Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

"ЦАЙРТМИНЕРАЛ" ХХК НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ


ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ 
 

2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр 
Дугаар 02
Баруун-Урт хот 
 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 179


дүгээр тогтоолыг чиглэл болгон баримтлан нэг талаас Сүхбаатар аймгийн Засаг дарга 3.Энхтөр (цаашид “Засаг дарга” гэх), нөгөө талаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Цайртминерал" ХХК, түүнийг төлөөлж Ерөнхий захирал С. Батхүү (цаашид “Тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. 
 

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Энэхүү гэрээ нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, Сүхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлаар орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.


1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Сүхбаатар аймгийн байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор дор дурдсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнд:


• Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгасны дагуу техникийн болон


биологийн нөхөн сэргээлт хийх, уурхайн бүсэд мод суулгах ажлыг жил тутам


зохион байгуулж, хийнэ.


• Ажлын байр нэмэгдүүлэх зорилгын хүрээнд өөрийн компанийн нийт ажлын


байрны 85-аас доошгүй хувьд тухайн орон нутгийн иргэдийг зохих түвшний сургалтад хамруулсны үндсэн дээр ажиллуулах, ажилчдыг сургах, давтан сургах, мэргэшүүлэх, мөн орон нутгийн залуучуудыг их дээд сургуульд сургах, төгсөөд мэргэжлээрээ орон нутагтаа ажиллахыг дэмжих зорилготой


Оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж, уг хөтөлбөрт жилд 40 хүртэл оюутныг хамруулах арга хэмжээг зохион байгуулж, үүнд жил бүр 40 000 000 /дөчин сая/ хүртэл төгрөгийг өөрийн санхүүгийн төлөвлөгөөнд тусгаж, зарцуулна.


1.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж уламжлал болсон арга хэмжээ буюу тодруулбал, Сүхбаатар аймаг болон сумдын үндэсний баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжин туслах, cap шинийн баяраар 80-с дээш насны ахмадад гарын бэлэг гардуулах, 6-р сарын 1-нд Сүхбаатар аймгийн зорилтот бүлгийн 100 хүүхдэд гарын бэлэг гардуулах, Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад туслах, Сүхбаатар аймгийн өсвөрийн волейболын багийн бэлтгэлийг хангахад туслах, Сүхбаатар аймгийн шинэ жилийн арга хэмжээ, байгаль орчны дүйцүүлэн хамгаалах


ажил зэрэг арга хэмжээг зохион байгуулахад өөрийн санхүүгийн боломжоор 50 000 000 /тавин сая/ хүртэл төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлж болно.


1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дор дурдсан чиглэл, нөхцлөөр 1 500 000 000 /Нэгтэрбум таван зуун сая/ хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Үүнд:


• Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарыг дэмжих чиглэлээр аймгийн нэгдсэн эмнэлэгийн тохижилт, тоног төхөөрөмжийг сайжруулах, аймгийн хүн амын дунд түгээмэл тархсан өвчнийг оношлох оношилгоо, лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах талаар хоёр талын харилцан тохиролцож баталгаажуулсан төсөл, арга хэмжээнд зориулж 500 000 000 /таван зуун сая/ хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.


• Сүхбаатар аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хөнгөлөлттэй, буцаан төлөгдөх нөхцөлтэй бизнесийн зээл олгох чиг үүрэг бүхий тусгай санг байгуулж, уг санд 500 000 000 /таван зуун сая/ хүртэл төгрөг төвлөрүүлнэ. Сан байгуулах болон түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах журам, мөн уг сангаас бизнесийн зээл олгох журмыг талууд харилцан тохиролцож батална.


• Сүхбаатар аймгийн дэд бүтэц, боловсрол, соёл, спорт, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр эдгээр салбарт хэрэгжих төсөл, арга хэмжээнд зориулж 500 000 000 /таван зуун сая/ хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.


1.5. Энэхүү гэрээний 1.3-т заасан дэмжлэг, туслалцааг хоёр тал харилцан


тохиролцсоны дагуу төсөл, хөтөлбөр, арга хэмжээг шууд хэрэгжүүлэгч байгууллагын дансанд шилжүүлнэ.





Хоёр. Засаг даргын эрх, үүрэг 
 

2.1. Энэхүү гэрээний хүрээнд Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хангах, орон нутгийн холбогдох байгууллага, албан тушаалтны зүгээс шаардагдах үйлчилгээг шуурхай үзүүлж, дэмжлэг үзүүлэх;


2.1.2. гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд тогтмол буюу cap бүр мэдээлэл өгч, танилцуулж байх;


2.1.3. энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж,
Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөл, арга хэмжээнээс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгож, түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ тухай иргэдэд мэдээлэх;


2.1.4. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулах;


2.1.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;


2.1.6. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хүлээн авч, цаг тухайд нь шуурхай шийдвэрлэж, зохих хариуг өгөх;


2.1.7. энэхүү гэрээний дагуу үзүүлж байгаа дэмжлэг, туслалцаа нь Сүхбаатар аймгийн сумдад хүртээмжтэй, хамааралтай байх асуудлыг хариуцах;


2.1.8 энэхүү гэрээнд заасан үүргээс гадуур өөр бусад мөнгөн тусламж дэмжлэг, хандивыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй;


Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

3.1. Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ: 


3.1.1. үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн, хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад унруулсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх; 


3.1.2. орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэднийг сургалтад хамруулах талаар орон нутгийн хөдөлмөрийн байгууллагатай хамтарч ажиллан, шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод, нээлттэй хэлбэрээр нийтэд зарлах;





3.1.3. хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын байрны сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах; 
 

3.1.4. өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч ажиллуулах тохиолдолд холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг Засаг даргын Тамгын газарт бүртгүүлэх; 
 

3.1.5. хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар тухайн аймаг, сумын иргэдэд тогтмол мэдээлэл өгч байх;





3.1.6. бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тавигдсан аливаа шаардлага нөхцлийг хангах тохиолдолд тухайн орон нутагт бүртгэлтэй татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд давуу эрх олгох; 
 

3.1.7. байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах; 
 

3.1.8. гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх;




3.1.9. Энэхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавих;





Дөрөв. Хамтын ажиллагааны хороо


4.1. Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо (цаашид "хороо" гэх)-г Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна. 
 

4.2. Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангасан байна.





4.3. Хороо гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.


Тав. Гэрээний хэрэгжилт





5.1. Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ /байгуулсан талаар мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг талуудын цахим хуудсанд ажлын 3 хоногийн дотор байршуулна. Гэрээний хувийг ажлын 5 хоногийн дотор аймгийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөлд хүргүүлнэ. 
 

5.2. Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны 2 дугаар сарын 1- ний дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.





5.3. Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15- ны өдрийн дотор дээд шатны Засаг дарга болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. 
 

Зургаа. Гэрээннй хариуцлага





6.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй. 
 

6.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.





Долоо. Маргаан шнйдвэрлэх 
 

7.1. Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр


шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо шүүхэд гаргаж болно.





Найм. Бусад 
 

8.1. Талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 4 жилийн хугацаанд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ. 
 

8.2. Энэхүү хамтран ажиллах гэрээний үйлчлэл нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамаарах бөгөөд сумдуудтай хамтран ажиллах харилцаа зөвхөн энэ гэрээгээр зохицуулагдана. 
 

8.3. Гал түймэр, үер, газар хөдлөлт, салхи шуурга болон байгалийн бусад аюулт үзэгдэл, засгийн газрын хориг арга хэмжээ, ажил хаялт, олон улсын зах зээл дээрх өнгөт металлын үнийн уналт зэрэг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно. 
 

8.4. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд түүний салшгүй хэсэг болно. 
 

8.5. Гэрээг монгол хэл дээр 2 хувь үйлдэнэ. Зайлшгүй тохиолдолд гэрээний хувийг англи хэл дээр үйлдэж болно.


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:








НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ,
СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА З.ЭНХТӨР

АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ,
"ЦАЙРТМИНЕРАЛ" ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ С.БАТХҮҮ