Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ГАЗАР АШИГЛАХ ГЭРЭЭ

2015 оны 04 сарын 20 өдөр Улаанбаатар хот


Монгол улсын Газрын тухай хууль, АМХЭГ-ын даргын 2011 оны 2-р сарын 08-ны өдрийн MV-016775 тоот шийдвэрийг үндэслэн газар ашиглуулагчийг төлөөлж Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан тушаалтан Түвдэн овогтой Энхмаа газар ашиглагчийг төлөөлж Ихэр гурван цохио ХХК-ийн захирал ажилтай А овогтой Идэрболд нар газар ашиглах тухай энэхүү гэрээг доорхи нөхцөлөөр байгуулав.
 

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ


1.1 АМХЭГ-ын даргын 2011 оны 2-р сарын 8-ны өдрийн MV-016775 тоот шийдвэр энэхүү газар ашиглуулах гэрээ байгуулах үндэслэл болно.


1.2. Гэрээнд дараах зүйлийг заавал тусгана.


1) Газар ашиглуулах шийдвэрийн хуулбар


2) Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг харуулсан зураг схем.


3) Газар ашиглуулагчаас газар ашиглагчид уг газрыг хүлээлгэн өгсөн акт.


4) Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг Монгол Улсын Засгийн


газрын 2003 оны 28-р тогтоолоор баталсан журмын дагуу хийлгүүлж батаалгаажуулна.


Эдгээр нь энэхүү гэрээний салшгүй хэсэг бөгөөд түүнийг бүрдүүлж хийгээгүй тохиолдолд уг гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно.


ХОЁРДУГААР ЗҮЙЛ

2.1. Газар ашиглагчид олгосон газрын нийт хэмжээ 987200 m2


Үүнээс зориулалтаар ашиглах газрын хэмжээ:


Нэгжийн үнэ 20₮ Үйлдвэрлэлийн зориулалттай талбай 963200 m2 19264000₮ 

Нэгжийнүнэ 32₮ Олборлолт хийж буй талбай 24000 m2 768000₮

2.2. Газрын жилийн төлбөрийн хэмжээг 20032000 / хорин сая гучин хоёр мянга / төгрөг болно. Төлбөрийг төлөх хугацаа:


1- рулиралд 5008000 төг 3-р улиралд 5008000 төг


2- р улиралд 5008000 төг 4-р улиралд 5008000 төг


Төлбөрийг улирал бүрийн дунд сарын 25-ны дотор газар ашиглуулагчийн Улаанбаатар банкны 2611009722 7оот дансанд шилжүүлж байна.


2.3. Эрх бүхий . байгууллагь^н шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ шинэчлэгдэн


өөрчлөгдөх тохиолдолд гэрээний энэхүү заалтанд нэмэлт өөрчлөлт оруулна. Энэ шийдвэрийг

хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих хариуцлагыг газар ашиглагч хүлээнэ. 
 

ГУРАВДУГААР ЗҮЙЛ





Энэхүү гэрээний нөхцөлийг биелүүлэх зорилгоор:


Газар ашиглуулагчийн хүлээх эрх, үүрэг, хариуцлага


3.1. Газар ашиглагч газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг хянана.


3.2. Уг газрыг ашиглуулахын зэрэгцээ дараахь шаардлагатай арга хэмжээг газар


ашиглагчид авч хэрэгжүүлнэ.


1. Газрын хэмжээг өөрчлөх, өргөтгөл хийхийг хориглоно.


2. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно



хот нийтийн эд аж ахуйн, ногоон байгууламж, зам талбай, инженерийн шугам сүлжээ ..........арчлан хамгаалах, тохижуулах зэрэг ажлуудыг хийлгүүлж түүнд хяналт тавьж ажиллана.


3.3. Газрыг гэрээний нөхцөлийн дагуу ашиглаагүй, энэ талаар тавьсан шаардлагыг


биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж хохирлыг нөхөн төлөхийг шаардана.


3.4. Холбогдох хууль тогтоомжоор тогтоогдсон бусад эрх үүрэг хариуцлагыг хүлээнэ. 
 

ДӨРӨВДҮГЭЭРЗҮЙЛ


Энэхүү гэрээний нөхцөлийг биелүүлэх зорилгоор:


Газар ашиглагчийн хүлээх эрх, үүрэг, хариуцлага


4.1. Энэхүү гэрээний нөхцөлийн дагуу газрыг ашиглана.


4.2. Газрын төлбөрийг хугацаанд нь, үйл ажиллагааны үр дүн гарахыг хүлээлгүй төлнө.


4.3. Газрын төлбөрийг Хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй төлбөрийн дүнгээс бодож хоног тутам 0.3 хувийн хүү төлнө.


4.4. Газар ашйглагч нь уг газрыг эзэмшихтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга


хэмжээг хугацаанд нь биелүүлэхийн зэрэгцээ, хот нийтийн эд аж ахуйг арчлан хамгаалах, засаж тохижуулах үүрэгтэй.


4.5. Холбогдох хууль тоггоомжоор тогтоогдсон бусад эрх үүрэг хариуцлагыг хүлээнэ.
 

ТАВДУГААР ЗҮЙЛ


5.1. Газар ашиглах эрхийг захиргааны журмаар дуусгавар болгосон тохйолдолд уг газрыг эргүүлэн хүлээлгэн өгөх асуудлыг газар ашиглагч бүрэн хариуцна.


5.2. Газар ашиглагчийн өмчлөлд байгаа газраас салгаж болохгүй барилга. байгууламж эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэнэ.

5.3. Газар ашиглах эрх, гэрээний хугацаа дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж бусад эд хөрөнгийг хэрхэх тухай анх эрх олгосон шийдвэрт заасан бол энэ дагуу шийдвэрлэнэ.

 ЗУРГАДУГААР ЗҮЙЛ





6.1. Энэхүү гэрээг хоёр тал гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 1 / нэг / жилийн хугацаагаар


байгуулна. Талууд жил бүр гэрэзний биелэлтийг дүгнэж, харилцан тооцоо хийнэ. Гэрээний биелэлтийг дүгнэхдээ хоёр тал протокол үйлдэнэ.


Протокол нь энэхүү гэрээний нэгэн адил хуулийн хүчинтэй байх ба гэрээний салшгүй хэсэг байна.


6.2. Гэрээ байгуулагч талууд үндэслэлтэй гэж үзвэл уг гэрээг хэдийд ч дуусгавар болгох эрхтэй боловч нөгөө талдаа нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх ёстой.


6.3. Гэрээний аль ч тал нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тухай 14 хоногийн өмнө бичгээр тохиролцоно.





ДОЛДУГААР ЗҮЙЛ





7.1. Газар ашиглагч Монгол Улсын Газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг болон газар ашиглуулах энэхүү гэрээний нөхцөл болзлыг биелүүлээгүй, ноцтой зөрчсөн бол гэрээг цуцалж газар ашиглах эрхийг дуусгавар болгоно.


7.2. Энэхүү гэрээтэй холбогдсон маргааныг хэлэлцээрийн журмаа^ зохицуулна. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.


Газар ашиглах гэрээг монгол хэл дээр тус бүр 2 хувь үйлдэв. Хувь тус бүр нь нэгэн адил хүчинтэй байна.





Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас:





Газар ашиглуулагч: Улаанбаатар 46


Нийслэлийн өмчийн харилцааны газар


Утас: 325209


Улаанбаатар хотын банк 2611009722




Газар ашиглагч: СБД Жамъян гүний гудамж, Улаанбаатар - 48


Газрын байршил: Хан-Уул 13-р хороо





Регистр /улсын бүртгэл/-ийн дугаар: 5320569


Харилцах дансны дугаар:


Харилцах утас: 99094192,99482486,96965303,325152




ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: