогдох яаманд хандан аливаа шийдвэр, зөвшөөрөл

хүссэн бол уг хүсэлтийг биелүүлэхээс хүндэтгэх шалтгаангүйгээр

татгалзах буюу хойшлуулахгүй.

10.10. Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хяналтын багцыг

Бусдаас хараат этгээдэд шилжүүлсэн бол:

10.10.1. Хяналтын багцыг бусдаас хараат этгээдэд шилжүүлэх үед Рио

Тинто Группын гишүүн Оюу толгой төслийн удирдлагыг

хэрэгжүүлж байгаа бол энэхүү Гэрээний Тогтворжуулсан

заалтуудаар Засгийн газартай дахин хэлэлцээр хийх бөгөөд

Хөрөнгө оруулагчийн эрхийг хэвээр үлдээх талаар Засгийн газар

нааштайгаар авч үзнэ.

10.10.2. Хяналтын багцыг бусдаас хараат этгээдэд шилжүүлэх үед Рио

Тинто Группын гишүүн бус тал Оюу толгой төслийн удирдлагыг

хэрэгжүүлж байгаа бол энэхүү Гэрээг дуусгавар болгоно.

10.11. Энэхүү Гэрээний 10.10-т заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар

ойлгоно:



34



10.11.1. “Хяналтын багцыг бусдаас хараат этгээдэд шилжүүлэх үйлдэл”

гэж Бусдаас хараат этгээд Айвенхоу Майнз Лимитед болон

эсхүл Хөрөнгө оруулагчийн хяналтыг шууд, эсхүл шууд бусаар

авахыг;

10.11.2. “Бусдаас хараат этгээд” гэж гадаад улсын төрийн байгууллагын

шууд, эсхүл шууд бус Хяналтад байдаг аливаа этгээд, түүнчлэн

тухайн этгээд болон гадаад улсын төрийн байгууллага хооронд

үүссэн өр зээлийн харилцаа улмаас стратегийн, бодлого болон

бизнесийн шийдвэр гаргах үйл ажиллагаа нь хэрэг дээрээ

гадаад улсын төрийн байгууллагаас чиглэл авдаг гэж үзэхүйц

этгээдийг хэлэх бөгөөд Рио Тинто группийн ямар ч гишүүнийг

Бусдаас хараат этгээд гэж үзэхгүй;

10.11.3. “Гадаад улсын төрийн байгууллага” гэж Монгол Улсаас бусад

аливаа улсын Засгийн газар, түүний салбар, нэгж, удирдах

газар, агентлаг, бүтэц, Төрийн эрх, үүргийг хүлээх бусад

байгууллага, улс төрийн байгууллагын салбар, нэгж зэрэг

этгээдийг;

10.11.4. “Этгээд” гэж хязгаарлагдмал болон хязгааргүй хариуцлагатай

компани, хязгаарлагдмал болон бүрэн хариуцлагатай нөхөрлөл,

бүртгэгдээгүй холбоо, бүртгэгдээгүй синдикат, бүртгэгдээгүй

байгууллага, бүртгэгдсэн байгууллага, хамтарсан үйлдвэр, аж

ахуйн нэгж, нэгдэл зэргийг.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ

ХАМГААЛАХ

11.1. Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээдийн Монгол Улсад оруулсан

гадаадын хөрөнгө оруулалт нь Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын

хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм

журам, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зүйн

хамгаалалтыг эдэлнэ.

11.2. Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээдийн хөрөнгө, үл хөдлөх

болон бусад эд хөрөнгийг гагцхүү Гадаадын хөрөнгө оруулалтын тухай,

Газрын тухай, Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын олон

улсын гэрээний дагуу үл ялгаварлах зарчмын үндсэн дээр хуульд заасан

журмыг баримтлан нөхөх олговрыг нь Засгийн газраас бүрэн хэмжээгээр

төлөх нөхцөлөөр нийтийн ашиг сонирхлын үүднээс дайчлан гаргахаас

бусад нөхцөлд дайчлахгүй.

11.3. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол дайчлан

гаргуулсан эд хөрөнгийн нөхөн төлбөрийн хэмжээг түүнийг дайчлан

гаргуулахын шууд өмнөх үеийн, эсхүл энэ тухай нийтэд мэдэгдэх үеийн

үнэлгээгээр тодорхойлж, бүрэн хэмжээгээр даруй төлнө.



35



11.4. Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээдүүдэд оруулсан хөрөнгө

оруулалтаа өмчлөх эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа Монгол

Улсын Засгийн газар дотоодын хөрөнгө оруулагчдад олгодгоос дутуугүй

тааламжтай нөхцөл эдлэх эрхтэй.

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ

12.1. Энэхүү Гэрээ нь зөвхөн дараахь тохиолдолд дуусгавар болно:

12.1.1.



Энэхүү Гэрээний 1.1-д заасан хүчинтэй хугацаа дууссаны дараа

Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 15.11-д заасны дагуу

Гэрээний хугацааг сунгуулаагүй бол;



12.1.2.



Хөрөнгө оруулагч нь Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр энэхүү

Гэрээний эрхийг бусад аж ахуйн нэгж, эсхүл этгээдэд

шилжүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан энэхүү Гэрээг

дуусгавар болгох тухай мэдэгдлийг Засгийн газар Хөрөнгө

оруулагчид хүргүүлсэн бол;



12.1.3.



Хөрөнгө оруулагч энэхүү Гэрээг дуусгавар болгох тухай хүсэлт

гаргасны дагуу Талууд харилцан тохиролцсон бол;



12.1.4.



эрх бүхий этгээд Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг

дампуурсан гэдэг үндэслэлээр зогсоосон бөгөөд эрдэс баялгийн

асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн үйл ажиллагаагаа

сэргээхийг шаардсан мэдэгдэл бичгээр өгснөөс хойш ажлын 120

/нэг зуун хорь/ өдрийн дотор Хөрөнгө оруулагч үйл ажиллагаагаа

сэргээгээгүй бол;



12.1.5. Хөрөнгө оруулагч нь гуравдагч талын ажиллуулж буй зэс

хайлуулах үйлдвэрт энэхүү Гэрээний 3.21-т заасны дагуу

нийлүүлэлт хийгээгүй бол;

12.1.6.



энэхүү Гэрээний 10.7-д заасны дагуу Засгийн газар энэхүү

Гэрээг дангаар дуусгавар болгосон бол;



12.1.7.



Хөрөнгө оруулагчийн хувьцааг Хувь нийлүүлэгчдийн гэрээний

15-д заасныг зөрчин уг зүйлд зөвшөөрснөөс өөр хэлбэрээр

шилжүүлсэн бөгөөд Засгийн газраас Хөрөнгө оруулагчид

зөрчлөө засах тухай бичгээр мэдэгдэл хүргүүлснээс хойш 3

/гурав/ сарын дотор уг зөрчлөө засаагүй бол;



12.1.8.



Хөрөнгө оруулагч нь Хувь нийлүүлэгчдийн гэрээний 3-т заасны

дагуу Гэрээний Гүйцэтгэлийн өдрөөс өмнө буюу тухайн өдөр

хувьцааг нэмж гарган шилжүүлээгүй бол;



12.2. Энэхүү Гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, эсхүл энэхүү

Гэрээний хугацаа дуусах нь Засгийн газраас Хөрөнгө оруулагчид олгосон

Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56

36



дугаар зүйл болон энэхүү Гэрээний 10.5-д заасны дагуу цуцалснаас

бусад тохиолдолд 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл,

Ашиглалтын бусад тусгай зөвшөөрөл, аливаа бусад зөвшөөрөл, түүнчлэн

Хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хооронд байгуулсан бусад

гэрээний дагуу олгогдсон Хөрөнгө оруулагчийн эрх, үүрэгт нөлөөлөхгүй.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛС

13.1. Давагдашгүй хүчин зүйл гэдэгт энэхүү Гэрээний 16 дугаар бүлэгт

“Давагдашгүй хүчин зүйл” гэж тодорхойлсон үйл явдлыг ойлгоно.

13.2. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү Гэрээний Тал нь энэхүү

Гэрээгээр хүлээсэн аливаа эсхүл бүх үүргээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн

биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлж чадаагүйгээс үүссэн үр

дагаврыг тухайн тал хариуцахгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас

энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор

биелүүлж чадаагүй нөхцөл байдлыг Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн

гэж үзэхгүй бөгөөд түүний үргэлжлэх хугацаанд тухайн үүргийн гүйцэтгэл

болон цаг хугацааны шаардлагыг түр зогссон гэж үзнэ.

13.3. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлж чадахгүй болсон

Тал нь энэ тухайгаа болон түүний шалтгааныг нөгөө Талдаа бичгээр аль

болох шуурхай мэдэгдэх бөгөөд Талууд боломжтой бүхий л арга хэмжээг

авахын зэрэгцээ харилцан тохиролцож, шалтгааныг арилгахын төлөө

хамтран ажиллана.

13.4. Энэхүү Гэрээний аль нэг тал нь нь Давагдашгүй хүчин зүйлийн улмаас

энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн

биелүүлээгүй, эсхүл хойшлуулсан тохиолдолд тухайн давагдашгүй хүчин

зүйлийн үр дагаврыг арилгахад бодитойгоор шаардагдах боломжит

хугацаа болон тухайн ажлыг эхлүүлэх буюу үргэлжлүүлэхэд шаардагдах

бэлтгэл ажлын боломжит хугацааг энэхүү Гэрээнд уг ажлыг гүйцэтгэхээр

заасан буюу бусад хэлбэрээр зөвшөөрөгдсөн хугацаан дээр нэмж

тооцохын зэрэгцээ Гэрээний хугацааг мөн энэ хугацаагаар сунгана.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

14.1. Энэхүү Гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотойгоор Талуудын

хооронд аливаа маргаан гарвал түүнийг эхний ээлжинд сайн санааны

үндсэн дээр хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх бөгөөд аль нэг тал нь

хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьсанаас хойш ажлын 60 /жар/ хоног,

эсхүл өөрөөр тохиролцсон хугацааны дотор Талууд нэгдсэн шийдвэрт

хүрч чадаагүй бол уг маргааныг энэхүү Гэрээний 14.2-т заасны дагуу

шийдвэрлэнэ. Талууд энэхүү Гэрээний зүйлийн талаар маргаантай бол

энэхүү Гэрээний 10.7-д заасны дагуу Мэдэгдэл гаргахгүй.

14.2. Энэхүү Гэрээний 14.1-т заасны дагуу маргааныг хэлэлцээний журмаар

шийдвэрлэж чадаагүй бол түүнийг уг маргаан гарсан өдөр үйлчилж буй

37



Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн

комиссын Арбитрын Дүрэм /НҮБОУХЭЗК Дүрэм/-ийн дагуу заавал

биелүүлэх арбитрын зарчмаар шийдвэрлэнэ. Арбитрын үйл ажиллагаа

дараахь журмаар явагдана.

14.2.1.



арбитрчийн тоо 3 /гурав/ байх;



14.2.2.



3 /гурав/ арбитрчдийг НҮБОУХЭЗК-ийн Дүрмийн 7, 8-д заасан

журмын дагуу томилох;



14.2.3.



арбитрын ажиллагааг англи хэл дээр явуулах;



14.2.4.



арбитрын

бүрэлдэхүүн

Хөрөнгө

оруулалтын

гэрээг

тайлбарлахдаа Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг

хэрэглэх;



14.2.5.



арбитрын ажиллагааг явуулах газар нь Их Британи, Умард

Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хот байх;



14.2.6.



арбитрын

ажиллагааг

НҮБОУХЭЗК-ийн

дүрмийн

дагуу

Лондонгийн Олон улсын арбитрын Шүүх удирдан явуулах.



14.3. Арбитрын шийдвэр нь эцсийнх байх бөгөөд уг шийдвэрийг Талууд заавал

биелүүлнэ. Арбитрын шийдвэрийг түүнийг гүйцэтгэх эрх бүхий аливаа

шүүхэд гүйцэтгүүлэхээр хүргүүлж болох бөгөөд ингэхдээ хамгийн түрүүнд

Монгол Улсын зохих шүүхэд хүргүүлнэ. Хэрэв Монгол Улсын зохих

шүүхэд хүргүүлсэн шийдвэрийг хүргүүлснээс хойш 30 /гуч/ хоногийн

дотор гүйцэтгээгүй бол эрх бүхий аливаа бусад шүүхэд хүргүүлж болно.

Засгийн газар арбитрын шийдвэрийг хүлээн авч биелүүлэх үүрэгтэйгээ

хүлээн зөвшөөрч байгаа

бөгөөд тухайн шийдвэрийг биелүүлэхээс

аливаа хэлбэрээр зайлсхийхгүй байна.

14.4. Энэхүү Гэрээний 14 дүгээр бүлэгт заасан маргаан шийдвэрлэх журам нь

энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд болон түүний хугацаа

дууссаны дараа, эсхүл хугацаанаас нь өмнө дуусгавар болгосны дараа

энэхүү Гэрээтэй холбоотой, эсхүл түүнээс үүдсэн үйл ажиллагааны

талаар Талуудын хооронд гарсан аливаа маргаанд нэгэн адил хамаарна.

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ. БУСАД ЗҮЙЛ

15.1. Хөрөнгө оруулагч нь Засгийн газрын зөвшөөрсний дагуу энэхүү Гэрээгээр

хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэх эрхтэй.

15.2. Бусдад эрх, үүргээ шилжүүлэх нь энэхүү Гэрээний дагуу аль нэг Талын

хүлээсэн эрх, үүргийг өөрчлөх буюу нэмэгдүүлэх үндэслэл болохгүй.

15.3. Засгийн газрын холбогдох бусад байгууллагатай Оюу толгой төслийн үйл

ажиллагаатай холбогдуулан бусад гэрээ байгуулах Хөрөнгө оруулагчийн

эрхийг энэхүү Гэрээ хязгаарлахгүй.



38



15.4. Хөрөнгө оруулагч нь 6708А, 6710А болон энэхүү Гэрээний 15.5-д заасан

ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын хайгуул

хийж тогтоосон ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаа

явуулах эрхтэй бөгөөд энэ нь Үндсэн үйл ажиллагааны хэсэг болно.

15.5. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 15.6-д заасан шаардлагуудыг

хангасан тохиолдолд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн

захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэл хүргүүлж, Хөрөнгө

оруулагчийн шууд ба шууд бусаар эзэмшиж буй, эсхүл хяналтандаа

авсан Оюу толгой ордын эрдэсжсэн тогтолцооны хэсэг болох ашигт

малтмалыг агуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэхүү

Гэрээнд хамааруулах хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд энэхүү Гэрээний 16

дугаар бүлэгт тодорхойлсон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд

хамруулахаар Хөрөнгө оруулагчийн гаргасан хүсэлтийг Засгийн газар нь

энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ.

15.6. Хөрөнгө оруулагч нь ашиглалтын 6708А, 6710А тусгай зөвшөөрлүүдийн

хувьд Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн дотор

Нөөцийн тайлан, Техник, эдийн засгийн үндэслэлийг хүргүүлнэ. Энэхүү

Гэрээний 15.5-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн

хувьд мөн адил нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийн

тулд нөөцийн тайланг хүргүүлж, Техник, эдийн засгийн үндэслэлийг

геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад

хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журмын дагуу

хянуулахаар хүргүүлнэ. Нөөцийг бүртгэхээс хүндэтгэх шалтгаангүйгээр

татгалзах, эсхүл хойшлуулахгүй бөгөөд Хөрөнгө оруулагч нь геологи, уул

уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад Нөөцийн

тайлан болон Техник, эдийн засгийн үнэлгээг хүргүүлсэн өдрөөс хойш

150 /нэг зуун тавь/ хоногийн дотор нөөцийг бүртгэнэ. Техник, эдийн

засгийн үндэслэлийг хүргүүлсэн өдрөөс хойш 150 /нэг зуун тавь/

хоногийн дотор хэлэлцэж дуусгана.

15.7. Энэхүү Гэрээний 15.26-д зааснаас бусад тохиолдолд дараахь бүх нөхцөл

хангагдсан өдрөөс эхлэн энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болно /цаашид

“Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр” гэх/:

15.7.1.



Энэхүү Гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд холбогдох бүх

Талууд зохих ёсоор гарын үсэг зурсан;



15.7.2.



Хувь нийлүүлэгчдийн гэрээний Талуудын хүлээн зөвшөөрсөн

хэлбэрээр

Хөрөнгө оруулагчийн дүрмийг өөрчлөн Улсын

бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалт, гадаад

худалдааны

асуудал

хариуцсан

төрийн

захиргааны

байгууллагуудад бүртгүүлсэн;



15.7.3.



Энэхүү Гэрээний 1.11-д заасан Оюу толгой төслийн Техник,

эдийн засгийн үндэслэлийг хүргүүлсэн өдрөөс хойш 150 /нэг зуун

тавь/ хоногийн дотор Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм

журмын дагуу хэлэлцэж дуусгасан байх;

39



15.7.4.



Гэрээ хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар Хөрөнгө

оруулагчийн татвар ногдох орлогоос ирээдүйд хасч тооцох

алдагдал, элэгдэл, хорогдол тооцох зорилгоор хөрөнгөд

шилжүүлэн бүртгэсэн зардал, мөн татварын өр, хөнгөлөлтийг

холбогдох Татварын алба баталгаажуулсан байх;



15.7.5.



Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг Талууд харилцан

тохиролцсон, эсхүл харилцан тохиролцоогүй бол Талуудын

зөвшөөрсөн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ашиг сонирхлын

зөрчилгүй аудитын компаниар аудит хийлгэн түүний гаргасан

дүгнэлтийн дагуу уг дүнг тогтоож, үүнтэй холбогдож гарах

зардлыг Хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд аудитаар тогтоосон

дүнг талууд заавал хүлээн зөвшөөрнө;



15.7.6.



Хувь нийлүүлэгчдийн гэрээний 19-д заасан, Хөрөнгө

оруулагчийн Оюу толгой төсөлтэй холбоогүй хөрөнгийг

тусгаарлаж, бүтцийн өөрчлөлт хийж дуусгасан байх;



15.7.7.



Талууд Барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд Хөрөнгө оруулагч

болон Засгийн газрын тэнцүү тооны төлөөлөгчдөөс бүрдсэн

“Ажлын байнгын хороо”-г байгуулах бөгөөд уг Хороо нь Засгийн

газраас олгосон дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.7.7.1. Хөрөнгө оруулагч Зөвшөөрөл хүсэх, түүнд зөвшөөрөл

олгох үйл явцыг зохицуулах, урагшлуулах, түргэн

шуурхай болгох;

15.7.7.2. Хөрөнгө оруулагчийн болон түүний нэрийн өмнөөс

Гэрээт болон Туслан гүйцэтгэгчийн Үндсэн үйл

ажиллагаанд зориулан импортлож буй бараа

бүтээгдэхүүний Гашуун сухайт хилийн боомт дахь

Монголын талын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай

болгох;

15.7.7.3. Оюу толгой

ашиглалтын

гүйцэтгэхийн

захиргааны

бүрдүүлэх;



15.7.8.



төслийн барилга, бүтээн байгуулалт,

үйл ажиллагааг цаг хугацаанд нь

тулд Засгийн газраас авах шаардлагатай

бүхий л арга хэмжээг авах нөхцөл



Антре гоулд компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот

хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед

компанийн

өнөөгийн

эдэлж

буй

эрхийг

гэрээгээр

баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид

шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн

34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/ улмаар Засгийн газар уг

хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө

ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох;



40



15.7.9.



Айвенхоу Майнз Лимитед компани Монгол Улстай давхар

татварын гэрээ байгуулсан улсад Хөрөнгө оруулагчийн

өмчлөлийг

шилжүүлэх

бүтцийн

өөрчлөлтийг

Хөрөнгө

оруулагчийн шаардлага хангахуйц нөхцөлөөр хийсэн бөгөөд

ийнхүү бүтцийн өөрчлөлтийг хийхэд Засгийн газар бүх

шаардлагатай тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, шийдвэрийг

дэмжлэг үзүүлэх;



15.7.10. Рио Тинто групп Айвенхоу Майнз лимитед компани дахь

өмчлөлийн эрхээ доод тал нь 19 /арван ес/-өөс багагүй хувьд

хүргэхэд хангалттай хувьцааг Айвенхоу Майнз Лимитед

компаниас худалдан авах буюу захиалах;

15.8. Талууд энэхүү Гэрээг түүнд гарын үсэг зурснаас хойш 6 /зургаа/ сарын

дотор хүчин төгөлдөр болоход шаардагдах боломжтой бүхий л арга

хэмжээг авч хэрэгжүүлнэ.

15.9. Хөрөнгө оруулагч нь Засгийн газарт бичгээр холбогдох урьдчилсан

нөхцөлүүд хангагдах шаардлагагүй болохыг мэдэгдэхээс бусад

тохиолдолд энэхүү Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 6 /зургаа/ сарын

дотор дээр дурдсан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй бол энэхүү

Гэрээ хүчин төгөлдөр болохгүй бөгөөд энэ нь энэхүү Гэрээний 15.26 дахь

заалтыг хөндөхгүй.

15.10. Энэхүү Гэрээний 15.7, 15.8, 15.9 дахь заалтуудад нөлөөлөхгүйгээр

энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс Хүчин төгөлдөр болох өдөр хүртэл

хугацаанд Монгол Улсын аливаа хууль тогтоомж, дүрэм журамд

өөрчлөлт орсон нь Хөрөнгө оруулагчийн үзэж байгаагаар Хөрөнгө

оруулагчид буюу Оюу толгой төсөлд аливаа хэлбэрээр сөргөөр нөлөөлөх

бол Хөрөнгө оруулагч Хүчин төгөлдөр болох хугацааг эхлүүлэхгүй байх

тухай Засгийн газарт мэдэгдэл өгч болно.

15.11. Энэхүү Гэрээний эхний 30 /гуч/ жилийн хугацаа дуусгавар болохоос 12оос доошгүй сарын өмнө Хөрөнгө оруулагч нь Засгийн газарт мэдэгдэл

/Гэрээг сунгах Мэдэгдэл/ өгсөнөөр энэхүү Гэрээг 20 /хорь/ жилийн хугацаа

/Гэрээг сунгах хугацаа/-гаар сунгах бөгөөд ийнхүү хугацаа сунгахын тулд

дараахь нөхцөлийг хангасан байна:

15.11.1. Хөрөнгө оруулагч

ажиллагаагаа улс,

амын эрүүл мэнд,

салбарын хамгийн

харуулсан;



нь Оюу толгой төслийг хэрэгжүүлэх үйл

орон нутгийн үр ашиг, байгаль орчин, хүн

хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хувьд

тэргүүний жишгийн дагуу явуулсан гэдгээ



15.11.2. Хөрөнгө оруулагч нь Гэрээг сунгах мэдэгдэл өгөхөөс өмнө Оюу

толгой төслийн хөрөнгө оруулалтад 9 тэрбум ам.доллараас

доошгүй /нэрлэсэн үнээр/ хөрөнгө зарцуулсан;

15.11.3. Хөрөнгө оруулагч татвар төлөх үүргээ бодитойгоор гүйцэтгэсэн;



41



15.11.4. энэхүү Гэрээний 3.10.2, 3.23, 7.3 болон хэрэв холбогдох бол

энэхүү Гэрээний 6.11-д заасан үүргийг бодитойгоор биелүүлсэн

бол;

15.12. Хөрөнгө оруулагч нь Гэрээний хугацаа сунгах тухай Мэдэгдлийг энэхүү

Гэрээний 15.11-т заасны дагуу гаргасан тохиолдолд Засгийн газар уг

хугацааг сунгана. Энэхүү Гэрээний хугацаа сунгахтай холбогдсон

маргаан гарвал Талууд 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэлэлцээний

журмаар шударгаар шийдвэрлэх ба энэ хугацаанд тохиролцоонд хүрч

чадаагүй бол энэхүү Гэрээний 14.2-т заасны дагуу арбитраар

шийдвэрлүүлэнэ. Хөрөнгө оруулагч нь хэлэлцээний болон арбитрын

ажиллагааны хугацаанд Үндсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах

бөгөөд энэхүү хугацаанд Гэрээ хүчин төгөлдөр байна.

15.13. Энэхүү Гэрээний Хавсралт нь уг Гэрээний салшгүй хэсэг байна.

15.14. Энэхүү Гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам болон Монгол

Улсын олон улсын гэрээний дагуу зохицуулж тайлбарлана.

15.15. Энэхүү Гэрээг байгуулснаар Засгийн газар болон Хөрөнгө оруулагчийн

хооронд өмнө нь байгуулсан энэ Гэрээгээр зохицуулагдсан асуудлуудтай

холбогдолтой бусад бүх гэрээ, ойлголцлыг хүчингүй болсонд тооцно.

15.16. Энэхүү Гэрээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйл болон

Улсын Их Хурлын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар

тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ

болно.

15.17. Энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс хойш Оюу толгой төсөл болон энэхүү

Гэрээтэй холбоотойгоор хэрэгжүүлэх шаардлагатай Монгол Улсын хууль

тогтоомж, дүрэм журамд орсон өөрчлөлт /үүнд аливаа шинэ хууль

тогтоомж, дүрэм журам батлах орно/, эсхүл аливаа өөр, энэхүү Гэрээний

2.24.2-т зааснаас бусад, шаардлага нь Хөрөнгө оруулагчийг ялгаварлан

гадуурхсан /энэхүү Гэрээний 2.3-т заасан ялгаварлан гадуурхахгүй байх

зарчмыг харгалзан үзэж/ бол тухайн өөрчлөлт, шаардлагыг энэхүү

Гэрээтэй холбоотойгоор эсхүл Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй

холбоотойгоор хэрэглэхгүй гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрөв.

15.18. Хөрөнгө оруулагч Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлд

заасан Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах тухай хүсэлтийг уг хуулийн

30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу гаргасан болно.

15.19. Энэхүү Гэрээний хугацаа дуусах, эсхүл хугацаанаас өмнө дуусгавар

болгох нь ийнхүү Гэрээний хугацаа дуусах, эсхүл хугацаанаас нь өмнө

дуусгавар болгох өдрийг хүртэл Талуудын хооронд үүссэн бөгөөд

биелэгдээгүй үлдсэн мөнгөн төлбөрийн эрх, үүрэг, ашигт малтмалын

ашиглалтын болон бусад зөвшөөрлийг Хөрөнгө оруулагч үргэлжлүүлэн

эзэмших, ашиглах эрх, түүнчлэн Засгийн газар болон Хөрөнгө

оруулагчийн хооронд байгуулсан бусад гэрээнд нөлөөлөхгүй.



42



15.20. Хөрөнгө оруулагч болон түүний Хамааралтай этгээд /аль холбогдох/ нь

авилгатай тэмцэх талаархи өөрийн үүсгэн байгуулагдсан улсын болон

Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх бөгөөд Монгол Улсад

явуулах үйл ажиллагаагаа эдгээр хуулийн хүрээнд явуулна.

15.21. Энэхүү Гэрээ нь нийтэд нээлттэй байна.

15.22. Хөрөнгө оруулагч нь “Олборлох салбарын ил тод байдлын санаачлага”тай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, бодлогын баримт бичгийг

даган биелүүлж, зохих мэдээллийг олон нийтэд нээлттэй байлган энэ

талаар олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй санаачлагуудтай үйл

ажиллагаагаа уялдуулна.

15.23. Хэрэв шинээр батлагдсан хууль тогтоомж нь аль нэг Талын эрх, хууль

ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхээр байвал энэхүү Гэрээний

нөхцөлүүд хүчин төгөлдөр байж, тэдгээрийг Талууд дагаж мөрдөнө.

Үүний үндсэн дээр Талууд Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр

зүйлийн 29.1-д заасныг үндэслэн доорх нөхцөлүүдийг зөвшөөрч байна.

15.23.1 Татварын тогтвортой орчинг хангахын тулд энэхүү Гэрээнд

заасан тогтворжуулсан татвартай холбоотой хууль тогтоомж,

дүрэм журам, олон улсын гэрээ, эрх зүйн бусад баримт бичигт

энэхүү Гэрээ байгуулсан өдөр Монгол Улсад хүчин төгөлдөр

үйлчилж байсан тухайн хууль тогтоомж, дүрэм журам, олон

улсын гэрээ, эрх зүйн бусад баримт бичгийг ойлгоно.

15.23.2 Үйл ажиллагааны тогтвортой орчинг хангахын тулд энэхүү

Гэрээнд заасан татвартай холбоогүй хууль тогтоомж, дүрэм

журам, олон улсын гэрээ, эрх зүйн бусад баримт бичгийн

тодорхой заалтуудад энэхүү Гэрээ байгуулсан өдөр хүчин

төгөлдөр үйлчилж байсан тухайн заалтуудыг ойлгоно.

15.24. Энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс хойш Монгол Улсад шинээр батлагдсан

аливаа хууль тогтоомж, дүрэм журам, эсхүл Монгол Улсын олон улсын

гэрээ нь Хөрөнгө оруулагчид энэхүү Гэрээнд эсхүл түүнийг байгуулсан

өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид зааснаас илүү

таатай нөхцөл олгохоор байвал Хөрөнгө оруулагч нь энэхүү нөхцөлийг

эдлэх хүсэлтээ Засгийн газарт бичгээр ирүүлнэ. Энэ тохиолдолд Ашигт

малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу:

15.24.1. энэхүү Гэрээний 15.24.2-д заасныг хөндөхгүйгээр дээр дурдсан,

шинээр батлагдсан хууль тогтоомж, дүрэм журам, эсхүл олон

улсын гэрээ нь хүчин төгөлдөр болсон өдрөөсөө эхлэн Хөрөнгө

оруулагчид үйлчилнэ;

15.24.2. Энэхүү Гэрээний 15.24.1-т заасан хууль тогтоомж, дүрэм журам,

эсхүл олон улсын гэрээнд хожим нь өөрчлөлт орж, урьд олгосон

таатай нөхцөлийг Хөрөнгө оруулагч эдлэх боломжгүй болсон

бол тухайн өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн

энэхүү Гэрээний 15.24-т заасан мэдэгдлийг Засгийн газарт

43



хүргүүлснээс өмнөх үеийн таатай нөхцөлийг Хөрөнгө оруулагч

эдэлнэ;

15.25. Иргэний хуулийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсэг энэхүү Гэрээнд үйлчилнэ.

15.26. Энэхүү Гэрээний 10.2, 15.7, 15.8, 15.9, 15.10, 15.14, 15.24, 15.25, 15.26,

15.27, 15.28, 15.31, 15,32, 15.33, 15.34 дэх заалт болон 14, 16 дугаар

бүлэг нь энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

15.27. Энэхүү Гэрээг байгуулсан өдөр гэрээний Талууд уг гэрээг байгуулах,

түүний дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрх, хууль ёсны

итгэмжлэлтэй болохоо харилцан баталгаажуулав.

15.28. Энэхүү Гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг Гэрээ нь

2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Улсын Их Хурлын 57 дугаар

тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов.

15.29. Хэрэв энэхүү Гэрээний аль нэг заалт ямар нэг шалтгаанаар хэрэгжих

боломжгүй болох нь тогтоогдсон бол тухайн заалтыг Гэрээнээс тусад нь

авч үзэх бөгөөд энэхүү Гэрээний үлдсэн хэсэг хүчин төгөлдөр хэвээр

байна.

15.30. Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү Гэрээнд

нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

15.31. Талууд энэхүү Гэрээг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх баримт бичгийг

үйлдэн эмхэтгэж, хүргүүлэх талаар хамтарч ажиллана.

15.32. Энэхүү Гэрээний дагуу аливаа мэдэгдэл, бусад харилцаа холбоог Талууд

бичгээр үйлдэх бөгөөд тухайн баримт бичгийг биечлэн, эсхүл шуудан,

факсаар илгээн, шуудангийн хураамж, илгээлтийн төлбөрийг урьдчилан

бүрэн төлсөн байдлаар доор дурдсан хаягаар /энэхүү Гэрээний 15.33-д

заасны дагуу мэдэгдсэн бусад хаяг/ хүргэгдсэнээр тухайн баримт бичгийг

зохих ёсоор хүлээлгэн өгсөн гэж тооцно:

Сангийн сайдад:

Сангийн яам

Засгийн газрын 2 дугаар байр А

Нэгдсэн Үндэстний гудамж-5/1

Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160

МОНГОЛ УЛС

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад:

Эрдэс баялаг, эрчим хүчний яам

Засгийн газрын 2 дугаар байр В

Нэгдсэн Үндэстний гудамж-5/1

Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160

44



МОНГОЛ УЛС

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад:

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Засгийн газрын 2 дугаар байр Б

Нэгдсэн Үндэстний гудамж-5/2

Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160

МОНГОЛ УЛС

Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-д:

Сөүл Бизнес Төв

1-р хороо, Баянзүрх дүүрэг

Залуучуудын Өргөн Чөлөө-26

Улаанбаатар-210349

МОНГОЛ УЛС

Хэнд: Ерөнхий захирал

Зөвхөн хувийг:

Айвенхоу Майнз Лимитед-д:

Дэлхийн Худалдааны Төв

654 байр

999 Канада Ордон

Ванкувер, Би Си

КАНАДА Ви 6 Си 3И1

Хэнд: Компанийн нарийн бичиг

Факс: 1 604 682 2060

Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед-д:

2 Ийст борн Террас

Лондон Ви2 6 Эл Жи

ИБУИНВУ

Хэнд: Компанийн нарийн бичиг

Факс: 44 20 7781 1800

15.33. Хэрэв энэхүү Гэрээний 15.32-т заасан аль нэг Талын хаяг нь өөрчлөгдвөл

тухайн тал бусад Талдаа шинэ хаягаа бичгээр аль болох шуурхай

мэдэгдэнэ. Аль нэг Тал нь энэхүү Гэрээний дагуу явуулсан мэдэгдлийг

хүлээж авахаас татгалзсан, эсхүл хүлээн авах боломжгүй байсан нь

бусад Талын эрхийг хязгаарлах, хохироох үндэслэл болохгүй.

15.34. Энэхүү Гэрээг монгол, англи хэлээр үйлдэж, эх бичвэрүүдийн хэл тус

бүрийн хувийг Талууд тус бүр нэгийг хадгална. Монгол, англи хэл дээрхи

эх бичвэрүүд нь адил хүчинтэй байх бөгөөд хоёр хэл дээрхи

бичвэрүүдийг тайлбарлах талаар эрх зүйн маргаан гарвал англи эх

бичвэрийг баримталж байхаар Талууд тохиролцов.

45



АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Энэхүү Гэрээнд дараахь нэр томъёог хэрэглэнэ.

16.1 “баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа” гэж

Баяжуулагчийн хүчин чадлыг дунджаар 70 /дал/ хувьд хүргэж ашигласан

3 /гурав/ сарын хугацааны төгсгөлийг;

16.2 “хамааралтай этгээд” гэж аливаа хуулийн этгээдийн хувьд аливаа бусад

хуулийн этгээдийн хяналтад байдаг буюу хянадаг, эсхүл уг хуулийн

этгээдтэй нэгдмэл хяналтад байдаг хуулийн этгээдийг хэлэхийн зэрэгцээ

Айвенхоу группын аливаа гишүүн нь Рио Тинто группын хамааралтай

этгээд, нөгөө талаар Рио Тинто группын аливаа гишүүн нь Айвенхоу

группын хамааралтай этгээд гэж тооцогдож байгаа тохиолдлыг;

16.3 “Гэрээ” гэж энэхүү Гэрээ, түүний Хавсралтыг;

16.4 “хуанлийн сар” гэж хуанлийн 12 сарын аль нэг сарыг;

16.5 “хуанлийн улирал” гэж Хуанлийн нэг улирал буюу (i) 1, 2, 3 дугаар сарууд,

(ii) 4, 5, 6 дугаар сарууд, (iii) 7, 8, 9 дүгээр сарууд, эсхүл (iv) 10, 11, 12

дугаар саруудыг;

16.6 “хуанлийн жил” гэж 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний

өдрийг дуустал;

16.7 “үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдөр” гэж барилгын ажлын тухайн

үе шатанд баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт хүчин чадлын 70 /дал/

хувийг ашиглан 30 /гуч/ өдрийн турш тасралтгүй бүтээгдэхүүн гаргаж,

Оюу толгой төслөөс хэрэглэгч нарт тогтмол тээвэрлэн хүргэж эхэлсэн

сарын дараагийн сарын эхний өдрийг хэлнэ. Энэ нь баяжуулах

үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах хугацаанаас өмнө тохиож болох

бөгөөд энэ тухай Хөрөнгө оруулагч Засгийн газарт мэдэгдсэн байна;

16.8 “гүйцэтгэлийн өдөр” гэж Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхойлсон

утгатай ижил байгааг;

16.9 “баяжуулах үйлдвэр” гэж энэхүү Гэрээний 3.6-д заасан Техник, эдийн

засгийн үндэслэлд дурдсан баяжуулагчийг Оюу толгой төслийн үйл

ажиллагааны хугацаанд үе шаттайгаар хүчин чадлыг нь өргөжүүлснээр

жилд ойролцоогоор 58 сая тонн боловсруулах боломжтой үйлдвэрийг;

16.10 “барилгын ажил гүйцэтгэх хугацаа” гэж Гэрээ хүчин төгөлдөр болсон

өдрөөс эхлэн дараахь тохиолдлын аль түрүүлж болох хүртэл хугацааг:

16.10.1 хүчин төгөлдөр болох өдрөөс хойш 7 /долоо/ жилийн дараа;



46



16.10.2 Баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх.

16.11 “гэрээт талбай” гэж :

16.11.1 Хавсралтад үзүүлж тодорхойлсон ашиглалтын 6709A, 6708A

болон 6710A тоот тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг;

16.11.2 Энэхүү Гэрээний 15.5-д заасны дагуу гэрээнд хамааруулсан

Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд хамаарах бусад нэмэлт талбай болон

бусад эдэлбэрийг;

16.12 “гэрээт гүйцэтгэгч” гэж Үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор аливаа

үйл ажиллагаа эрхлэн явуулах, ханган нийлүүлэлт хийх, эсхүл үйлчилгээ

үзүүлэх талаар Хөрөнгө оруулагч /эсхүл түүний хамааралтай этгээд/-тай

гэрээ байгуулсан аливаа компани, хувь хүнийг;

16.13 “хяналт” гэж хуулийн этгээдийн хувьд, тухайн хуулийн этгээдийн Хувь

нийлүүлэгчдийн хурал дээр тоологдож болох саналын олонхийг шууд

буюу шууд бусаар эдлэх эрхтэй, эсхүл тухайн хуулийн этгээдийн

захирлуудын олонхийг шууд буюу шууд бусаар сонгох, эсхүл томилох

эрхтэй байхыг;

16.14 “Үндсэн үйл ажиллагаа” гэж энэхүү Гэрээний 1.5-д тодорхойлсон үйл

ажиллагааг;

16.15 “Зөвлөл” гэж энэхүү Гэрээний 4.1- д тодорхойлсон зөвлөлийг;

16.16 “хүчин төгөлдөр болох өдөр” гэж энэхүү Гэрээний 15.7-д тодорхойлсон

өдрийг;

16.17 “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж энэхүү Гэрээний 6.1-д

заасан үнэлгээг;

16.18 “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” гэж Гэрээний 6.4-т заасан

төлөвлөгөөг;

16.19 “хувь нийлүүлэгчийн одоогийн зээл” гэж Хувь нийлүүлэгчдийн гэрээнд

тодорхойлсон зээлийг ойлгох бөгөөд зээлийн дүнг энэхүү Гэрээ хүчин

төгөлдөр болох өдрөөр Хөрөнгө оруулагч, Айвенхоу групп болон Рио

Тинто групп ойролцоогоор 1 тэрбум ам.доллар /энэ зээлийн дүнг энэхүү

Гэрээний 15.7.5-д заасны дагуу тодорхойлно/ гэж тооцсон. Хувь

нийлүүлэгчдийн гэрээний 14.1 (d)(ii) дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор

энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс өмнө Оюу толгой төсөлтэй

холбоогүйгээр гаргасан аливаа ажлын зардал, Оюу толгой төсөлтэй

холбогдуулан гаргасан аливаа хайгуулын ажлын зардлын дүнг Хувь

нийлүүлэгчдийн одоогийн зээлд оруулж тооцохгүй бөгөөд хайгуулын

ажлын тухайн зардлын хэмжээг харилцан тохиролцож тогтоох, эсхүл

энэхүү Гэрээний 15.7.5-д заасны дагуу аудитаар тодорхойлуулна.

Нягтлан бодох бүртгэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын

дагуу хөрөнгөд оруулж тооцох зардал, тухайлбал өрөмдлөгийн ажил,

47



уурхайн босоо амны барилгын болон уурхайн бүтээн байгуулалтын

ажилд гаргасан зардлыг дээр дурдсан хайгуулын ажлын зардалд оруулж

тооцохгүй гэж Талууд тохиролцов.

16.20 “өргөтгөл хийх хугацаа” гэж Оюу толгой төслийг өргөжүүлэхэд Хөрөнгө

оруулагчаас ихээхэн хэмжээний хөрөнгийн зардал гаргах үүрэг хүлээсэн

хугацааг;

16.21 “техник, эдийн засгийн үндэслэл” гэж Монгол Улсын холбогдох хууль

тогтоомж, дүрэм журам, эсхүл түүнтэй тэнцэхүйц олон улсад хүлээн

зөвшөөрөгдсөн шаардлагуудын дагуу бэлтгэсэн, ашигт малтмалын

нөөцийг Гэрээт талбайгаас олборлох Техник, эдийн засгийн үндэслэлийг

тухай бүр шинэчилсэн хувилбарын хамтаар;

16.22 “давагдашгүй хүчин зүйл” гэж газар хөдлөлт, хүчтэй салхи, түймэр, аянга,

үер, ган зэрэг байгалийн гамшиг, цацраг идэвхт бодисын хордуулалт,

олон улсын шинжтэй хилийн боомт хаагдах /аль нэг талдаа/,

хөдөлмөрийн маргаанаас үүдсэн өргөн хэмжээний эмх замбараагүй

байдал, тахал, дайн, дайн бүхий байдал, хорио цээр зэрэг нийгмийн

онцгой байдал зэрэг энэхүү Гэрээний аль нэг талын хяналтаас давсан

үйлдлийг;

16.23 “гадаадын хөрөнгө оруулалт” гэж Гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр

үйлчилж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд

тодорхойлсонтой адил утгатай гадаадын хөрөнгө оруулалтыг;

16.24 “Засгийн газар” гэж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар

зүйлийн 3.1-д заасныг;

16.25 “Хөрөнгө оруулагч” гэж Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар хүсэлт

гаргасан Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, улсын бүртгэлийн 2657457

дугаар бүхий, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 00-218

дугаар бүхий гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглалтын 6708А, 6709А

болон 6710А тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч Айвенхоу Майнз

Монголиа Инк XXK-г болон түүний эрх үүргийг шилжүүлэн авсан

этгээдийг;

16.26 “хөрөнгө оруулагчийн дэд бүтэц болон үйлчилгээ” гэж Хөрөнгө оруулагч,

түүний хамааралтай этгээдүүд, тэдгээрийн гэрээт гүйцэтгэгч болон

туслан гүйцэтгэгч нар, эсхүл тэдгээрийн нэрийн өмнөөс Оюу толгой

төсөлтэй холбоотойгоор санхүүжүүлсэн, эсхүл барьж байгуулсан аливаа

дэд бүтэц болон үйлчилгээг;

16.27



“Айвенхоу групп” гэж Айвенхоу

хамааралтай аливаа этгээдийг;



Майнз



Лимитед



болон



түүний



16.28 “Айвенхоу Майнз Лимитед” гэж энэ нэрээр Юкон мужийн хуулийн дагуу

үүсгэн байгуулагдсан, Канадын Юкон мужийн Вайтхорс, Блак гудамжны

300-204 тоот, Y1A 2M9 хаягийн бүртгэлтэй Айвенхоу Майнз Лимитед

корпорацийг;

48



16.29 “менежментийн үйлчилгээний төлбөр” гэж Хувь нийлүүлэгчдийн гэрээний

6.3-д заасны дагуу хийх ажил үйлчилгээний төлбөрийг;

16.30 “Ашигт малтмалын тухай хууль” гэж Ашигт малтмалын тухай Монгол

Улсын хууль болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан, эсхүл оронд нь

баталсан Монгол Улсын аливаа хуулийг;

16.31 “ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд” гэж Ашигт малтмалын

тухай Монгол Улсын хуулийн дагуу олгогдсон 6709A, 6708A болон 6710A

ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, энэхүү Гэрээний 15.7.8–

д заасан ашиглалтын тусгай зөвшөөрлүүд болон энэхүү Гэрээний 15.5-д

заасны дагуу хамруулсан бусад эдэлбэр газрыг /үүнд тэдгээрийн

шинэчлэх, сунгалт хийх болон орлуулах, эсхүл сольсон аливаа хэлбэр

орно/;

16.32 “үл тогтворжуулсан татварууд” гэж энэхүү Гэрээний 2.1-т заасан

татваруудыг;

16.33 “мэдэгдэл” гэж энэхүү Гэрээний 10.7-д тодорхойлсон мэдэгдлийг;

16.34 “Оюу толгой төсөл” гэж Гэрээт талбайд болон түүнтэй холбогдуулан

хэрэгжүүлж буй Үндсэн үйл ажиллагаа болон бусад бүх туслах үйл

ажиллагаанаас бүрдэх Оюу толгой төслийг ;

16.35 “Оюу толгой төслийн ажиллах хүч” гэж Хөрөнгө оруулагч, түүний гэрээт

гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчид буюу тэдний нэрийн өмнөөс Монгол Улсад

Оюу толгой төсөлтэй холбоотойгоор аливаа ажил, үйлчилгээ

гүйцэтгүүлэхээр ажилтнаар, гүйцэтгэгчээр буюу бусад хэлбэрээр авч

ажиллуулж буй нийт хувь хүмүүсийг;

16.36 “Оюу толгой төслийн сургалтын стратеги болон төлөвлөгөө” гэж энэхүү

Гэрээний 8.12-д тодорхойлсон төлөвлөгөөг;

16.37 “талууд” гэж энэхүү Гэрээний талууд болох Засгийн газар, Хөрөнгө

оруулагч болон тэдгээрийн зөвшөөрөгдсөн залгамжлагч болон

томилогдсон этгээдийг хэлэх бөгөөд Тал нь мөн өмнөхтэй адил утгыг

илэрхийлснийг;

16.38 “зөвшөөрөл” гэж энэхүү Гэрээний 1.2-д тодорхойлсон зөвшөөрлийг;

16.39 “хувьцаа борлуулах гэрээ” гэж Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинто

Интернэшнл Холдингс Лимитед компанийн хооронд 2006 оны 10 дугаар

сарын 18-ны өдөр байгуулсан хувьцаа борлуулах гэрээг нэмэлт

өөрчлөлтийн хамтаар;

16.40 “бүтээгдэхүүн” гэж судалгаа шинжилгээ, туршилтын зориулалтаар

ашигласан, олборлолт, боловсруулалт, эсхүл тээвэрлэлтийн явцад

гарсан бүх хаягдал, хорогдлыг суутган тооцсоны дараахь Үндсэн үйл

ажиллагааны үр дүнд гарган авсан:

49



16.40.1 хүдэр, эрдэс, баяжмал, дахин баяжуулсан болон цэвэршүүлсэн

бүтээгдэхүүнд агуулагдах бүх зэс, алт, мөнгө, молибден,

16.40.2 зэс, алтны хүдэржилтэнд аливаа хэлбэрээр агуулагдах аливаа

метал, эрдсийг;

16.41 “Оюуны өмчийн эрхийн хамгаалалттай технологи” гэж зэс хайлуулах

явцад хүхрийн хийг ялгах флаш хайлуулах технологи болон хүхэр,

төмрийн хаягдлыг зайлуулахад хэрэглэдэг хувиргах технологийг;

16.42 “нийтийн зориулалттай дэд бүтэц болон үйлчилгээ” гэж энэхүү Гэрээний

7.13-д тодорхойлсон дэд бүтэц болон үйлчилгээг;

16.43 “Рио Тинто” гэж Английн болон Уэльсийн хуулийн дагуу үүсгэн

байгуулагдсан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын

Лондон, Ийстборн Тэррас 2 тоот, W2 6LG хаягаар бүртгэлтэй Рио Тинто

Интернэшнл Холдингс Лимитед компанийг;

16.44 Рио Тинто Групп гэж Рио Тинто Пи Эл Си болон Рио Тинто Лимитед

болон тэдгээрийн аль нэгний буюу аль алины Хамааралтай этгээдүүдийг

16.45 “Рио Тинто Лимитед” гэж энэ нэрээр Австрали Улсын хуулийн дагуу

үүсгэн байгуулагдсан компанийг;

16.46 “Рио Тинто PLC” гэж энэ нэрээр Английн болон Уэльсийн хуулийн үүсгэн

дагуу байгуулагдсан компанийг;

16.47 “Төрийн өмчит компани” гэж Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхойлсон

компанийг;

16.48 “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” гэж Засгийн газрын нэрийн өмнөөс төрийн

өмчит Эрдэнэс МГЛ ХХК, Хөрөнгө оруулагч, Британийн Виржинийн

арлуудын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Айвенхоу Оюу Толгой

/БиВиАй/ Лимитед, Нидерланд Улсын хуулийн дагуу үүсгэн

байгуулагдсан Оюу Толгой Нидерландс Би.Ви. нарын хооронд энэхүү

Гэрээг байгуулсан өдөр, эсхүл байгуулах үед байгуулсан Оюу Толгой

төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг;

16.49



“хайлуулах

үйлдвэрийг;



үйлдвэр”



гэж



энэхүү



Гэрээний



3.19-д



тодорхойлсон



16.50 “тогтворжуулсан” гэж татварын хувь хэмжээ, түүнийг ногдуулах үндэслэл

нь шинээр баталсан, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль тогтоомж,

дүрэм журмын дагуу буураагүйгээс бусад тохиолдолд энэхүү Гэрээг

байгуулсан өдрөөс эхлэн энэхүү Гэрээ үйлчлэх хугацаанд тогтвортой

байхыг;

16.51 “тогтворжуулсан татвар” гэж энэхүү Гэрээний 2.1-д тодорхойлсон

татварыг;

50



16.52 “Төр” гэж Монгол Улсыг;

16.53 “нөөцийн тайлан” гэж Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм

журмын шаардлагуудыг хангасан, нөөцийн багцаа тооцооны тайланг;

16.54 “ажлын байнгын хороо” гэж энэхүү Гэрээний 15.7.7-д тодорхойлсон

хороог;

16.55 “туслан гүйцэтгэгч” гэж Үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор аливаа

үйл ажиллагаа эрхлэн явуулах, ханган нийлүүлэлт хийх, эсхүл үйлчилгээ

үзүүлэх талаар Гэрээт гүйцэтгэгч /эсхүл түүний хамааралтай этгээд/-тэй

гэрээ байгуулсан аливаа компани, хувь хүнийг;

16.56 “татварууд” гэж Татварын ерөнхий хуулийн 5.1-д заасан бүх албан татвар,

хураамж, төлбөрийг хэлэх бөгөөд Татвар нь мөн өмнөхтэй адил утгыг

илэрхийлснийг;

16.57 “толгой компани” гэж Айвенхоу Майнз Лимитед, эсхүл Рио Тинто PLC;

16.58 “НҮБОУХЭЗК-ийн Дүрэм” гэж энэхүү Гэрээний 14.2-д заасан дүрмийг;

16.59 “ам.доллар ба $” гэж Америкийн Нэгдсэн Улсын хууль ёсны мөнгөн

тэмдэгтийг;

16.60 “усны зөвшөөрөл” гэж Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдын 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 22 тоот тушаалаар

баталсан “Усны нөөцийн зөвшөөрөл (870 л/с)”-ийг;

16.61 “Ажлын өдөр” гэж Монгол Улсын Улаанбаатар хотод банкны үндсэн үйл

ажиллагаа явуулахаар банкууд нээлттэй байдаг Бямба, Ням гарагаас

бусад өдрийг;

16.62 “Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг хүчингүй болгох тухай хууль”

гэж 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан

Зарим барааны үнийн өсөлтөд ногдуулах албан татварын тухай хуулийг

хүчингүй болсонд тооцох тухай хуулийг;

Энэхүү Гэрээнд гарчгийг Гэрээг хэрэглэхэд дөхөм болгох үүднээс өгсөн бөгөөд

энэхүү Гэрээний агуулгыг тайлбарлахад нөлөөлөхгүй. Энэхүү Гэрээний агуулга

өөрөөр ойлгогдохоор тусгаагүй бол дараахь дүрмийг баримтална:

I.



Нэг тоогоор олон тоог төлөөлүүлж болох ба олон тоогоор нэг тоог

төлөөлүүлэн хэрэглэж болно.



51



II.



Энэхүү Гэрээ, эсхүл бусад хэлэлцээр, баримт бичигт оролцогч аль нэг

Талыг иш татвал энэ нь тухайн Талаас өвлөн авсан, эсхүл эрхийг

шилжүүлэн авахаар зөвшөөрөгдсөн, эсхүл орлох эрхтэй Талд нэгэн

адил хамаарна.



III.



тухайлбал, түүний дотор, жишээ нь, оруулан зэрэг хэллэгийн дараа

орсон аливаа үгс нь бусад хамарч болох зүйлсийг хязгаарлахгүй.



IV.



Аль нэг тал нь энэхүү Гэрээ, эсхүл түүний аль нэг хэсгийг санал

болгосон хэмээх цор ганц үндэслэлээр тухайн талын эсрэг энэхүү

Гэрээний аль ч хэсгийг тайлбарлахгүй.



Дээрхийг нотлон энэхүү Гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хотноо үйлдэв.



Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж

Сангийн сайд:

С. Баярцогт……………………………



Гарын үсэг



Огноо:

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд:

Д. Зоригт……………………………



Гарын үсэг



Огноо:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд:

Л. Гансүх……………………………



Гарын үсэг



Огноо:

Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-ийг төлөөлж:

Кийт Маршал………………………



Гарын үсэг



Ерөнхий захирал

Огноо:



52



Айвенхоу Майнз Лимитед компанийг төлөөлж:

Питер Мередит……………………………



Гарын үсэг



ТУЗ-ын дэд дарга

Огноо:

Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанийг төлөөлж:

Брет Клейтон……………………………



Гарын үсэг



Зэс, очир эрдэнийн группын ерөнхий захирал

Огноо:



53



ХАВСРАЛТ

Гэрээт талбай (Гэрээ байгуулагдах үеийн байдлаарх)



54