Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. 
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Я.БОЛДБААТАР
2017 оны 5 дугаар сарын 17

БАТЛАВ. 
"ИЛТ ГОУЛД" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.БАЙГАЛМАА
... оны ... дугаар сарын ... 

УС АШИГЛАХ ГЭРЭЭ 

Дугаар 11                          Улаанбаатар хот 

Нэг. Ерөнхий зүйл 

Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу “Монгол-Ус" ТӨҮГ-ын захирлын “Дүгнэлт хүргүүлэх тухай” 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 72 тоот, Туул голын сав газрын захиргааны даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн А-25 тоот тушаалаар олгосон ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн: 
Ус ашиглуулагчийг төлөөлж Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны уул уурхай, эрчим хүчний ус ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат, Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, “Оранж плаза” төвийн 903 тоотод байрлах, улсын бүртгэлийн 1411003097 тоот гэрчилгээ, 5073189 тоот регистрийн дугаартай “Илт гоулд” ХХК-ийн захирал Б.Байгалмаа нар ус ашиглах талаар тохиролцож энэхүү гэрээг 2017 оныг дуустал байгуулав. 

Хоёр. Гэрээний гол нөхцөл 

2.1. Ус ашиглах зориулалт: Үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээний усыг Туул голоос ахуйн хэрэгцээний усыг гүний худгаас хангана. 
2.1.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А05 дугаар тушаалаар баталсан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.3-т заасны дагуу 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээж авах ажлын хэсэгт Туул голын сав газрын захиргаанаас төлөөлөл оролцуулж, дүгнэх хуудсыг баталгаажуулна. 
  
2.2. Нийт ашиглах усны хэмжээ: 58’998 м3 элс угаахад зарцуулах ус 235’992 м3/жил 
2.2.1. Унд-ахуйд: 1620 м3/жил 
2.2.2. Нөхөн сэлбэлтээр ашиглах усны хэмжээ: 96’160 м3/жил 
  
2.3. Усны чанар, найрлага: 2017 оны 7 дугаар сарын 20,10 дугаар сарын 05-ны дотор гүний худаг болон хаягдлын нуурнаас усны дээж авч итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэн, шинжилгээний дүнг Туул голын сав газрын захиргаанд ус ашиглалтын тайлангийн хамт ирүүлнэ. 
  
2.4. Усны эх үүсвэр: 
2.4.1. Байршил: Туул голоос 7 км зайд шугам хоолойгоор ус татна. Харин унд, ахуйн хэрэгцээний усыг гуний худаг /MV-004412 талбайд байрлах кемпийн худаг/-аас авч ашиглана. Ахуйн худгийн байршил: N 48° 18’ 34.3”, Е 104° 27’ 42.8” 
2.4.2. Барилга байгууламж: Эргэлтийн сан 63600 м3, тунгаах нуур 12000 м3, 14200 м3 эзлэхүүнтэй. Үерийн хамгаалалтын далангийн өндөр 1.3-1.5 м, урт-400 м. 
2.4.3. Тоног төхөөрөмжийн нэр, марк: Зэрэгцээ байрласан 80 м3/цаг хүчин чадалтай угаах төхөөрөмж ашиглана. 
2.4.4. Насосны хүчин чадал: Туул голоос 159 мм, 7 км урт хоолой нуураас угаах төхөөрөмж рүү Д630/90 маркийн насосоор 250 мм голчтой, 440 м урт ган хоолойгоор ус татаж, алттай элсийг угаана.
2.5. Хаягдал усны хэмжээ, стандартын шаардлага 2017 оны 7 дугаар сарын 20,10 дугаар сарын 05-ны дотор гүний худаг болон хаягдлын нуурнаас усны дээж авч итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэн, шинжилгээний дүнг Туул голын сав газрын захиргаанд ус ашиглалтын тайлангийн хамт ирүүлнэ. 
 

2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ


2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин: Технологийн хаягдал усыг тунгаах нууранд тунгааж, эргүүлэн ашиглана. 
 

2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ: Усны тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор MV-004412 тоот ордын талбайд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр газрын доорх усны автомат түвшин хэмжигч суурилуулсан. Газрын доорх усны цооног өрөмдөж, автомат түвшин хэмжигч худалдан авч суурилуулахад нийт 10.8 сая төгрөг зарцуулсан. 2017 оны 7 дугаар сард багтаан хэмжилтийн мэдээг авч, боловсруулалт хийнэ.


2.9. Усны тоолуур: Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А- 156 дугаар тушаалаар баталсан “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам”-ыг үндэслэн уурхайн ус ашиглалтыг тооцох эорилгоор Туул голоос ус авч буй насосны гарапт дээр 2017 оны 5 дугаар сарын 10-ны дотор усны тоолуур суурилуулна. Хэрэв технологийн усыг нөхөн сэлбэлтээр нэмэлтээр өөр бусад эх үүсвэрээс хангах тохиолдолд заавал


мэдэгдэж, усны тоолуур суурилуулна. 


2.10. Ус ашигласны төлбөрийн хэмжээ 
 

2.10.1. Урьдчилсан байдлаар нөхөн сэлбзлтээр ашиглах 96'160 м3 усны нөөц


ашигласны төлбөрт 22’942’814 /хорин хоёр сая есөн зуун дөчин хоёр мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг Төв аймгийн Төрийн сан банкны 140000944 тоот дансанд төвлөрүүлнэ, Төлбөрийн 20 хувийг хоёрдугаар, 40 хувийг гуравдугаар, 40 хувийг дөрөвдүгээр улиралд төлнө. 

2.10.2. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу усны төлбөрийг төвлөрүүлэхдээ тоолуурын заалтыг үидэслэн ус ашиглуулах дүгнэлтээр тогтоосон төлбөрийн хувь хэмжээгэзр тооцож, орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд усны тоолуур суурилуулахаас өмнөх ус ашиглалтын хэмжээг уулын ажлын тайланг үндэслэн Байгаль орчин, ногоон хөпкил, аялал жуулчлапын сайдын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/301 тсют тушаапаар баталсан “Нэгж бүтээгдэхүүн уйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм”-ын дагуу тооцно. 
 

Гурав. Талуудын эрх, үүрэг 
 

Гэрээ байгуулагч талүуц нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1 5, 18.1.4, 19.1.2, 19.1.4, 26.1, 30.1, 30.2, 31.1-д заасан эрх здэлж, үүрэг хүлээнэ.


3.1. Ус ашиглагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Усны тухай хуулийн 17.1.9, 29.3 дугаар заалтуудыг үндэслэн Сав газрын захиргааны шийдвэрээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бөгөөд Усны тухай хуулийн 33.1.10, 33.1 12, 33.1.13, 33.1.14 33.1.15. 33.1 16 дахь заалтын дагуу хариуцлага хүлээнэ. 
 

Дөрөв. Бусад


4 1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин тегөлдөр болно.


4.2. Ус ашиглуулах дугнэлт, ус ашиглах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.





4.3. Ус ашиглуулагч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор ус ашиглалтын


тайланг хүлээн авч, 2 тал гэрзэний биелэлтийг ажлын 14 хоногт багтаан дүгнэж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна. 
 

4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба


өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ.


4.5. Талуудын хооронд үүссэн маргааныг зөвшилцөлийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд гэрээ болон түүний аль нэг заалттай холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд асуудлыг холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН 
 

ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААГ ТӨЛӨӨЛЖ: 
Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга Ю.Сувдчимэг

Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга Б.Оюунболд

Ус ашиглалтыг зохицуулах албаны уул уурхай, эрчим хүчний ус ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат

Хаяг: Улаанбаатар хот-16050, БГД, 
2-р хороо, Чингүнжавын гудамж, 
Туул голын сав газрын захиргааны 
байр, 2 дугаар давхар, 203 тоот өрөө 
Харилцах утас: 363716, 363714, 362592 

“ИЛТ ГОУЛД” ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ: 
Маркшейдер инженер М.Алтангэрэл

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй  
дүүргийн 5-p xopoo, “Оранж плаза” 
төвийн 903 тоот 
Харилцах утас: 99110900, 99040209