Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ                                      ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ /Г. ЖАРГАЛСАЙХАН/





УС АШИГЛАХ ГЭРЭЭ 


2016 оны 06 сарын 21-ны өдөр            Дугаар 04                        Чингис хот





Нэг.Ерөнхий зүйл


Усны тухай хуулийн ,28.4, 29.1-д заасны дагуу “Монгол-Ус” Төрийн өмчит үйлдвэрийн газрын гаргасан 2016 оны 03-р сарын 02-ны өдрийн 51 дугаартай ус ашиглуулах дүгнэлт, Хэрлэн голын сав газрын захиргааны олгосон 2016 оны 06-р сарын 21-ны өдрийн 06 дугаартай ус ашиглах


зөвшөөрлийг үндэслэн:


Ус ашиглуулагчийг төлөөлж Хэрлэн голын сав газрын захиргааны Усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах нэгжийн Усны барилга байгууламж, үйлдвэр, хөдөө аж ахуйн ус ашиглалт хариуцсан мэргэжилтэн Гонгор овогтой Мөнхцог, Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Мигма төвийн 3-р давхар Б хэсэг, улсын


бүртгэлийн дугаар 9011094114, регистрийн 2061848 дугаартай “Дацантрейд” ХХК-ий ерөнхий геологич Б.Батнасан нар ус ашиглах талаар тохиролцон энэхүү гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулав. 
 

Хоёр.Гэрээний гол нөхцөл


2.1. Ус ашиглах зориулалт: MV-015597 тусгай зөвшөөрлийн дугаартай Уртын хөндийн амны алтны шороон орд нь унд ахуйн болон технологийн хэрэгцээнд усны нөөцийг ашиглана.


2.2. Ашиглах усны хэмжээ: 71796 м3/жил


2.2.1. унд-ахуйд 3,9 м3/хон


2.2.2. үйлдвэрлэлд 4’800 м3/хон


2.3. Усны чанар, найрлага: 2016 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ундны усны эх үүсвэр болох худгаас дээж авч шинжилгээ хийлгэн хариу болон дүгнэлтийг Сав газрын захиргаанд ирүүлнэ. “Ундны ус, эрүүл ахуйн шаардлага түүнд тавих хяналт” MNS


900:2005 стандартын шаардлагад нийцсэн усыг унд ахуйд хэрэглэх, шаардлагатай тохиолдол ус цэвэршүүлэх багаж төхөөрөмж суурилуулах


2.4. Усны эх үүсвэрийн байршил: Усны эх үүсвэрийн 2 худагтай,


Солбицол: 1-р худаг 112°12|5б" 48°27|4б" ундарга 0,5 л/сек тоолуургүй


2-р худаг 112°17'32,1" 48°18'58.7" ундарга 15 л/сек тоолуургүй


Барилга байгууламж: Карьерийн ухлагаас 4500 м3 багтаамжтай тунаах нуур, 4500 м3 багтаамжтай эргэлтийн усан сан, 4500 м3 багтаамжтай хаягдлын сан, Үерийн усны хамгаалалтын 200-300 м урт сувагтай.


Тоног төхөөрөмжийн нэр, марк: Гүний 2 худагтай эргэлтийн усан сангаас DE02 50/60 маркийн насосоор угаах төхөөрөмж рүү ус шахна. Хөрсний шүүрлийн усыг эргэлтийн усан сан руу К160/80 маркын насосоор усыг татна.


2.5. Хаягдал усны хэмжээ: 

Стандартын шаардлага : Хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ цэвэршүүлсэн бохир усны ерөнхий шаардлага MNS 4943:2015-ыг ханган ажиллана.


Хаях цэгийн байршил: Ахуйн бохир усыг хөрсөнд нэвчүүлэн зайлуулна.


2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ. Усны биохимийн шинжилгээний дүнг хавсаргана.


Жинлэгдэх бодис, кг .............................................................................


2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин: Унд ахуйн хэрэгцээнээс гарсан хаягдал усыг хөрсөнд нэвчүүлэн зайлуулж, технологийн хэрэгцээнээс гарсан хаягдал усыг тунаах усан санд хийж эргүүлэн ашиглахаар байна.


2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ: 2016 онд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд усны эх үүсвэрийг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр 35.8 сая төгрөг төлөвлөсөн байна.


2.9. Усны тоолуурын: Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4- т ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах гэсэн заалт болон БОНХС-ын 2013.05.16-ны өдөр батлагдсан Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журмын 3.6.1, 3.6.2, 3.6.8-д заасны дагуу ус шахаж буй шугам хоолойд 2016 оны 08 дугаар сарын 01 өдрийн дотор баталгаажуулсан тоолуурыг мэргэжлийн байгууллагаар суурилуулсан байна.


Төрөл, нэр, дугаар: ...........................................................................................


Загвар: .............................................................................................................

Тоолуурын тoo: ...............................................................................................


Суурилуулсан байгууллага, огноо: .................................................................


Баталгаажуулсан байгууллага, огноо: ................................................................


Тоолуурын заалт: ...............................................................................................


2.10. Ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ:


Баяжуулах үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглах 71796 м3 усны нөөцийн төлбөр 56’991’664 /Тавин зургаан сая есөн зун ерэн нэгэн мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг Хэнтий аймгийн Төрийн сан банкны 180000944 тоот дансанд 2016 оны 10-р сарын 20-ны дотор төвлөрүүлнэ.


Усны тоолуур суурилуулсан өдрөөс эхлэн тоолуурын заалтаар усны нөөц ашигласны төлбөрийг тооцож төсөвт төвлөрүүлнэ.


• Тоолуурын заалтыг Усны тухай хуулийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу cap бүрийн 01-ны өдөр Норовлин сумын Байгаль хамгаалагч бичилт хийнэ.


• Тоолуурын бичилт хийснээс хойш 7 хоногийн дотор усны төлбөрийг дансанд төвлөрүүлнэ.


• Усны тоолуур суурилуулахаас өмнөх усны зарцуулалтын хэмжээг БОНХАЖС-ын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/301 тоот тушаалаар батлагдсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм’’-ын дагуу тооцно.


Усны нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлсөн мэдээг ус ашиглалтын тайланд тусгана. 
 

Гурав. Талуудын эрх, үүрэг


Гэрээ байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 17.1.9, 7.5, 19.1.2, 26.1, 30.1, 31.1-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 
 

Дөрөв. Бусад


4.1. Гэрээ нь талуудын гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.


4.3. Гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тэмдэглэл үйлдэнэ.


4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ.


4.5. Гэрээг доор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно.


4.5.1. Байгаль орчныг хамгаалах тухай болон Усны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм журмыг зөрчсөн;


4.5.2. Ус ашиглагчийн үүрэг болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;


4.5.3. Ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөөгүй;


4.5.4. Усны тоолуур болон тохиргооны тоног төхөөрөмж суурилуулаагүй буюу ашигласан усны тооцоог хуурамчаар тооцсон;


4.5.5. аль нэг тал татан буугдсан бол;


4.6. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:




Ус ашиглуулагчийг төлөөлж: 
Хэрлэн голын сав газрын захиргааны 
Усны барилга байгууламж, үйлдвэр, хөдөө 
аж ахуйн ус ашиглалт хариуцсан 
мэргэжилтэн /Г.МӨНХЦОГ/

Хаяг: Хэнтий аймаг, Чингис хот, 
Хэрлэн сум, “Нийтлэг үйлчилгээ” ОНҮГ-ын
байр, Хэрлэн голын сав газрын захиргаа
Харилцах утас: 70563696, 99650966 

Ус ашиглагчийг төлөөлж:

‘Дацантрейд ” ХХК-ий ерөнхий геологич
/Б.БАТНАСАН /

Хаяг: Хэнтий аймаг, Хэрлэн сум 4-р баг

Тэмүүжиний гудамж

Харилцах утас: 326062, 99011725