Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ





Энэхүү хамтран ажиллах гэрээг (цаашид “Гэрээ” гэх)-г 2017 оны 01 дугаар


сарын 23 -ны өдөр (цаашид “Хүчин төгөлдөр болох өдөр” гэх)


Нэг талаас:


[Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд] (цаашид “Засаг дарга” гэх) [Орон


нутгийн төлөөлж], 
 

Нөгөө талаас:


Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ([9011553114] улсын


бүртгэлийн дугаар, [5995418] регистрийн дугаартай), [Улаанбаатар, Баянзүрх, 20 дугаар хороо, баян дөхөм1-9] тоотод бүртгэлтэй [Далай гоулд XXK] (цаашид Компани гэх)нар байгуулав. 
 

(Тал тус бүрийг дангаар нь "Тал", хамтад нь "Талууд" гэнэ.) 
 

Талууд дор дурдсаныг үндэслэн энэхүү гэрээг байгуулав. Үүнд: 
 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Холбогдох хуульд


заасны дагуу аймгийн Засаг дарга “Далай гоулд ХХК” [2017оны 01.23] өдөр [хайгуулын] [ашиглалтын] тусгай зөвшөөрөл олгосон], 
 

1. ҮНДЭСЛЭЛ.


Энэхүү гэрээний үндэслэл нь: Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1. [төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд], Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3. [хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай


зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих] дахь заалтуудыг хэрэгжүүлэх. 
 

2. ЗОРИЛГО   
Энэхүү гэрээний зорилго нь: Түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл


ажиллагаанаас орох орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн бизнесийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх замаар Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу ашиглуулах. 
 

3. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ


3.1 Нийтлэг үүрэг


Талууд дараах нийтлэг үүргийг хүлээнэ. Үүнд: 
 

3.1.1 Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт


малтмалын тухай хууль, Шилэн дансны тухай хууль , Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад Холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ.

3.1.2 Ил тод байдлыг хангах.


Гэрээ болон Компани, түүний Туслан гүйцэтгэгч, Нэгдмэл сонирхолтой этгээд эсхүл тэдгээрийн ажилтны аль ч шатны төрийн байгууллагад төлсөн бүхий л төлбөрийн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд тэдгээр төлбөрийг энэхүү Гэрээний 5.1(c) дугаар зүйлийн дагуу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд ил тод нээлттэй болгоно. 
3.1.3 Шударгаар хамтран ажиллах. 
 

Бие биенээ харилцан хүндэтгэх болон Гэрээг хэрэгжүүлэхэд шударгаар хамтран ажиллана. 
 

3.2 Засаг даргын хүлээх үүрэг


Орон нутгийн төлөөлөл болохын хувьд Засаг дарга дараах үүргийг хүлээнэ. Үүнд:


3.2.1 Харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг


зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах.


3.2.2 Хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон


орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих.


3.2.3 Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах.


3.2.4 Харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт


малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;


3.2.5 Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн гүйцэтгэлийг хянах.


3.2.6 Энэхүү Гэрээний хэрэгжилтийн талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Холбогдох хуулийн дагуу тайлагнаж, шаардлагатай арга хэмжээг авна. 
 

3.3 Компанийн хүлээх үүрэг


Компани нь энэхүү гэрээний 4 дүгээр бүлэгт заасан үүргээс гадна дараах


ерөнхий үүргийг хүлээнэ:


3.3.1 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15, 20 дугаар зүйлд заасан Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх.


3.3.2 Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн Засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн урт болон богино хугацааны хөтөлбөртэй төслийн үйл ажиллагааг нягт уялдуулан үйл ажиллагаагаа явуулж орон нутгийн орлого бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах.

3.3.3 Орон нутгийн хөгжил, уурхайн хаалт, байгаль орчны асуудал, газар


ашиглалт болон Төсөлтэй холбоотой тогтвортой хөгжлийн бусад асуудалд хувь нэмэр оруулж төслийг хэрэгжүүлэхдээ дэвшилтэт техник хэрэгсэл ашиглаж сайн туршлага нэвтрүүлэх


3.3.4 Компани нь орон нутагт бүртгэлтэй аж ахуйн нэгж байх бөгөөд байгаль


орчинд сөрөг нөлөөгүй, нийгэмд сөрөг үр дагавар авчрахгүйгээр ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулан байгууллагын ажилчид, харилцагч, аймаг орон нутгийн өмнө хүлээх хариуцлагаа тодорхойлж үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж аймаг орон нутгийнхаа хөгжпийн төлөө нийгмийн хариуцлагаа хүлээн жилд нэгээс доошгүй бүтээлч ажилд оролцож гүйцэтгэх.


3.3.5 Компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол орны ирээдүй


болсон хүүхэд багачуудын эрхийг хамгаалах, тэдний тав тухтай сурч амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, ногоон зурвас, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод бут тарих, хог хаягдлыг цэвэрлэх олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд тогтмол оролцох.


3.3.6 Компани нь өөрийн зардлаар Компанийн үйл ажиллагаа болон энэхүү


гэрээний биелэлтэд хяналт тавих үүднээс холбогдох баримт бичиг, төлөвлөгөө тайлангуудыг Засаг дарга, Хамтын ажиллагааны хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүргүүлэх болон Орон нутгийн иргэдэд үзэж танилцах боломжоор хангана. 
 

3.4 Ажлын байр нэмэгдүүлэх


3.4.1 Компани нь тусгай мэргэшил шаардахгүй ажлын байр болон Төслийн


ерөнхий ажпыг нэн тэргүүнд Орон нутгийн иргэдэд санал болгох замаар Орон нутгийн иргэдийг авч ажиллуулахад онцгойлон анхаарах бөгөөд Туслан гүйцэтгэгчийн зүгээс мөн ийнхүү анхаарч, биелүүлэх явдлыг хангана.


3.4.2 Компани нь санхүү, нягтлан бодох бүртгэл, техник, захиргаа, хяналт,


үнэлгээ, менежмент болон гүйцэтгэх удирдлагын албан тушаал болон бусад мэргэшил шаардсан ажлын байранд орон тоо гарах үед мэргэжпийн шаардлага хангасан Орон нутгийн иргэдийг авч ажиллуулахад онцгойлон анхаарах бөгөөд Туслан гүйцэтгэгчийн зүгээс мөн ийнхүү анхаарах явдлыг хангана. Эдгээр ажлын байрны мэргэжлийн шаардлагыг хангахуйц чадвар бүхий Орон нутгийн иргэд байхгүй тохиолдолд энэ заалт хамаарахгүй.


3.4.3 Компани нь Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургахад орон нутгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах бөгөөд шаарддагатай ажлын байрыг, тавигдах шаардлагыг тухай бүр олон нийтэд хүртээмжтэйгээр зарлана.


3.4.4 Компани нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны тухай Холбогдох хуульд


заасан эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны менежментийн системийг нэвтрүүлж, өөрийн ажилтнуудад Монгол Улсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам, практикийн талаар сургалт явуулна.


3.5 Орон нутгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

3.5.1 Компани нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон Байгаль орчны


менежментийн төлөвлөгөөг байгаль орчны төлөв байдлыг тодорхойлох, Төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөө, үр дагаврыг тодорхойлох үүднээс уул уурхайн байгаль орчны асуудлаар хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус байгаль орчны үнэлгээний байгууллагаар Холбогдох хуулийн дагуу хийлгэх.


3.5.2 Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгана


(1) Төслийн сөрөг нөлөөг багасгах үүднээс Компанийн зүгээс авах арга хэмжээ.


(2) Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хэрэгжүүлсэн ажлыг хүлээлгэн өгөхөд Засаг дарга, Орон нутгийн иргэд болон Орон нутгийн бизнесийн байгууллагууд оролцох боломж, байгаль орчныг хамгаалах талаарх Орон нутгийн иргэдийн санал, санаачлагыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа.


(3) Төслийн хүрээнд үүсэх байгаль орчны бүхий л асуудлын менежмент, нөхөн сэргээлт болон хяналтын төлөвлөгөө. Үүнд:


(i) Уурхайн үйл ажиллагаанаас Төслийн хамрах газрын биологийн төрөл зүйлд нөлөөлөл үзүүлэхгүй байх, нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх болон шаардлагатай бол хариу арга хэмжээ авах.


(ii) Гол, ундны усанд үзүүлэх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, багасгах, ус, гол горхи, рашааны нөөцийг хамгаалах болон уг бохирдолт нь хүн, амьтан, эсхүл загас, ургамалд хор хохирол учруулахгүй байх төлөвлөгөө.


(iii) Төслийн хамрах газрын байгалийн нөөцийн менежмент болон хадгалалтыг сайжруулах боломж.


(iv) Эдийн засгийн хувьд үр ашигтай технологийг харгалзан Уурхайн үйл


ажиллагаанаас хүлэмжийн хий (Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хорооны тодорхойлсноор) ялгаруулах явдлыг бууруулах.


(v) Уурхайн үйл ажиллагааны дараа газрыг ашиглах төлөвлөгөөний дагуу ирээдүйд газрын хөрсийг ашиглах үүднээс газрын хөрсний баялагийг мал аж ахуй, бэлчээр болон газар тарилангийн бусад зориулалтаар зохистой ашиглах төлөвлөгөө.


(4) Үйл ажиллагаа түр зогсох эсхүл хаах үед авах арга хэмжээ болон төслийн


хугацаанаас өмнө уурхайг хаах тохиолдолд авах арга хэмжээ.


(5) Боломжтой тохиолдолд нөхөн сэргээлтийн ажлыг олборлолттой нэгэн зэрэг хийх төлөвлөгөө.


(6) Олборлолт хийсэн газрыг аюулгүй, тогтвортой бөгөөд уурхайн үйл ажиллагааны дараа газрыг мал аж ахуй, бэлчээр болон газар тариалангийн бусад зориулалтаар ашиглахад тохиромжтой байдлаар нөхөн сэргээх төлөвлөгөө.


(7) Төслийн хамрах газрын уурхайн үйл ажиллагааны дараа ашиглах төлөвлөгөө.


(b) Компани нь байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөний хүрээнд хөрс хуулалт хийсэн болон бусад байдлаар уурхайн зориулалтаар ашигласан талбайтай тэнцэхүйц

хэмжээний газарт дүйцүүлэн нөхөн сэргээлт буюу ойжуулалт хийх ба уг газрыг Засаг даргатай хамтран тогтооно. 
 

(c) Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Төслийн хамрах газрын иргэд танилцаж болохуйц хэлбэрээр олон нийтэд нээлттэй болгох.


(d) Компани нь уурхайд өөрчлөлт оруулахаас өмнө Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулна.


(e) Компани нь Холбогдох хуульд заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний салшгүй хэсэг болох Байгаль орчны менежментийн жилийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар гаргуулж, Байгаль орчны яамаар батлуулна. Компани нь уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг жил бүр гарган Засгийн газар болон Засаг даргад хүргүүлнэ. Уг тайланд Ашигт


малтмалын тухай хууль болон Холбогдох хуульд заасан мэдээллийг тусгана.


(f) Компани нь ахуйн болон бусад үйлдвэрлэлийн хог хаягдлыг Засаг даргын тамгын газраас тогтоосон газар хаяж, устгах, зайлуулах арга хэмжээг авах ба хог хаягдлын менежментийн талаар Засаг даргатай хамтран ажиллана.


(g) Шилдэг менежментийн туршлага ба Холбогдох хуулийг хэрэгжүүлэх Компани нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ус, агаар, газрын чанар, амьд байгалийн баялагийг хэвээр хадгалах, биологийн төрөл зүйлийг хамгаалах болон аюултай болон аюулгүй (ахуйн болон үйлдвэрлэлийн) хог хаягдалтай холбоотой байгаль орчны Холбогдох хууль болон Шилдэг менежментийн туршлагыг Гэрээний хугацаанд дагаж биелүүлнэ. Шилдэг менежментийн туршлага, байгаль орчны тухай хуулиуд, байгаль орчны зохих зөвшөөрлийн нөхцлийг биелүүлээгүй, эсхүл тухай бүр нэмэлт өөрчлөлт оруулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах


арга хэмжээ болон хоригийн нөхцлийг зөрчсөн тохиолдолд Гэрээг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ. 
 

4. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ


4.1 Гэрээтэй холбоотой маргааныг Захиргааны ерөнхий хуулийн, Түгээмэл


тархацтай ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.








Талууд Гэрээг [2017.01.23] өдөр байгуулав.


Хөвсгөл аймаг. 

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд
Гарын үсэг

"Далай гоулд" ХХК-ний захирал Х.Батбаяр
Х.Батбаяр
Гарын үсэг