Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

Батлав. 
БОАЖГ-ын дарга Б.Батзориг

Батлав. 
Бороо Гоулд ХХК-ны гүйцэтгэх захирал О.Отгонтогтох


УС АШИГЛАХ ГЭРЭЭ





2017оны 06-р сарын 23-ны өдөр         Дугаар 2017/02            Сүхбаатар сум



Нэг. Ерөнхий зүйл




1.1. Монгол Улсын “Усны тухай” хуулийн 28.4, 28.6, 29.1-д заасны дагуу Хараа- Ерөө голын сав газрын захиргааны 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн №77 тоот ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэн Ус ашиглуулагчийг төлөөлж Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ганбаатар овогтой Хонгор, Ус ашиглагчийг төлөөлж 21/498 бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Их таширын хөндийд байрлах “Бороо Гоулд” ХХК-ны гүйцэтгэх захирал О.Отгонтогтох нар талаар тохиролцон энэхүү гэрээг 2017 оны 06-р сарын 23-ны өдрөөс 2017 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл


байгуулав.


1.2. Гэрээг монгол хэлээр 4% үйлдэж талуудад нэг нэг хувь хадгалагдах бөгөөд аль ч хувь нь хуулийн хүчинтэй баримт мөн.


1.3. Энэхүү гэрээнд тусгагдаагүй зүйлийг Монгол Улсын холбогдох хуулиар


зохицуулна. 
 

Хоёр.Гэрээний гол нөхцөл


2.1. Ус ашиглах зориулалт- ажилчдын унд ахуй, нуруулдан уусгалтын


хоргүйжүүлэхэд, зам талбайн тоосжилт дарах, нөхөн сэргээлтэнд


2.2. Ашиглах усны хэмжээ:


2.2.1. унд-ахуй, м3/ жил - 5400м3 төлбөрөөс чөлөөлнө


Тоосжилт дарах- 398,016 төгрөг


Нөхөн сэргээлтэнд- 19,380,749 төгрөг


Нуруулдан уусгалтын хоргүйжүүлэхэд -4760 төгрөг


2.2.2.


2.3. Усны эх үүсвэрийн байршил: - Бороо голын хөндий дагуу байрласан 2 гүний худгаас газар доохр усны хэрэглээг хангана.


2.4. Хаягдал усны хэмжээ: унд ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг механик


аргаар цэвэрлэнэ.


2.5. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ. Усны биохимийн


шинжилгээний дүнг хавсаргана.


Жинлэгдэх бодис, кг -.........................................................................................

Органик бодис, кг -.............................................................................................


Аюултай бохирдуулах бодис, гр -......................................................................


2.6. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ:


2.7. Усны тоолуурын тоо:...5 байгаагаас одоогоор 2-ыг ашигладаг ба тэдгээр нь 1 болон 2-р худгууд

Төрөл, нэр, дугаар: 1-р MB1-12001223 , 2-р худаг MB2 - 03029399

Загвар: MB1 - Zenner MB2 - LXLG - 100

Тоолуурын заалт: 2017 оны 6-р сарын 01-ний байдлаар MB1-0728680   MB2 - 314322 

2.8. Ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ: -ажилчдын унд ахуйд 5400мЗ ус


ашиглана. Энэ нь “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу төлбөрөөс чөлөөлнө. 
 

Нийт: Төлбөл зохих төлбөрийн хэмжээ: 19,783,525 төгрөг


/ус рашааны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ/


2.11. Хаягдал усан дахь нэгж бохирдуулах бодист ногдох төлбөрийн хэмжээ:

/ус бохирдуулсны төлбөр/


2.12. Ус ашиглагч нь унд ахуй болон ,газар тариалангийн зориулалтаар болон эрчим хүчний үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны хэмжээг Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017/02 тоот гэрээ хийгдэж Сэлэнгэ аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн 100130000944 тоот дансанд 2017 оны 4-р улиралд багтаан төлнө. 
 

Гурав. Талуудын эрх, үүрэг


3.1 Гэрээ байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 18.1.3,


18.1.4, 19.1.2, 19.1.4, 26.1, 30.1, 30.2, 31.1.1, 31,2 -д заасан эрх эдэлж үүрэг хүлээнэ.


3.2 Усны нөөц ашигласны төлбөрийг гэрээт хугацаанд төлөөгүй тохиолдолд


Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 25.3 дахь заалтыг үндэслэн хариуцлага хүлээлгэх болно. 
 

Дөрөв. Бусад


4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг, дарж баталгаажсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, хаягдал усны талаарх дүгнэлт, хаягдал у с зайлуулах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.


4.3. Гэрээний биелэлтийг талууд 2018 оны 01-р сарын 1-ны дотор тус тус дүгнэж протокол үйлдэнэ. Протоколд бодитоор хэрэглэсэн ус болон төлбөрийн мэдээллийг тодорхой тусгана.


4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ.

4.5. Ус ашиглах гэрээг Монгол улсын Усны тухай хуулийн 29.3 дугаар зүйлийг


үндэслэн хугацаанаас нь өмнө цуцалж болно.


4.6. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.


4.7. Гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй буруутай тал


Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 25.3, Монгол Улсын


холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ. 
 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ТАЛУУД:


Ус ашиглуулагчийг төлөөлж: 
БОАЖГ мэргэжилтэн
Г. Хонгор 
Сэлэнгэ аймгийн Засаг 
Даргын Тамгын Газрын өргөтгөл
Харилцах утас: 70362138, 99999384

Ус ашиглагчийг төлөөлж:

Бороо Гоулд” ХХК-ны гүйцэтгэх захирал О.Отгонтогтох
утас: 99111136, оффис 976-317798