Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 

                            АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

                                                                     ГЭРЭЭ








2013 оны 11 дугаар                         дугаар АӨҮА-2013/37/142                                Улаанбаатар


сарын 20-ны өдөр                                                                                                                  хот




                                                         Ерөнхий зүйл








Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт


Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-008317 тоот хайтуулын тусгай


зөвшөөрлийг эзэмшигч Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй, аж ахуйн нэгжийн


9019045131 тоот гэрчилгээ, 5498597 регистрийн дутаартай “Жюдекуане” ХХК (цаашид


Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04


дүгээр сарын 19-ний өдрийн 078 тоот тушаалаар батлагдсан Ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын


нутагт орших Сангийн далайн зэсийн ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед


хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх хариуцлагыг


харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.




                                                              Нэг. Гэрээний нөхцөл, хугацаа

 1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөерөл эзэмшигч дараахь ажлыг


хийж гүйцэтгэнэ. Үүнд:


a. Ордыг ашиглах зураг төсөл боловсруулах;


b. Ордын нөөцөд тулгуурлан ТЭЗҮ боловсруулах;


c. Уурхай барьж байгуулах;


2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны дотор


хийх.


3. Ордын технологийн туршилтын хугацаа 2 жил байна.


4. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 3 жил байна.


5. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Сангийн далайн зэсийн ордын


ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар


болгоно.


                     Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг


1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын


төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник. эдийн засгийн үндэслэл боловсруулахаас





өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан


байна. 
 

2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд


ашиглалтын уед хийж гүйцэтгэх дараах ажлын зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


a. Газар эзэмших зөвшөөрөл, гэрээ;


b. Усны гэрээ;


c. Уурхайн шав тэмдэг тавих; 
 

3. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411


дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай


зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,


хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар


сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод


хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин


төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ. 
 

4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,


үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ. 
 

5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно. 
 

6. Орд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.


7. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд


тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна. 
 

8. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед хайгуул, судалгааны ажил хийгээгүй талбайг


Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу буцааж өгөх.





9. Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.


                       Гуравдугаар зуйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг





1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай


хүсэлтийг бичгээр хүргүүлнэ. 
 

2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


саналыг авсан байна. 
 

3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.


5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг


бичгээр авсан байна.



 
                                Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл. 
 

1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан


өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр


(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт


үйлдэнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд


гарах үр дагаврыг бүрэн хариуцна.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй


тохиолдолд ашигт малтмалын XV-008317 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад


шилжүүлэхийг хориглоно.


5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал


хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын


бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.





6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч


шийдэх бөгөөд эс пшйдэлд хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.








                                                        ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 

Ашигт малтмалын газрыг төлөөлж:                                   Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж:
Уул уурхайн  хэлтсийн                                                          "Жюдекуане" ХХК-ийн ерөнхий захирал
дарга                                  С.Баттулга                                                                                       Ван Вей                                                                  


























 
                              АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 
                                        ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ








2014 оны 11 дугээр сарын 27-ны өдөр                                                   Улаанбаатар хот








Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж


мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл


хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,


нөгөө талаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Сангийн далайн


зэсийн ордын XV-008317 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшигч “Жюдекуане”


ХХК-тай байгуулсан №АӨҮАГ-2013/37/142 тоот гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулав.


Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2013/37/142) тоот


гэрээний салшгүй хэсэг байна. 
 

1. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Сангийн далайн зэсийн ордын


талбайн ашигт малтмалын хайгуулын XV-008317 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн


хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болно. 
 

2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж


байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна. 
 

3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн


2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана. 
 

4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг


2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн


хавсралтанд шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.




Ашигт малтмалын газрыг төлөөлж:                                   Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж:
Уул уурхайн  хэлтсийн дарга                                              "Жюдекуане" ХХК-ийн  захирал                                                       С.Баттулга                                                                                       Ван Вей  




 
 Ашигт малтмал газрын тосны газар                                                         Тусгай зөвшөөрлийн Кадастрын хэлтэс                                                                                       дэлгэрэнгүй мэдээлэл

                                                                                                                     ТЗ-ийн дугаар: ХВ-008317





Хайгуулын тусгай зөвшөөрөл:





Эзэмшигч:                        Жюдекуане                       Олгосон огноо:                            2004.09.07


Талбайн нэр:                   Цагаан чулуут                   Дуусах огноо:                              2015.10.21


Талбайн хэмжээ:             8181.51 Га                        Барьцаалсан байдал:                        ...

Байршил:                       Баянхонгор (Баян-Өндөр) Шүүхэд хэлэлцэгдэж буй                   ...
                                                                                    эсэх: 
Ашигт малтмал:                                                         Планшетийн дугаар:               L-47-125, L-47-126





Өргөдлүүд:





Код                         Төрөл                                     Бүртгэсэн           Одоогийн байдал


огноо


XV-008317-000-CI [Cl] Цэгцлэгдсэн ӨГӨГДӨЛ 2010.02.09           47-Албадан хийсэн хөдөлгөөнийг


эцэслэх 
 

XV-008317-001-NE [NE] Шинэ хайгуулын тусгай зөвшөөрөл 2004.08.16 19-Батлагдсан өргөдлийг эцэсл





XV-008317-002-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2005.09.01 19-Батлагдсан өргөдлийг эцэсл


XV-008317-003-TF [TF] Бүхэлд нь шилжүүлэх (Өмнөх 2005.11.14 19-Батлагдсан өргөдлийг эцэсл





эзэмшигч: Д.Батболд)


XV-008317-004-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2006.09.11 19-Батлагдсан өргөдлийг эцэсл





XV-008317-005-ЕЕ [EE] Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах 2007.08.10 19-Батлагдсан өргөдпийг эцэсл





XV-008317-006-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2007.07.25 19-Батлагдсан өргөдлийг эцэсл


XV-008317-007-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2008.06.26 19-Батлагдсан өргөдлийг эцэсл





XV-008317-008-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2009.07.24 19-Батлагдсан өргөдпийг эцэсл





XV-008317-009-EE [EE] Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах 2010.07.28 19-Батлагдсан өргөдпийг эцэсл





XV-008317-010-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2010.08.11 19-Батлагдсан өргөдлийг эцэсл





г XV-008317-011-TF [TF] Бүхэлд нь шилжүүлэх (Өмнөх 2011.08.18 19-Батлагдсан өргөдлийг эцэсл


эзэмшигч: Деронгмонголиа)


XV-008317-012-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2011.08.22 19-Батлагдсан өргөдлийг эцэсл





XV-008317-013-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2012.07.18 19-Батлагдсан өргөдлийг эцэсл





XV-008317-014-NM [NM] Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл 2013.10.24 29-Татгалзсан өргөдлийг эцэсл





XV-008317-015-AP [AP] Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа 2013.11.20 19-Батлагдсан өргөдлийг эцэсл





XV-008317-016-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2014.01.06 19-Батлагдсан өргөдлийг эцэсл





XV-008317-017-SPR [SPR] Хэсэгчлэн буцааснаас үүдэж 2014.03.10 19-Батлагдсан өргөдлийг эцэсл





Хэвлэсэн огноо: 2016.10.04 14:45


 Ашигт малтмал газрын тосны газар                                                       Тусгай зөвшөөрлийн


Кадастрын хэлтэс                                                                                      дэлгэрэнгүй мэдээлэл

                                                                                                                    ТЗ-ийн дугаар: ХВ-008317




                               багасах





XV-008317-018-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2014.09.15 19-Батлагдсан өргөдлийг эцэсл





XV-008317-019-АР [AP] Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа 2014.12.03 19-Батлагдсан өргөдлийг эцэсл





XV-008317-020-FE [FE] Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 2015.09.09 11-Тусгай зөвшөөрлийн төлбөр





XV-008317-021-RN [RN] Хуулийн 56.1.1-2, 56.1.4-5 дагуу 2015.10.21 47-Албадан хийсэн                                                                                                                                   хөдөлгөөнийг цуцлах эцэслэх





Эзэмшигчийн буртгэл:





Нэр: Жюдекуане


Аж ахуйн нэгжийн төрөл: хамтарсан компани               Утас: 70122860


Бүртгэлийн дугаар: 5498597                                           Гар утас: 88698502, 99021388


Улсын бүртгэлийн 9019045131                                       Факс: 70122860


дугаар #:


Улс: Монгол, Хятад                                                         Е-мэйл: wwei103@126.com





Захирлын овог, нэр Wang Wei Wang Wei





Эзэмшигчийн хаяг:





Гудамж: 2-р хороолол Богд-Ар 1-34 тоот Шуудангийн хайрцаг:


Хот: Улаанбаатар ZIP код:


Аймаг/ Хот: Улаанбаатар





Сум/ Дүүрэг: Баянгол


Баг/Хороо: 1-рхороо





ТЗ-ийн солбицол:





Олон Уртраг Өргөрөг


өнцөгт  град мин сек град мин сек


Ех1 1 98 29 41.56 44 27 1.44


Ех1 2 98 29 41.56 44 26 34.2


Ех1 3 98 30 0.36 44 26 34.2


Ех1 4 98 30 0.36 44 23 1.43


Ех1 5 98 20 0.33 44 23 1.43


Ех1 6 98 20 0.33 44 24 16.69


Ех1 7 98 22 23.59 44 24 16.69


Ех1 8 98 22 23.59 44 27 1.43 

 

Хэвлэсэн огноо: 2016.10.04 14:45



 
                                         АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ

                                                         ДУУСГАВАР БОЛСОН ТХАЙ АКТ №2016/20
















                                                                                                                2016.10.04


Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Сангийн далайн


зэсийн ордын XV-008317 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн


даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 888 тоот тушаалаар Ашигт


малтмалын тухай хуулийн 56.1.1 -2, 56.1.3-4 дэх заалтыг үндэслэн цуцалсан байгаа


тул Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журмын 6.1.3-д заасны


дагуу Ашигт малтмалын газар /одоогийн АМГТГ/ болон “Жюдекуане" ХХК нарын


харилцан тохиролцож байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн


№АӨҮА-2013/37/142 тоот ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг дуусгавар


болгов.


Жич: АМГ-ын Кадастрын хэлтсийн CMCS программаас XV-008317 тоот


хайгуулын тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээллийг хуулбарлан хавсаргав.

















УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ,


ТЕХНОЛОГИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫН


ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                          Д.ХАНГАЙ 




















































Боловсруулсан: УУҮТХ-ийн мэргэжилтэн Г.Оюунтуяа