Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ.

ДАШИНЧИЛЭН СУМЫН ЗАСАГ

ДАРГА Д.ЛУТТӨМӨР




2016 ОНЫ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ





2016.06.21





Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль,


тогтоомжуудыг хэрэгжүүлэх үүднээс нэг талаас орон нутгийн төрийн захиргааны


байгууллагыг төлөөлж  ЗДТГ-ын дарга /Албан тушаал/ Ц.Болорцэцэг /нэр/


нөгөө талаас "Бэрхийн нурамт ХХК төлөөлж захирал /албан тушаал/ А.Ганбат /нэр/ нар дараах нөхцлийг тохиролцож энэхүү гэрээг байгуулав.


Нэг. Гэрээний нөхцөл


1.1 Энэхүү гэрээ нь орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулагч компани, байгууллагуудын үйл ажиллагааг хуульд


нийцүүлэн явуулах, хайгуул олборлолтонд байгаль орчинд ээлтэй технологийг


ашиглах, нөхөн сэргээлтийг холбогдох стандартын дагуу хийн хүлээлгэж өгөх, орон


нутгийн иргэдийг ажлын байраар хангах, сум орон нутгийн хөгжилд чиглэгдсэн үйл


ажиллагааны зохион байгуулалтанд оролцох, төрийн байгууллага иргэд. хувийн


хэвшлийн харилцан хамтын ажплагааг зохицуулахад гэрээний нөхцөл оршино.


1.2Энэхүү гэрээ нь 2016 он 12 сарын 31-ийг хүртэл хүчин төгөлдөр байх бөгөөд дараа жилийн 1 сард гэрээний хэрэжилтийг дүгнэн хоёр талын хүсэлтээр дахин сунгалт хийж болно.


Хоёр.Төрийн захиргааны байгууллагын хүлээх эрх үүрэг


2.1 байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжин мэргэжэл


арга зүйн туслалцаа үзүүлнэ.


2.2 үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулах орчин нөхцлөө сайжруулж. тохижуулах ногоон байгууламж бий болгох зэрэг үйл ажиллагааг дэмжин, туршлагыг олон нийтэд түгээн сурталчилах.





2.3 Улс аймаг орон нутгийн төсөвт оруулах татвар хураамж төлөлт, сум орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж шагнаж урамшуулах, улс аймгийн шагналд тодорхойлох.





2.4 сум орон нутгийн ажилгүй иргэдийн дундаас щаардлагатай мэргзжлийн боловсон хүчин, ажлын чадвартай ажилдчаар хангах ажлыгзохион байгуулах.





2.5 Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль; болон


бусад БО-ны чиглэлийн хууль тоггоомжуудын хэрэгжилтийг хангаж ажиллана.


Гурав. Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчийн хүлээх үүрэг


3.1 Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, болон БО-ны чиглэлийн хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэн ажиллах.


3.2 Байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэн нутгийн ард иргэд малчдын


бүртгэлтэй хамтран тэдний санал бодлыг хүндэтгэн үйл ажиллагаандаа тусган


хэрэгжүүлнэ.


3.3 Санхүүгийн тайлан тэнцлээ хуулийн дагуу үнэн зөв гаргаж, татвар хураамжаа


хугацаанд төлж байна.


3.4 сум орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, ажилгүйдэл ядуурлыг бууруулах бодлогыг дэмжин ажиллана.


3.5 Захиргааны болон статистик мэдээ судалгааг хугацаанд хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв гаргаж өгнө.


3.6 ажиллах орчин нөхцлөө сайжруулж тохижуулна.


3.7 Онцгой нөхцөл байдал үүссэн нөхцөлд техник, хүн хүчний болон мзргэжил арга


зүйн туслалцаа дэмжлэг үзүүлнэ.


3.8 сум орон нутгаас зохиогдох урлаг, соёл, уралдаан тэмцээн, баяр ёслолын болон


байгаль хамгаалах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно.


3.9 нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах. ашиг


сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 -2 дахь заалтанд заагдсан албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй үйл ажиллагааны зохион байгуулалтын чиглэлэзр хандив дэмжлэгийг үзүүлнэ.




Дөрөв. Нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд хийгдэх ажлууд





4.1. Орон нутгийн малчдын амжиргаанд дэмжлэг узүулж мал. мах, цагаан идээг зах


зээлийн унээр худалдан авах


4.2 Эрх ашиг нь хөндөгдөж байгаа малчдын нийгмийн асуудлыг шийдэж. нөхөн


олговор олгох


4.3 Орон нутагт ажлын байр нэмэгдүулж. нутгийн иргэдийг ажлын байраар хангах,


туршлагжуулах ажлыг зохион байгуулах


4.4 Хараат багийн төвд ширээ сандал авах, хүний эмчийн байр барих


4.5 Сумын төвийн ЕБС-ийн орчинг тохижуулиа.


4.6 Сум орон нутгаас зохиогдох урлаг соёл, уралдаан тэмцээн, баяр ёслолын болон


байгаль хамгаалах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох.


4.7 Сумын төвийн нэгдсэн хогиин цэг орчмын хог хаягдлыг түрж, гарцууд гаргах


4.8 Ахмадын байр засварлах


4.9 Бүрэн дунд сургуулийн дээврийн төмөр авчирч өгөх 
 

Тав. Гэрээний хариуцлага


5.1 Гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр талууд өөрслөөсөө шалтгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.


5.2 гэрээний хэрэгжилтийг 2 тал хамтран дүгнэнэ


5.3 гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд цаашид төрийн


захиргааны байгууллагаас үзүүлэх дэмжлэгийг зогсоож, гэрээгдахин сунгахгүй.


5.4 гзрээний хариуцлагыг 2 тал харилцан хуулийн дагуу хулээх ба гэрэзнд шууд


заагдаагүй асуудлыг Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль.


тогтоомжуудын дагуу шийдвэрлэнэ,


5.5 Энэ гэрээний биелэлттэй холбогдсон маргаантай асуудлыг зөвшилцөн шийдвэрлэх бөгөөд харилцан зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхээр шийдэрлүүлж болно.



Зургаа. Бусад зүйл


6.1 талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.


Гэрээ байгуулсан:


Захиргааны байгууллагыг төлөөлж 
ЗДТГ-ын даргын үурэг гүйцэтгэгч албан тушаалтай.....Ц.Болорцэцэг

“Бэрхийн нурамт” XXК-г төлөөлж А .Ганбат